1998 оны 10 дугаар сарын 29-ний єдєр
Улаанбаатар хот

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
ХОЁРДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх
ГУРАВДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааны талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хот байгуулалтын бодлогын хvрээнд хvн амын нутагшилт, суурьшил болон харилцан уялдаатай, харьцангуй бие дааж хєгжих бvс нутгийн зохистой бvтэц бvрдvvлэх, хот, тосгоны хєгжлийг тодорхойлох, барьж байгуулахад тєр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд vvсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Хот байгуулалтын тухай хууль тогтоомж

2.1. Хот байгуулалтын тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

З.1.1. "Хот байгуулалт" гэж тvvх, соёл иргэншлийн уламжлал, нийгэм, эдийн засгийн хєгжлийн vндсэн чиглэл, хvрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцvvлэн хvний амьдрах тааламжтай орон зайн орчныг бvрдvvлэхийн тулд бvс нутаг, хот, тосгоны хєгжлийн зураг тєсєл боловсруулах, барьж байгуулах, иж бvрэн тохижуулах цогцолбор vйл ажиллагаа;

3.1.2. "Хот байгуулалтын техникийн нєхцєл" гэж хот, тосгон, тvvний тодорхой хэсэг, орон сууц, vйлдвэр, vйлчилгээний цогцолборын зураг тєсєл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хvч, холбоожуулалт, радио, дохиоллын холболтын эх vvсвэрийн шийдэл, барилгын vйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрvvл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас авах зєвшєєрєл;

3.1.3. "Инженерийн бэлтгэл ажил" гэж хот, тосгон, барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, vер, хєрсний нуралт, элсний нvvлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гvvр, гарц, зам талбай барьж байгуулах урьдчилсан арга хэмжээ;

3.1.4. "Хvн амын амьдрах орчны чанар" гэж хот, тосгоны хvрээлэн буй орчны эрvvл ахуй, аюулгvй байдал, барилгажилт, архитектурын орон зайн зохион байгуулалт, бvх тєрлийн vйлчилгээ, инженерийн шугам сvлжээний хангамж, тохижилт, гоо зvйн цогцолбор vзvvлэлт;

3.1.5. "Хот байгуулалтын кадастр" гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хvрээлэн буй орчны тєлєв байдлын vнэлгээ, инженерийн шугам сvлжээний хангамжийн тvвшин, хvн амын амьдрах орчны чанарын тухай зураглал, мэдээллийн нэгдмэл сан.

4 дvгээр зvйл. Хот байгуулалтын баримт бичиг, тvvнд тавих vндсэн шаардлага

4.1. Хот байгуулалтын баримт бичиг нь хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл, бvс нутгийн хєгжлийн тєсєл, хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє, vе шатны бусад зураг тєслvvдээс бvрдэнэ.

4.2. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нєхцєл, нєєц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сєрєг vр дагаварт иж бvрэн vнэлгээ єгсний vндсэн дээр хvн амын нийгмийн хєгжлийг хангах зорилгод нийцvvлэн нийгэм, эдийн засгийн хєгжлийг тэтгэх дэд бvтцийн vндсэн сvлжээний vйлчлэлийн зохистой хvрээнд тулгуурласан бvс нутгийн оновчтой бvтэц, хот, тосгоны тогтолцоог бvрдvvлэх шаардлагыг хангасан байна.

4.3. Бvс нутгийн хєгжлийн тєсєл нь тухайн нутаг дэвсгэрт хот байгуулалтын тодотгосон vнэлгээ хийсний vндсэн дээр бvсийн хєгжлийн тэргvvлэх чиглэл, бvсийн тєвvvд болон нийгэм, соёл ахуйн vйлчилгээний зохистой хvрээгээр сум дундын тєвийг тогтоон бусад бvс нутагтай харилцан уялдаатай харьцангуй бие дааж хєгжих шаардлагыг хангасан байна.

4.4. Хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє нь хот, тосгоны орчмын бvсийн экологийн тэнцвэрт байдал, инженерийн шугам сvлжээний эх vvсвэр, эдэлбэр газрын инженер-геологийн нєхцєлд хот байгуулалтын vнэлгээ єгсний vндсэн дээр хvн амын нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн архитектур, барилгажилт, тохижилт бvхий орон зайн зохистой бvтэц, эрvvл, аюулгvй орчныг бvрдvvлэх vндсэн шаардлагыг хангасан байна.

5 дугаар зvйл. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах

5.1. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн тєсєл, бvс нутгийн хєгжлийн тєсєл, хот тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє, vе шатны бусад зураг тєслийг боловсруулах ажлыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас зєвшєєрєл авсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гvйцэтгэнэ.

5.2. Хот байгуулалтын баримт бичгийг, зураг тєслийн захиалга, техникийн нєхцєл болон энэ хуулийг 4 дvгээр зvйлд заасан vндсэн шаардлагад нийцvvлэн Иргэний хуульд1 заасан тєсєл боловсруулах ажил гvйцэтгэх гэрээний vндсэн дээр боловсруулна.

