ИРГЭНИЙ ХУУЛЬ
(шинэчилсэн найруулга)

 

I хэсэг

ЕРЄНХИЙ YНДЭСЛЭЛ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Yндсэн зvйл

 

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1. Иргэний хууль нь иргэний гvйлгээнд оролцогчдын эрх зvйн байдлыг тодорхойлж, эд хєрєнгийн болон тvvнтэй холбоотой эд хєрєнгийн бус амины харилцааг уг харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, хvсэл зоригийн болон эд хєрєнгийн бие даасан байдлыг vндэслэн зохицуулна.

2. Захиргааны талаар нэг этгээд нь нєгєєдєє захирагдахтай холбогдсон эд хєрєнгийн харилцаа, тvvнтэй холбоотой эд хєрєнгийн бус амины харилцаанд Иргэний хууль vйлчлэхгvй.

2 дугаар зvйл. Иргэний хууль тогтоомж

1. Иргэний хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бvрдэнэ.

2. Yндсэн хууль, энэ хуулийн ерєнхий vндэслэлийг зєрчсєн бусад хуулийг шvvх хэрэглэхгvй.

3. Энэ хуульд заасан эрх, vvрэгтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхэд шvvх нь тєрийн захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон аливаа шийдвэрийг хэрэглэхгvй.

4. Хуульд шууд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгvй.

5. Иргэний хууль хvчин тєгєлдєр болохоос ємнє байгуулсан гэрээнээс vvсэх харилцааг энэ хуулийн 165 дугаар зvйлд зааснаар зохицуулна.

3 дугаар зvйл. Иргэний эрх зvйн харилцаа vvсэх vндэслэл

Иргэний эрх зvйн харилцаа дараахь vндэслэлээр vvснэ:

1/ хуульд заасан, хуульд заагдаагvй боловч агуулгын хувьд хуульд vл харшлах хэлцэл;

2/ иргэний эрх зvйн харилцаа vvсгэхэд чиглэсэн шvvхийн шийдвэр;

3/ хуульд заасан бол иргэний эрх зvйн харилцаа vvсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;

4/ оюуны vнэт зvйл бvтээх;

5/ гэм хор учруулах, vндэслэлгvйгээр эд юмс олж авах, эзэмших;

6/ иргэний эрх зvйн харилцаа vvсгэхээр хуульд заасан бусад vндэслэл.

4 дvгээр зvйл. Иргэний эрх зvйн харилцаанд эрх, vvргийг хэрэгжvvлэх

1. Иргэн, хуулийн этгээд нь энэ хуульд заасан эрхээ гагцхvv хууль тогтоомжийн шаардлагад нийцvvлэн єєрийн хvсэл зоригийн дагуу хэрэгжvvлнэ.

2. Иргэн, хуулийн этгээд бусдад гэм хор учруулах болон бусад хэлбэрээр эрхээ хууль бусаар ашиглаж болохгvй.

3. Хуулийн этгээд єрсєлдєєнийг хязгаарлах vйл ажиллагаа явуулах буюу хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглаж болохгvй.

4. Энэ зvйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зєрчсєн тохиолдолд шvvх, арбитр нь ийнхvv зєрчил гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаас татгалзаж болно.

5 дугаар зvйл. Иргэний эрх зvйн хамгаалалт

1. Иргэний эрх зvйн хамгаалалт нь зєрчигдсєн эрхийг сэргээх зорилготой.

2. Талууд эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу єєрсдєє сонгон тодорхойлох эрхтэй.

3. Иргэний эрх зvйн хамгаалалтыг шvvх гагцхvv хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжvvлнэ.

4. Гадаад улсын иргэн, хуулийн этгээд оролцсон гэрээ, эд хєрєнгийн шинжтэй харилцаанаас vvссэн эрхийг арбитр хамгаалах журам, аргыг хуулиар тогтооно.

5. Шvvх, арбитр нь иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:

1/ эрхийг хvлээн зєвшєєрєх;

2/ эрх зєрчсєн vйлдлийг таслан зогсоож, зєрчигдєхийн ємнєх байдлыг сэргээх;

3/ хvлээсэн vvргийг гvйцэтгvvлэх;

4/ учруулсан хохирлыг арилгуулах;

5/ эд хєрєнгийн бус гэм хорыг арилгуулах;

6/ хууль болон гэрээнд заасан анз тєлvvлэх;

7/ бусдын эрх зєрчсєн тєрийн захиргааны байгууллагын болон захиргааны аливаа шийдвэрийг хvчингvй болгох;

8/ иргэний эрх зvйн харилцааг єєрчлєх ба дуусгавар болгох;

9/ хуулиар тогтоосон бусад арга.

6 дугаар зvйл. Иргэний хууль тогтоомжийг тєсєєтэй хэрэглэх

Шvvх, арбитр нь тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгvй бол тvvнтэй тєсєєтэй харилцааг зохицуулж байгаа хуулийг хэрэглэнэ. Тийм хууль байхгvй бол иргэний эрх зvйн агуулга, зарчимд нийцvvлэн маргааныг шийдвэрлэж болно.

7 дугаар зvйл. Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

1. Иргэн, хуулийн этгээд єєрийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндээ гутаагдсан гэж vзвэл уг мэдээг няцаалгах, ийнхvv гутаагдсанаас учирсан гэм хорыг арилгуулах, гэрлэгч єєрийн эрх, ашиг сонирхлоо зєрчигдсєн гэж vзвэл тvvнээс учирсан эд хєрєнгийн бус гэм хорыг арилгуулахыг тус тус шаардах эрхтэй.

2. Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийхээ vнэн зєвийг, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг зєрчсєн этгээд буруугvй болохоо нотолж чадахгvй бол учирсан гэм хорыг арилгах vvрэгтэй.

З. Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутааснаас болон гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг зєрчсєнєєс учирсан учирсан гэм хорын хэмжээ, арилгах аргыг энэ хуульд заасан vндэслэл, журмын дагуу шvvх тодорхойлно.

/Энэ зvйлд 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/


ХОЁРДУГААР БYЛЭГ

Иргэд ба хуулийн этгээд

8 дугаар зvйл. Иргэдийн иргэний эрх зvйн эрхийн чадвар

1. Монгол Улсын иргэд нь хуульд зааснаар эд юмс, оюуны vнэт зvйлийг ємчлєх, хэлцэл хийх, зохиогчийн эрх эдлэх, эд хєрєнгє, эрх євлєх, гэрээслэх, хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээд байгуулахгvйгээр аж ахуй эрхлэх, оршин суух газар, эрхлэн хийх ажил,мэргэжлээ сонгон авах, хуулиар хориглоогvй бусад vйл ажиллагаа явуулах, эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус амины бусад эрх эдэлнэ.

2. Иргэний эрх зvйн эрхийн чадвар буюу иргэний эрх эдлэх, vvрэгтэй байх чадварыг Монгол Улсын иргэд тэгш эдэлнэ.

3. Иргэний эрх зvйн эрхийн чадвар нь хvний тєрсєн цагаас бий болж нас барснаар дуусгавар болно.

4. Иргэн хуулийн этгээд байгуулахгvйгээр аж ахуй эрхлэх нєхцєл, журмыг хуулиар тогтооно.

9 дvгээр зvйл. Иргэдийн иргэний эрх зvйн эрхийн бvрэн чадамж

Иргэний эрх зvйн эрхийн чадамж буюу иргэн єєрийн vйлдлээр єєртєє эрх олж авах, vvрэг бий болгох чадвар арван найман наснаас бvрэн vvснэ.

10 дугаар зvйл. Бага насны хvмvvсийн иргэний эрх зvйн эрхийн зарим чадамж

1. Бага насны буюу арван дєрвєн насанд хvрээгvй хvмvvсийн хийх хэлцлийг тvvний нэрийн ємнєєс хууль ёсны тєлєєлєгч-эцэг эх, асран хамгаалагч хийнэ.

2. Бага насны хvмvvс єєртєє хохиролгvй бєгєєд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийж болно.

3. Бага насны хvмvvсийн бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 381 дvгээр зvйлд заасан журмаар арилгана.

11 дvгээр зvйл. Иргэдийн иргэний эрх зvйн эрхийн хэсэгчилсэн чадамж

1. Насанд хvрээгvй буюу арван дєрвєєс арван найм хvртэлх насны хvмvvс хууль ёсны тєлєєлєгч-эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрлєєр хэлцэл хийнэ.

2. Насанд хvрээгvй хvмvvс хууль ёсны тєлєєлєгчийн зєвшєєрєлгvйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжvvлж болно:

1/ єєрийн хєдєлмєрийн хєлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд єєрийн vзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжvvлсэн эд хєрєнгийг захиран зарцуулах;

2/ єєртєє хохиролгvй бєгєєд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийх;

3/ энэ зvйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад оруулах, тvvнийг захиран зарцуулах.

3. Арван зургаагаас арван найм хvртэлх насны хvмvvс хоршооны гишvvн байж болно.

4. Насанд хvрээгvй хvмvvсээс бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 383 дугаар зvйлд заасан журмаар арилгана.

12 дугаар зvйл. Насанд хvрээгvй хvмvvсийг иргэний эрх зvйн эрхийн бvрэн чадамжтай гэж зарлах

1. Шvvх хvндэтгэн vзэх шалтгаан байвал арван зургаагаас арван найм хvртэлх насны хvмvvсийг тvvний хvсэлтээр эрхийн бvрэн чадамжтай гэж зарлаж болно.

2. Эрхийн бvрэн чадамжтай гэж зарлагдсан хvмvvсийн хvлээх vvргийн талаар тvvний эцэг, эх, харгалзан дэмжигч нєхєх хариуцлага хvлээхгvй.

3. Эцэг, эх, харгалзан дэмжигчийн хvсэлтээр шvvх эрхийн бvрэн чадамжтай гэж зарласныг хvчингvй болгож болно.

1З дугаар зvйл. Иргэдийн иргэний эрх зvйн эрхийн чадамжийг хязгаарлах

1. Мансууруулах бодис, согтууруулах ундааны зvйл байнга хэрэглэдэг этгээдийн эрхийн чадамжийг шvvх хязгаарлаж, харгалзан дэмжигчийг томилж болно.

2. Эрхийн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдсан чадамжийнхаа хvрээнд харгалзан дэмжигчийн зєвшєєрлєєр аливаа хэлцэл хийнэ.

3. Эрхийн чадамжийг хязгаарлах vндэслэл болсон нєхцєл байдал арилбал тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шvvхийн шийдвэрээр хvчингvй болгож, харгалзан дэмжигчийг vvргээс нь чєлєєлнє.

4. Эрхийн чадамж нь хязгаарлагдсан этгээд бусдад гэм хор учруулбал эрхийн бvрэн чадамжтай иргэний адил vзэж гэм хорыг арилгуулна.

14 дvгээр зvйл. Иргэний эрх зvйн эрхийн бvрэн чадамжтай иргэнийг харгалзан туслах

1. Эрvvл мэндийн байдлаас шалтгаалан эрх, vvргээ биечлэн хэрэгжvvлэх боломжгvй эрхийн бvрэн чадамжтай иргэнд єєрийнх нь хvсэлтээр хуульд заасан журмын дагуу харгалзан туслагч томилж болно.

2. Харгалзан туслагчийг тусламж авч байгаа иргэний зєвшєєрлєєр асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага томилно.

3. Харгалзан туслагч нь тусламж авч байгаа иргэний эд хєрєнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг гагцхvv тvvний зєвшєєрлєєр хийнэ.

15 дугаар зvйл. Иргэний эрх зvйн эрхийн чадамжаа бvрэн алдах

1. Сэтгэцийн євчний улмаас єєрийн vйлдлийн учир холбогдлыг ойлгохгvй, єєрийгєє зєв удирдаж чадахгvй болсон иргэнийг шvvх эрхийн бvрэн чадамжгvй гэж тооцож,тvvнд асран хамгаалалт тогтооно.

2. Эрхийн бvрэн чадамжгvй гэж тооцогдсон иргэний нэрийн ємнєєс асран хамгаалагч хэлцэл хийнэ.

3. Эрхийн бvрэн чадамжгvй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 382 дугаар зvйлд заасан журмаар арилгана.

4. Эрхийн бvрэн чадамжгvйд тооцох vндэслэл болсон нєхцєл байдал арилбал шvvх урьд гаргасан шийдвэрээ хvчингvй болгож, асран хамгаалагчийг vvргээс нь чєлєєлнє.

16 дугаар зvйл. Иргэний эрх зvйн эрхийн чадвар, чадамжийг хязгаарлахад чиглэсэн хэлцэл

1. Эрхийн чадвар, чадамжийг хуулиар тогтоосон журмаас гадуур хязгаарлах буюу хасаж болохгvй.

2. Эрхийн чадвар, чадамжийг хязгаарлах буюу хасахад чиглэсэн хэлцэл хvчин тєгєлдєр бус байна.

17 дугаар зvйл. Оршин суугаа газар

1. Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу тvvний харьяалагдан бvртгvvлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.

2. Бага насны хvмvvс буюу бусдын асран хамгаалалтанд байгаа иргэний оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно.

18 дугаар зvйл. Иргэнийг сураггvй алга болсонд тооцох

1. Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгvй, сураг чимээгvй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хvсэлтээр шvvх сураггvй алга болсонд тооцож болно.

2. Сураггvй алга болсон иргэний тухай сvvлийн удаа мэдээ авсан єдєр нь тодорхойгvй бол дараа сарын нэгнийг алга болсон єдєр гэж тооцно. Мэдээ авсан сар нь тодорхойгvй бол дараа жилийн нэгдvгээр сарын нэгнийг алга болсон єдєр гэж тооцно.

3. Сураггvй алга болсон иргэний эд хєрєнгєд эрхлэн хамгаалалт тогтоох бєгєєд тvvний бусдыг тэжээн тэтгэх, татвар тєлєх зэрэг хууль ёсоор гvйцэтгэвэл зохих vvргийг уг эд хєрєнгєєр гvйцэтгэнэ.

4. Сураггvй алга болсонд тооцогдсон иргэн эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол урьд гаргасан шийдвэрээ шvvх хvчингvй болгоно.

5. Иргэн сураггvй алга болсонд тооцогдсоноос хойш энэ зvйлийн 3 дахь хэсэгт зааснаас єєр vндэслэлээр бусдад vнэ тєлбєргvй шилжсэн бєгєєд бэлэн байгаа эд хєрєнгєє буцаан авахыг уг иргэн эргэж ирсэн vедээ шаардах эрхтэй.

6. Сураггvй алга болсонд тооцогдсон иргэний эд хєрєнгийг эрхлэн хамгаалагч vрэгдvvлсэн бол шvvх тухайн нєхцєл байдлыг харгалзан уг эд хєрєнгийн vнийг бvрэн буюу хэсэгчлэн тєлvvлэхээр шийдвэрлэж болно.

19 дvгээр зvйл. Иргэнийг нас барсан гэж зарлах

1. Сураггvй алга болсонд тооцогдсоноос хойш, эсхvл амь vрэгдэж болох аюултай нєхцєл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгvй байгаа иргэнийг сонирхогч этгээдийн хvсэлтээр шvvх нас барсан гэж зарлаж болно.

2. Иргэнийг нас барсан гэж зарласан шvvхийн шийдвэрийг vндэслэн тvvнийг нас барсан тухай иргэний гэр бvлийн байдлын бvртгэлд тэмдэглэнэ.

