ЭРYYГИЙН
БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ1963 оны 12 дугаар сарын 24-ний єдєр
Улаанбаатар хот
I ХЭСЭГ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
1 дvгээр зvйл. Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагааны журам
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
2 дугаар зvйл. Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт
Монгол Улсын Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг vйлдсэн этгээд нэг бvрд зохих ял шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугvй нэг ч хvнийг хилсээр эрvvгийн хариуцлагад татаж шийтгэхгvй байхын тулд алив гэмт хэргийг тvргэн шаламгай, бvрэн илрvvлж, гэмт этгээдийг олж тогтоон хуулийн заалтыг зєв хэрэглэх явдлыг хангах зорилготой.
/Энэ зvйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.
3 дугаар зvйл. Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх хэмжээ хязгаар
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрvvгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг харгалзахгvй бvх нєхцєлд энэ хуулийг журамлан явагдана.
Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа хэрэг бvртгэх буюу тvvнд урьдчилан мєрдєн байцаалт явуулах, эсхvл шvvхээр хэргийг хэлэлцэх vед хvчинтэй байгаа эрvvгийн байцаан шийтгэх хуулийг баримтлана.
Дипломат халдашгvй эрх эдэлж байгаа хvмvvсээс бусад гадаад улсын иргэд, эсхvл аль ч улсын иргэн биш хvмvvсийн vйлдсэн гэмт хэрэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмыг баримтлан явуулна.
4 дvгээр зvйл. Гэмт хэргийг илрvvлэх vvрэг
Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тухайд прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэх байгууллага єєр єєрсдийн эрх хэмжээний дотор гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг vйлдсэн этгээдийг олж тогтоох талаар хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авах vvрэгтэй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
5 дугаар зvйл. Хуулиар тогтоосон vндэслэл ба журмаас гадуур яллагдагчаар татаж болохгvй
Хуулиар тогтоосон vндэслэл ба журмаас гадуур хэнийг ч яллагдагчаар татаж болохгvй.
6 дугаар зvйл. Эрvvгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгvй тохиолдлууд
Дор дурдсан тохиолдолд эрvvгийн хэрэг vvсгэхгvй бєгєєд хэрэв vvсгэсэн бол хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvх хэргийг хэрэгсэхгvй болгоно:
1/ гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй;
2/ хєєн хэлэлцэх хугацаа дууссан;
3/ vйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулах явдлыг єршєєл vзvvлэх тухай хуулиар хэрэгсэхгvй болгосон;
4/ хохирогчийн гомдлоор vvсэх хэрэгт гомдол гараагvй буюу хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн. /Энэ хуулийн 29 дvгээр зvйлийн 2, 3 дахь хэсэгт заасан тохиолдол vvнд хамаарахгvй/;
5/ хэрэгт холбогдогч нас барсан /нас барсан хvнийг цагаатгах, эсхvл бусад хvмvvст холбогдох нєхцєл байдал шинээр илэрснээс уг хэргийг сэргээн хэлэлцэх явдал vvнд хамаарахгvй/;
6/ тухайн хэргийн талаар шvvхээс урьд гаргасан таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, хэргийг хэрэгсэхгvй болгосон эрх бvхий байгууллагын тогтоол хvчинтэй байгаа.
Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан тохиолдолд шvvх цагаатгах таслан шийдвэрлэх тогтоол, 3-д заасан тохиолдолд таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргаж шийтгэгдсэн этгээдийг ялаас чєлєєлнє.
Хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор энэ зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-д заасан vндэслэлээр хэрэг хэрэгсэхгvй болгосныг яллагдагч, тvvний ємгєєлєгч, 5 дахь хэсэгт заасан vндэслэлээр хэрэг хэрэгсэхгvй болгосныг яллагдагчийн ємгєєлєгч, тєрєл садны хvмvvс эс зєвшєєрвєл гомдлоо шvvхэд гаргана. Энэ тохиолдолд шvvх байцаан шийтгэх ажиллагааг ердийн журмаар явуулж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
7, 8, 8I
, 9, 10, 11 дvгээр зvйл. /Эдгээр зvйлvvдийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/ .12 дугаар зvйл. Хvний халдашгvй эрхийг хамгаалах
Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжиж, баривчилж, хорьж, мєрдєн мєшгиж, эрх чєлєєг нь хязгаарлаж vл болно.
Хэнд боловч эрvv шvvлт тулгаж, нэр тєрийг нь доромжилж, хvнлэг бус, хэрцгий хандаж болохгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
13 дугаар зvйл. Иргэний хувийн болон гэр бvл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хамгаалах
Иргэний хувийн болон гэр бvл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Иргэний орон байрыг нэгжиж, хувийн хадгаламж, захидал харилцаа, бусад бичиг баримт болон эд хєрєнгєнд vзлэг хийх, битvvмжлэх, хураан авах явдлыг зєвхєн хуульд заасан vндэслэл, журмын дагуу явуулна.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
14 дvгээр зvйл. Шvvн таслах ажлыг гагцхvv шvvх гvйцэтгэх
Эрvvгийн хэргийн шvvн таслах ажлыг гагцхvv шvvх гvйцэтгэнэ.
Шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолгvйгээр хэнийг боловч гэмт хэрэг vйлдсэнд тооцож, эрvvгийн ял шийтгэл оногдуулж болохгvй.
15 дугаар зvйл. Хууль, шvvхийн ємнє эрх тэгш байх
Монгол Улсын хvн бvр vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор ялгаварлахгvйгээр хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
16 дугаар зvйл. Эрvvгийн хэрэг хэлэлцэх шvvх бvрэлдэхvvн
Энэ хуулийн 16
1 дvгээр зvйлд заасан хэргийг шvvгч дангаар, бусад хэргийг 3 шvvгчийн бvрэлдэхvvнтэйгээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.Давж заалдах шатны журмаар хэргийг 3 шvvгч хянан шийдвэрлэнэ.
Аймаг, нийслэлийн шvvх хяналтын журмаар хэргийг 3 шvvгчийн бvрэлдэхvvнтэй хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар нэмсэн/ .
Улсын дээд шvvх нийт шvvгчийн олонхийн бvрэлдэхvvнтэйгээр хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
161
дvгээр зvйл. Шvvгч дангаар хянан шийдвэрлэх гэмт хэргvvдЭрvvгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зvйл, 77 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 79, 791 , 93-101 дvгээр зvйл, 103 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 104-107 дугаар зvйл, 108 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 109 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 110 дугаар зvйл, 111 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 112 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 115, 116 дугаар зvйл, 117 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 118-120 дугаар зvйл, 121 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зvйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 124 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 126 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 127 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 129 дvгээр зvйл, 130 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 131-133 дугаар зvйл, 134 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 136 дугаар зvйл, 137 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 138, 142, 144 дvгээр зvйл, 145 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 146, 147 дугаар зvйл, 148 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 149, 1511, 1521, 163-168, 1691, 170 дугаар зvйл, 171 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 1711 дvгээр зvйл, 1721 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 174 дvгээр зvйл, 1751 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 1761, 178-180, 182, 184, 186, 187, 188, 190, 191, 194, 198 дугаар зvйл, 211 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 212 дугаар зvйл, 213 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 216, 224, 226, 228, 230-234, 236-238 дугаар зvйл, 239 дvгээр зvйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 240, 242, 243 дугаар зvйл, 244 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 246 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 248 дугаар зvйл, 249 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 250-252, 255-259 дvгээр зvйл, 260 дугаар зvйлийн 1, 2 дэх хэсэг, 261-263, 265 дугаар зvйл, 267 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 270 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 271 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 272 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 273 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 275 дугаар зvйл, 276 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 277 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 278 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 279 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 281 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 282 дугаар зvйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 283 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 284 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 285 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 287 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 288 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 289 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 290 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 292 дугаар зvйлийн 3 дахь хэсэг, 293 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 301 дvгээр зvйлд заасан гэмт хэргийг шvvгч дангаар шийдвэрлэнэ.
Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ээдрээ тєвєгтэйн улмаас хамтын зарчмаар хянан шийдвэрлэх шаардлагатай гэж шvvгч vзвэл уг асуудлыг шvvгчийн саналыг vндэслэн тухайн шvvхийн Ерєнхий шvvгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .
162
дугаар зvйл. Эрvvгийн хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд иргэдийн тєлєєлєгч оролцуулахШvvх анхан шатны журмаар эрvvгийн онц хvнд гэмт хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд 3, хvнд гэмт хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд 2, бусад гэмт хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд 1 иргэдийн тєлєєлєгчийг оролцуулна.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .
17 дугаар зvйл. Шvvгч хараат бус байж, гагцхvv хуульд захирагдах
Эрvvгийн хэргийг шийдвэрлэхдээ шvvгч хараат бус байж гагцхvv хуульд захирагдана.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
171
дvгээр зvйл. Гэм буруугvйд тооцохГэм буруутай нь хуулийн дагуу шvvхээр нотлогдох хvртэл хэнийг ч гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайд тооцож vл болно.
Эрvvгийн хэрэгт хамааралтай бvхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ тєрвєл тvvнийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Тvvнчлэн эрvvгийн болон эрvvгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарах эргэлзээг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .
18 дугаар зvйл. Байцаан шийтгэх ажиллагааг явуулах хэл
Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэл дээр явуулна. Монгол хэл мэдэхгvй этгээд хэргийн бvх материалтай орчуулагчийн тусламжтайгаар бvрэн танилцах, тvvнчлэн єєрийн тєрєлх буюу мэдэх хэл дээр єргєдєл єгєх, мэдvvлэг гаргах, шvvх хурал дээр vг хэлэх эрхээр хангагдана.
Мєрдєн байцаалтын ба шvvхийн бичиг баримтуудыг яллагдагчийн тєрєлх буюу тvvний мэдэх єєр хэл дээр орчуулж энэ хуулиар тогтоосон журмаар гардуулан єгнє.
