2000 оны 11 д
vгээр сарын 03-ны єдєрАЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН
ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУХАЙ
1 д
vгээр зvйл. Хуулийн зорилт1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг аюултай хог хаягдлаас хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж
2.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль,1 Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль2 энэ хууль, тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
3 дугаар зvйл. Аюултай хог хаягдлын vндэсний тодорхойлолт
3.1. Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид тодорхойлсны дагуу хvн, амьтны эрvvл мэнд, vр удамд сєргєєр нєлєєлж, тэдгээрт євчин эмгэг vvсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бvхий хог хаягдлыг аюултай гэж vзнэ.
3.2. Тэсрэмтгий, шатамхай шингэн буюу хатуу, єєрєє шатдаг, цацраг идэвхт, хєрс, агаар, устай харилцан vйлчилснээс хортой, эсхvл галын аюултай хий ялгаруулдаг, исэлдvvлэгч, идэмхий, органик хэт ислийн хаягдал нь аюултай хог хаягдалд хамаарна.
3.3. Энэ хуулийн 3.2.-т заасан шинж чанар бvхий аюултай хог хаягдлын нарийвчилсан тодорхойлолтыг байгаль орчны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага холбогдох мэргэжлийн албадтай хамтран тогтоож болно.
4 дvгээр зvйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох
4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, тvр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.
5 дугаар зvйл. Аюултай хог хаягдлыг экспортлох зєвшєєрєл
5.1. Иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгvй хvн хамаарна/, хуулийн этгээд аюултай хог хаягдлыг экспортлож болно.
5.2. Аюултай хог хаягдлыг экспортлох зєвшєєрлийг мэргэжлийн байгууллагын дvгнэлтийг vндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага дараахь нєхцєлд олгоно:
5.2.1. аюултай хог хаягдлыг боловсруулан ашиглах техник, тусгай тоног тєхєєрємж байхгvй;
5.2.2. аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хvлээн зєвшєєрєгдсєн.
5.3. Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь зєвшєєрєл авах тухай бичгээр гаргасан єргєдєлд дараахь баримт бичгийг хавсаргана:
5.3.1. аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хvсэлт;
5.3.2. аюултай хог хаягдал импортлогч этгээдэд тухайн улсын эрх бvхий байгууллагаас олгосон зєвшєєрєл.
6 дугаар зvйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах журам
6.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, тvр байршуулах,тээвэрлэх, аюулгvй болгох, хадгалах журмыг Засгийн газар тогтооно.
7 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага
7.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зєрчсєн гэм буруутай этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол энэ хуулийн 4.1; 4.2; 5.2; 5.3-ыг зєрчсєн гэм буруутай иргэнийг 35000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 тєгрєгєєр тус тус торгох шийтгэл ногдуулна.
7.2. Энэ хуулийн 7.1.-д заасан захиргааны зєрчлийг эрх бvхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:
7.2.1. шvvгч энэ хуулийн 4.1;4.2.-т заасан зєрчил;
7.2.2. эрх бvхий улсын байцаагч энэ хуулийн 5.2;5.3.-т заасан зєрчил.
7.3. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зєрчсєн гэм буруутай этгээдэд Эрvvгийн хуульд заасны дагуу эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.
8 дугаар зvйл. Хохирлыг нєхєн тєлvvлэх
8.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, тvр байршуулах, тээвэрлэх, аюулгvй болгох, хадгалах журам зєрчиж хууль бус vйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрvvл мэнд, эд хєрєнгє, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