3. Иргэнийг нас барсан гэж зарласан шvvхийн шийдвэр хуулийн хvчин тєгєлдєр болсон єдрийг тvvний нас барсан єдєр гэж vзнэ.

4. Амь vрэгдэж болох аюултай нєхцєл байдалд буюу тодорхой аюул, ослын улмаас нас барсан гэж vзэх vндэстэй vед алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шvvх тvvний нас барсан байж болох єдрийг уг иргэний нас барсан єдєр гэж тооцож болно.

5. Нас барсан гэж зарлагдсан иргэний эд хєрєнгийг єв залгамжлалын журмаар бусдад шилжvvлнэ.

6. Нас барсан гэж зарлагдсан иргэний нєхєр буюу эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах тухай хvсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж болно.

20 дугаар зvйл. Иргэнийг нас барсан гэж зарласан шvvхийн шийдвэрийг хvчингvй болгосноос vvсэх vр дагавар

1. Нас барсан гэж зарлагдсан иргэн эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол шvvх урьд гаргасан шийдвэрээ хvчингvй болгох ба тvvнийг vндэслэн иргэний гэр бvлийн байдлын бvртгэлд хийсэн тэмдэглэлийг єєрчилнє.

2. Нас барсан гэж зарлагдсан байсан иргэн єв залгамжлалын журмаар бусдад шилжсэн эд хєрєнгєє буцаан авахаар шаардах эрхтэй.

3. Нас барсан гэж зарлагдсан байсан иргэний эд хєрєнгє тєрийн ємчлєлд шилжсэн бол шvvхийн шийдвэр хvчингvй болсны дараа уг эд хєрєнгийг ємчлєгчид буцааж олгох буюу боломжгvй бол vнийг нєхєн тєлнє.

4. Нас барсан гэж зарласан шvvхийн шийдвэр хvчингvй болсон нь гэрлэлт цуцалсан шvvхийн шийдвэрийг хvчингvй болгох vндэслэл болохгvй.

21 дvгээр зvйл. Хуулийн этгээд

1. Ємчлєх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлcан эд хєрєнгєтэй; єєрийн vйл ажиллагаагаараа эрх олж, vvрэг бий болгох чадвартай; vйл ажиллагаанаасаа vvсэн гарах vvргийг эд хєрєнгєєрєє хариуцдаг; шvvх, арбитрт єєрийн нэрийн ємнєєс оролцдог байгууллагыг хуулийн этгээд гэнэ.

2. Хуулийн этгээд нь ашиг олох vндсэн зорилготой ба ашгийн тєлєє, хууль буюу дvрэмд заасан єєр зорилготой ба ашгийн тєлєє бус байж болно.

3. Хуулийн этгээдийн тусгайлсан эд хєрєнгийн хувьд тvvний vvсгэн байгуулагч буюу оролцогч нь эд хєрєнгийн эрх, vvргээ хадгалдаг буюу хадгалдаггvй байхаар хуулиар тогтоож болно.

4. Yvсгэн байгуулагч буюу оролцогч нь тусгайлсан эд хєрєнгийн тухайд эрх, vvргээ хадгалдаг хуулийн этгээдэд компани, нєхєрлєл, хоршоо, тvvнчлэн ємчлєгчєєс санхvvждэг байгууллага хамаарна.

5. Yvсгэн байгуулагч буюу оролцогч нь тухайн хуулийн этгээдийн тусгайлсан эд хєрєнгийн хувьд эд хєрєнгийн эрхээ хадгалдаггvй хуулийн этгээдэд олон нийтийн, шашны байгууллага, буяны болон бусад зорилгоор байгуулагдсан сан хамаарна.

22 дугаар зvйл. Хуулийн этгээдийн иргэний эрх зvйн эрхийн чадвар

1. Хуулийн этгээд нь vvсгэн байгуулах баримт бичигт заасан vйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн эрх эдэлж, vvрэг хvлээнэ.

2. Хуулийн этгээд нь vйл ажиллагааныхаа зорилгод харшлаагvй бєгєєд хууль тогтоомжоор хориглоогvй аливаа vйл ажиллагааг явуулж болно.

3. Хуулийн этгээд нь хуульд заасан зарим vйл ажиллагааг гагцхvv эрх бvхий байгууллагын тусгай зєвшєєрлийн vндсэн дээр явуулна.

4. Хуульд заасан vндэслэл, журмын дагуу хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж болно.

23 дугаар зvйл. Хуулийн этгээд байгуулах, vvсгэн байгуулах баримт бичиг

1. Хуулийн этгээдийг иргэн, тєр, тvvнээс эрх олгосон байгууллага, тvvнчлэн хуульд заасан бол бусад хуулийн этгээд, гадаад улсын иргэн, байгууллага, харьяалалгvй хvн хуульд заасан журмын дагуу vvсгэн байгуулж болно.

2. Хуулийн этгээдийг байгуулахад vvсгэн байгуулах баримт бичгийг бvрдvvлэх ба тvvний тєрєл, хэлбэр, бvрдvvлэх журмыг хуулиар тодорхойлно.

З. Хуулийн этгээдийг vvсгэн байгуулах баримт бичиг нь эрх бvхий байгууллагын шийдвэр, дvрэм, vvсгэн байгуулах тухай гэрээ байж болно.

4. Хуулийн этгээдийн дvрмийг тvvний vvсгэн байгуулагч /оролцогч/, эсхvл тvvнээс эрх олгогдсон байгууллага батална.

5. Дvрэмд хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газар, vйл ажиллагааны зорилго, хуулийн этгээдийн байгууллага, тvvний бvрэн эрх, тvvнчлэн хууль тогтоомжийн дагуу тухайн тєрлийн хуулийн этгээдийн хувьд зайлшгvй шаардлагатай бусад зvйлийг заана.

6. Хуульд заасан бол хуулийн этгээдийг vvсгэн байгуулах тухай гэрээ байгуулна.

7. Хуулийн этгээдийг vvсгэн байгуулах гэрээгээр гишvvд буюу оролцогч нь vvсгэн байгуулах талаар хамтран ажиллах журам, єєрийн эд хєрєнгийг уг хуулийн этгээдийн ємчлєл буюу ємчлєгч биш этгээдийн хувьд энэ хуулийн 88 дугаар зvйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжvvлэх болон vйл ажиллагаанд нь оролцох нєхцєлийг тодорхойлно. Тvvнчлэн хуулийн этгээдийн vйл ажиллагааг удирдах, хуулийн этгээдийн бvрэлдэхvvнээс гарах нєхцєл, журам, vvсгэн байгуулагчдын хамтын ажиллагаа, ашиг, алдагдал хуваарилах зарчим болон бусад зvйлийг тусгана.

8. Хуульд заасан бол хуулийн этгээдийг улсын бvртгэлд бvртгэнэ.

9. Хууль тогтоомжийн шаардлага хангаагvй бол бvртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бvртгэлд бvртгэхээс татгалзана. Ийнхvv татгалзсан тухай шийдвэрийг эс зєвшєєрвєл шvvхэд гомдол гаргаж болно.

10. Хуульд заасан журмын дагуу бvртгэгдвэл зохих хуулийн этгээдийг улсын бvртгэлд бvртгvvлснээр, хуульд єєрєєр заагаагvй бол бусад хуулийн этгээдийг эрх бvхий байгууллагын шийдвэр гарч, дvрэм нь батлагдсанаар тус тус байгуулагдсанд тооцно.

11. Хуулийн этгээд байгуулагдахаас ємнєх vйл ажиллагаанаас vvсэх vvргийг vvсгэн байгуулагч хууль тогтоомжийн дагуу хариуцна.

24 дvгээр зvйл. Хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газар

1. Хуулийн этгээд оноосон нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь урьд улсын бvртгэлд бvртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй ижил байж болохгvй.

2. Хуулийн этгээдийн нэрийн улсын нэгдсэн бvртгэлийг бvртгэх байгууллага хєтєлнє.

3. Хуулийн этгээд нь єєрийн бэлгэдэл, барааны тэмдэгтэй байж болно.

4. Хуулийн этгээдийн нэр, барааны тэмдэг, бэлгэдлийн талаар гарсан маргааныг шvvх шийдвэрлэнэ.

5. Хуулийн этгээдийн оршин байгаа газар нь тvvний байгууллагын оршин байгаа газраар тодорхойлогдоно.

25 дугаар зvйл. Хуулийн этгээдийн байгууллага

1. Хуулийн этгээд нь байгууллагаараа дамжуулан иргэний эрх зvйн харилцаанд оролцоно.

2. Хуулийн этгээдийн байгууллагын эрх зvйн байдлыг хууль буюу vvсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

26 дугаар зvйл. Хуулийн этгээдийн салбар, тєлєєлєгчийн газар

1. Хууль болон vvсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд нь тогтоосон журмын дагуу єєрийн салбар, тєлєєлєгчийн газар байгуулж болно.

2. Хуулийн этгээдийн оршин байгаа газраас єєр газар байрлаж тvvний vндсэн чиг vvргийг бvхэлд нь буюу заримыг нь гvйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.

3. Хуулийн этгээдийн оршин байгаа газраас єєр газар байрлаж, тvvний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу тvvний нэрийн ємнєєс хэлцэл хийх зэрэг бусад эрх зvйн vйлдэл хийдэг нэгжийг тєлєєлєгчийн газар гэнэ.

4. Салбар, тєлєєлєгчийн газрын эрх, vvргийг тэдгээрийн дvрэмд заана.

5. Салбар, тєлєєлєгчийн газрын эрх баригчид нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн vндсэн дээр vйл ажиллагаагаа явуулна.

6. Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхтэй байж болно.

27 дугаар зvйл. Хуулийн этгээдийн хариуцлага

1. Хуулийн этгээд нь єєртєє байгаа бvх эд хєрєнгєєр vvрэг хvлээж болно.

2. Хууль буюу vvсгэн байгуулах баримт бичигт єєрєєр заагаагvй бол хуулийн этгээдийг vvсгэн байгуулагч буюу тvvний эд хєрєнгийг ємчлєгч нь хуулийн этгээдийн хvлээх vvргийг хариуцахгvй бєгєєд ємчлєгч буюу vvсгэн байгуулагчийн хvлээх vvргийг хуулийн этгээд хариуцахгvй.

3. Эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр ємчлєгчєєс санхvvждэг хуулийн этгээд нь єєрт байгаа мєнгєн хєрєнгєєрєє vvрэг хvлээнэ. Тэр нь vvргийг биелvvлэхэд хvрэлцэхгvй бол ємчлєгч хариуцна.

4. Ємчлєгчийн хууль бус vйл ажиллагааны улмаас хуулийн этгээд дампуурахад хvрсэн бєгєєд хуулийн этгээдийн эд хєрєнгє нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хvрэлцэхгvй бол ємчлєгч хариуцна.

28 дугаар зvйл. Хуулийн этгээдийн vйл ажиллагаа дуусгавар болох

1. Хуулийн этгээдийн vйл ажиллагаа нь энэ хуульд зааснаар єєрчлєн байгуулагдсан буюу татан буугдсанаар дуусгавар болно.

2. Хуулийн этгээдийг хуульд заагаагvй vндэслэл, журмаар єєрчлєн байгуулах, татан буулгах талаар бусад этгээдтэй хийсэн хэлцэл хvчин тєгєлдєр бус байна.

29 дvгээр зvйл. Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулах

1. Хуулийн этгээдийн эд хєрєнгийг ємчлєгч буюу тvvнээс эрх олгосон байгууллага, тvvнчлэн vvсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг єєрчлєн байгуулж /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, єєрчлєх/ болно.

2. Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулахад энэ хуулийн 31 дvгээр зvйлийн зохих заалтад заасан журмыг баримтлана.

30 дугаар зvйл. Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулснаас vvсэх vр дагавар

1. Хуулийн этгээдийг нийлvvлэх, тусгаарлах буюу єєрчлєхєд тvvний эрх, vvрэг ийнхvv нийлvvлсэн, тусгаарласан, єєрчилсний эцэст бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.

2. Хуулийн этгээд єєр хуулийн этгээдтэй нэгдвэл эрх, vvрэг нь ийнхvv нэгдэж бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.

3. Хуулийн этгээд хуваагдвал эрх, vvрэг нь хуульд єєрєєр заагаагvй бол шинээр бий болсон хуулийн этгээдvvдэд хувь тэнцэн шилжинэ.

31 дvгээр зvйл. Хуулийн этгээдийг татан буулгах

1. Хуулийн этгээд нь дараахь vндэслэлээр татан буугдана:

1/ ємчлєгч буюу тvvний эрх олгосон байгууллагын шийдвэр, тvvнчлэн хуулийн этгээдийн vvсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;

2/ дампуурлыг зарласан, хуулийг удаа дараа буюу ноцтойгоор зєрчсєнєєс татан буулгах тухай шvvхийн шийдвэр гарсан;

3/ vйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу байгуулагдсан зорилгодоо хvрсэн учраас цаашид vйл ажиллагаагаа vргэлжлvvлэх шаардлагагvй гэсэн єєрийнх нь шийдвэр гарсан;

4/ хуульд заасан бусад vндэслэл.

2. Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гvйцэтгэнэ.

3. Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.

4. Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн єргєдєл хvлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагvй, зургаан сараас ихгvй байна.

5. Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийг хуульд єєрєєр заагаагvй бол дараахь дарааллаар хангана:

/Энэ хэсэгт 1997 оны 11 дvгээр сарын 20-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/

1/ бусдын амь нас, эрvvл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулахаар уг хуулийн этгээдээс гаргуулж байсан тєлбєрийг гаргуулах;

2/ хєдєлмєрийн гэрээгээр ажиллагсдад хєдєлмєрийн хєлсийг тєлєх;

3/ татвар, нийгмийн даатгалын шимтгэл тєлєх;

4/ хууль тогтоомжид заасны дагуу бусад нэхэмжлэгчтэй тооцоо хийх.

6. Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хєрєнгє тєлбєр тєлєхєд хvрэлцэхгvй бол тvvний байгаа эд хєрєнгийг тєлбєл зохих тєлбєрийн хэмжээнд хувь тэнцvvлэн зохих дарааллын дагуу нэхэмжлэгчдэд хуваарилна.

7. Хуулийн этгээдэд байгаа мєнгєн хєрєнгє нь нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахад хvрэлцэхгvй бол татан буулгах комисс тvvний бусад эд хєрєнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж,тєлбєрийг барагдуулж болно.

8. Нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасны дараа vлдсэн эд хєрєнгийг хууль ёсны ємчлєгч /vvсгэн байгуулагч/-ид,хуульд тусгайлан заасан бол эрх бvхий этгээдэд шилжvvлнэ.

9. Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хєрєнгийг хvлээж авах этгээд байхгvй бол тєрийн ємчлєлд шилжvvлнэ.

10. Хуульд зааснаар улсын бvртгэлд бvртгэгдвэл зохих хуулийн этгээдийг татан буугдсан тухай улсын бvртгэлд бvртгэснээр, бусад хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гарснаар тvvний vйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдоно.