5.3. Захиалгад тvvний vндэслэл, тухайн зураг тєслийг хэрэгжvvлэх газар, тvvний хэмжээ, хvн амын тоо, техникийн нєхцєл, баримтлах чиглэл, хамрах хvрээ, тєлєвлєлтийн хугацаа, шийдвэрлэх асуудлыг заана.

5.4. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл, бvс нутгийн хєгжлийн тєслийг боловсруулах ажлын захиалагч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, аймаг, нийслэл, хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєг боловсруулах ажлын захиалагч нь зохих шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч байна.

5.5. Захиалагч нь гvйцэтгэгчээ єєрєє сонгох эрхтэй бєгєєд харилцан хvлээх эрх, vvрэг, хариуцлагыг Иргэний хуульд заасан нєхцєл, шаардлагад нийцvvлэн байгуулсан гэрээндээ тодорхой заана.

6 дугаар зvйл. Хот байгуулалтын баримт бичиг батлах

6.1. Улсын Их Хурал хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.1.1. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл;

6.1.2. Эдийн засгийн чєлєєт бvсийн хєгжлийн тєсєл.

6.2. Засгийн газар хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.2.1. Бvс нутгийн хєгжлийн тєсєл;

6.2.2. Нийслэл хотын хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє.

6.3. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн сайд хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.3.1. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєслийн хvрээнд боловсруулсан дэд бvтцийн салбарын хєгжлийн тєсєл;

6.3.2. Бvс нутгийн тєвийн хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє;

6.3.3. Аялал жуулчлал, амралт сувиллын хєгжлийн тєсєл.

6.4. Аймгийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.4.1. Бvс нутгийн хєгжлийн тєслийн vндсэн шийдэлтэй уялдуулан аймаг, сумын тєвийн хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє;

6.4.2. Орон нутгийн хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє.

6.5. Нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.5.1. Нийслэл, хотын хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєний vе шатны тєсєл, хєтєлбєр, тєлєвлєгєє;

6.5.2. Нийслэл хот орчмын бvсийн дагуул хотын хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє.

7 дугаар зvйл. Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах ажлын санхvvжилт

7.1. Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах ажлыг дараахь байдлаар санхvvжvvлнэ:

7.1.1. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл, бvс нутгийн хєгжлийн тєсєл, нийслэл болон бvс нутгийн тєвийн хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєг улсын тєвлєрсєн тєсвєєс;

7.1.2. Аймаг, орон нутгийг хєгжvvлэх тєсєл, аймгийн тєв, нийслэл хот орчмын бvсийн дагуул хот, орон нутгийн хот, тосгоны ерєнхий тєлєвлєгєєг орон нутгийн тєсвєєс.

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
ХОЁРДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх
ГУРАВДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааны талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл

ХОЁРДУГААР БYЛЭГ

Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх

8 дугаар зvйл. Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх дараалал

8.1. Улс орны болон бvс нутаг, хот, тосгоны тогтвортой хєгжлийг хангах зорилгоор хот байгуулалтын vйл ажиллагаанд тодорхой дарааллыг баримтална:

8.1.1. Хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл, бvс нутгийн хєгжлийн тєслийг хэрэгжvvлэхдээ эхний ээлжинд зам тээвэр, эрчим хvч, холбоожуулалтын vндсэн сvлжээг барьж байгуулах;

8.1.2. Хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєг хэрэгжvvлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны vндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай эх vvсвэр, шугам сvлжээ, цэвэрлэх байгууламж, гол замууд, холбоожуулалтын сvлжээнээс эхлэн барьж байгуулах;

8.1.3. Орон сууцны хороолол, vйлдвэр, vйлчилгээний цогцолборыг зам, талбай, бvх тєрлийн инженерийн шугам сvлжээ, тохижилтын хамт иж бvрэн гvйцэтгэх.

9 дvгээр зvйл. Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, vvрэг

9.1. Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, vvрэгтэй:

9.1.1. Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, дvрэм, журам, норм, стандартыг биелvvлэх;

9.1.2. Эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сvлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, эрх бvхий мэргэжлийн байгууллагаас олгосон зєвшєєрлийн vндсэн дээр зураг тєслийн дагуу гvйцэтгэх;

9.1.3. Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэхэд орчны бохирдлоос сэргийлэх, эрvvл ахуй, аюулгvй байдлын шаардлагыг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрvvлэх;

9.1.4. Улсын экспертизийн дvгнэлт, улсын байцаагчийн шаардлагыг биелvvлэх;

9.1.5. Хот байгуулалтын vйл ажиллагааны сєрєг vр дагаврыг мэдээлэх, эрх бvхий байгууллагад тавьж шийдвэрлvvлэх.

