Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Барга
 
Монгол улсын vндсэн ястангууд...


 

 

 

 

 




Барга нарын нэг хэсэг нь Тєв аймгийн (хуучин) Авдарбаян сумын харъяат барга нар болно. Эд нар Хєлєн нуурын баруунтайх Хєвєєт хєх, Шулуун шар, Шулуун улаан, Хєвєєт улаан хошуунаас 1910 хэдэн оны vед, Базаргадь цорж лам, Очирваань гvн, Жамбал гvн, Тулай гvн нарын удирдлагаар Монголд ирж, Богдын шавь болж Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болжээ.
Тусог отог нь 1925 оноос Дэлгэр их уулын аймгийн Зогсоол жаргалант уулын хошуунд харъяалагдаж байгаад 1931 онд Тєв аймгийн Авдарбаян сум гэгдэх болжээ. Энэ сум 1956 онд татан буугдаж Сэргэлэн, Баян, Баянцагаан суманд нийлсэн учир Авдарбаяны барга нар дээрх сумдад тархан сууж байна. Тvvнээс гадна Их шавийн Vнээ уул, Шажин хурах, Хэрлэн баян хан уулын отогт барга отгоос оролцон шинэ засаг захиргаанд багтсаныг тэмдэглэлтэй. Дорнодод сvvлд (1946 оны намар) ирж нутагласан барга нар нь тус аймгийн Хєлєнбуйр суманд сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хєвєєт цагаан хошуунаас нїїдэллэн ирж, Хєлєнбуйр сумын vндсэн хvн ам нутагладаг Хєвєєт цагаан Шулуун цагаан, Хєвєєт шар хошууны хvмvvс юм. Энэ Баргыг Шарийбуу гэдэг хїн удирдан иржээ.
Ер барга нар нь буриад, Халх, євєрлєгчдийн холимог овгоос бїрэлддэгийн нэгэн адил хэл аялгуу, зан суртал соёл нь мєн холимог шинжтэй юм.
Баргын дотор дараах овог (хал) багтдаг.
Vvнд: 1. Авгашуул, 2. Єзєєн, 3. Гушид, 4. Хангин, 5. Сээжин, 6. Жоргоон, 7. Дайртан, 8. Харгана, 9. Еншєєв, 10. Цагаан ураг, 11. Улиад, 12. Хагшууд, 13. Бодонгууд, 14. Шарайд, 15. Номчин,(нумчин) 16. Хуасай, 17. Хївгїїд (хувдvvд), 18. Алгуй, 19. Галзууд, 20. Хонтой, 21. Худай, 22. Кїйслэг, 23. Халвин, 24. Авхан, 25. Гїжиан, 26. Сээрчин зэрэг болно Баргын овгуудаас зонхилох нь хорь буриадын эцэг (овог) болох ба бусад нь хамниган, євєр монголын овгууд байна.
Барга ястны хэл аялгуу нь нийтдээ дорнод монголын барга буриадын аман аялгуунд багтах бєгєєд хуучин барга нь солоон (манж хамниган), шивчин (буриад), єєлд (ойрад) аялгуутан болох ба шинэ барга нь барга-буриадын аман аялгуу буюу Хєвєєт цагаан хошууны аялгуу, барга-халхын аялгуу, Шулуун хєх, Хєвєєт хєх хошууны аялгуу гэсэн ялгавартай байна.

ДЭЭШ


©2003 Бид team