32 дугаар зvйл. Компани

1. Гишvvд /хувьцаа эзэмшигчид/-ийн оруулсан хувь хєрєнгєєс бvрдэх дvрмийн сантай, хvлээсэн vvргээ єєрийн хєрєнгєєр хариуцдаг, гишvvн нь гагцхvv дvрмийн санд оруулсан хєрєнгийнхєє хэмжээгээр хариуцлага хvлээдэг хуулийн этгээдийг компани гэнэ.

/Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

2. Компани нь ганц гишvvнтэй байж болно.

3. Дvрмийн сан нь vvсгэн байгуулах баримт бичигт дурдсан хэмжээний ногдол хувьд хуваагддаг, гишvvн нь бусад гишvvний ногдол хувь эзэмших эрхийг тэргvvн ээлжинд худалдан авах давуу эрхтэй компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ. Гишvvнд ногдол хувь эзэмших эрхийн гэрчилгээ олгоно.

4. Дvрмийн сан нь нэг бvрийн нэрлэсэн vнэ бvхий тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа нийтэд чєлєєтэй худалддаг, эсхvл хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэргvvн ээлжинд худалдан авах давуу эрхтэй компанийг хувьцаат компани гэнэ.

/Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

5. Компанийн эрх зvйн байдлыг хуулиар тогтооно.

33 дугаар зvйл. Нєхєрлєл

1. Гишvvдийн оруулсан хувь хєрєнгєєс бvрдэх эд хєрєнгєтэй, хvлээсэн vvргээ энэхvv эд хєрєнгє болон гишvvдийн хувийн ємчийн эд хєрєнгєєр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нєхєрлєл гэнэ.

2. Нєхєрлєлийн эд хєрєнгє хvрэлцэхгvй тохиолдолд бvх гишvvд нь хувийн ємчийн эд хєрєнгєєр нєхєрлєлийн хvлээсэн vvргийг хамтран хариуцдаг нєхєрлєлийг бvрэн хариуцлагатай нєхєрлєл гэнэ.

3. Нєхєрлєлийн эд хєрєнгє хvрэлцэхгvй тохиолдолд наад зах нь нэг гишvvн хувийн ємчийн эд хєрєнгєєр нєхєрлєлийн хvлээсэн vvргийг бvрэн /бvрэн хариуцлагатай гишvvн/ хариуцдаг нєхєрлєлийг бvрэн бус хариуцлагатай нєхєрлєл гэнэ. Нєхєрлєлийн бусад гишvvд нь бvрэн бус хариуцлагатай байна.

4. Нєхєрлєлийн єєр хэлбэрийг хуулиар тодорхойлж болно.

5. Нєхєрлєлийн эрх зvйн байдлыг хуулиар тогтооно.

З4 дvгээр зvйл. Хоршоо

1. Материаллаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хувь хvмvvс сайн дураараа нэгдсэн, ардчилсан удирдлага, хяналт бvхий, хамтран ємчлєх дундын эд хєрєнгє дээр vндэслэн аж ахуй эрхлэх хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Хоршоод аж ахуйн vйл ажиллагаа хамтран эрхлэх зорилгоор дундын хоршоо байгуулж болно.

/Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 31-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Хариуцлагын хэмжээ болон олсон орлогыг гишvvдэд хуваарилах журмыг vvсгэн байгуулах баримт бичигт заана.

3. Хоршооны эрх зvйн байдлыг хуулиар тогтооно.

35 дугаар зvйл. Хуулийн этгээдийн нэгдэл

1. Хуульд єєрєєр заагаагvй бол компани, нєхєрлєл, хоршоо нь vйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болно.

2. Нэгдлийг ашгийн тєлєє, эсхvл ашгийн тєлєє бус байгууллагын хэлбэрээр байгуулна.

3. Олон нийтийн болон шашны байгууллага, сан нь гагцхvv ашгийн тєлєє бус байгууллагын хэлбэрээр нэгдэл байгуулж болно.

4. Нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.

36 дугаар зvйл. Олон нийтийн болон шашны байгууллага, сан

1. Оюуны, материаллаг болон материаллаг бус бусад ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дурын vндсэн дээр нэгдсэн иргэд, хуулийн этгээдийн нэгдлийг олон нийтийн байгууллага гэнэ.

2. Сvсэгтэн олны шашны зан vйл, хурал ном, боловсролын хэрэгцээг хангах зорилго бvхий байгууллагыг шашны байгууллага гэнэ.

3. Нийгэм, соёл, боловсрол, буяны болон нийтэд тустай бусад зорилгоор сайн дурын хандив, тусламж тєвлєрvvлж, гагцхvv дvрэмдээ заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрх бvхий сайн дурын, гишvvнчлэлгvй байгууллагыг сан гэнэ.

4. Олон нийтийн болон шашны байгууллага, сан нь ашгийн тєлєє бус байна.

5. Олон нийтийн болон шашны байгууллага, сангийн эрх зvйн байдлыг хуулиар тодорхойлно.

З7 дугаар зvйл. Тєр болон аймаг, нийслэл, сум, дvvрэг иргэний эрх зvйн харилцаанд оролцох

Тєрийн хувьд тєрийн эрх барих дээд байгууллага; аймаг, нийслэл, сум, дvvргийн хувьд тэдгээрийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал нь энэ хуульд заасан иргэний эрх, vvргийг хэрэгжvvлнэ. Хууль буюу гэрээнд зааснаар тэдгээр нь иргэний эрх, vvргээ хэрэгжvvлэх эрхийг бусдад шилжvvлж болно.


ГУРАВДУГААР БYЛЭГ

Хэлцэл

38 дугаар зvйл. Хэлцэл, тvvний тєрєл

1. Иргэний эрх, vvргийг бий болгох, єєрчлєх, шилжvvлэх, дуусгавар болгоход чиглэсэн иргэн, хуулийн этгээдийн vйлдлийг хэлцэл гэнэ.

2. Хэлцэл нэг талын буюу хоёр, эсхvл олон талын байж болно.

3. Хуульд зааснаар буюу талуудын тохиролцсоноор нэг тал хvсэл зоригоо илэрхийлснээр хийгдэх хэлцлийг нэг талын хэлцэл гэнэ.

4. Хууль буюу хэлцлийн шинж чанарт харшлахгvй бол нэг талын хэлцэлд vvргийн болон гэрээний тухай нийтлэг vндэслэл хамаарна.

5. Хоёр, эсхvл тvvнээс дээш тал хvсэл зоригоо илэрхийлснээр хийгдэх хэлцлийг хоёр талын буюу олон талын хэлцэл гэнэ.

39 дvгээр зvйл. Хэлцлийн хэлбэр

1. Хуульд бичгээр хийхээр зааснаас бусад хэлцлийг амаар хийж болно.

2. Талууд гол нєхцєлийн хувьд єєрийн хvслээ илэрхийлэх бодит vйлдлээр хэлцэл хийж болно.

3. Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу єгєхгvй байгааг хэлцэл хийхээр зєвшєєрсєн гэж vзэж болно.

4. Хэлцлийг бичгээр хийхдээ талууд баримт бичигт гарын vсгээ зурна. Євчний болон хvндэтгэн vзэх бусад шалтгааны улмаас ийнхvv гарын vсэг зурж чадахгvй бол тvvний даалгавраар єєр этгээд тєлєєлєн зурж болох ба энэ тухай баримт бичигт тусгайлан тэмдэглэнэ.

5. Иргэд хоорондын хиймэгц биелэх хэлцлээс бусад хэлцлийг хуульд єєрєєр заагаагvй бол бичгээр хийнэ.

6. Хуульд єєрєєр заагаагvй бол хуулийн этгээдийн хийх хэлцлийг бичгээр хийнэ.

7. Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелvvлээгvй хэлцэл хvчин тєгєлдєр бус байхаар хуульд заасан бол уг хэлцэл хvчин тєгєлдєр бус байна. Энэ тохиолдолд талууд нь хэлцлээр авсан бvх зvйлээ харилцан буцааж єгнє.

8. Бичгээр хийх хуулийн шаардлагыг зєрчсєн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд єєрєєр заагаагvй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.

40 дvгээр зvйл. Хэлцэл хийсэн гэж vзэх

1. Амаар хийх хэлцлийг дор дурдсанаар хийгдсэн гэж vзнэ:

1/ хэлцлийн гол нєхцєлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;

2/ хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зvйлийг олгосон;

3/ хууль буюу гэрээнд зааснаар хэлцэл хийх тухай саналд хариу єгєєгvй бєгєєд ийнхvv хариу єгєх тогтоосон хугацаа буюу ердийн боломжит хугацаа єнгєрсєн.

2. Бичгээр хийх хэлцлийг дор дурдсанаар хийгдсэн гэж vзнэ:

1/ талууд хvсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг vйлдэж, гарын vсэг зурсан;

2/ хэлцэл хийх тухай санал /гэрээний тєсєл/-ыг зєвшєєрсєн талын хvсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг /телекс, телефакс зэрэг/ тэдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нєгєє тал хvлээн авсан;

3/ хуульд зааснаар бvртгvvлэх буюу нотариатаар гэрчлvvлбэл зохих хэлцлийг ийнхvv бvртгvvлсэн буюу гэрчлvvлсэн.

3. Нэг талын хvсэл зоригийн илэрхийлэл болсон нєхцєлийг нєгєє тал хvлээн авснаа єєрийн тодорхой vйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит vйлдлээр хийгдсэн гэж vзнэ.

41 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл авах, бvртгvvлэх хэлцэл

1. Хуульд тусгайлан заасан бол талууд хэлцэл хийхдээ эрх бvхий байгууллагаас зєвшєєрєл авах буюу бvртгvvлэх vvрэгтэй.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелvvлээгvй хэлцэл хvчин тєгєлдєр бус байна. Энэ тохиолдолд энэ хуулийн 39 дvгээр зvйлийн 7 дахь хэсэгт заасан vр дагавар бий болно.

42 дугаар зvйл. Хэлцлийг нотариатаар гэрчлvvлэх

1. Талуудын аль нэг нь хvсвэл хэлцлийг нотариат заавал гэрчлэнэ.

2. Хэлцлийг нотариатаар гэрчлvvлэхээр хуульд заасан бол талууд уг шаардлагыг биелvvлэх vvрэгтэй. Энэхvv vvргээ биелvvлээгvй бол хэлцэл хvчин тєгєлдєр бус байна. Энэ тохиолдолд энэ хуулийн 39 дvгээр зvйлийн 7 дахь хэсэгт заасан vр дагавар бий болно.

3. Нотариатаар гэрчлvvлбэл зохих хэлцлийг гэрчлээгvй байхад талуудын аль нэг нь vvргээ бvрэн буюу ихэнхийг биелvvлсний дараа нєгєє тал биелэлтийг зєвшєєрєн хvлээсэн боловч хэлцлийг нотариатаар гэрчлvvлэхээс татгалзвал vvргээ гvйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шvvх уг хэлцлийг хийгдсэнд тооцож болно.

/Энэ хэсгийн єгvvлбэрийг 1997 оны 5 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

4З дугаар зvйл. Хvчин тєгєлдєр бус хэлцэл

1. Дор дурдсан хэлцлийг хvчин тєгєлдєр бус гэж vзнэ:

1/ утга агуулгаараа хууль зєрчсєн буюу тєр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцэл;

2/ хуулийн этгээдээс дvрэмд заасан vйл ажиллагааныхаа зорилгыг зєрчиж хийсэн хэлцэл;

3/ бага насны хvмvvсийн хийсэн хэлцэл;

4/ эрхийн бvрэн чадамжгvй иргэний хийсэн хэлцэл;

5/ хууль ёсны vр дvн гаргахын тулд биш, зєвхєн дvр vзvvлэн хийсэн /хуурамч/ хэлцэл;

6/ хvчин тєгєлдєр бус єєр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан заалт нь бага насны хvмvvст хохиролгvй, хиймэгц биелэх, ахуйн шинжтэй жижиг хэлцэлд хамаарахгvй.

3. Хvчин тєгєлдєр бус хэлцлээс vvссэн vр дагаврыг арилгуулахыг аливаа сонирхогч этгээд шаардаж болно. Тvvнчлэн шvvх єєрийн санаачлагаар тэрхvv vр дагаврыг арилгах тухай шийдвэр гаргах эрхтэй.

44 дvгээр зvйл. Сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хvчин тєгєлдєр бус гэж тооцож болох хэлцэл

1. Шvvх дор дурдсан хэлцлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хvчин тєгєлдєр бус гэж тооцож болно:

1/ ноцтой тєєрєгдлийн улмаас хийсэн хэлцэл;

2/ хууран мэхлэх, хvч хэрэглэх, айлган сvрдvvлэх аргаар хийсэн хэлцэл, тvvнчлэн аргагvй гачигдсанаас буюу нєлєєнд автсанаас болж єєртєє vзтэл хохиролтойгоор хийсэн хэлцэл;

3/ иргэн, хуулийн этгээдийг тєлєєлсєн этгээд тєлєєлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, тvvнчлэн бvрэн эрх олгогдоогvй этгээдийн хийсэн буюу бvрэн эрхээ хэтрvvлж хийсэн хэлцлийг тєлєєлvvлэгч нь зєвшєєрєєгvй бол уг хэлцэл;

4/ насанд хvрээгvй хvмvvсээс эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрєлгvй хийсэн бєгєєд зєвшєєрєл шаардагдахгvйгээс бусад хэлцэл;

5/ эрхийн бvрэн чадамжтай боловч хэлцэл хийх vед єєрийн vйлдлийн учир холбогдлыг ойлгохгvй, єєрийгєє зєв удирдаж чадахгvй байсан иргэний хийсэн хэлцэл.

2. Энэ зvйлд заасан vндэслэлээр хэлцлийг хvчин тєгєлдєр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг гагцхvv єєрт хохирол учирсан гэж vзэж байгаа этгээд, эсхvл тvvний хууль ёсны тєлєєлєгч гаргаж болно.

45 дугаар зvйл. Хууль буюу хуулийн этгээдээс дvрэмд заасан зорилгоо зєрчиж хийсэн, эсхvл тєр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хvчин тєгєлдєр бус хэлцлээс vvсэх vр дагавар

1. Утга агуулгаараа хууль зєрчсєн болон хуулийн этгээдээс дvрэмд заасан vйл ажиллагааныхаа зорилгыг зєрчиж хийсэн хэлцэл /43 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2/ энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан шинжгvй бол талууд нь уг хэлцлээр авсан бvх зvйлийг харилцан буцааж єгнє. Буцааж єгєх боломжгvй бол vнийг тєлнє.

2. Тєр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцлийг санаатай хийсэн бол уг хэлцлээр авсан бvх зvйлийг, эсхvл vнийг улсын орлогод хураана. Энэ хэлцлээр хvлээсэн vvргээ талуудын аль нэг нь биелvvлсэн байвал хэлцэл ёсоор нєгєє этгээдийн авсан болон тvvний хариу шилжvvлбэл зохих зvйлийг улсын орлогод хураана. Нэг тал нь уг хэлцлийг санаатай хийсэн бол тvvний авсан бvх зvйлийг, боломжгvй бол vнийг нєгєє этгээдэд буцаан єгч, буруугvй этгээдийн авсан бvх зvйлийг улсын орлогод хураана.

46 дугаар зvйл. Бага насны хvмvvстэй хийсэн хvчин тєгєлдєр бус хэлцлээс vvсэх vр дагавар

1. Бага насны хvмvvстэй хиймэгц биелэх, уг этгээдэд хохиролгvй, ахуйн шинжтэй жижиг хэлцлээс бусад хэлцэл /43 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн З/ хийсэн бол талууд уг хэлцлээр авсан бvх зvйлээ харилцан буцааж єгєх, боломжгvй бол vнийг тєлєх vvрэгтэй.