10 дугаар зvйл. Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэхэд хориглох зvйл

10.1. Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэхэд дараахь зvйлийг хориглоно:

10.1.1. Хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєний vндсэн шаардлага, vе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сvлжээний даац, технологийн горимыг зєрчиж газар олгох;

10.1.2. Техникийн нєхцєлийн зєвшєєрєл, бvрдэлгvй газар олгох;

10.1.3. Олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хvн амын амьдрах орчны чанарт сєрєг нєлєє бvхий vйл ажиллагаа явуулах;

10.1.4. Инженер-геологийн судалгаа, зураг тєсєлгvй барилга байгууламж, инженерийн шугам сvлжээ барих, єргєтгєх, шинэчлэх;

10.1.5. Барилга байгууламж, инженерийн шугам сvлжээг мэргэжлийн бус байгууллагаар гvйцэтгvvлэх.

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
ХОЁРДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх
ГУРАВДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааны талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл

ГУРАВДУГААР БYЛЭГ

Хот байгуулалтын vйл ажиллагааны талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх

11 дvгээр зvйл. Улсын Их Хурлын бvрэн эрх

11.1. Улсын Их Хурал хот байгуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

11.1.1. Хот байгуулалтын талаархи тєрийн бодлогыг тодорхойлох;

11.1.2. Хот, тосгоныг шинээр байгуулах болон татан буулгах, нvvлгэн шилжvvлэх талаар шийдвэр гаргах;

11.1.3. Хотод улсын зэрэглэл тогтоох.

12 дугаар зvйл. Засгийн газрын бvрэн эрх

12.1. Засгийн газар хот байгуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

12.1.1. Улсын Их Хурлаас тодорхойлсон хот байгуулалтын тєрийн бодлого, баталсан баримт бичгийг vйл ажиллагааны хєтєлбєрт тусгаж хэрэгжvvлэх;

12.1.2. Хот байгуулалтын тєрийн бодлогын хvрээнд улс, бvс нутаг, хот, тосгоны тогтвортой хєгжлийг хангах, салбар хоорондын vйл ажиллагааг зохицуулах.

13 дугаар зvйл. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын бvрэн эрх

13.1. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

13.1.1. Хот байгуулалтын тєрийн бодлогыг хэрэгжvvлж, хvн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл, бvс нутгийн хєгжлийн тєсєл, салбарын хєгжлийн ерєнхий тєсєл, хот, тосгоны ерєнхий тєлєвлєгєєний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.2. Хот байгуулалтын дvрэм, журам, норм стандартыг батлах;

13.1.3. Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, дvрэм, журам, норм, стандартын биелэлтэд хяналт тавих;

13.1.4. Аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох;

13.1.5. Хот байгуулалтын баримт бичигт улсын экспертизийн дvгнэлт гаргах;

13.1.6. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын гvйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдсон журам баталж, мєрдvvлэх.

14 дvгээр зvйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын бvрэн эрх

14.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

14.1.1. Аймаг, нийслэл, сум, дvvргийн хэмжээний хот байгуулалтын баримт бичиг боловсруулах талаар шийдвэр гаргах, уг баримт бичгийг батлах;

14.1.2. Хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжvvлэхэд орон нутгийн тєсвєєс гаргах шаардлагатай хєрєнгийн эх vvсвэрийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх;

14.1.3. Хот байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай гэж vзвэл энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх;

14.1.4. Хот, тосгоны хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєний хэрэгжилт, барилга байгууламжийн газар олголт, техникийн нєхцєлийн vндэслэл, бvрдэл, гvйцэтгэлд хяналт тавих.

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
ХОЁРДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх
ГУРАВДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааны талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Бусад зvйл

15 дугаар зvйл. Хохирлыг нєхєн тєлєх

15.1. Барилга байгууламж, инженерийн шугам сvлжээ, тохижилтын ажил гvйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн vйл ажиллагааг гvйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нєхєн тєлнє.

15.2. Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сvлжээ, мод зvлэг, тохижилтыг нєхєн сэргээх зардлыг захиалагч этгээд бvрэн хариуцна.

16 дугаар зvйл. Хот байгуулалтын хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

16.1. Хот байгуулалтын тухай хууль тогтоомжийг зєрчсєн этгээдэд зєрчлийн шинж байдлыг харгалзан эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

16.1.1. Энэ хуулийн 10.1.1, 10.1.2., 10.1.4-т заасныг зєрчсєн иргэн, албан тушаалтныг 30000-50000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 тєгрєгєєр торгох;

16.1.2. Энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасныг зєрчсєн иргэн, албан тушаалтныг 25000-30000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 120000-150000 тєгрєгєєр торгох;

16.1.3. Энэ хуулийн 9.1.3, 10.1.3-т заасныг зєрчсєн албан тушаалтныг 10000-25000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 тєгрєгєєр торгох;

16.1.4. Энэ хуулийн 9.1.4, 10.1.5-д заасныг зєрчсєн иргэн, албан тушаалтныг 5000-25000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 тєгрєгєєр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
ХОЁРДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааг хэрэгжvvлэх
ГУРАВДУГААР БYЛЭГ
Хот байгуулалтын vйл ажиллагааны талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх