Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Хотгойд
 
Монгол улсын vндсэн ястангууд...

Монгол Овогтон -->Хотогойд

Хотогойдыг захирсан Чингисийн угсааны феодалууд эрт (1587 онд) ойрадуудад ялагдсан ялагдлынхаа єшийг аван єрнєд Монголыг нэлд нь єєрсдийн эрхшээлд оруулан газар нутаг албат иргэдийнхээ тоог нэмэгдvvлж сvр хvчээ бадруулахын vvднээс 1620-оод оны vед ойрадтай нэлээд удаа дайтжээ.
Ойрад – Хотогойдын эдгээр эвдрэл хямрал нь гагцхvv 1634 онд Ойрадын тєрийн толгойд суусан Хар хулын хvv Баатар хунтайж, 1630 онд Хотогойдын Шолой уваш хунтайжийн орыг эзлэн суусан Бадам-Эрдэнэ хунтайж (Омбо-Эрдэнэ)-ийн vед нэлээд удаан хугацаанд намжин байсан авч 1657 онд Ойрадын хаан Сэнгэ Хотогойдыг цэрэглэн дайрч, Хотогойдын цэргийг даржээ.
Vvний дараа Ойрадын хаан ор суусан Галдан бошигт, урьд Ойрадад олзлогдсон Лувсан тайж (Лувсан-ринчен хунтайжийг суллаж дагуулан, улмаар Галдан Халхад нєлєєгєє ахиулахын тулд Засагт хантай найрсаг холбоо тогтоохын vvднээс Засагт ханы мэдэлд євєг дээдэст захирагдаж явсан Хотогойдыг Засагт ханы мэдэлд єгснєєс хойш єєрєє бусдыг захирах буюу тэдний хараанаас ангид бах эрмэлзэл бvхий Хотогойд ноён Лувсанринчен Засагт хан болон ойрадын Галдан бошигт нарын аль алинтай нь vл тохирон 1685-86 оны vед хэсэг (1000) албатаа дагуулан Хєхнуур амдууд зайлан одож 1686 онд Манжид шурган орсон бєгєєд 1690 онд Євєр монголын нутаг Улаанбудан гэдэг газар манж ойрадын хооронд болсон их тулалдаанд манжийн талд орон Галданбошигттой байлдсан ба vvний дараа 1696 онд Манжийн цэргийн хуйранд євчнєєр нас барж тvvний дагуулж аваачсан Хотогойдын 1000 гаруй албат иргэдын зарим нь ойн сарнисан ба нэг хэсэг нь 1709 онд нутагтаа эргэн иржээ. Энэ тvvх бол ойрадын баруун зїгт Тарвагатайн газар шилжиснээс хойш тэдний нэгэн хэсэг нь Халхын эзэмшил болж байсан vеийн явдал бєгєєд тэр цагт Ойрадуудын Хойд нар Увс Ховдын газар зонхилон нутаглаж Халхчуудтай холилдон байршсан нэгэн чухал тvvхэн vе болно.
Энэ їеийн Зvvн гарын улсын бvрэлэхvvнийг Манжийн тэнгэр тэтгэсэн хааны (1716-1795) Богд сургаалд дурдадснаар Зvvнгарын 4 ойрад гэгч Чорос аймаг, Дєрвєд аймаг, Хошууд аймаг, Торгууд аймаг мєн. Хойд бол угаас дєрвєд аймагт хавсрагджээ. Хожим торгууд аймаг Орост дагасан учирт тийнхvv Хойдыг нэг аймаг болгов гэжээ. Харин Халхын Засагт хан аймгийн харъяат хойд (Хотогойд) нь мєнєєхєн Шолой уваш хунтайжийн хєвгvvн Гэндэнг 1786 онд болсон Хvрэлбичирийн чуулган дээр засаг болгосноор хошуу болжээ. 1688 онд Галдан бошгот Халхыг довтолход Гэндэн тайж>харьяатаа авч Сэлэнгэ мєрєнд зайлан сууж 1694 онд Чин улсад дагаар ирсэнд тєрийн бэйл болгожээ.
Чингээд Гэндэн бэйлийн vр сад Бvvвэй бэйл, тvvний хvv Банди бэйлийн хvv Шадар ван Чингvvнжавын харъяат Хотогойдод халиучин, Тоос, Их Хотогойд (хойд), Бага Хотогойд (хойд), Шээжнvvд мянган (мянгад) зэрэг овоготог байсан байна. Шадар ван Чингvvнжав 1737 онд хошууны засаг Банди бэйлийг залгамжилсан боловч 1757-1758 онд Халхадгарсан эрх чєлєєний зэвсэгт тэмцлийг толгойлсон тул, тvvнийг цаазаар аваачин, хошуу засгуудыг Чингvvнжавын дvv Эринчингийн удмаас тавьж, Чин улсад vнэнч зїтгэсэн эсэхээр нь зэрэг хэргэм хvртээжээ. Эрдэнэ дvvрэгч вангийн хошуу нь Хотогойдын гол хошуу бєгєєд тvvнээс салбарлуулан тасалж таван хошуу болгосон ажээ.
Эрдэнэдvvрэгч вангийн 1918 оны байдлаар єрх 1428, хvн ам 4179 байжээ. Энэ хошууны хvн амын дотор башгид хэрдэг, мянгад, Хотогойд, хигис, цувдаг, тоос, орхид, дархад, боржгин, мудар (матар), онход зэрэг овгууд байдаг байна.Ийнхїї Хотогойд нь XVI зууны сvvл vеэс халхчуудтай хутгалдан сууж, тvvхийн элдэв шалтгаанаар єєлд, урианхай зэрэг яс овогтой холилдон бїрэлдэж халхажсан ойрад (хойд) удмын ард болно.

ДЭЭШ


©2003 Бид team