2. Эрхийн бvрэн чадамжтай иргэн нь нєгєє этгээдийн бага насны болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол тvvнд учирсан хохирлыг тєлєх vvрэгтэй.

47 дугаар зvйл. Эрхийн бvрэн чадамжгvй иргэнтэй хийсэн хvчин тєгєлдєр бус хэлцлээс vvсэх vр дагавар

1. Эрхийн бvрэн чадамжгvй иргэнтэй хэлцэл /43 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 4/ хийвэл талууд уг хэлцлээр авсан бvх зvйлээ харилцан буцааж єгєх, боломжгvй бол vнийг тєлєх vvрэгтэй.

2. Эрхийн бvрэн чадамжтай иргэн нь нєгєє этгээдийн эрхийн бvрэн чадамжгvй болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол тvvнд учирсан хохирлыг тєлєх vvрэгтэй.

48 дугаар зvйл. Хvчин тєгєлдєр бус хэлцлийг халхавчилж хийсэн хvчин тєгєлдєр бус хэлцлээс vvсэх vр дагавар

1. Талууд хvчин тєгєлдєр бус хэлцлийг халхавчилж санаатайгаар хэлцэл /4З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 6/ хийсэн бол тэдгээрийн хэлцэл ёсоор авсан бvх зvйлийг улсын орлогод хураана.

2. Талуудын аль нэг нь уг хэлцлийг санаатайгаар хийсэн бол тvvний авсан бvх зvйлийг, боломжгvй бол vнийг нєгєє этгээдэд буцаан єгч, буруугvй этгээдийн авсан бvх зvйлийг улсын орлогод хураана.

49 дvгээр зvйл. Ноцтой тєєрєгдлєєс болж хийсэн хэлцэл хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсоноос vvсэх vр дагавар

Ноцтой тєєрєгдлєєс болж хийсэн хэлцэл /44 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 1/ хvчин тєгєлдєр бус гэж тооцогдвол талууд авсан бvх зvйлээ харилцан буцааж єгєх, боломжгvй бол vнийг тєлєх vvрэгтэй.

50 дугаар зvйл. Хууран мэхлэх,хvч хэрэглэх,айлган сvрдvvлэх аргаар хийсэн, аргагvй гачигдсанаас буюу нєлєєнд автсанаас болж єєртєє vзтэл хохиролтойгоор хийсэн, тєлєєлvvлэгч этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, бvрэн эрх олгогдоогvй этгээд хийсэн буюу бvрэн эрхээ хэтрvvлж хийснийг тєлєєлvvлэгч нь зєвшєєрєєгvй хэлцэл хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсоноос vvсэх vр дагавар

1. Хууран мэхлэх, хvч хэрэглэх, айлган сvрдvvлэх аргаар хийсэн, аргагvй гачигдсанаас буюу нєлєєнд автсанаас болж єєртєє vзтэл хохиролтойгоор хийсэн, тєлєєлж байгаа этгээд тєлєєлvvлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, бvрэн эрх олгогдоогvй этгээд хийсэн буюу бvрэн эрхээ хэтрvvлж хийснийг тєлєєлvvлэгч нь зєвшєєрєєгvй хэлцэл /44 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 2,3/ хvчин тєгєлдєр бус гэж тооцогдвол хохирогч нь дор дурдсан шаардлагыг нєгєє этгээдэд тавих эрхтэй:

1/ хэлцэл ёсоор авсан бvх зvйлийг буцаан єгєх, боломжгvй бол vнийг тєлєх;

2/ хохирлыг тєлvvлэх.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсон бол буруутай этгээдээс хохирогчийн авсан бvх зvйлийг улсын орлогод хураана.

51 дvгээр зvйл. Насанд хvрээгvй хvмvvсийн хийсэн хэлцэл хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсоноос vvсэх vр дагавар

1. Насанд хvрээгvй хvмvvс эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрєлгvй хийсэн хэлцэл /44 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 4/ хvчин тєгєлдєр бус гэж тооцогдвол талууд нь авсан бvх зvйлээ харилцан буцааж єгєх, боломжгvй бол vнийг тєлєх vvрэгтэй.

2. Насанд хvрээгvй хvмvvстэй хэлцэл хийсэн этгээд уг хэлцлийг эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрєлгvй хийж болохгvй гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан бол учирсан хохирлыг уг этгээдэд тєлєх vvрэгтэй.

З. Энэ зvйлийн заалт нь эрхийн бvрэн чадамжтай гэж зарлагдсан этгээдэд хамаарахгvй.

52 дугаар зvйл. Эрхийн бvрэн чадамжтай боловч хэлцэл хийх vед єєрийн vйлдлийн учир холбогдлыг ойлгохгvй, єєрийгєє зєв удирдаж чадахгvй байсан иргэний хийсэн хэлцэл хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсоноос vvсэх vр дагавар

1. Эрхийн бvрэн чадамжтай боловч хэлцэл хийх vед єєрийн vйлдлийн учир холбогдлыг ойлгохгvй, єєрийгєє зєв удирдаж чадахгvй байсан иргэний хийсэн хэлцэл /44 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 5/ хvчин тєгєлдєр бус гэж тооцогдвол талууд авсан бvх зvйлээ харилцан буцааж єгєх, боломжгvй бол vнийг тєлєх vvрэгтэй.

2. Хэлцэл хийсэн этгээд нь нєгєє этгээд єєрийн vйлдлийн учир холбогдлыг ойлгохгvй, єєрийгєє зєв удирдаж чадахгvй байгааг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол тvvнд учирсан хохирлыг тєлєх vvрэгтэй.

5З дугаар зvйл. Хэлцлийг хvчин тєгєлдєр бус гэж тооцох цаг

Хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсон хэлцлийг хийсэн цагаас нь эхлэн хvчин тєгєлдєр бус гэж vзнэ.

54 дvгээр зvйл. Хэлцлийн зарим хэсэг хvчин тєгєлдєр бус болох

Хэлцлийн зарим хэсэг хvчин тєгєлдєр бус гэж тооцогдсон боловч vлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хvчин тєгєлдєр хэвээр vлдэнэ.

55 дугаар зvйл. Болзол тавьж хийсэн хэлцэл

1. Болох эсэх нь мэдэгдээгvй байгаа ямар нэгэн vйл явдлаас шалтгаалан эрх, vvрэг vvсгэхээр хэлцэлд заасан бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ.

2. Болох эсэх нь мэдэгдээгvй байгаа ямар нэгэн vйл явдлаас шалтгаалан эрх, vvргийг дуусгавар болгохоор хэлцэлд заасан бол єєрчлєгдєх болзлоор хийсэн хэлцэл гэнэ.

3. Тогтоосон болзол бий болохыг санаатайгаар саатуулбал уг болзол бий болсонд тооцно. Тогтоосон болзол бий болохыг санаатайгаар тvргэтгэвэл уг болзол бий болоогvйд тооцно.

56 дугаар зvйл. Биржийн хэлцэл

1. Биржийн гvйлгээнд оруулах эд хєрєнгє буюу эд хєрєнгийн эрх /эд хєрєнгє, vнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжvvлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бvртгvvлнэ.

2. Хууль, тухайн тєрлийн хэлцлийн шинж байдалд харшлахгvй бол биржийн хэлцэлд тvvний агуулгад нийцvvлж зохих гэрээ /худалдах-худалдан авах, комиссийн зэрэг/-ний журмыг хэрэглэж болно.

3. Талуудын худалдааны нууцыг агуулсан бєгєєд тэдний зєвшєєрєлгvйгээр мэдээлж болохгvй нєхцєлvvдийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлж болно.

4. Биржийн хэлцлийг байгуулахтай холбогдсон маргааныг биржийн эрх бvхий байгууллага хянан хэлэлцэж болох бєгєєд тэрхvv шийдвэрийн талаар талууд шvvхэд гомдол гаргаж болно.


ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Тєлєєлєл ба итгэмжлэл

57 дугаар зvйл. Тєлєєлєл

Иргэн ба хуулийн этгээд нь єєрийн эрх, vvргийг бусад этгээдээр тєлєєлvvлэн хэрэгжvvлж болно. Ийнхvv хэрэгжvvлэх журмыг хууль буюу гэрээгээр тодорхойлно.

58 дугаар зvйл. Тєлєєлєгч

1. Иргэн ба хуулийн этгээд єєрєє биечлэн хийхээр хуульд зааснаас бусад хэлцлийг тєлєєлєгчєєр дамжуулан хийж болно.

2. Эрхийн бvрэн чадамжгvй, зарим болон хэсэгчилсэн чадамжтай иргэний нэрийн ємнєєс тэдгээрийн хууль ёсны тєлєєлєгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хэлцэл хийнэ.

3. Бусдын ашиг сонирхлын vvднээс боловч єєрийн нэрийн ємнєєс ажиллаж байгаа этгээд /vнэ хаялцуулах ажиллагааны хєтлєгч, дампуурлын vе дэх хэрэг гvйцэтгэгч, зуучлагч, гэрээслэл биелvvлэгч зэрэг/, тvvнчлэн ирээдvйд хийгдэх хэлцлийн талаар хэлэлцээ хийх эрх олгогдсон этгээдийг тєлєєлєгч гэж vзэхгvй.

59 дvгээр зvйл. Тєлєєлєгчийн бvрэн эрх

1. Тєлєєлєгчийн бvрэн эрх нь хууль, захиргааны шийдвэр буюу итгэмжлэлд vндэслэсэн байна.

2. Тєлєєлєгч нь тєлєєлvvлэгчээс олгосон бvрэн эрхийг хэтрvvлж болохгvй.

3. Тєлєєлvvлэгчийн нэрийн ємнєєс тєлєєлєгч бvрэн эрхийнхээ хvрээнд хийсэн хэлцэл нь тєлєєлvvлэгчийн эрх, vvргийг бий болгох, єєрчлєх буюу дуусгавар болгоно.

4. Тєлєєлєх эрхгvй этгээдээс хийсэн буюу тєлєєлєгч бvрэн эрхээ хэтрvvлэн хийсэн хэлцлийг тєлєєлvvлэгч хvлээн зєвшєєрвєл хvчин тєгєлдєр байна. Энэхvv хэлцлийг ийнхvv хvлээн зєвшєєрсєн vеэс эхлэн хvчин тєгєлдєр гэж vзнэ.

60 дугаар зvйл. Итгэмжлэл

Нэг этгээд /итгэмжлэгч/ єєрийн нэрийн ємнєєс хууль ёсны тодорхой vйл ажиллагаа гvйцэтгvvлэх бvрэн эрхийг нєгєє этгээд /итгэмжлэгдэгч/-эд олгосноо бичгээр тодорхойлсныг итгэмжлэл гэнэ.

61 дvгээр зvйл. Итгэмжлэлийн хэлбэр

1. Нотариатаар гэрчлvvлэхээр хуульд заасан хэлцэлтэй холбогдсон итгэмжлэлийг нотариатаар гэрчлvvлнэ.

2. Хєдєлмєрийн хєлс, оюуны vнэт зvйлийн vнэ, тэтгэвэр, тусламж, мєнгє шилжvvлэх, илгээлт, vнэ бvхий захидал, банкны хадгаламжаас мєнгє авах эрх олгох тухай итгэмжлэлийг итгэмжлэгчийн оршин суугаа нутгийн захиргааны болон ажиллаж, суралцаж, эмчлvvлж байгаа байгууллагын захиргаагаар гэрчлvvлж болно.

3. Цэргийн албан хаагчийн итгэмжлэлийг тvvний алба хааж байгаа анги, байгууллагын захирагч /дарга/, улсын асрамжийн буюу хорих газар байгаа иргэний итгэмжлэлийг эдгээр байгууллагын захиргаа гэрчилж болно.

4. Энэ зvйлд заасан шаардлагыг хангаагvй итгэмжлэл хvчин тєгєлдєр бус байна.

62 дугаар зvйл. Хуулийн этгээдийн итгэмжлэл

1. Хуулийн этгээдийн итгэмжлэл уг байгууллагын эрх баригчдын гарын vсэг, тамга /тэмдэг/-тай байна.

2. Хуулийн этгээдийн эд хєрєнгийг хvлээн авах, бусдад шилжvvлэх, захиран зарцуулах эрх олгох тухай итгэмжлэлд уг байгууллагын эрх баригчаас гадна нягтлан бодогч буюу тvvний vvрэг гvйцэтгэгч гарын vсэг зурна.

3. Банкны гvйлгээ, гадаад худалдааны гэрээ хийх эрх олгох тухай итгэмжлэлийн хэлбэр, тvvнийг олгох журмыг хуулиар тогтооно.

6З дугаар зvйл. Итгэмжлэлийн хугацаа

1. Итгэмжлэлийг гурван жилээс дээшгvй хугацаагаар олгоно.

2. Хугацаа заагаагvй итгэмжлэл олгосон єдрєєс хойш нэг жилийн дотор хvчин тєгєлдєр байна.

3. Олгосон он, сар, єдрийг заагаагvй итгэмжлэл хvчин тєгєлдєр бус байна.

64 дvгээр зvйл. Итгэмжлэл шилжих

1. Итгэмжлэгдэгч эрх олгосон vйл ажиллагааг биечлэн гvйцэтгэх vvрэгтэй. Итгэмжлэлд уг vйл ажиллагааг бусдаар гvйцэтгvvлж болох тухай заасан буюу эсхvл итгэмжлэгчийн ашиг сонирхлын vvднээс зайлшгvй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжvvлж болно.

2. Нотариатаар гэрчлvvлэхээр хууль буюу гэрээнд заасан хэлцлийн итгэмжлэгдэгч эрхээ бусдад шилжvvлэх бол энэ тухай итгэмжлэлийг нотариатаар гэрчлvvлнэ.

3. Шилжvvлсэн итгэмжлэлийн хугацаа vндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгvй. Yндсэн итгэмжлэл дуусгавар болбол шилжvvлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.

4. Итгэмжлэгдэгч эрхээ бусдад шилжvvлсэн тухайгаа болон итгэмжлэлийг шилжvvлэн авсан этгээдийн талаар итгэмжлэгчид мэдэгдэх vvрэгтэй. Энэ vvргээ биелvvлээгvй итгэмжлэгдэгч эрх шилжvvлэн авсан этгээдийн vйл ажиллагаанаас бий болох vр дагаврыг єєрийн vйл ажиллагааны нэг адил хариуцна.

65 дугаар зvйл. Итгэмжлэл дуусгавар болох

1. Итгэмжлэл нь дор дурдсан тохиолдолд дуусгавар болно:

1/ итгэмжлэлийн хугацаа дууссан;

2/ итгэмжлэгч итгэмжлэлээ цуцалсан;

3/ итгэмжлэл олгосон хуулийн этгээдийн vйл ажиллагаа дуусгавар болсон;

4/ итгэмжлэгч, итгэмжлэгдэгч нас барсан, эсхvл нас барсан гэж зарлагдсан буюу сураггvй алга болсонд тооцогдсон;

5/ итгэмжлэгч, итгэмжлэгдэгч эрхийн бvрэн чадамжгvй гэж тооцогдсон буюу эрхийн чадамж нь хязгаарлагдсан;

6/ итгэмжлэгдэгч итгэмжлэлээс татгалзсан.