19 дvгээр зvйл. Шvvх хуралдааныг нээлттэй явуулах
Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хамгаалахаас бусад тохиолдолд бvх шатны шvvхийн шvvх хуралдааныг нээлттэй явуулна. Хэрэв шvvх хуралдааныг хаалттай явуулсан бол шvvхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
20 дугаар зvйл. Сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчийг ємгєєлvvлэх эрхээр хангах
Сэжигтэн , яллагдагч, шvvгдэгч єєрийгєє ємгєєлєх, ємгєєлvvлэх, хууль зvйн бусад туслалцаа авах эрхтэй.
Хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvх нь сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчийг ємгєєлvvлэх бололцоогоор хангах, тvvний хувийн болон эд хєрєнгийн эрхийг хамгаалах талаар хуульд заасан арга хэмжээ авах vvрэгтэй.
Сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчийн ємгєєлvvлэх эрхийг зєрчсєн нь шvvхийн шийдвэрийг хvчингvй болгох vндэслэл болно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
201
дvгээр зvйл. Шvvх хуралдааны мэтгэлзэх зарчимЭрvvгийн хэргийг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шvvх хуралдаан мэтгэлзэх зарчмын vндсэн дээр явагдана.
Хэргийг шvvх хуралдаанаар хянан хэлэлцэхэд яллах болон ємгєєлєх ажиллагааг тус тусад нь явуулна.
Яллагч, шvvгдэгч, тvvний ємгєєлєгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний тєлєєлєгч шvvх хуралдаанд оролцож хэргийг vнэн зєвєєр шийдвэрлэхэд ач холбогдолтой бvхий л асуудлаар нотлох баримт гаргах, тvvнийг шинжлэн судлахад оролцох, хvсэлт гаргах, vг хэлэх адил эрхтэй байна.
/ Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .
21 дvгээр зvйл. Хэргийн байдлыг тал бvрээс нь бvрэн бодитойгоор шинжлэх
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч ба хэрэг бvртгэгч нь хэргийн байдлыг тал бvрээс нь бvрэн бодитойгоор шинжлэхийн тулд хуульд заасан бvх арга хэмжээг авч яллагдагчийг яллах ба цагаатгах, хэргий нь хvндрvvлэх ба хєнгєрvvлэх байдлыг илрvvлэх vvрэгтэй.
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч хэн боловч сэжигтэн буюу яллагдагчид єєрєєр нь нотлуулахаар даалгах эрхгvй.
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч нь сэжигтэн яллагдагч, шvvгдэгчийг єєрийнхєє эсрэг мэдvvлэг єгєхийг шаардах, мэдvvлэг гаргуулахаар шахалт vзvvлэх, хvч хэрэглэхийг хориглоно. Тvvнчлэн яллагдагчийн гэр бvлийн гишvvд, эцэг, эх, vр хvvхдээс нь тvvний эсрэг мэдvvлэг єгєхийг шаардаж болохгvй. Хэрэв эдгээр хvмvvс єєрсдєє мэдvvлэг єгєх хvсэлтээ гаргавал тэдгээрт мэдvvлэг єгєхєєс татгалзах эрхтэйг нь тайлбарласны эцэст мэдvvлэг авна.
/Энэ зvйлийн хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулж, тvvнд 1995 оны 6 дугаар сарын 29- ний єдрийн хуулиар нэмэлт оруулсан/ .
22 дугаар зvйл. Гэмт хэрэг vйлдэхэд нєлєєлсєн шалтгаан, нєхцєлийг илрvvлэх
Эрvvгийн хэргийг бvртгэх, мєрдєн байцаалт явуулах ба шvvх хурлын ажиллагааны vед хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvх нь гэмт хэрэг vйлдэхэд нєлєєлсєн шалтгаан, нєхцєлийг илрvvлж, тvvнийг арилгах арга хэмжээ авах vvрэгтэй.
23 дугаар зvйл. Шvvх, прокурор, мєрдєн байцаагч хэрэг бvртгэгчийн ажиллагаа, шийдвэрийг давж заалдах эрх
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгчийн ажиллагаа, шийдвэрийг энэ хуульд тогтоосон журмын дагуу сонирхогч иргэд, албан vйлдвэр, аж ахуй, олон нийтийн байгууллага давж заалдаж болно.
24 дvгээр зvйл. Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгvй хvмvvс
Шvvгч, иргэдийн тєлєєлєгч, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч, шvvх хурлын нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, уг хэрэгт шууд буюу шууд бус хувийн ямар нэг сонирхолтой байвал эрvvгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгvй.
25 дугаар зvйл. Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэх байгууллагын шаардлагыг заавал биелvvлэх
Гэмт хэрэгтэй тэмцэх явдалд иргэд, албан vйлдвэр, аж ахуй, олон нийтийн байгууллагын албан тушаалтан хэн боловч шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэх байгууллагад дэмжлэг туслалцаа vзvvлэх vvрэгтэй.
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэх байгууллагаас эрvvгийн хэргийг мєрдєх буюу хэлэлцэх явдалтай холбогдуулан тавьсан шаардлагыг иргэд, албан vйлдвэр, аж ахуй, олон нийтийн байгууллагын албан тушаалтан заавал биелvvлэх vvрэгтэй.
26 дугаар зvйл. Дээд шатны шvvхээс доод шатны шvvхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх
Аймаг, нийслэлийн шvvх нь сум буюу сум дундын, дvvргийн шvvхээс анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын дээд шvvх нь аймаг, нийслэлийн шvvхээс хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
27 дугаар зvйл . /Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/ .
28 дугаар зvйл. Эрvvгийн хэргийг нэгтгэх ба тусгаарлах
Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн хэргийг хамтран vйлдсэн, мєн нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг vйлдсэн буюу тvvнчлэн урьдаас vгсэн хэлэлцээгvй боловч эдгээр гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгvй хэрэгт яллагдаж байгаа этгээдийн хэргийг мєрдєн байцаалтын ба шvvн таслах нэг ажиллагаанд нэгтгэж болно.
Зайлшгvй шаардлагатай бєгєєд энэ нь хэргийг тал бvрээс нь бvрэн бодитойгоор шинжлэх ба зєв шийдвэрлэхэд саад болохгvй бол уг хэргийг тусгаарлаж болно.
Хэргийг нэгтгэх ба тусгаарлах явдлыг хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурорын тогтоолоор буюу шvvхийн тогтоол, захирамжаар гvйцэтгэнэ.
29 дvгээр зvйл. Хохирогчийн гомдлоор vvсэх эрvvгийн хэргvvд
Монгол Улсын Эрvvгийн хуулийн 98 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 99 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зvйлд заасан эрvvгийн хэргийг зєвхєн хохирогчийн гомдлоор vvсгэх бєгєєд хэрэв хохирогч яллагдагчтай эвлэрвэл эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгоно. Тэгэхдээ хохирогч яллагдагчтай таслан шийдвэрлэх тогтоол гаргахаар шvvх зєвлєлдєх тасалгаанд орохоос ємнє эвлэрснийг эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгох vндэслэлд тооцно.
Монгол Улсын Эрvvгийн хуулийн 112 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 150 дугаар зvйлд заасан хэргийг хохирогчийн гомдлоор vvсгэх боловч хохирогч яллагдагчтай эвлэрснээр хэрэгсэхгvй болгож болохгvй бєгєєд уг хэргийн байцаан шийтгэх ажиллагааг ердийн журмаар явуулна.
Монгол Улсын Эрvvгийн хуулийн 98 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 118, 150 дугаар зvйлд заасан эрvvгийн хэргийн хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаагаас, эсхvл бусад шалтгааны улмаас єєрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгvй тохиолдолд прокурор уг хэргийг хохирогчийн гомдолгvйгээр vvсгэх эрхтэй. Прокурор vvсгэсэн хэргийг хэрэг бvртгэлт буюу мєрдєн байцаалт явуулахаар шилжvvлэх бєгєєд мєрдєн байцаалт дуусмагц тvvнийг шvvх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хохирогч яллагдагчтай эвлэрснээр хэргийг хэрэгсэхгvй болгож болохгvй. Прокурор хохирогчийн гомдлоор vvсгэсэн Монгол Улсын Эрvvгийн хуулийн 98 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 99 дvгээр зvйлийн 1 дэх хэсэг, 112 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зvйлд заасан гэмт хэргийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч vед оролцох, шvvх хуралдаанд яллах эрхтэй. Прокурор тийнхvv оролцсон тохиолдолд хохирогч яллагдагчтай эвлэрснээр хэргийг хэрэгсэхгvй болгож болохгvй.
/Энэ зvйлийг АИХТ-ийн 1987 оны 93 дугаар зарлигаар єєрчлєн найруулсан/.
30 дугаар зvйл. Эрvvгийн хэргийг хэлэлцэхэд иргэний хэргийн талаар шvvхээс гаргасан шийдвэр, тогтоол, захирамжийн ач холбогдол
Шvvхээс иргэний хэргийн талаар гаргасан хуулийн хvчин тєгєлдєр шийдвэр, тогтоол, захирамжийг шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч нь гагцхvv хэрэг явдал болсон эсэх тухай асуудлаар заавал баримтлах бєгєєд харин яллагдагчийн гэм бурууг тогтооход хамаарахгvй.
31 дvгээр зvйл. Эрvvгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл
Гэмт хэргийн улмаас эд материалын хохирол хvлээсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь яллагдагчид буюу тvvний учруулсан эд материалын хохирлыг хариуцвал зохих этгээдэд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бєгєєд тэрхvv нэхэмжлэлийг шvvх уг эрvvгийн хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. Эрvvгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чєлєєлєгдєнє.