2. Хэдийд ч итгэмжлэгч итгэмжлэлээ цуцлах, итгэмжлэгдэгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгvй гэж тохирсон хэлцэл хvчин тєгєлдєр бус байна.

3. Итгэмжлэгч нь итгэмжлэлээ цуцалсан тухайгаа итгэмжлэгдэгч болон итгэмжлэгдэгчтэй хэлцэл хийх ёстой этгээдэд мэдэгдэх vvрэгтэй.

4. Итгэмжлэл олгосон хуулийн этгээдийн vйл ажиллагаа дуусгавар болсноос, тvvнчлэн итгэмжлэгч нас барсан буюу нас барсан гэж зарлагдсанаас итгэмжлэл дуусгавар болбол тvvний эрх залгамжлагч буюу єв залгамжлагч ийнхvv итгэмжлэл дуусгавар болсон тухай итгэмжлэгдэгч болон тvvнтэй хэлцэл хийх ёстой этгээдэд мэдэгдэх vvрэгтэй.

5. Итгэмжлэл дуусгавар болмогц итгэмжлэгдэгч болон тvvнээс итгэмжлэл шилжvvлэн авсан этгээд уг итгэмжлэлийг итгэмжлэгчид нэн даруй буцааж єгєх vvрэгтэй.

6. Итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгvй буюу мэдэх боломжгvй байхдаа итгэмжлэгдэгчээс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хvчин тєгєлдєр хэвээр vлдэнэ.


ТАВДУГААР БYЛЭГ

Иргэний эрх зvй дэх хугацаа

66 дугаар зvйл. Хугацаа тодорхойлох

1. Хууль, хэлцлээр буюу шvvхээс тогтоосон хугацааг хуанлийн он, сар, єдрєєр буюу жил, хагас жил, улирал, сар, арав хоног, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно.

2. Хугацааг зайлшгvй бий болох vйл явдлаар тодорхойлж болно.

67 дугаар зvйл. Жил, хагас жил, улирал, сар,арав хоног, долоо хоног, єдєр, цагаар тогтоосон хугацааг тоолох

1. Жилээр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах жилийн мєн сар, єдєр дуусна.

2. Хагас жилээр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусвал зохих сарын мєн єдєр дуусна.

3. Улирлаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусвал зохих сарын мєн єдєр дуусна.

4. Сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мєн єдєр дуусна. Жил, улирал, сараар тогтоосон хугацааны дуусвал зохих сарын эцсийн єдєр байхгvй бол уг хугацаа нь тухайн сарын эцсийн єдєр дуусна.

5. Тогтоосон хугацааг тоолохдоо хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар тооцно.

6. Арав хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах арав хоногийн мєн єдєр дуусна.

7. Долоо хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах долоо хоногийн мєн єдєр дуусна.

8. Хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах хоногийн мєн цагт дуусна.

9. Єдрєєр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах єдрийн мєн цагт дуусна.

10. Цагаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах цагийн мєн минутад дуусна.

68 дугаар зvйл. Хугацаа тоолох ерєнхий журам

1. Хугацааг хуанлийн он, сар, єдрєєр буюу ямар нэгэн vйл явдал бий болсноос эхэлж тоолох ёстой байвал уг тогтоосон он, сар, єдєр буюу жил, улирал, сар, арав хоног, долоо хоног, єдєр, цагаас, эсхvл vйл явдал болж єнгєрсний дараахь єдрєєс эхлэн тоолно.

2. Тоолох хугацааны эцсийн єдєр ажлын бус єдєр байвал тvvний дараагийн ажлын єдєр уг хугацаа дуусна.

3. Хугацааг ямар нэгэн vvрэг гvйцэтгэхийн тулд тогтоосон бєгєєд хэлцэлд єєрєєр заагаагvй бол хугацааны эцсийн єдрийн хорин дєрвєн цагийн дотор уг vvргийг гvйцэтгэсэн байна.

4. Yvргийг ямар нэгэн байгууллагад гvйцэтгэх ёстой байсан бол зохих журмаар тогтоосон уг байгууллагын ажлын єдєр буюу vйлдвэрлэлийн ажиллагаа дуусах эцсийн цагийн дотор гvйцэтгэнэ.

5. Аливаа баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн єдрийн хорин дєрвєн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжvvлсэн бол тvvнийг зохих хугацаанд нь єгсєн гэж vзнэ.

69 дvгээр зvйл. Хєєн хэлэлцэх хугацаа

1. Зєрчигдсєн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хєєн хэлэлцэх ерєнхий хугацаа гурван жил байна.

2. Yvргийн тусгай тєрлийн хувьд энэ зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас єєр богиносгосон хєєн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоож болно.

3. Хєєн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх vvссэн єдрєєс эхлэн тоолно.

4. Хуульд єєрєєр заагаагvй бол нэхэмжлэл гаргах эрх нь эрх зєрчигдсєн єдрєєс буюу эрх зєрчигдсєнийг хожим мэдсэн, эсхvл мэдэх ёстой байсан, тvvнчлэн баталгаат буюу гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан єдрєєс эхлэн vvснэ.

5. Сєрєг vvргийн хєєн хэлэлцэх хугацааг vндсэн vvргийг гvйцэтгэсэн vеэс эхлэн тоолно.

6. Yндсэн vvргийн хєєн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл vvрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хєєн хэлэлцэх хугацаа нэг адил дуусна.

70 дугаар зvйл. Хєєн хэлэлцэх хугацааг хэрэглэх журам

1. Шvvх, арбитр талуудын хvсэлтийг харгалзахгvйгээр хєєн хэлэлцэх хугацааг хэрэглэнэ.

2. Шvvх, арбитр хєєн хэлэлцэх хугацаа єнгєрснийг хvндэтгэн vзэх шалтгаантай гэж vзвэл уг хугацааг сэргээж, зєрчигдсєн эрхийг хамгаалж болно.

71 дvгээр зvйл. Хєєн хэлэлцэх хугацаанд хамаарахгvй шаардлага

Дор дурдсан шаардлага хєєн хэлэлцэх хугацаанд хамаарахгvй:

1/ банкинд хадгалуулсан зvйлээ буцааж авах тухай;

2/ эд хєрєнгийн бус амины эрх зєрчсєнєєс учирсан хохирлыг арилгуулах тухай;

3/ иргэдийн амь нас, эрvvл мэндэд гэм хор учруулсны хохирлыг арилгуулах тухай;

4/ хуульд заасан бусад шаардлага.

72 дугаар зvйл. Хєєн хэлэлцэх хугацаа тvр зогсох

1. Дор дурдсан тохиолдолд хєєн хэлэлцэх хугацаа тvр зогсоно:

1/ нэхэмжлэл гаргахад гэнэтийн буюу давагдашгvй хvчний шинжтэй онцгой нєхцєл байдал /газар хєдлєх, галт уул дэлбэрэх, усны vер, ой, хээрийн тvймэр зэрэг байгалийн гамшиг тохиолдох, гоц халдварт євчин зэрэгт хорио цээр тогтоох гэх мэт/ саад болсон;

2/ нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь дайн бvхий байдал, онц болон дайны байдал зарласан vед цэргийн алба хааж байгаа;

3/ Засгийн газраас гаргасан шийдвэр нь vvргийн хугацааг хойшлуулахад хvргэсэн.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт дурдсан нєхцєл байдал нь хєєн хэлэлцэх хугацааны сvvлчийн зургаан сарын дотор гарсан байвал хєєн хэлэлцэх хугацаа тvр зогсоно.

3. Тvр зогссон шалтгаан арилсан єдрєєс эхлэн хєєн хэлэлцэх хугацаа vргэлжилнэ. Yлдсэн хугацаа нь зургаан сараас доош байвал уг хугацааг зургаан сар хvртэл сунгана. Хєєн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас доош байвал vлдсэн хугацаа нь хєєн хэлэлцэх хугацаатайгаа адил байна.

7З дугаар зvйл. Хєєн хэлэлцэх хугацаа тасалдах

1. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хєєн хэлэлцэх хугацаа тасалдана.

2. Yvрэг хvлээсэн этгээд уг vvргийг зєвшєєрєн хvлээвэл хєєн хэлэлцэх хугацаа нэг адил тасалдана.

3. Хєєн хэлэлцэх хугацаа тасалдсаны дараа уг хугацааг дахин шинээр эхлэн тоолно.


 

II хэсэг

ЄМЧИЙН ЭРХ ЗYЙ

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

74 дvгээр зvйл. Ємчийн тєрєл, хэлбэр

1. Монгол Улсад хувийн, нийтийн ємч байна.

2. Тєр ємчийн бvх тєрєл, хэлбэр чєлєєтэй хєгжих нєхцєлийг бvрдvvлж, тэдгээрийн халдашгvй байдлыг хуулиар хамгаална.

75 дугаар зvйл. Ємчлєгч

1. Монгол Улсад тєр, иргэн, хуулийн этгээд ємчлєгч байж болно.

2. Гадаад улс, тvvний иргэн, хуулийн этгээд, тvvнчлэн олон улсын байгууллага, харьяалалгvй хvн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол ємчлєгч байж болно.

3. Ємчлєгч нь єєрийн эрхээ бусдад шилжvvлж болох бєгєєд тэр нь эд юмсыг ємчлєгчєєс єгсєн зориулалт, єєрийн vйл ажиллагааны зорилго, дvрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

76 дугаар зvйл. Ємчлєлийн зvйл

Эд юмс, оюуны vнэт зvйл, хуулиар зєвшєєрєгдсєн нєхцєлд эд хєрєнгийн зарим эрх ємчлєлийн зvйл байж болно.

77 дугаар зvйл. Yл хєдлєх, хєдлєх эд хєрєнгє

1. Эд юмсыг ємчлєлийн зvйл болохынх нь хувьд vл хєдлєх, хєдлєх эд хєрєнгє гэж ангилна.

2. Yл хєдлєх эд хєрєнгєд газар, тvvнээс салган хэрэглэж vл болох зvйл хамаарна.

3. Yл хєдлєх эд хєрєнгийг тvvний байгаа газарт орших тєрийн эрх бvхий байгууллага хуульд заасны дагуу бvртгэнэ.

4. Yл хєдлєхєєс бусад эд хєрєнгє нь хєдлєх эд хєрєнгє байна.

78 дугаар зvйл. Yнэт цаас

1. Тодорхой хэмжээний мєнгийг эргvvлж тєлєхийг шаардах, хувьцаат компанид хєрєнгє оруулж, тvvнийг vндэслэн ногдол ашиг авах,тvvнчлэн эд хєрєнгє хvлээн авах, тvvнийг захиран зарцуулах болон хуульд заасан эд хєрєнгийн бусад эрхийг гэрчилж байгаа баримтыг vнэт цаас гэнэ.

2. Yнэт цаас гаргах эрх олгох, тvvнийг гvйлгээнд оруулах журам, vнэт цаасны гvйлгээнд оролцогчдын эрх, vvрэг; vнэт цаас гаргах vйл ажиллагаа болон тvvний гvйлгээнд хяналт тавих байгууллагын эрх, vvргийг хуулиар тогтооно.

79 дvгээр зvйл. Yнэт цаасны талаар тавих шаардлага

1. Yнэт цаас нь хууль болон эрх бvхий байгууллагаас тогтоосон бvрдvvлбэр, хэлбэртэй байна.

2. Yнэт цаасыг эрх бvхий байгууллагын зєвшєєрлєєр,тогтоосон журмын дагуу vйлдвэрлэнэ.

80 дугаар зvйл. Yнэт цаасны хэлбэр

1. Yнэт цаас нь биет ба биет бус хэлбэртэй байна.

2. Тогтоосон журмын дагуу хэвлэсэн vнэт цаасыг биeт; тусгайлан хэвлээгvй, бvрдvvлбэр нь тусгай бvртгэл /ердийн ба тооцоолох машины/ -д байгаа vнэт цаасыг биeт бус vнэт цаас гэнэ.

81 дvгээр зvйл. Yнэт цаасны тєрєл

1. Yнэт цаас нь мэдvvлгийн, зєвшєєрлийн, эсхvл нэрийн гэсэн тєрєлтэй байна.

2. Тодорхой этгээдээс зарим тєрлийн vнэт цаас гаргахыг хуулиар хязгаарлаж болно.

82 дугаар зvйл. Yнэт цаасаар гэрчлэгдсэн эрх эдлэх этгээд /ємчлєгч/

1. Yнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараахь этгээд эдэлнэ:

1/ мэдvvлгийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг vнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд;

2/ нэрийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхvv тvvнд нэр заагдсан этгээд;

З/зєвшєєрлийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг vнэт цаасыг ємчлєгч буюу тvvнээс уг эрхийг шилжvvлж авахаар єєрийн нэр дээр холбогдох бичилт хийлгэсэн этгээд.

2. Yнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь vнэт цаасны ємчлєгч байна.

8З дугаар зvйл. Yнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжvvлэх

1. Yнэт цаасыг шилжvvлснээр тvvгээр гэрчлэгдэж байгаа эрх бvхэлдээ шилжинэ.

2. Мэдvvлгийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг vнэт цаасыг бусдад гардуулах замаар шилжvvлнэ.

З. Нэрийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжvvлэхдээ шаардах эрх шилжvvлэх талаархи журмыг баримтална.

4. Нэрийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжvvлэх vед нэр бvхий vнэт цаас хvчингvй болж, шинэ эзэмшигчийн нэр дээр єєр vнэт цаас олгоно.

5. Зєвшєєрлийн vнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг тухайн vнэт цаасанд зохих бичилт хийх замаар шилжvvлнэ. Бичилтийг гагцхvv эрх хэрэгжvvлэх даалгаврын журмаар хийж болно. Энэ тохиолдолд даалгавар гvйцэтгэгч нь vнэт цаас ємчлєгчийн тєлєєлєгч байна.

84 дvгээр зvйл. Yнэт цаасыг шилжvvлэх

1. Нэрийн vнэт цаасыг шилжvvлэгч нь тvvний хvчин тєгєлдєр байдлыг хариуцна. Харин эрх хэрэгжvvлэх явдлыг хариуцахгvй.

2. Зєвшєєрлийн vнэт цаасыг шилжvvлж байгаа этгээд нь тvvний хvчин тєгєлдєр байдлыг тєдийгvй эрх хэрэгжvvлэх явдлыг хариуцна.

85 дугаар зvйл. Yнэт цаасаар гэрчлэгдсэн алдагдсан эрхийг сэргээх

Мэдvvлгийн ба зєвшєєрлийн vнэт цаасаар гэрчлэгдсэн алдагдсан эрхийг хуульд заасан журмын дагуу шvvх сэргээнэ.

86 дугаар зvйл. Оюуны vнэт зvйл

1. Оюуны vнэт зvйлд нээлт, шинэ бvтээл, оновчтой санал, зохиогчийн эрхэд хамаарах бvтээл, бvтээгдэхvvний загвар, барааны тэмдэг хамаарна.

2. Шинжлэх ухаанд урьд ємнє мэдэгдээгvй байсан материаллаг ертєнцийн зvй тогтол, vзэгдэл, шинж чанарыг илрvvлэн тогтоож, туршилт сорилтоор нотолсон оюуны vнэт зvйлийг нээлт гэнэ. Газар зvй, эртний судлал, эртний амьтны судлалын олдвор, илрvvлэн олсон ашигт малтмал, тvvнчлэн нийгмийн шинжлэх ухааны бvтээл нь нээлтэд хамаарахгvй.

3. Байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, vндэслэлийг нь нээн илрvvлсэн vйлдвэрлэх арга, ажиллагаа болон бvтээгдэхvvнд хамаарах цоо шинэ шийдлийг шинэ бvтээл гэнэ.

4. Тухайн байгууллагад шинэ vйлдвэрлэх арга ажиллагаа болон бvтээгдэхvvн vйлдвэрлэлийн зохион байгуулалтад хамаарах оновчтой шийдлийг оновчтой санал гэнэ.

5. Зохиогчийн эрхэд хамаарах бvтээлд:

1/ шинжлэх ухаан, уран зохиолын зэрэг утга зохиолын аман буюу бичмэл бvх тєрлийн бvтээл;

2/ хєгжмийн урлагийн бvх тєрлийн бvтээл;

3/ дvрслэх урлагийн болон хавсарга урлагийн бvх тєрлийн бvтээл;

4/ архитектурын бvтээл, барилга байгууламжийн зураг, тєсєл;

5/ бvжгийн урлагийн бvх тєрлийн бvтээл, уран нугаралт, пантомим;

6/ жvжгийн бvх тєрлийн бvтээл;

7/ кино урлагийн болон тvvнтэй тєсєєтэй аргаар туурвисан бvх тєрлийн бvтээл;

8/ гэрэл зургийн болон тvvнтэй тєсєєтэй аргаар туурвисан бvх тєрлийн бvтээл;

9/ шинжлэх ухаан, техникийн холбогдолтой тєсєл, зураг, бvдvvвч, загвар;

10/ цахим тооцоолуурын хєтєлбєр;

11/ дуу, авиа, дvрс бичлэгийн бvтээл;

12/ урьд туурвисан бvтээлийг ашиглан тvvний vндсэн дээр бий болгосон vvсмэл бvтээл;

13/ зохиогчийн оюуны бvтээлч vйл ажиллагааг илэрхийлж чадахуйц бусад бvтээл.

6. Yйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бvтээгдэхvvний хэлбэр, хийцэд хамаарах євєрмєц цоо шинэ шийдлийг бvтээгдэхvvний загвар гэнэ.

7. Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн єєрийн бараа, vйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор хэрэглэх тэмдгийг барааны тэмдэг гэнэ. Хуулийн этгээдийн нэгдлийн гишvvд тухайн нэгдлийн хяналтын дор тэдгээрийн нэгдмэл шинж чанартай бараа, vйлчилгээнд хэрэглэх барааны тэмдгийг хамтын тэмдэг гэнэ.

87 дугаар зvйл. Ємчлєх эрх

1. Ємчлєгч нь ємчлєлийн зvйлээ хуулийн хvрээнд бvрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

2. Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол ємчлєгч нь эзэмшилдээ байгаа эд хєрєнгийг хадгалан хамгаална.

3. Ємчлєгч нь ємчлєх эрхээ хэрэгжvvлэхдээ хууль тогтоомж, бусад ємчлєгч, эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчиж болохгvй.

4. Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар, тvvнчлэн газрын хэвлий, тvvний баялаг, ой, усны нєєц, ан амьтан тєрийн ємчлєлд байна.

5. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зєвхєн Монгол Улсын иргэнд ємчлvvлж болно. Энэ нь газрын хэвлийг ємчлєхєд хамаарахгvй.

6. Оюуны vнэт зvйлийг ємчлєх эрх нь тухайн бvтээлийн зохиогчийн эрхтэй салшгvй холбоотой хэрэгжинэ. Оюуны vнэт зvйлийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудал хуулиар зохицуулагдана. Тухайн харилцааны агуулгад харшлахгvй бол оюуны vнэт зvйлийг ємчлєх эрхийг хэрэгжvvлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийн зохих заалт хэрэглэгдэнэ.

88 дугаар зvйл. Ємчлєгч биш этгээдийн эрх

1. Ємчлєгч биш этгээд нь эд хєрєнгє, оюуны vнэт зvйл, эрхийг хууль буюу гэрээгээр тодорхойлсон ємчлєгчєєс олгосон бvрэн эрхийн хvрээнд vйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

2. Хуульд єєрєєр заагаагvй бол оюуны vнэт зvйлийг гагцхvv ємчлєгчийн буюу эрх эзэмшигчийн зєвшєєрлєєр бусад этгээд ашиглана.

89 дvгээр зvйл. Эд хєрєнгийг дундаа ємчлєх

1. Хоёр буюу тvvнээс дээш этгээд эд хєрєнгийг дундаа хэсгээр буюу хамтран ємчилж болох ба тэдгээр нь ємчлєх эрхээ бие даан хамгаалуулах эрхтэй.

2. Эд хєрєнгийг дундаа ємчлєгчийн хариуцвал зохих vvргийн дагуу гаргуулах тєлбєрийг тухайн ємчлєгчид оногдох эд хєрєнгєєс гаргуулна.

3. Эд хєрєнгийг дундаа ємчлєхтэй холбогдсон маргааныг шvvх шийдвэрлэнэ.

4. Эд хєрєнгийг дундаа ємчлєх тухай энэ хуулийн заалтыг оюуны vнэт зvйлийг дундаа ємчлєхтэй холбоотой харилцаанд хэрэглэж болно.

90 дvгээр зvйл. Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєх

1. Ємчлєгчид дундаа хэсгээр ємчлєх эд хєрєнгєє хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Yvнтэй холбогдсон маргааныг шvvх шийдвэрлэнэ.

2. Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчилж байгаа ємчлєгч бvр оногдох хэсгээ бусдын ємчлєлд шилжvvлэх буюу єєр байдлаар захиран зарцуулах эрхтэй.

91 дvгээр зvйл. Дундаа хэсгээр ємчлєх эд хєрєнгєєс оногдох хэсгээ худалдах,тvрээслэх

1. Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчдийн аль нэг нь єєрт оногдох хэсгээ худалдах, тvрээслэх тохиолдолд энэ тухай бусдадаа мэдэгдэх vvрэгтэй бєгєєд тэдгээр нь уг хэсгийг тэргvvн ээлжинд худалдан авах буюу тvрээслэн авах эрхтэй. Ийнхvv худалдах, тvрээслэх тухай мэдэгдсэн єдрєєс хойш нэг сарын дотор тэд хариу єгєєгvй бол тухайн ємчлєгч оногдсон хэсгээ єєр этгээдэд худалдах, тvрээслэх эрхтэй.

2. Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчдийн аль нэг нь энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасныг зєрчиж, дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгээ худалдсан буюу тvрээсэлсэн бол бусад ємчлєгчид нь худалдан авагч, тvрээслэгчийн эрх, vvргийг єєрт шилжvvлэхийг шаардаж, зургаан сарын дотор шvvхэд нэхэмжлэл гаргаж болно.

92 дугаар зvйл. Дундаа хэсгээр ємчлєх эд хєрєнгєєс оногдох хэсгээ салгах

1. Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчид нь уг эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгийг салгаж авахыг шаардах эрхтэй.

2. Дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгийг салгаж авах талаар бусадтайгаа харилцан тохиролцоогvй бєгєєд оногдох хэсгийг ийнхvv салгахад уг эд хєрєнгийн зориулалт, шинж чанар алдагдахгvй бол тухайн ємчлєгчийн хvсэлтээр эд хєрєнгєєс тvvнд оногдох хэсгийг шvvх салгаж єгнє. Салгах боломжгvй бол оногдох хэсгийнх нь vнийг ємчлєгчид олгуулахаар шийдвэрлэж болно.

3. Дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгийг ашигласнаас олсон орлого, vр шим, vр тєл нь дундын эд хєрєнгє болно. Дундаа хэсгээр ємчлєгчид хоорондоо єєрєєр тохиролцоогvй бол орлого, vр шим, vр тєлийг хожим хуваахдаа тэдгээрт зайлшгvй оногдох хэсэгт хувь тэнцvvлэн хуваана.

93 дугаар зvйл. Дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгийн талаар гарсан зардлыг хуваарилах

Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчид нь дундын эд хєрєнгєд оногдох татвар, эд хєрєнгийг арчилж хамгаалахад гарсан болон уг харилцаанаас vvссэн vvрэгтэй холбоотой бусад зардлыг єєрт оногдох хэсэгт хувь тэнцvvлэн хариуцна.

94 дvгээр зvйл. Эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх

1. Дундаа хамтран ємчлєх эд хєрєнгийн нэг хэлбэр нь гэр бvлийн эд хєрєнгє байна.

2. Эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх єєр хэлбэрийг хуулиар тогтоож болно.

95 дугаар зvйл. Гэр бvлийн эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх

1. Гэрлэгчдийн хуваарьт эд хєрєнгєєс бусад гэр бvлийн эд хєрєнгє гэр бvлийн гишvvдийн дундаа хамтран ємчлєх ємчлєлд байна.

2. Гэр бvлийн эд хєрєнгийг гэрлэгчид болон гэр бvлийн бусад гишvvн дундаа хамтран ємчлєх эрхтэй.

З. Гэрлэгчид, гэр бvлийн бусад гишvvн нь дундаа хамтран ємчлєх эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил тэгш эрх эдэлнэ. Гэрлэгчид, гэр бvлийн бусад гишvvн нь уг эрхээ хэрэгжvvлэхдээ гэр бvлийн насанд хvрсэн бvх гишvvнтэй тохиролцох ба vл хєдлєх эд хєрєнгийг захиран зарцуулахдаа тэдгээрийн зєвшєєрлийг бичгээр авна. Энэ шаардлагыг биелvvлээгvй хэлцэл хvчин тєгєлдєр бус байна.

4. Гэр бvлийн гишvvн нь vvргээ гэр бvлийн эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгээр хариуцна.

96 дугаар зvйл. Гэрлэгчдийн хуваарьт эд хєрєнгє

1. Гэрлэгчдээс дундын ємчлєлд шилжvvлэхээр тохиролцоогvй бол дараахь эд хєрєнгє хуваарьт эд хєрєнгєд хамаарна:

1/ гэрлэгчдээс гэрлэхийн ємнє олж авсан эд хєрєнгє, мєнгєн хуримтлал, эд хєрєнгийн эрх;

2/ гэрлэгчид єв залгамжлал, бэлэглэлийн журмаар шилжvvлэн авсан мєнгєн хуримтлал, эд хєрєнгє, эд хєрєнгийн эрх, тэдгээрийг худалдаж, арилжсаны vр дvнд олж авсан эд хєрєнгє, мєнгє;

З/ гэрлэгчдийн хувийн хэрэгцээг хангахад зориулагдсан эд хєрєнгє;

4/ оюуны ємчлєлийн зvйлийн vнэ буюу зохиогчийн шагнал;

5/ хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;

6/ гэрлэгчид хуваарьт эд хєрєнгєєрєє олж авсан бєгєєд тэдгээрээс мэргэжлийн vйл ажиллагаагаа явуулахад шаардагдах эд хєрєнгє.

2. Гэрлэгчид хуваарьт эд хєрєнгєє єєрийн vзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

З. Гэрлэгчид єєрєєр тохиролцоогvй бол тэдгээр нь хувийн vйл ажиллагаатайгаа холбогдсон vvргийг хуваарьт эд хєрєнгєєрєє хариуцна.

97 дугаар зvйл. Гэр бvлийн гишvvдийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє

1. Гэр бvлийн гишvvдийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєд дараахь эд хєрєнгє хамаарна:

1/ энэ хуулийн 96 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад эд хєрєнгє, мєнгєн хуримтлал;

2/ хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол гэрлэснээс хойш гэрлэгчид, гэр бvлийн бусад гишvvний хєдєлмєр, аж ахуйн vйл ажиллагаанаас буй болсон эд хєрєнгє, мєнгєн хуримтлал;

З/гэр бvлийн гишvvн єєрийн хуваарьт эд хєрєнгєєс дундаа хамтран ємчлєхєд зориулж шилжvvлсэн эд хєрєнгє, мєнгєн хуримтлал;

4/ гэр бvлийн гишvvдийн хамтын хєдєлмєрийн vр дvнд олсон ашиг, орлого, vр тєл, шинээр бий болсон эд хєрєнгє;

5/ гэр бvлийн гишvvдийн ахуйн хэрэгцээг хангахад зайлшгvй шаардагдах бусад эд хєрєнгє.

2. Гэрлэгчдийн хуваарьт эд хєрєнгийг гэр бvлийн гишvvн чанаржуулснаас vнэ нь vлэмж нэмэгдсэн бол тvvнчлэн анх гэр бvл болоход нь зориулагдсан орон сууцыг дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє болгон тогтоож болно.

/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/.

3. Гэрлэснээс хойш гэр бvлийн гишvvний хэн нэг нь эд хєрєнгєє дур мэдэн бусдад шилжvvлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зєрчигдсєн гэр бvлийн гишvvн зєрчигдсєн эрхээ сэргээлгэхээр шvvхэд гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/

98 дугаар зvйл. Гэр бvлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєєс гишvvнд оногдох хэсгийг тодорхойлох

1. Гэр бvлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєєс гишvvнд оногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:

1/ гэр бvлийн гишvvн гэр бvлийн бvрэлдэхvvнээс гарахад оногдох хэсгийн талаар маргавал;

2/ гэрлэгчдээс тєлбєр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хєрєнгє хvрэлцэхгvй бол;

З/ гэр бvлийн бусад гишvvнээс тєлбєр гаргуулбал;

4/ гэр бvлийн гишvvн нас барснаар єв нээгдсэн бол.

2. Гэр бvлийн нэг гишvvнд оногдох эд хєрєнгийн хэмжээ нь насанд хvрээгvй, хєдєлмєрийн чадваргvй бvх гишvvнийг оролцуулан нийт гишvvдэд адил байна.

З. Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хvчингvйд тооцсоноос гэр бvлийн нэг гишvvнд оногдох эд хєрєнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрvvл мэндийн байдал, хvvхдийн ашиг сонирхлыг харгалзан шvvх єєрєєр тогтоож болно.

4. Энэ зvйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад гэр бvлийн хєдєлмєрийн чадвартай гишvvнд оногдох эд хєрєнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бvлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє бvрэлдэхэд оруулсан тvvний хєдєлмєрийн оролцоо, хєрєнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхvл олгохгvй байхаар шvvх шийдвэрлэж болно.

5. Хєдєлмєрийн чадвартай гэр бvлийн гишvvн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар євчлєх зэрэг хvндэтгэн vзэх шалтгаанаар дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє бvрэлдэхэд хєдєлмєрєєр буюу хєрєнгєєрєє оролцож чадаагvй бол энэ зvйлийн 4 дэх хэсгийн заалт хамаарахгvй.

6. Гэр бvлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєєс гишvvнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шvvх шийдвэрлэнэ.