Иргэний нэхэмжлэлийг Эрvvгийн хэргийг vvсгэсэн vеэс эхлэн шvvхийн байцаалт хvртэл гаргаж болно. Нэхэмжлэгч нь иргэний журмаар хэрэгсэхгvй болгосон нэхэмжлэлийг эрvvгийн хэрэгт дахин гаргах эрхгvй.
/Энэ зvйлийн 3 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болгосон/.
Иргэний нэхэмжлэл гаргаагvй байсан ч шvvх нь таслан шийдвэрлэх тогтоол гаргахдаа гэмт хэргээс учирсан эд материалын хохирлыг нєхєн тєлvvлэх тухай асуудлыг єєрийн санаачлагаар шийдвэрлэх эрхтэй.
Эрvvгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь энэ хуульд тогтоосон журмаар нотлогдоно.
Хэрэв эрvvгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг гаргаагvй буюу тvvнчлэн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгvй орхисон бол тvvнийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага иргэний журмаар гаргах эрхтэй.
32 дугаар зvйл. Гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг нєхєн тєлvvлэх явдлыг хангах ба шvvхийн тогтоолын эд хєрєнгє хураахтай холбогдсон хэсгийг биелvvлэх
Гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлын тухай хангалттай баримт байвал хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvх нэгэнт гаргасан буюу цаашид гаргаж болох иргэний нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авах vvрэгтэй.
Эд хєрєнгє хураах ял оногдуулж болох эрvvгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагааны vед хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvх нь яллагдагчийн хєрєнгийг нуун далдлахаас сэргийлэх арга хэмжээ авах vvрэгтэй.
33 дугаар зvйл. Шvvх, прокурор, мєрдєн байцаах ба бvртгэх байгууллагаас гадаад улсын зохих байгууллагатай харилцах журам
Шvvх, прокурор, мєрдєн байцаах, хэрэг бvртгэх байгууллагаас гадаад улсын шvvх, мєрдєн байцаах байгууллагатай харилцах журам, тvvнчлэн гадаад улсын дээр дурдсан байгууллагуудын хvсэлтийг биелvvлэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж ба Монгол Улсаас гадаадын зохих улстай байгуулсан олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.
34 дvгээр зvйл. Энэ хуульд заасан нэр томъёоны тайлбар
Энэ хуульд заасан нэр томъёонууд нь хэрэв тусгайлан заасан зvйлгvй бол доорхи утгыг хадгална:
1/ "шvvх" - Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын , дvvргийн шvvх;
2/ "анхан шатны шvvх" - эрvvгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шvvх;
3/ "давж заалдах шатны шvvх" - эрvvгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх шvvх;
4/ "хяналтын шатны шvvх" - Улсын дээд шvvх;
5/ "шvvгч" - бvх шатны шvvхийн Ерєнхий шvvгч, шvvгч;
6/ "прокурор"- Улсын ерєнхий прокурор, тvvний харьяа прокурорууд;
7/ "мєрдєн байцаах албаны дарга"- мєрдєн байцаах газар, хэлтэс, тасгийн дарга, тэдгээрийн орлогчид;
8/ "мєрдєн байцаагч"-мєрдєн байцаах байгууллагын мєрдєн байцаагч;
9/ "хэрэг бvртгэгч"- хуулиар хэрэг бvртгэх эрх олгогдсон албан тушаалтан;
10/ "гэр бvлийн гишvvд"-сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчтэй нэг гэрт амьдарч байгаа эхнэр, нєхєр, тєрсєн болон vрчилж авсан хvvхэд, тєрєл садны хvмvvс;
11/ "vр хvvхэд"- тєрсєн болон vрчилж авсан хvvхэд, ач, зээ, жич, гуч;
12/ " хууль ёсны тєлєєлєгч"- яллагдагч буюу хохирогчийн тєрсєн болон vрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, яллагдагч, хохирогчийг харгалзан дэмжиж байдаг байгууллагын тєлєєлєгч;
13/ " тєрєл садан"- тєрсєн болон vрчилж авсан эцэг, эх, тєрсєн буюу vрчилж авсан хvvхэд, ах, эгч, євєг эцэг, эмэг эх, хадам эцэг, эх, ач, зээ;
14/ "таслан шийдвэрлэх тогтоол"- шvvгдэгч гэм буруутай эсэх, тvvнд ял шийтгэл оногдуулах эсэх талаар гаргасан шvvхийн шийдвэр;
15/ "магадлал"- давж заалдах журмаар хэргийг хянаад гаргасан шvvхийн шийдвэр;
16/ " тогтоол"- Улсын дээд шvvхээс анхан шатны болон давж заалдах шатны шvvхийн шийдвэрлэсэн хэргийг хянаад гаргасан шийдвэр, мєрдєн байцаах, хэрэг бvртгэх ажиллагааны талаар мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч, прокуророос гаргасан яллах дvгнэлтээс бусад шийдвэр;
17/ "шvvгчийн захирамж"-эрvvгийн хэргийг шийдвэрлэх асуудалтай холбогдуулж гаргасан таслан шийдвэрлэх тогтоолоос бусад шvvгч дангаараа гаргасан бvх шийдвэр;
18/ "прокурорын дvгнэлт"- прокуророос шvvх хуралдаан дээр хуульд дурдсан тохиолдлуудад гаргасан санал;
19/ "шєнийн цаг"- орон нутгийн цагаар 22 цагаас дараа єдрийн 06 цаг хvртэл;
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ХЭРГИЙН ХАРЬЯАЛАЛ
35 дугаар зvйл. Аймаг, нийслэлийн шvvх, сум дундын, дvvргийн шvvхээс харьяалан анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрvvгийн хэрэг
Эрvvгийн хуульд заасан онц хvнд хэргийг аймаг, нийслэлийн шvvх, бусад хэргийг сум болон сум дундын, дvvргийн шvvх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
36, 37, 38 дугаар зvйл. /Эдгээр зvйлvvдийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.
39 дvгээр зvйл. Эрvvгийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал
Эрvvгийн хэргийг уг хэрэг гарсан газрын шvvх хянан шийдвэрлэнэ. Хэрэв гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогvй байвал уг хэрэгт мєрдєн байцаалт явуулж дууссан газрын шvvх хянан шийдвэрлэнэ.
40 дvгээр зvйл. Эрvvгийн хэргийг нэгтгэхэд харьяаллыг тогтоох
Нэг буюу нэг хэсэг хvмvvс янз бvрийн шvvхэд харьяалагдах хэд хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол аль дээд шатны шvvх нь бvх эрvvгийн хэргийг хянан шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийн 2 дахь хэсгийг 94 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.
Адил эрхтэй хэд хэдэн шvvхэд харьяалагдах хэргийг мєрдєн байцаалт дууссан газрын шvvх хэлэлцэнэ.
41
дvгээр зvйл. Эрvvгийн хэргийг харьяаллын дагуу шилжvvлэхХэрэг тухайн шvvхэд харьяалагдахгvй байвал шvvгчийн захирамжаар харьяалах шvvхэд шилжvvлнэ.
Уг хэрэг адил эрх бvхий єєр шvvхэд харьяалагдах нь шvvх хуралдаан дээр мэдэгдсэн бєгєєд хэргийн байдлыг бvрэн бодитойгоор тогтооход нєлєєлєхєєргvй байвал шvvх хуралдааны ажиллагааг vргэлжлvvлэн явуулна. Харин уг хэрэг дээд буюу доод шатны шvvхэд харьяалагдахаар байвал харьяалах шvvхэд заавал шилжvvлнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
42 дугаар зvйл. Эрvvгийн хэргийг нэг шvvхээс нєгєє шvvхэд шилжvvлэх
Эрvvгийн хэргийг цаг тухайд нь тvргэн шуурхай шийдвэрлэхийн тулд адил эрх бvхий нэг шvvхээс нєгєє шvvхэд шvvх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс ємнє шилжvvлж болно.
Хэргийг єєр аймаг дахь сум буюу сум дундын, дvvргийн шvvхэд, тvvнчлэн єєр аймгийн буюу нийслэлийн шvvхэд Улсын дээд шvvхийн танхимын Тэргvvн шvvгчийн захирамжаар, нэг аймаг дахь єєр сум буюу сум дундын, тvvнчлэн єєр дvvргийн шvvхэд тухайн аймаг, нийслэлийн шvvхийн Ерєнхий шvvгчийн захирамжаар шvvхийн харьяалал тогтоон шилжvvлнэ. Хэргийг шvvхийн харьяалал тогтоон шилжvvлсэн захирамжийн талаар гарсан маргааныг Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч эцэслэн шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєн найруулсан/.
Сум буюу сум дундын, дvvргийн шvvх, тvvнчлэн аймаг, нийслэлийн шvvх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бvрэлдэхvvнгvй бол дээд шатны шvvхийн Ерєнхий шvvгчийн захирамжаар зохих шатны єєр шvvхийн шvvгчийг томилж, шvvх бvрэлдэхvvнд олонхи шvvгч нь оролцож байгаа шvvхээр хэргийг хянан хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар нэмсэн/ .
43 дугаар зvйл. Харьяаллын талаар маргаж болохгvй
Харьяаллын талаар шvvхvvд хоорондоо маргаж болохгvй. Энэ хуулийн 41, 42 дугаар зvйлд дурдсан журмаар шилжиж ирсэн хэргийг шvvх нь заавал хvлээн авч хянан шийдвэрлэж байна.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ЭРYYГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД БА ТЭДНИЙ ЭРХ, YYРЭГ
44 дvгээр зvйл. Яллагдагч ба тvvний эрх
Энэ хуулиар тогтоогдсон журмын дагуу тогтоол vйлдэгдэж яллагдагчаар татагдсан этгээдийг яллагдагч гэнэ.
Шvvхэд шилжсэн яллагдагчийг шvvгдэгч гэж нэрлэнэ. Яллагдагчийн хувьд шvvх таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргасан бол тvvнийг ялтан гэнэ.
Яллагдагчийн эрх: ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, єєрийгєє ємгєєлєх, энэ хуулийн 45 дугаар зvйлд заасан vеэс эхлэн ємгєєлєгч авах, сонсгосон ялын талаар санал хэлэх, баримт сэлт гаргаж єгєх, нотлох баримтыг шалгуулах хvсэлт гаргах, єєрийн эсрэг болон зєрvvтэй мэдvvлэг єгч байгаа этгээдтэй нvvрэлдэх, мєрдєн байцаалт дуусмагц хэргийн бvх материалтай танилцаж тvvнээс тєр, байгууллага, хувь хvний нууцад vл хамаарах нотлох баримтыг єєрийн зардлаар хувилах, хуулбарлан авах, анхан шатны болон давж заалдах шатны шvvх хуралдаанд оролцох, шvvгч, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч, иргэдийн тєлєєлєгч, шvvх хуралдааны нарийн бичгийн дарга, хэлмэрч, шинжээчийг татгалзах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн ажиллагаанд гомдол гаргах, эх хэлээрээ ярих, хэлмэрч авах, ємгєєлєгчтэйгээ ганцаарчлан уулзах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагчийн зєвшєєрснєєр хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалтын ажиллагаанд оролцох, шvvх хуралдаан дээр эцсийн vг хэлэх, шvvхийн шийдвэрийг давж заалдах, давж заалдах гомдол, эсэргvvцэлтэй танилцах, тайлбар єгєх.
Яллагдагч єєрийнхєє эсрэг мэдvvлэг єгєх, єєрийн гэм буруугvйг болон хэргийн бусад байдлыг нотлох vvрэг хvлээхгvй.
Яллагдагчийн vvрэг: хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхээс дуудсан цагт хvрэлцэн ирэх, биед vзлэг хийх, шинжилгээ хийхээр хэв хэлбэр авах, эмнэлгийн байгууллагад шилжvvлэх тухай хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурорын тогтоол болон байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад шийдвэрийг биелvvлэхэд саад хийхгvй байх, хэрэг бvртгэх, мєрдєн байцаах болон шvvх хуралдааны журмыг сахих.
/Энэ зvйлийн 3, 4 дэх хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэгтгэн найруулж, 4, 5 дахь хэсгийг нэмсэн/.
45 дугаар зvйл. Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаанд ємгєєлєгч оролцох
Гэмт хэрэг vйлдсэн явдалд сэрдэгдэж албадан саатуулагдсан буюу байцаагдах vеэс эхлэн эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаанд ємгєєлєгч оролцох эрхтэй.
Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн яллагдагчийг нэг ємгєєлєгч ємгєєлж болохгvй.
Шvvгч, прокурор, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаанд ємгєєлєгчєєр оролцож болохгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
46 дугаар зvйл. Ємгєєлєгчийг сонгон авах
Сэжигтэн, яллагдагч єєрєє ємгєєлєгчєє сонгон авна. Сэжигтэн, яллагдагчийн зєвшєєрснєєр буюу хvссэнээр тvvний тєрєл садны хvмvvс, хууль ёсны тєлєєлєгч нь ємгєєлєгчийг сонгон авч болно.
Хэрэв сэжигтэн, яллагдагч ємгєєлєгчєє сонгон аваагvй бол тvvний хvсэлтээр эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаанд ємгєєлєгч оролцох боломжийг хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор буюу шvvх хангах бєгєєд ємгєєлєгчєє сонгоход нь тодорхой хvний нэр зааж тулгаж болохгvй.
Сэжигтэн, яллагдагчийн сонгож авсан ємгєєлєгч уг хэрэгт орох боломжгvй болсон тvvнчлэн ємгєєлєгчєєсєє татгалзсан бол сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч єєр ємгєєлєгч сонгон авна.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
47 дугаар зvйл. Ємгєєлєгчийг заавал оролцуулах
Дор дурдсан хэргийг шvvх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд ємгєєлєгчийг заавал оролцуулна:
1/ уг хэрэгт улсын яллагч оролцож байгаа бол;
/ Энэ заалтад 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
2/ хэлгvй, дvлий, хараагvй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэл мэдрэлийн гэмтлийн улмаас ємгєєлєх эрхээ биелvvлж чадахгvй байвал;
3/ насан хvрээгvй хvмvvсийн хэрэгт;
4/ монгол хэл мэдэхгvй этгээдийн хэрэгт;
5/ хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагчийн аль нэг нь ємгєєлєгчтэй байгаа бол;
6/ шvvхэд шилжсэн этгээдийн vйлдсэн гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оногдуулж болох байвал;
Энэ зvйлд дурдсан тохиолдолд яллагдагч, эсхvл тvvний хууль ёсны тєлєєлєгч буюу тєрєл садны хvн, vvнчлэн яллагдагчийн хvссэнээр буюу зєвшєєрснєєр бусад хvмvvс хvмvvс ємгєєлєгчийг уриагvй бол мєрдєн байцаагч буюу шvvх уг хэрэгт ємгєєлєгч оролцуулах явдлыг хангах vvрэгтэй.
/Энэ зvйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/ .
48 дугаар зvйл. /Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28 -ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/ .
49 дvгээр зvйл. Ємгєєлєгчийн vvрэг, эрх
Ємгєєлєгч нь сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчийг цагаатгах буюу тvvний хариуцлагыг хєнгєрvvлэх байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан бvх арга хэмжээг авах бєгєєд сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчид шаардагдах хууль зvйн туслалцаа vзvvлэх vvрэгтэй.
Хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон vеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчтэй ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагчийн зєвшєєрснєєр гэрч, хохирогч, шинжээчийг байцаахад байлцаж тэдгээрт асуулт тавих, сэжигтэн, яллагдагч буюу ємгєєлєгчийн хvсэлтээр хийгдэж байгаа хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалтын ажиллагаанд байлцаж тухайн ажиллагаанд оролцож байгаа гэрч, шинжээч болон бусад этгээдэд аль ч vед асуулт тавих, єєрийн байлцсан хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалтын ажиллагааг протоколд бvрэн зєв бичсэн эсэх тухай саналаа бичгээр гаргах, єєрсдийнх нь зєвшєєрснєєр байгууллага, хувь хvнээс тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, хэрэгт ач холбогдол бvхий баримт бичиг хуулбарлах, дууны болон дvрс бичлэг хийх замаар баримт сэлт гаргаж єгєх, хvсэлт гаргах, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт дуусмагц хэргийн бvх материалтай танилцаж, тєр, байгууллага, хувь хvний нууцад vл хамаарах нотлох баримтыг єєрийн зардлаар хувилах, хуулбарлан авах, анхан шатны болон давж заалдах шатны шvvх хуралдааны ажиллагаанд оролцох, шvvгч, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч, иргэдийн тєлєєлєгч, хэлмэрч, шvvх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, шинжээчийн дvгнэлт гаргуулах хvсэлт тавих эрхтэй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
491
дvгээр зvйл. Иргэдийн тєлєєлєгчдийн эрх, vvрэгИргэдийн тєлєєлєгч хэргийн бvх материалтай танилцах, тvvнээс хэрэгцээтэй зvйлийг тэмдэглэж авах, шvvхийн байцаалтад оролцож, шvvгдэгч, хохирогч, гэрч, шинжээчид асуулт тавих, нэмэлт нотлох баримтыг судлах талаар хvсэлт гаргах, шvvхийн шийдвэрийг эс зєвшєєрвєл давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Иргэдийн тєлєєлєгч єєрийн дотоод итгэл, эрхийн ухамсрыг vндэслэн шvvх хуралдаан дээр шинжлэн судалсан бvх нотлох баримтыг vнэлж, хэргийн бvх байдлыг тал бvрээс нь нягт нямбай, бvрэн гvйцэд, бодит байдлаар нь судалж vзсэний vндсэн дээр шvvгдэгч гэм буруутай эсэх талаар дvгнэлтээ бичгээр єгєх vvрэгтэй. Иргэдийн тєлєєлєгч эрvvл мэндийн болон хvндэтгэн vзэх бусад шалтгаанаар дvгнэлтээ бичгээр гаргах боломжгvй бол энэ талаар шvvх хуралдааны протоколд тэмдэглvvлж дvгнэлтээ амаар гаргаж болно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
492 дугаар зvйл. Шvvх хуралдаанд оролцох иргэдийн тєлєєлєгчдийг томилох
Шvvх хуралдаанд тухайн шvvхийн харьяалах нутаг дэвсгэрээс сонгогдсон иргэдийн тєлєєлєгчийг оролцуулна.
Шvvх хуралдаанд оролцох иргэдийн тєлєєлєгчийг энэ хуулийн 57 дугаар зvйлийг удирдлага болгон тухайн шvvх хуралдаан даргалагч томилно.
/Энэ зvйлийг1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
50 дугаар зvйл. Сэжигтэн, тvvний ємгєєлєгч
Дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, vндэслэл бvхий тогтоол гаргана:
1/ уг этгээдийг гэмт хэрэг vйлдэж байх vед буюу vйлдсэн дор нь барьсан;
2/ vзсэн хvн буюу хохирогч гэмт хэрэг vйлдсэн этгээдийг шууд заасан;
3/ уг этгээдийн бие, хувцас, орон байранд нь гэмт хэргийн ул мєр тодорхой илэрч олдсон;
4/ уг этгээд хэргээ илчлэн ирсэн;
5/ гэмт хэрэгт сэрдэгдэх vндэслэл бvхий бусад баримт байгаа бол.
Чухам ямар хэрэгт сэрдэгдэж байгааг сэжигтэнд тэр даруй, тvvний гэр бvлийнхэн буюу ємгєєлєгчид нь 24 цагийн дотор мэдэгдэнэ.
Сэжигтэн нь ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх, энэ хуулийн 45 дугаар зvйлд заасан vеэс ємгєєлєгч авах, баримт сэлт гаргаж єгєх, нотлох баримтыг шалгуулах хvсэлт гаргах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, хэлмэрч, шинжээчийг татгалзах, эх хэлээрээ ярих, хэлмэрч авах, ємгєєлєгчтэйгээ ганцаарчлан уулзах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагчийн зєвшєєрснєєр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурорын vйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
Хэрэг бvртгэлт буюу мєрдєн байцаалтын явцад гэмт хэрэгт сэрдэх vндэслэлгvй болсон бол хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч буюу прокуророос энэ тухай уг этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
Сэжигтэн єєрийн эсрэг мэдvvлэг єгєх, тvvнчлэн гэмт хэрэгт холбогдолгvйг болон хэргийн бусад байдлыг нотлох vvрэг хvлээхгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
51 дvгээр зvйл. Хохирогч
Гэмт хэргийн улмаас нэр тєр, алдар хvнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хєрєнгийн талаар хохирол хvлээсэн этгээдийг хохирогч гэнэ. Иргэнийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, шvvх тогтоол, шvvгч захирамж гаргана.
Хохирогч болон тvvний тєлєєлєгч ємгєєлєгч авах /энэ заалт нь тєлєєлєгчєєр оролцож байгаа тохиолдолд хамаарахгvй/, баримт сэлт гаргаж єгєх, нотлох баримт шалгуулах хvсэлт гаргах, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт дууссан vеэс эхлэн хэргийн материалтай танилцах, шvvх хуралдааны ажиллагаанд оролцох, асуулт тавих, шvvгч, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч, иргэдийн тєлєєлєгч, шvvх хуралдааны нарийн бичгийн дарга, хэлмэрч, шинжээчийг татгалзах, гомдол гаргах, эх хэлээрээ ярих, хэлмэрч авах, шvvхийн шийдвэрийг давж заалдах, шvvхийн шийдвэрийг давж заалдах гомдол, эсэргvvцэлтэй танилцаж тайлбар гаргах эрхтэй.
Ємгєєлєгч нь хохирогчоос итгэмжлэлээр олгогдсон эрхийг эдэлнэ. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол энэ зvйлд заасан эрхийг тvvний ойрын тєрєл садны хvмvvс эдэлнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
52 дугаар зvйл. Иргэний нэхэмжлэгч
Гэмт хэргийн уршгаар эд материалын хохирол хvлээсэн бєгєєд тvvнийгээ нєхєн тєлvvлэхээр шаардлага тавьж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг иргэний нэхэмжлэгч гэнэ.
Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, шvvх vндэслэл бvхий тогтоол, шvvгч захирамж гаргана.
Иргэний нэхэмжлэгч буюу тvvний тєлєєлєгч нь хэрэгт ач холбогдол бvхий баримт бичиг гаргаж єгєх, хvсэлт гаргах, шvvх хуралдааны ажиллагаанд оролцох, хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, шvvхэд єєрийн нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авахыг хvсэх, иргэний нэхэмжлэлээ дэмжих, мєрдєн байцаалт дууссан vеэс эхлэн хэргийн материалтай танилцах, байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа этгээдvvдийн хэн алиныг татгалзах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн ажиллагаанд гомдол гаргах, тvvнчлэн шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.
Иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдсон єєртєє байгаа баримт бичгийг шvvхийн шаардсанаар гаргаж єгєх vvрэгтэй.
53 дугаар зvйл. Иргэний хариуцагч
Иргэний хариуцагчаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу бусад хvмvvс, тvvнчлэн яллагдагчийн vйлдсэн гэмт хэргийн уршгаар учирсан эд материалын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж болно. Иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, шvvх vндэслэл бvхий тогтоол, шvvгч захирамж гаргана.
Иргэний хариуцагч буюу тvvний тєлєєлєгч нь гаргасан нэхэмжлэлийг зєвшєєрєхгvй байх, гаргасан нэхэмжлэлийн талаар тайлбар єгєх, баримт бичиг гаргаж єгєх, хvсэлт гаргах, мєрдєн байцаалт дууссан vеэс эхлэн хэргийн материалтай танилцах, шvvх хуралдааны ажиллагаанд оролцох, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хэн алиныг татгалзах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн ажиллагаанд гомдол гаргах, тvvнчлэн шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолын иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг давж заалдах эрхтэй.
54 дvгээр зvйл. Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийн тєлєєлєгчид
Эрvvгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тєлєєлєгчєєр: мэргэжлийн ємгєєлєгч, ойрын тєрєл садны хvмvvс, хууль ёсны тєлєєлєгчид, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх хуулиар олгогдсон бусад хvмvvс оролцож болно.
55 дугаар зvйл. Хэлмэрч
Орчуулга хийхэд шаардагдах хэлний мэдлэгтэй бєгєєд энэ хуулийн 18 дугаар зvйлд дурдсан тохиолдолд хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvхээс томилогдсон хvнийг хэлмэрч гэнэ.
Хэлмэрч нь дуудсан цагт ирж хэлмэрчлvvлэхээр даалгасан vvргийг бvрэн, зєв биелvvлэх vvрэгтэй.
Хэлмэрч санаатайгаар буруу хэлмэрчилбэл тvvнд Эрvvгийн хуулийн 205 дугаар зvйлд заасан хариуцлага хvлээлгэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
Энэ зvйлд дурдсан журам нь хэлгvй, дvлий хvний дохиог мэддэг бєгєєд байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар уригдсан хvмvvст нэг адил хамаарна.
56 дугаар зvйл. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг тайлбарлах ба хангах vvрэг
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг тайлбарлаж, тэрхvv эрхийг биелvvлэх бололцоогоор хангах vvрэгтэй.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ЭРYYГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БОЛОХГYЙ БАЙДАЛ
57 дугаар зvйл. Эрvvгийн хэрэг хэлэлцэхэд шvvгч оролцож болохгvй vндэслэл
Эрvvгийн хэргийг хэлэлцэхэд шvvгч оролцож болохгvй vндэслэл:
1/ хэрэв шvvгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, эсхvл тэдгээрийн хууль ёсны тєлєєлєгчєєр оролцож байгаа бол;
2/ хэрэв шvvгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн буюу тэдний тєлєєлєгчдийн тєрєл садан, эсхvл яллагдагчийн буюу тvvний хууль ёсны тєлєєлєгчийн тєрєл садан, тvvнчлэн яллагч, ємгєєлєгч, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгчийн тєрєл садан байвал;
3/ хэрэв шvvгч єєрєє шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж vзэх бусад vндэслэл байгаа бол.
Эрvvгийн хэрэг хэлэлцэж байгаа шvvх бvрэлдэхvvнд хоорондоо тєрєл садны холбоотой шvvгч оролцож болохгvй. Анхан шатны шvvх бvрэлдэхvvнд орсон шvvгчийн тєрєл садны хvмvvс уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэх шvvх бvрэлдэхvvнд орж болохгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
58 дугаар зvйл. Хэрэг хэлэлцэхэд шvvгч дахин оролцож болохгvй vндэслэл
Эрvvгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд оролцсон шvvгч уг хэргийг давж заалдах болон хяналтын шатны шvvх хуралдаанаар хянан хэлэлцэх, тvvнчлэн тvvний оролцоотойгоор хэргийг хэрэгсэхгvй болгохоор гарсан таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хvчингvй болгосон бол анхан шатны журмаар дахин хэрэг хэлэлцэхэд оролцож болохгvй.
Давж заалдах шатны шvvхэд хэрэг хянан хэлэлцэхэд оролцсон шvvгч, уг хэргийг анхан шатны буюу хяналтын журмаар хянан хэлэлцэх, тvvнчлэн тvvний оролцоотойгоор гаргасан магадлалыг хvчингvй болгосон бол давж заалдах шатны шvvхээр уг хэргийг дахин хянан хэлэлцэхэд оролцож болохгvй.
Хяналтын шатны журмаар хэрэг хэлэлцэхэд оролцсон шvvгч уг хэргийг анхан шатны ба давж заалдах шатны шvvхээр хянан хэлэлцэх, тvvнчлэн тvvний оролцоотойгоор гаргасан тогтоолыг хvчингvй болгосон бол хяналтын шатны шvvхээр уг хэргийг хянан хэлэлцэхэд оролцож болохгvй.
Энэ зvйлийн 2, 3 дахь хэсэгт дурдсан журам Улсын дээд шvvхийн шvvгч хяналтын шvvх хуралдаанд оролцоход хамаарахгvй.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар нэмсэн/ .
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
59 дvгээр зvйл. Шvvгчийг татгалзах
Энэ хуулийн 57, 58 дугаар зvйлд заасан vндэслэл байвал шvvгч єєрєє татгалзах vvрэгтэй. Мєн энэ vндэслэлээр шvvгчийг яллагч, ємгєєлєгч, шvvгдэгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний тєлєєлєгчид татгалзаж болно.
Татгалзах явдал vндэслэлтэй бєгєєд шvvхийн байцаалт эхлэхээс ємнє гvйцэтгэгдвэл зохино. Харин татгалзах vндэслэл шvvхийн байцаалт эхлэснээс хойш уг татгалзах хvнд мэдэгдсэн бол тухайн vед нь татгалзаж болно.
60 дугаар зvйл. Шvvгчийг татгалзсан явдлыг шийдвэрлэх журам
Шvvгчийг татгалзсан асуудлыг бусад шvvгчдээс тvvнийг байлцуулахгvйгээр шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шvvгч нь бусад шvvгчдээ уг асуудлын шалтгааны талаар нийтийн ємнє урьдчилан тайлбарлах эрхтэй. Санал тэнцвэл уг шvvгчийг татгалзагдсанд тооцно.
Хоёр шvvгчийг буюу шvvхийн бvх бvрэлдэхvvнийг татгалзсан байвал шvvх бvх бvрэлдэхvvнээрээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Татгалзсан тухай асуудлыг шvvх зєвлєлдєх тасалгаанд шийдвэрлэнэ.
Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шvvгчийг татгалзсан нь энэ хуулийн 57, 58 дугаар зvйлд заасан vндэслэлтэй байвал шvvгч хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулж уг асуудлыг тухайн шvvхийн Ерєнхий шvvгчид танилцуулна. Ерєнхий шvvгч уг асуудлыг хянаж шvvгчийг татгалзсан нь vндэслэлтэй байвал єєр шvvгчийг шvvх хуралдаан даргалуулахаар томилно. Энэ талаар гарсан Ерєнхий шvvгчийн шийдвэрт давж заалдаж болохгvй.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
61 дvгээр зvйл. Прокурорыг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зvйлд дурдсан vндэслэл байвал прокурор эрvvгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгvй.
Прокурор мєрдєн байцаалт явуулахад буюу хэрэг бvртгэх, тvvнчлэн шvvхэд яллагчаар оролцож байсан явдал тvvнийг уг хэрэгт цаашид оролцоход саад болохгvй.
Татгалзах vндэслэл байвал эрvvгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохоос прокурор єєрєє зайлах vvрэгтэй. Мєн энэ vндэслэлээр прокурорыг сэжигтэн, яллагдагч, ємгєєлєгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний тєлєєлєгчид татгалзаж болно.
Хэрэг бvртгэх ба мєрдєн байцаалт явуулах vед прокурорыг татгалзсан байвал дээд шатны прокурор, шvvх хуралдаан дээр татгалзсан бол уг хэргийг хэлэлцэж байгаа шvvх шийдвэрлэнэ.
62 дугаар зvйл. Мєрдєн байцаагч ба хэрэг бvртгэгчийг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зvйлд дурдсан vндэслэл байвал мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч хэрэг мєрдєхєд оролцож болохгvй. Энэ хэргийг бvртгэх ба мєрдєн байцаалт явуулахад тэднээс урьд оролцож байсан явдал татгалзах vндэслэл болохгvй.
Татгалзах vндэслэл байвал мєрдєн байцаагч буюу хэрэг бvртгэгч хэрэг мєрдєхєд оролцохоос єєрсдєє зайлах vvрэгтэй. Мєн энэ vндэслэлээр тэднийг сэжигтэн яллагдагч, ємгєєлєгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний тєлєєлєгчид татгалзаж болно.
Мєрдєн байцаагч буюу хэрэг бvртгэгчийг татгалзсан тухай асуудлыг тухайн албаны дарга шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.
621
дvгээр зvйл. Иргэдийн тєлєєлєгчийг татгалзахЭнэ хуулийн 57 дугаар зvйлд дурдсан vндэслэл байвал иргэдийн тєлєєлєгч хэргийг шvvх хуралдаанаар хянан хэлэлцэхэд оролцож болохгvй. Мєн энэ vндэслэлээр иргэдийн тєлєєлєгчийг яллагч, шvvгдэгч, ємгєєлєгч, хохирогч татгалзаж болно.
Иргэдийн тєлєєлєгчийг татгалзсан тухай асуудлыг шvvх шийдвэрлэнэ.
Татгалзан гарсан иргэдийн тєлєєлєгчийн оронд шvvх хуралдаанд оролцох иргэдийн тєлєєлєгчийг энэ хуулийн 492 дугаар зvйлд заасан журмын дагуу томилно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
63 дугаар зvйл. Шvvх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзах
Энэ хуулийн 57, 59 дvгээр зvйлд дурдсан журам шvvх хуралдааны нарийн бичгийн даргад нэг адил хамаарна. Шvvх хуралдааны нарийн бичгийн даргаар урьд энэ хэрэгт оролцож байсан явдал татгалзах vндэслэл болохгvй.
Нарийн бичгийн даргыг татгалзах тухай асуудлыг хэрэг хэлэлцэж байгаа шvvх шийдвэрлэнэ.
64 дvгээр зvйл. Хэлмэрчийг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зvйлд дурдсан vндэслэл байх буюу орчуулга хийж болохгvй байдал илэрвэл хэлмэрч эрvvгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгvй.
Мєн энэ vндэслэлээр хэлмэрчийг сэжигтэн, яллагдагч, яллагч, ємгєєлєгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний тєлєєлєгчид татгалзаж болно.
Энэ хэрэгт урьд хэлмэрчээр оролцож байсан явдал татгалзах vндэслэл болохгvй.
Хэрэг бvртгэх буюу мєрдєн байцаалт явуулах vед хэлмэрчийг татгалзсан тухай асуудлыг хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч буюу прокурор, харин шvvх хуралдаан дээр татгалзсан бол уг хэрэг хэлэлцэж байгаа шvvх шийдвэрлэнэ.
65 дугаар зvйл. Шинжээчийг татгалзах
Эрvvгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд шинжээч оролцож болохгvй:
1/ энэ хуулийн 57 дугаар зvйлд дурдсан vндэслэл байвал, харин уг хэрэгт урьд шинжээчээр оролцсон явдал татгалзах vндэслэл болохгvй;
2/ шинжээч нь албан тушаалын ба бусад талаар сэжигтэн, яллагдагч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрхшээлд байсан буюу байгаа бол;
3/ шинжээчээс энэ хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрvvгийн хэрэг vvсгэх vндэслэл болсон бол;
4/ шинжээчээр оролцож болохгvй байдал илэрсэн байвал.
Шинжээчийг татгалзсан тухай асуудлыг энэ хуулийн 64 дvгээр зvйлд дурдсан журмаар шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БYЛЭГ
НОТЛОХ БАРИМТ
66 дугаар зvйл. Эрvvгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд
Эрvvгийн хэргийг бvртгэх, мєрдєн байцаалт явуулах ба шvvх хуралдаанаар хэлэлцэхэд нотлогдвол зохих байдлууд:
1/ гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж vйлдсэн ба бусад байдлууд/;
2/ гэмт хэрэг vйлдсэн яллагдагчийн гэм буруу ба гэмт хэргийн шалтгаан;
3/ яллагдагчид хvлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нєлєєлєх байдал ба тvvний хувийн чанарыг тодорхойлох бусад байдлууд;
4/ гэмт хэргийн уршгаар учруулсан хохирлын шинж байдал, хэмжээ.
Гэмт хэрэг vйлдэхэд нєлєєлсєн байдлуудыг нэг адил тодруулна.
67 дугаар зvйл. Нотлох баримт
Гэмт хэргийн нєхцєл, байдлын талаар хуульд заасан vндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг эрvvгийн хэргийн нотлох баримт гэнэ.
Эрvvгийн хэргийн нотлох баримт нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдvvлэг, шинжээчийн дvгнэлт, мэдvvлэг, эд мєрийн баримт, гэрэл болон кино зураг, дvрс, дууны бичлэг, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт, шvvх хуралдааны протокол, бусад баримт бичгээр тогтоогдоно.
Эрvvгийн хэргийн талаар хуульд заасан vндэслэл, нєхцєл, журмын дагуу явуулсан гvйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд vнэлж болно.
Нотлох баримт цуглуулах, бэхжvvлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагvй буюу зєрчсєн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бєгєєд шvvхийн шийдвэрийн vндэслэл болохгvй.
Нэргvй захидал болон мэдээлэл нь нотлох баримт болохгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
68 дугаар зvйл. Нотлох баримтыг цуглуулах, гаргаж єгєх
Хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор энэ хуулиар тогтоосон журмаар сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч, шинжээчийг байцаах, нvvрэлдvvлж байцаах, таньж олуулах, нэгжих, vзлэг хийх, туршилт хийх, баримт бичиг, эд зvйлийг хураан авах, харьцуулан шинжлэхээр хэв хэлбэр авах, шинжилгээ хийх, тvvнчлэн энэ хуульд заасан мєрдєн байцаалтын бусад ажиллагааг явуулж нотлох баримтыг цуглуулна.
Сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч, ємгєєлєгч, яллагч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний тєлєєлєгч болон иргэн, байгууллага баримт сэлт гарган єгч болно.
Нотлох баримтыг цуглуулахдаа иргэний амь нас, эрvvл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр тєрийг гутаасан ажиллагаа явуулах, эрvv шvvлт тулгах, хvнлэг бус хэрцгий хандах, нэр тєрийг нь доромжлох, хvч хэрэглэх, айлган сvрдvvлэх, мэдvvлэг, тайлбар, дvгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж болохгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
681
дvгээр зvйл. Нотлох баримтыг бэхжvvлэхЭрvvгийн хэрэгт цугларсан баримт сэлт, эд зvйлийг хэрэг бvртгэх, мєрдєн байцаах ажиллагааны болон шvvх хуралдааны протоколд тэмдэглэж бэхжvvлнэ.
Протокол vйлдэх vvргийг хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалтын шатанд хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvх хуралдааны явцад шvvх хуралдааны нарийн бичгийн дарга хvлээнэ.
Нотлох баримтыг бэхжvvлэхдээ протокол vйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дvрс болон дууны бичлэг, кино болон гэрэл зураг, тєлєвлєгєє, ул мєрнєєс хэв, хээ буулгаж авах зэрэг бусад аргыг хэрэглэж болно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
69 дvгээр зvйл. Нотлох баримтыг vнэлэх
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгч нь хууль болон эрхийн ухамсрыг удирдлага болгож хэргийн бvх байдлыг тал бvрээс нь нягт нямбай, бvрэн гvйцэд, бодит байдлаар нь хянаж vзсэний vндсэн дээр нотлох баримтыг єєрийн дотоод итгэлээр vнэлнэ.
Шvvх, прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэгчид урьдаас хєдєлбєргvй vнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгvй.
Нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, vнэн зєв, эргэлзээгvй, хуульд заасан журам, арга хэрэгслээр цугларсан эсэх талаас нь vнэлэлт єгнє.
Хуулийн хvчин тєгєлдєр болсон таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэрээр нэгэнт тогтоогдсон vйл баримтыг дахин нотлох шаардлагагvй. Энэ заалт шинээр илэрсэн нєхцєл байдлын улмаас хэргийг сэргээн шалгахад хамаарахгvй.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
70 дугаар зvйл. Гэрчийн мэдvvлэг
Гэрчийг уг хэргийн талаар тогтооход шаардагдах ямар ч байдал, тvvний дотор сэжигтэн, яллагдагч, хохирогчийн хувийн байдал, тvvнчлэн тэдэнтэй ямар харилцаатай болох тухай асуудлаар байцааж болно.
Гэрч мэдvvлгийнхээ эх сурвалжийг зааж єгєєгvй бол тэр нь нотлох баримт болж чадахгvй.
71 дvгээр зvйл. Гэрчээр байцааж болохгvй хvмvvс
Гэрчээр байцааж болохгvй хvмvvс:
1/ ємгєєлєх vvргээ гvйцэтгэж байх явцад хэргийн байдлыг мэдэх болсон ємгєєлєгч;
2/ эрхтэн дутуу буюу сэтгэл мэдрэлийн, гэмтлийн євчний улмаас хэрэгт холбогдох байдлыг зєв ойлгож, зєв мэдvvлэх чадваргvй болсон хvмvvс;
/Энэ зvйлд 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар 3 дахь заалт нэмсэн бєгєєд 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар уг заалтыг хассан/.
72 дугаар зvйл. Гэрчийн vvрэг
Гэрч нь хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн дуудсанаар ирж, хэргийн талаар єєрийн мэдэх зvйлийг vнэн зєв мэдvvлэх vvрэгтэй.
Гэрч нь дуудсан цагт хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр ирээгvй бол хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн шийдвэрээр тvvнийг цагдаагийн байгууллага албадан ирvvлнэ.
Гэрч худал мэдvvлэг єгсєн, мэдvvлэг єгєхєєс татгалзсан буюу зайлсхийсэн бол тvvнд эрvvгийн хуулийн 205, 206 дугаар зvйлд заасан хариуцлага хvлээлгэнэ.
Гэрч нь гэр бvлийн гишvvд, эцэг, эх, vр хvvхдийнхээ эсрэг мэдvvлэг єгєхєєс татгалзах эрхтэй.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
Энэ зvйлийн 4 дэх хэсгийн заалт нь єєрийн гэр бvлийн гишvvд, эцэг, эх, vр хvvхдийн гэм буруутай vйлдлийн улмаас хохирсон хохирогчид нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны болон 1995 оны 6 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
73 дугаар зvйл. Хохирогчийн мэдvvлэг
Хохирогч нь хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх бvх зvйлээ мэдэгдэж, тавьсан асуултад хариулт єгч, vнэн зєв, мэдvvлэг єгєх vvрэгтэй.
Хэргийг тодруулахад шаардлагатай єєрт нь мэдэгдэж байгаа баримт, тvvнчлэн сэжигтэн буюу яллагдагчтай ямар харилцаатай болох талаар хохирогчийг байцааж болно.
Хохирогч мэдvvлгийнхээ эх сурвалжийг зааж єгєєгvй бол тэр нь нотлох баримт болж чадахгvй.
Хохирогч хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр ирэхгvй байх, мэдvvлэг єгєхєєс татгалзах буюу зайлсхийх, тvvнчлэн санаатайгаар худал мэдvvлэг єгсєн байвал тvvнд энэ хуулийн 72 дугаар зvйлд заасан журмыг хэрэглэнэ.
74 дvгээр зvйл. Сэжигтний мэдvvлэг
Сэжигтэн нь албадан саатуулагдсан буюу цагдан хоригдох арга хэмжээ авагдсаны vндэслэл болсон байдал, тvvнчлэн хэргийн талаар мэдэж байгаа бусад байдлын тухай мэдvvлэг єгєх vvрэгтэй.
Сэжигтнээс мэдvvлэг єгєхийг шаардах, тvvнд эрvv шvvлт тулгах, хvнлэг бус хэрцгий хандах, нэр тєрийг нь доромжлохыг хориглоно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
75 дугаар зvйл. Яллагдагчийн мэдvvлэг
Яллагдагч сонсгосон ялын талаар, тvvнчлэн хэргийн тухай мэдэж байгаа бусад байдал ба хэрэгт байгаа нотлох баримтын талаар мэдvvлэг єгєх эрхтэй.
Яллагдагчаас єєрийнхєє гэм бурууг хvлээж байгаа явдал нь гагцхvv хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах vндэслэл болно.
Яллагдагчаас мэдvvлэг єгєхийг шаардах, тvvнд эрvv шvvлт тулгах, хvнлэг бус, хэрцгий хандах, нэр тєрийг нь доромжлохыг хориглоно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
76 дугаар зvйл. Шинжилгээ
Хэрэг бvртгэх, мєрдєн байцаалт явуулах, хэргийг шvvх хуралдаанаар хэлэлцэх ажиллагаанд шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын тусгай мэдлэг зайлшгvй шаардагдвал шинжилгээ хийлгэнэ. Шинжилгээг зохих байгууллагын шинжээчид, эсхvл хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор,шvvхээс томилогдсон тусгай мэргэжлийн бусад хvмvvс гvйцэтгэнэ. Дvгнэлт гаргуулахын тул зохих мэдлэг бvхий хэнийг ч болов шинжээчээр дуудан ирvvлж болно.
Шинжээчид тавих асуулт ба тvvний гаргах дvгнэлт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хvрээнээс хэтэрч болохгvй.
77 дугаар зvйл. Шинжилгээ заавал хийлгэх
Шинжилгээг заавал хийлгэх нь:
1/ гадны нєлєєллєєр буюу сэжигтэй байдлаар нас нєгчсєн бол тvvний шалтгаан, тvvнчлэн бие махбодид учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоох;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
2/ эрvvгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааны vед яллагдагч, сэжигтнээс хэргийнхээ vйлдлийг тайлбарлах ба тvvнийг хариуцах талаар ухаан санаа нь эрvvл эсэх, мєн энэ талаар чадвартай эсэхэд эргэлзээ тєрвєл тэдний сэтгэл мэдрэлийн байдлыг тогтоох;
3/ гэрч, хохирогч нь хэрэгт ач холбогдол бvхий байдлыг зєвєєр тусгаж, зєв мэдvvлэг єгєх чадвартай эсэхэд эргэлзээ тєрвєл тэдний сэтгэл мэдрэл, эрvvл мэндийн байдлыг тодорхойлох;
4/ яллагдагч, сэжигтэн, хохирогчийн насны тухай баримт бичиг байхгvй бєгєєд тэдний насыг тогтоох явдал хэрэгт ач холбогдолтой байвал.
78 дугаар зvйл. Шинжээчийн дvгнэлт
Шинжээч хийсэн шинжилгээгээ vндэслэн, тусгай мэдлэгтээ зохицуулан єєрийн нэрийн ємнєєс дvгнэлт гаргаж, тvvнийгээ єєрєє хариуцна.
Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээч томилсон бол тэд нь дvгнэлт єгєхєєс ємнє хоорондоо зєвлєнє. Хэрэв нэг тєрлийн мэргэжлийн шинжээчид санал нэгтэй байвал дvгнэлтэд бvгдээрээ гарын vсэг зурна. Хэрэв шинжээчид єєр хоорондоо санал зєрвєл шинжээч бvр тус тусдаа дvгнэлт гаргана.
Шинжээчийн дvгнэлтийг хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvх заавал баримтлах vvрэггvй боловч дvгнэлтийг зєвшєєрєхгvй байгаагаа vндэслэсэн байвал зохино.
79 дvгээр зvйл. Нэмж буюу дахин шинжилгээ хийлгэх
Дvгнэлт тодорхойгvй буюу бvрэн биш байвал нэмж шинжилгээ хийлгэхээр уг шинжээч буюу єєр шинжээчид даалгаж болно.
Шинжээчийн дvгнэлт vндэслэлгvй буюу зєв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр єєр шинжээчид даалгаж болно.
80 дугаар зvйл. Шинжээчийн vvрэг ба эрх
Шинжээч нь хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн дуудсанаар ирж, єєртєє тавигдсан асуултад бодит дvгнэлт єгєх vvрэгтэй.
Хэрэв тавигдсан асуулт шинжээчийн мэргэжлийн хvрээнээс хэтэрсэн буюу ирvvлсэн материал нь дvгнэлт єгєхєд дутагдалтай байвал шинжээч дvгнэлт єгєх боломжгvй байгаа тухайгаа шинжилгээ хийлгэхээр даалгасан байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
Шинжээчийн эрх:
1/ хэргийн материалаас шинжилгээ хийх зvйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;
2/ дvгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл материал ирvvлэхийг хvсэх;
3/ хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн зєвшєєрєлтэйгээр хvмvvсийг байцаахад ба мєрдєн байцаалт, шvvхийн бусад ажиллагааг явуулахад байлцах, байцаагдаж байгаа хvмvvст шинжилгээтэй холбогдох асуулт тавих.
Шинжээч хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр гvйцэтгэвэл зохих vvргээсээ татгалзах буюу зайлсхийх, эсхvл санаатайгаар худал дvгнэлт єгсєн байвал Монгол Улсын эрvvгийн хуулийн 205, 206 дугаар зvйлд дурдсанаар хариуцлага хvлээнэ.