7. Бусдад учруулсан материалын хохирлыг нєхєн тєлєхєєс зайлсхийх зорилгоор, эсхvл хууль бус vйлдлээ халхавчлах vvднээс, олсон ашиг орлогоо гэр бvлийн бусад гишvvдийн хуваарьт эд хєрєнгєд шилжvvлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хєрєнгєнєєс тєлбєр гаргуулж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/

99 дvгээр зvйл. Гэр бvлийн гишvvн гэр бvлийн бvрэлдэхvvнээс гарах

1. Гэр бvлийн нэг буюу хэд хэдэн гишvvн гэр бvлийн бvрэлдэхvvнээс гарвал дундын эд хєрєнгєєс оногдох хэсгээ авах боловч гэр бvлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгvй шаардагдах эд хєрєнгийг авах эрхгvй.

2. Оногдох хэсгийг эд хєрєнгєєр єгєх боломжгvй бол vнийг нь тєлнє.


ДОЛДУГААР БYЛЭГ

Газар ємчлєх болон газартай холбогдсон эд хєрєнгийн бусад эрх

100 дугаар зvйл. Газар ємчлєх

1. Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар тєрийн ємчлєлд байна.

2. Газар ємчлєгч нь эрхээ хэрэгжvvлэхдээ хvрээлэн буй орчинд хохирол учруулах болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчиж болохгvй.

З. Газар ємчлєгч нь ємчлєлийн газраа бусдад ашиглуулахдаа тvvний зориулалтыг заана. Ийнхvv тодорхой зориулалтаар олгосон газрыг єєр зориулалтаар ашиглахыг хориглоно.

4. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх журмыг хуулиар тогтоох хvртэл энэ бvлэгт заасан "газар ємчлєгч" гэснийг "тєр" гэж ойлгоно.

101 дvгээр зvйл. Газрыг нийтээр ашиглах

Иргэд нь тєрийн ємчлєлд байгаа нийтээр ашиглаж болохоор тогтоосон газарт ямар нэгэн зєвшєєрєлгvйгээр нэвтрэх, уг газарт байгаа байгалийн зvйлсийг хуулиар зєвшєєрсєн хvрээнд ашиглах эрхтэй.

102 дугаар зvйл. Газар ємчлєгч биш этгээдийн эрх

Газар ємчлєгч биш этгээд нь хууль буюу ємчлєгчтэй байгуулсан гэрээгээр тогтоосон нєхцєл, журмын дагуу газрыг эзэмшиж, ашиглана.

103 дугаар зvйл. Газрыг насаараа эзэмших эрх, уг эрхээ євлvvлэх

1. Иргэн тєрийн ємчийн газрыг хуульд заасан vндэслэл, журмын дагуу насаараа эзэмших, ийнхvv эзэмших эрхээ євлvvлэх эрхийг олж авч болно.

2. Газрыг насаараа эзэмших, ийнхvv эзэмших эрхийг євлєх эрх бvхий иргэн уг газрыг єєртєє шилжvvлэн авах vеийн зориулалт, нєхцєлийн дагуу эзэмшиж, ашиглана.

З. Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол газрыг насаараа эзэмших, ийнхvv эзэмших эрхээ євлvvлэх эрх бvхий иргэн уг газраа тvvний зориулалт, нєхцєлийн дагуу бусдад ашиглуулж болно.

104 дvгээр зvйл. Газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх

1. Хуульд єєрєєр заагаагvй бол тєрийн ємчийн газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгож болно.

2. Энэ хуулийн 105 дугаар зvйлд заасан барилга, байгууламж, бусад vл хєдлєх эд хєрєнгийн ємчлєгч нь газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх олж авч болно.

З. Хуулийн этгээд єєрчлєн байгуулагдахад газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх нь эрх залгамжлах журмаар шилжинэ.

4. Газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх бvхий этгээд уг газрыг зориулалтаар нь ашиглах, хууль буюу газар олгох тухай шийдвэрт єєрєєр заагаагvй бол барилга, байгууламж, бусад vл хєдлєх эд хєрєнгє барьж байгуулах эрхтэй. Уг этгээд нь єєртєє зориулан барьж байгуулсан барилга, байгууламж, бусад vл хєдлєх эд хєрєнгийн ємчлєгч байна.

5. Газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх бvхий этгээд нь гагцхvv ємчлєгчийн зєвшєєрєлтэйгээр уг газрыг vнэ тєлбєртэй буюу тєлбєргvйгээр, хугацаатайгаар бусдад ашиглуулах эрхтэй.

105 дугаар зvйл. Бусдын газар дээрх vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч дэвсгэр газрыг ашиглах эрх

1. Бусдын газар дээрх vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч нь тэрхvv газрыг ашиглах эрхтэй.

2. Хууль, газар олгох тухай шийдвэр, гэрээнд єєрєєр заагаагvй бол vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч нь дэвсгэр газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрхтэй.

З. Yл хєдлєх эд хєрєнгийг ємчлєх эрх шилжихэд тvvний дэвсгэр газрыг ашиглах эрх ємнєх ємчлєгчийн ашиглах эрхийн хэмжээгээр шилжинэ.

4. Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол газар ємчлєх эрх шилжих нь vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгчийн дэвсгэр газар ашиглах эрх дуусгавар болох vндэслэл болохгvй.

5. Тухайн газрыг ашиглах талаар хууль буюу гэрээнд заасан нєхцєлд харшлахгvй бол vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч нь уг эд хєрєнгєє єєрийн vзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

106 дугаар зvйл. Бусдын газар дээрх vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч дэвсгэр газрыг ашиглах эрхгvй болсны vр дагавар

1. Yл хєдлєх эд хєрєнгє ємчлєгчийн дэвсгэр газрыг ашиглах эрх дуусгавар болоход тухайн эд хєрєнгийн эрхийг газар ємчлєгч болон эд хєрєнгє ємчлєгчийн хоорондын гэрээгээр тодорхойлно. Талууд ийнхvv тодорхойлж чадахгvй бол аль нэг талын хvсэлтээр шvvх шийдвэрлэнэ. Yл хєдлєх эд хєрєнгє ємчлєгчийн дэвсгэр газар ашиглах эрх дуусгавар болсны дараа газар ємчлєгч нь уг газрыг чєлєєлєх буюу анхны байдалд нь оруулахыг шаардах эрхтэй.

2. Уг дэвсгэр газар дээрх барилга байгууламж /орон сууцны байшин, тvvх, соёлын дурсгалт зvйлс зэрэг/-ийг буулгахыг хуулиар хориглосон тохиолдолд талуудын хvсэлтээр шvvх дараахь байдлаар шийдвэрлэж болно:

1/ газар ємчлєгчид уг газар дээр байгаа vл хєдлєх эд хєрєнгийг ємчлєх эрх олгох;

2/ vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгчид дэвсгэр газрыг цаашид ашиглах эрх олгож, тvvний хугацаа, нєхцєлийг тогтоох.

107 дугаар зvйл. Барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг vл хєдлєх эд хєрєнгийн ємчлєх эрх шилжихэд газар эзэмших, ашиглах эрх шилжих

1. Газар ємчлєгчийн ємчлєлд байсан барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг vл хєдлєх эд хєрєнгийг ємчлєх эрх єєр этгээдэд шилжвэл тvvний дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх шилжих эсэхийг талуудын тохиролцсоноор шийдвэрлэнэ.

2. Барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг vл хєдлєх эд хєрєнгийг буулгаж авахад энэ зvйлийн 1 дэх хэсгийн заалт хамаарахгvй.

108 дугаар зvйл. Газрыг хязгаартай ашиглах эрх /сервитут/

1. Yл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч нь эрхээ хэрэгжvvлэх, эд хєрєнгєє ашиглах, хамгаалах нєхцєлийг бvрдvvлэхийн тулд газар ємчлєгч, эзэмшигчээс хуульд заасан журмын дагуу газар олгохыг шаардах эрхтэй.

2. Yл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч бусдын газрыг хязгаартай ашиглах эрхгvйгээр ємчлєх эрхээ хэрэгжvvлэх боломжгvй бол тvvнд бусдын газраар дайран єнгєрєх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам тавих, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгож болно.

З. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын газрыг хязгаартай ашиглах эрх олгосон явдал нь газар ємчлєгч, эзэмшигчээс ємчлєх, эзэмших эрхээ хэрэгжvvлэхэд саад учруулж болохгvй.

4. Газрыг хязгаартай ашиглах нєхцєл, журмын талаар тохиролцоонд хvрээгvй бол уг маргааныг шvvх шийдвэрлэнэ.

5. Газрыг насаараа эзэмших, ийнхvv эзэмших эрхээ євлvvлэх эрх бvхий болон тодорхой бус хугацаагаар газар ашиглах эрх бvхий этгээдэд бусдын газрыг хязгаартай ашиглах эрх олгож болно.

6. Хуульд єєрєєр заагаагvй бол єєрийн газрыг хязгаартай ашиглуулж байгаа ємчлєгч нь ашиглагчаас газар ашигласны хєлс шаардах эрхтэй.

109 дvгээр зvйл. Газрын эрх шилжихэд газрыг хязгаартай ашиглах эрх хадгалагдах

1. Газрын эрх бусдад шилжихэд уг газрыг хязгаартай ашиглах эрх хадгалагдана.

2. Газрыг хязгаартай ашиглах эрхийг гагцхvv уг эрхийг олж авах vндэслэл болсон тухайн газар дээрх vл хєдлєх эд хєрєнгийн ємчлєгчид шилжvvлж болно.

110 дугаар зvйл. Газрыг хязгаартай ашиглах эрх дуусгавар болох

1. Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол газрыг хязгаартай ашиглах эрх олгогдсон vндэслэл арилсан vед уг эрх дуусгавар болно.

2. Иргэн ба хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг бусдад хязгаартай ашиглуулснаар уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгvй болбол ємчлєгч газрыг хязгаартай ашиглах гэрээг цуцлахаар шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

111 дvгээр зvйл. Барилга байгууламж, бусад vл хєдлєх эд хєрєнгийг хязгаартай ашиглах эрх

Газар ашиглахтай холбоогvйгээр барилга байгууламж, бусад vл хєдлєх эд хєрєнгийг хязгаартай ашиглаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 108, 109, 110 дугаар зvйлд заасан журмыг баримтална.

112 дугаар зvйл. Улсын тусгай хэрэгцээг vндэслэн газрыг эргvvлэн авах

1. Улсын тусгай хэрэгцээг vндэслэн газрыг нєхєх олговортойгоор эргvvлэн авч болно.

2. Газрыг эргvvлэн авах шийдвэрийг Засгийн газар гаргана.

З. Засгийн газар ийнхvv эргvvлэн авах тухайгаа ємчлєгч, эзэмшигчид нэг жилийн ємнє мэдэгдэнэ. Энэ хугацаа дуусахаас ємнє газрыг эргvvлэн авах явдлыг гагцхvv ємчлєгч, эзэмшигчийн зєвшєєрєлтэйгээр гvйцэтгэнэ.

113 дугаар зvйл. Газрыг эргvvлэн авах vеийн нєхєх олговор

1. Газрыг эргvvлэн авахад олгох нєхєх олговор, хугацаа, бусад нєхцєлийг гэрээгээр тодорхойлно.

2. Газрыг эргvvлэн авахад олгох нєхєх олговорт газар, хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол тvvн дээр байгаа vл хєдлєх эд хєрєнгийн vнэ, газрыг эргvvлэн авснаас гарсан бусад зардлыг оруулан тооцно.

З. Талууд тохиролцвол эргvvлэн авах газрыг єєр газраар сольж,шинээр єгсєн газрын vнийг нєхєх олговорт оруулан тооцож болно.

4. Газрыг эргvvлэн авахад олгох нєхєх олговрын талаар маргаан гарвал шvvх шийдвэрлэнэ.

114 дvгээр зvйл. Зориулалтын дагуу ашиглаагvйгээс газрыг эргvvлэн авах

1. Хєдєє аж ахуйн болон орон сууц, бусад барилга байгууламж барих зориулалтаар олгосон газрыг гурван жилийн хугацаанд зохих зориулалтаар нь ашиглаагvй бєгєєд хуулиар єєр хугацаа тогтоогоогvй бол ємчлєгч, эзэмшигчээс эргvvлэн авч болно.

2. Газар ашиглах бэлтгэлийг хангах, байгалийн гамшиг тохиолдох зэрэг хvндэтгэн vзэх бусад шалтгааны улмаас газрыг зориулалтаар нь ашиглаж чадаагvй бол ийнхvv ашиглаагvй хугацаа нь энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хамаарахгvй.

115 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчин ашиглаж байгаа газрыг хураан авах

Хvн амын эрvvл мэнд, экологийн болон vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглаж, хууль тогтоомжийг ноцтой зєрчсєн ємчлєгч, эзэмшигчийн газрыг хураан авч болно.

116 дугаар зvйл. Газрыг хураан авах журам

Засгийн газар нь энэ хуулийн 115 дугаар зvйлд заасан зєрчил гаргасан ємчлєгч, эзэмшигчид тухайн зєрчлєє арилгах хугацаа тогтоон єгч, уг хугацаанд зєрчлєє арилгахгvй бол газрыг хураан авахыг урьдчилан сануулна. Тогтоосон хугацаанд зєрчлийг арилгаагvй бол газрыг хураан авах тухай шийдвэр гаргана. Ємчлєгч, эзэмшигч уг шийдвэрийн талаар шvvхэд гомдол гаргаж болно.

117 дугаар зvйл. Ємчлєгч биш этгээдийн газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох

Ємчлєгч биш этгээд /энэ хуулийн 88 дугаар зvйл/-ийн газар эзэмших, ашиглах эрх нь хуульд заасан vндэслэл, журмын дагуу дуусгавар болно.


НАЙМДУГААР БYЛЭГ

Орон сууц ємчлєх болон орон сууцтай холбогдсон эд хєрєнгийн бусад эрх

118 дугаар зvйл. Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бvхий орон сууцны байшин, тvvний хэсэг болон нийтийн байрны барилга ємчлєх

1. Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бvхий орон сууцны байшин, тvvний хэсэг болон нийтийн байрны барилга ємчлєгч нь уг байшин, барилгыг гагцхvv зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан байшин, барилга ємчлєгч нь тvvний зориулалтыг єєрчлєхгvйгээр орон сууцны бус зориулалтаар ашиглаж болохгvй. Зориулалтыг єєрчлєх журмыг хуулиар тогтооно.

З. Хєлслєгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахгvй бол энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан байшин, барилгын доорх хонгилын талбайг ємчлєгч нь тvvнийг єєрийн vзэмжээр захиран зарцуулах эрхтэй.

119 дvгээр зvйл. Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бvхий орон сууцны байшинд сууц ємчлєх

1. Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бvхий орон сууцны байшинд сууц ємчлєгч нь тvvний доторх салган хэрэглэж vл болох эд хєрєнгийг нэг адил ємчилнє.

2. Хуульд єєрєєр заагаагvй бол нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бvхий орон сууцны байшинд сууц ємчлєгч нь энэ хуулийн 249 дvгээр зvйлд заасан дундын ашиглалтын талбайг гэрээний дагуу эзэмшиж, ашиглах буюу дундаа хамтран ємчилнє.

120 дугаар зvйл. Хувийн зориулалттай орон сууцны байшин ємчлєх

1. Хувийн зориулалттай орон сууцны байшин ємчлєгч нь тvvнийг vзэмжээрээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан орон сууцны байшин ємчлєгч нь тvvнийг захиран зарцуулахдаа гэр бvлийн насанд хvрсэн бvх гишvvний зєвшєєрлийг бичгээр авна.

121 дvгээр зvйл. Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин ємчлєгчийн гэр бvлийн гишvvний эрх

1. Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин ємчлєгчийн гэр бvлийн гишvvн нь уг сууц буюу байшинг ємчлєгчийн нэг адил эзэмшиж, ашиглах эрхтэй.

2. Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин ємчлєгчийн гэр бvлийн гишvvн нь орон сууцны эрхээ зєрчигдсєн гэж vзвэл уг зєрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй.


ЕСДYГЭЭР БYЛЭГ

Ємчлєх эрх vvсэх, дуусгавар болох

122 дугаар зvйл. Гэрээний дагуу олж авсан эд хєрєнгийг ємчлєх эрх vvсэх

1. Гэрээний дагуу олж авсан эд хєрєнгийг ємчлєх эрх, ємчлєгч биш этгээдийн хувьд энэ хуулийн 88 дугаар зvйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол уг эд хєрєнгийг шилжvvлсэн vеэс эхлэн vvснэ.

2. Хуульд эд хєрєнгє шилжvvлэх гэрээг зохих байгууллагаар гэрчлvvлэх буюу бvртгvvлэхээр заасан бол ийнхvv гэрчлvvлсэн буюу бvртгvvлсэн vеэс уг эд хєрєнгийг ємчлєх эрх vvснэ.

123 дугаар зvйл. Эд хєрєнгє шилжvvлсэнд тооцох

Дор дурдсан тохиолдолд эд хєрєнгийг шилжvvлсэнд тооцно:

1/ эд хєрєнгийг авах этгээдэд гардуулан єгсєн;

2/ эд хєрєнгийг хvргэж єгєх vvрэг хvлээсэн этгээдэд хvлээлгэн єгсєн;

3/ эд хєрєнгийг хvлээн авах, шилжvvлэх тухай дагалдах бичиг баримтыг хvлээлгэн єгсєн.

124 дvгээр зvйл. Орлого, vр шим, vр тєлийг ємчлєх эрх

Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагvй бол эд хєрєнгєєс олж байгаа орлого, vр шим; мал, амьтны vр тєл нь уг эд хєрєнгє, мал, амьтан ємчлєгчийн ємчлєлд байна.

125 дугаар зvйл. Эзэнгvй эд хєрєнгє

1. Эзэнгvй буюу эзэн нь мэдэгдэхгvй байгаа эд хєрєнгийг олсон этгээд тvvнийг зохих нутгийн захиргааны байгууллагад єгнє.

2. Эзэнгvй буюу эзэн нь мэдэгдэхгvй байгаа эд хєрєнгийг нутгийн захиргааны байгууллага бvртгэж, хамгаалалтад авна.

3. Бvртгэн авч, нийтэд мэдээлснээс хойш зургаан сарын дотор эзэн нь тогтоогдоогvй буюу эзэн нь авахаас татгалзсан бол уг эд хєрєнгийг тєрийн ємчлєлд шилжvvлнэ.

126 дугаар зvйл. Гээгдэл эд хєрєнгє

1. Гээгдсэн эд хєрєнгийг олсон этгээд эзэнд нь даруй мэдэгдэж буцаан єгєх, эзэн нь мэдэгдэхгvй бол зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад єгнє.

2. Байгууллага, нийтийн тээврийн хэрэгслээс олдсон эд хєрєнгийг тухайн байгууллагын захиргаанд єгнє. Ийнхvv єгснєєс хойш нэг сарын дотор эзэн нь тогтоогдоогvй бол байгууллагын захиргаа уг эд хєрєнгийг зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжvvлнэ.

3. Энэ зvйлийн 1, 2 дахь хэсэгт заасан байгууллага нь гээгдсэн эд хєрєнгийн тухай нийтэд мэдээлэх, эзнийг тогтоох арга хэмжээ авах vvрэгтэй.

4. Гээгдсэн эд хєрєнгийн эзэн нь нэг жилийн дотор тогтоогдоогvй бол уг эд хєрєнгийг тєрийн ємчлєлд шилжvvлнэ.

5. Гээгдсэн эд хєрєнгийг олсон этгээд уг эд хєрєнгийн эзнээс, тєрийн ємчлєлд шилжvvлсэн бол тєрийн зохих байгууллагаас шагнал авах эрхтэй.

6. Шагналыг эд хєрєнгє ємчлєгч болон олсон этгээдийн хооронд тохиролцсон хэмжээгээр, тохиролцохгvй бол уг эд хєрєнгийн vнийн арван хувиар олгоно.

127 дугаар зvйл. Алдуул мал, тэжээвэр амьтан /цаашид алдуул мал гэх/

1. Алдуул мал олсон этгээд эзэнд нь даруй мэдэгдэж буцаан єгєх, эзэн нь мэдэгдэхгvй бол зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад нэг сарын дотор мэдэгдэх vvрэгтэй.

2. Нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллага малын эзнийг тогтоох, эзэн нь тогтоогдтол малыг бололцоотой байгууллага буюу иргэнд шилжvvлж маллуулах арга хэмжээ авна.

3. Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг тєлийн хамт буцааж єгнє. Дурдсан хугацаанд эзэн нь тогтоогдоогvй бол уг малыг тєрийн ємчлєлд шилжvvлнэ.

4. Алдуул мал олсон этгээд гаргасан зардлаа уг малын эзнээс, тєрийн ємчлєлд шилжсэн бол тєрийн зохих байгууллагаас тєлvvлж авахаас гадна шагнал авах эрхтэй. Шагналын хэмжээг энэ хуулийн 126 дугаар зvйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтооно.

128 дугаар зvйл. Дарагдмал мєнгє, vнэт зvйл

1. Газарт булсан буюу бусад байдлаар дарагдаж орхигдсон бєгєєд эзэн нь мэдэгдэхгvй байгаа дарагдмал мєнгє, vнэт зvйл тєрийн ємчлєлд байна.

2. Дарагдмал мєнгє, vнэт зvйлийг илрvvлсэн этгээд энэ тухай зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж шилжvvлэн єгєх vvрэгтэй.

3. Дарагдмал мєнгє, vнэт зvйлийг илрvvлж, зохих байгууллагад шилжvvлсэн этгээд тєрийн зохих байгууллагаас шагнал авах эрхтэй. Шагналын хэмжээг энэ хуулийн 126 дугаар зvйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтооно.

4. Хайгуул, малталт хийх албан vvрэг бvхий этгээд уг vvргээ гvйцэтгэх явцдаа дарагдмал мєнгє, vнэт зvйлийг илрvvлсэн бол энэ зvйлд заасан шагнал олгохгvй.

129 дvгээр зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлд хайр гамгvй хандах

1. Ємчлєгч єєртєє байгаа бєгєєд улсын бvртгэлд авагдсан тvvх, соёлын дурсгалт зvйлийг эвдэж, гэмтээх зэргээр хайр гамгvй эзэмшиж байвал нутгийн захиргааны байгууллагаас уг этгээдэд урьдчилан сануулж, дээрх байдлаа засахыг хугацаа тогтоон шаардах, эсхvл тєрд худалдахыг санал болгоно.

2. Ємчлєгч худалдах саналыг хvлээж аваагvй буюу энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд биелvvлэхгvй бол зохих нутгийн захиргааны байгууллагын нэхэмжлэлийг vндэслэн уг эд хєрєнгийг шvvхийн шийдвэрээр дайчлан авч, тєрийн ємчлєлд шилжvvлж болно.

3. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хєрєнгийг дайчлан авахдаа ємчлєгчид нєхєх олговор олгох ба тvvний хэмжээг ємчлєгчийн саналыг харгалзан шvvх тогтооно.

4. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн ач холбогдол, тvvнийг хайр гамгvй эзэмшиж байгаа зєрчлийн шинж байдлыг харгалзан тєрийн зохих байгууллагын нэхэмжлэлийг vндэслэн, шvvхийн шийдвэрээр тvvнийг vнэ тєлбєргvй хураан авч, тєрийн ємчлєлд шилжvvлж болно.

1З0 дугаар зvйл. Бусдын эд хєрєнгийг засаж сайжруулах буюу дахин боловсруулах

Хууль буюу гэрээний дагуу бусдын эд хєрєнгийг засаж сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ зvйл бий болгосон буюу зориулалтыг нь єєрчилсєн этгээд ємчлєгчийн зєвшєєрснєєр уг эд хєрєнгийн vнийг тєлж, єєртєє авах, эсхvл засаж сайжруулах буюу дахин боловсруулахад гаргасан зардлаа авч, уг эд хєрєнгийг ємчлєгчид буцаан єгєх эрхтэй.

1З1 дvгээр зvйл. Эд хєрєнгє нийлэх буюу холилдох

1. Хэд хэдэн ємчлєгчийн эд хєрєнгє нийлэх буюу холилдсоноос тvvнийг салгаж авах боломжгvй болсон, эсхvл салгаж авсны улмаас ємчлєгчдєд хохирол учрахаар байвал тvvнийг дундаа хамтран ємчилнє.

2. Аль нэг ємчлєгч дундаа ємчлєхєєс татгалзвал эд хєрєнгє нийлэх буюу холилдохоос ємнє хамгийн их хэсгийг ємчилж байсан этгээд бусдадаа vнийг тєлж, уг эд хєрєнгийг авах, эсхvл єєрт оногдох хэсгийн vнийг авч, эд хєрєнгєє бусдадаа шилжvvлэх эрхтэй.

1З2 дугаар зvйл. Гэрээний дагуу ємчлєх эрх шилжих vед эд хєрєнгє гэнэтийн буюу давагдашгvй хvчний шинжтэй онцгой нєхцєл байдлаас устах буюу гэмтэх

1. Эд хєрєнгє шилжихээс ємнє гэрээний дагуу ємчлєх эрх шилжсэн байхад гэнэтийн буюу давагдашгvй хvчний шинжтэй онцгой нєхцєл байдлаас уг эд хєрєнгє устсан буюу гэмтсэн тохиолдолд гэрээнд єєрєєр заагаагvй бол vр дагаврыг ємчлєгч хариуцна.

2. Эд хєрєнгє шилжvvлэх буюу хvлээн авах хугацааг хожимдуулсан бол гэнэтийн буюу давагдашгvй хvчний шинжтэй онцгой нєхцєл байдлаас учирсан хохирлыг хугацаа хожимдуулсан этгээд хариуцна.

3. Эд хєрєнгийг энэ хуулийн 88 дугаар зvйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бvхий этгээдэд шилжvvлэх vед уг эд хєрєнгє гэнэтийн буюу давагдашгvй хvчний шинжтэй онцгой нєхцєл байдлаас устах буюу гэмтэхэд энэ зvйлд заасан журмыг баримтална.

1З3 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєлтэйгээр олж авах эд юмс

1. Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зvйл, мансууруулах бодис, хvчтэй нєлєєлєх хор зэрэг эд юмсыг гагцхvv тусгай зєвшєєрєлтэйгээр олж авна.

2. Тусгай зєвшєєрєлтэй олж авах эд юмсын жагсаалт,зєвшєєрєл олгох журмыг Засгийн газар тогтооно.

1З4 дvгээр зvйл. Эд хєрєнгийг дайчлан авах, хураах

Гагцхvv хуульд заасан vндэслэл, журмын дагуу нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн бусдын эд хєрєнгийн vнийг тєлж, тєрийн ємчлєлд дайчлан авах, эсхvл эрх зvйн зєрчил гаргасан этгээдийн эд хєрєнгийг vнэ тєлбєргvй хурааж болно.

1З5 дугаар зvйл. Эд хєрєнгийг ємчийн нэг тєрєл хэлбэрээс нєгєєд шилжvvлэх

1. Хууль буюу гэрээгээр ємчлєлийн аливаа тєрєл, хэлбэрийг єєрчилж, ємчлєх эрх vvсгэж болно.

2. Тєрийн ємчийн эд хєрєнгийг ємчлєлийн єєр тєрєлд шилжvvлэх нєхцєл, журмыг хуулиар тогтооно.

1З6 дугаар зvйл. Оюуны vнэт зvйл ємчлєх эрх vvсэх

1. Хуульд єєрєєр заагаагvй бол оюуны vнэт зvйл бvтээсэн этгээдийн ємчлєх эрх нь уг зvйлийг бvтээсэн vеэс vvснэ.

2. Ємчлєгч нь оюуны vнэт зvйл бvтээснээ тухайн vед нь баталгаажуулах vvрэгтэй. Ийнхvv баталгаажуулсан нь зайлшгvй шаардлагатай vед уг зvйлийг бvтээснээ нотлох vvргээс ємчлєгчийг чєлєєлєхгvй.

3. Оюуны vнэт зvйлийн ємчлєгч болохыг хуульд заасан журмын дагуу бvртгэсэн бvртгэлээр тодорхойлно.

137 дугаар зvйл. Нээлт гаргагчийн эрх

1. Нээлт гаргагчийн эрх нь тvvнд олгосон нээлтийн дипломоор баталгаажна.

2. Нээлт гаргагчийн талаар гарсан маргааныг шvvх шийдвэрлэнэ.

3. Нээлт гаргагч нь нээлтийн диплом авснаар бvтээлээ ємчлєх, нээлт гаргасантай холбогдсон эд хєрєнгийн ба эд хєрєнгийн бус амины эрх эдэлнэ.

4. Нээлтийг бvртгэх, диплом олгох, нээлт гаргагчид шагнал, урамшил олгох, хєнгєлєлт vзvvлэх журам, эдгээрийг эрхлэн хариуцах байгууллагыг Засгийн газар тогтооно.

138 дугаар зvйл. Хамтран нээлт гаргах

1. Нээлтийг хоёр буюу хэд хэдэн иргэн хамтран гаргасан бол нээлт гаргагч бvр єєрийн нэр заагдсан диплом авах эрхтэй.

2. Нээлт гаргахад зєвхєн техникийн туслалцаа vзvvлсэн иргэн хамтран нээлт гаргагчид тооцогдохгvй.

139 дvгээр зvйл. Ємчлєх эрх дуусгавар болох

Ємчлєгчийн ємчлєх эрх дараахь vндэслэлээр дуусгавар болно:

1/ єєрийн ємчлєлийн зvйл болох эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхээ хууль буюу гэрээгээр бусдад шилжvvлэх;

2/ ємчлєх эрхээсээ татгалзах;

3/ ємчлєлийн зvйл болох эд хєрєнгє нь устах;

4/ хуульд заасан vндэслэлээр ємчлєх эрхээ алдах;

5/ ємчлєгч болох иргэн нас барах, нас барсан гэж зарлагдах;

6/ ємчлєгч болох хуулийн этгээд татан буугдах;

7/ хуульд заасан бусад vндэслэл.


АРАВДУГААР БYЛЭГ

Монгол Улсын иргэний хувийн ємч

140 дvгээр зvйл. Монгол Улсын иргэний хувийн ємчийн эрх

Монгол Улсын иргэн хувийн ємчтэй байх эрхтэй.

141 дvгээр зvйл. Монгол Улсын иргэний хувийн ємчлєлийн зvйлс

1. Монгол Улсын иргэн ємчлєлд нь байж болохыг хуулиар хориглосноос бусад vл хєдлєх ба хєдлєх эд хєрєнгє, оюуны vнэт зvйл, эрхийг хувьдаа ємчилж болно.

2. Газрыг хувьд ємчлєх ж