/Энэ хэсгийг АИХТ-ийн 1987 оны 93 дугаар зарлигаар єєрчилсєн/.
81 дvгээр зvйл. Эд мєрийн баримт
Эд мєрийн баримтад гэмт хэрэг vйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл буюу гэмт хэргийн ул мєр vлдсэн зvйл, яллагдагчийн vйлдсэн гэмт хэргийн объект, тvvнчлэн гэмт vйлдлийн замаар олсон мєнгє, бусад vнэ бvхий зvйл, гэмт хэргийг илрvvлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсхvл яллагдагчийн гэм бурууг vгvйсгэх буюу хєнгєрvvлж болох бусад зvйлийг тооцно.
82 дугаар зvйл. Эд мєрийн баримтыг хадгалах
Эд мєрийн баримтыг vзлэгийн протоколд бичиж, бололцоо байвал гэрэл зургийг авах ба боломжтой бол хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурорын тусгай тогтоолоор буюу шvvхийн тогтоол, шvvгчийн захирамжаар хавтаст хэрэгт хавсаргана. Эд мєрийн баримтыг эрvvгийн хэрэгт хадгална.
Хэрэв эд мєрийн баримт хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрvvгийн хэрэгт хадгалах нєхцєлгvй бол гэрэл зургийг авч, бололцоо байвал лацдаж битvvмжлээд, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн зааж єгсєн тусгай газар хадгалж, энэ тухай тодорхойлолтыг хэрэгт хавсаргана.
Хэргийг нэг газраас нєгєєд шилжvvлэхэд хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар уг хэрэгт хавсаргах боломжгvйгээс бусад эд мєрийн баримтыг хэргийн хамт явуулна.
83 дугаар зvйл. Эд мєрийн баримтыг хадгалах хугацаа
Таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хvчин тєгєлдєр болох хvртэл буюу хэргийг хэрэгсэхгvй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал эд мєрийн баримт хадгална. Эд зvйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол эд мєрийн баримтыг шvvхийн шийдвэр хуулийн хvчин тєгєлдєр болтол хадгална.
Зарим vед хэрэв хэргийн ажиллагаанд хохирол учруулахгvй бол эд мєрийн баримтыг зохих эзэнд нь дээр дурдсан хугацаа дуусахаас ємнє эгvvлэн єгч болно.
Тvргэн гэмтэх эд мєрийн баримтыг эзэмшигчид нь эгvvлэн єгєх боломжгvй нєхцєлд хэрэгцээний нь дагуу ашиглуулахаар зохих байгууллагад шилжvvлэн єгнє. Шаардлагатай бол эзэмшигчид нь адил тєрєл, чанарын эдийг олгох буюу эсхvл vнийг тєлнє.
84 дvгээр зvйл. Эрvvгийн хэргийг шийдвэрлэхэд эд мєрийн баримтын талаар авах арга хэмжээ
Таслан шийдвэрлэх тогтоол, хэргийг хэрэгсэхгvй болгосон тогтоол буюу захирамжаар эд мєрийн баримтыг хэрхэх тухай асуудлыг шийдвэрлэнэ:
1/ яллагдагчийн гэмт хэрэг vйлдэхэд єєрийн нь хэрэглэсэн зэвсэг, хэрэгслийг хураан авч зохих байгууллагад шилжvvлэх буюу устгах;
2/ гvйлгээнд хориглогдсон зvйлийг зохих байгууллагад шилжvvлэх буюу устгах;
3/ цаашид ашиглаж болохгvй эд зvйлийг устгах ба хэрэв сонирхогч этгээд буюу байгууллагаас хvсвэл єгєх;
4/ гэмт vйлдлийн замаар олсон орлого болон тэдгээртэй адилтган vзэх бусад эд зvйлийг хууль ёсны эзэмшигчид нь эгvvлэн олгох бєгєєд хэрэв эзнийг тогтоох боломжгvй бол шvvхийн шийдвэрээр улсын орлого болгоно. Эд зvйлийн эзэмшлийн талаар маргаан гарвал иргэний журмаар шийдвэрлэнэ. Энэ хуулийн 6 дугаар зvйлийн 2, 3, 5-д дурдсан vндэслэлээр хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокуророос хэргийг хэрэгсэхгvй болгосон бол гэмт vйлдлийн замаар олсон орлого болон тэдгээртэй адилтган vзэх бусад эд зvйлийн тухай асуудлыг шvvх шийдвэрлэнэ;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
5/ эд мєрийн баримт болох баримт бичгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал vлдээх, эсхvл сонирхогч байгууллага буюу этгээдэд шилжvvлэн єгнє.
85 дугаар зvйл. Мєрдєн байцаалтын ба шvvхийн ажиллагааны протокол
Yзлэг, нэгжлэг хийх, зарим зvйлийг хураан авах, албадан саатуулах, таниулж олуулах, тvvнчлэн мєрдєн байцаалтын туршилт хийх vед тогтоогдсон байдал, баримтыг гэрчилж байгаа бєгєєд энэ хуульд заасан журмаар бичигдсэн протокол нь эрvvгийн хэрэгт нотлох баримтын эх сурвалж болно.
86 дугаар зvйл. Баримт бичиг
Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн баталсан ба бичсэн баримт бичиг эрvvгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно.
Хэрэв баримт бичиг нь энэ хуулийн 81 дvгээр зvйлд заасан шинж бvхий байвал эд мєрийн баримт болно.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
87 дугаар зvйл. Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх
Сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч нь мєрдєн байцаалт, шvvхээс оргон зайлж болох буюу эрvvгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох, эсхvл гэмт хэрэг vйлдэж болох vндэслэлтэй бол тэдгээрт дараахь таслан сэргийлэх арга хэмжээний аль нэгийг хэрэглэж болно: оршин суугаа газраасаа гадагш явж болохгvй тухай баталгаа авах, батлан даалтад єгєх, хєрєнгє барьцаалах, цагдан хорих.
Таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvх тогтоол, шvvгч захирамж гаргана.
Таслан сэргийлэх арга хэмжээ болгож цэргийн албан хаагчийг хянаж харгалзуулахаар тvvний алба хааж байгаа цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлагад шилжvvлж болно.
Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагvй бол дуудсан цагт ирэх, оршин суугаа газраа єєрчилсєн тухайд мэдэгдэж байх vvрэг яллагдагчид хvлээлгэж гарын vсэг авна.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
88 дугаар зvйл. Сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах
Онцгой тохиолдолд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдэд ял сонсгохын ємнє таслан сэргийлэх арга хэмжээ авч болно. Тэгэхдээ таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш 14 хоногоос хэтрvvлэхгvйгээр ял сонсговол зохино. Хэрэв энэ хугацаанд ял сонсоогvй бол таслан сэргийлэх арга хэмжээг хvчингvй болгоно.
Харин мєрдєн байцаалт явуулах шаардлагагvй хэргийн хэрэг бvртгэлтийн хугацааг энэ хуулийн 123 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу сунгасан бол мєн хугацаагаар сэжигтэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
89 дvгээр зvйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарвал зохих байдлууд
Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай эсэх, тvvнчлэн таслан сэргийлэх ямар арга хэмжээ авбал зохих тухай асуудлыг шийдвэрлэхэд хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvх энэ хуулийн 87 дугаар зvйлд дурдсан байдлаас гадна сонсгосон ялын хvнд, хєнгєн, сэжигтэн буюу яллагдагчийн хувийн байдал, тvvний ажил тєрєл, нас, эрvvл мэнд, гэр бvлийн байдал болон бусад байдлыг анхаарах ёстой.
90 дvгээр зvйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол, захирамж
Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvх vндэслэл бvхий тогтоол, шvvгч захирамж гаргаж, тvvндээ уг этгээд ямар гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа буюу яллагдаж байгаа, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон vндэслэлийг заана.
Тогтоол буюу захирамжийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд сонсгоно.
91 дvгээр зvйл. Гадагш явж болохгvй тухай баталгаа авах
Сэжигтэн, яллагдагчаас байнга буюу тvр оршин сууж байгаа газраасаа хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн зєвшєєрєлгvйгээр гадагш явахгvй тухай баталгааг бичгээр гаргуулж авна.
Хэрэв сэжигтэн, яллагдагч энэ арга хэмжээг зєрчвєл таслан сэргийлэх арга хэмжээг чангаруулж болох бєгєєд энэ тухай баталгаа авах vед тvvнд урьдчилан мэдэгдэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
92 дугаар зvйл. Батлан даалт
Батлан даалт гэдэг нь байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хєдєлмєр эрхэлдэг, хєрєнгийн эх vvсвэртэй, батлан даагчийн vvргийг бvрэн хvлээх чадвартай, насанд хvрсэн иргэнээс сэжигтэн, яллагдагчийг тєлєв, томоотой байлгах, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн дуудсан цагт ирvvлж байхыг хариуцаж, бичгээр vvрэг авахыг хэлнэ. Батлан даагч нь хоёроос доошгvй байна.
Чухам ямар хэргийн учир таслан шийдвэрлэх арга хэмжээ авагдсан, сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч нь мєрдєн байцаалт, шvvхээс оргон зайлсхийвэл хvлээлгэх хариуцлагын тухай батлан даагчид мэдэгдэнэ. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч нь хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт, шvvхээс оргон зайлвал батлан даагчийг шvvгчийн захирамжаар энэ хуулийн 315 дугаар зvйлд заасан журмаар 500-25000 хvртэл тєгрєгєєр торгож сэжигтэн, яллагдагч, шvvгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан бvх зардлыг нєхєн тєлvvлнэ.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
93дугаар зvйл. / Энэ зvйлийг1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/
94 дvгээр зvйл. Цагдан хорих
Онц хvнд, хvнд, хvндэвтэр гэмт хэрэг vйлдсэн, эсхvл удаа дараа ял шийтгэгдэж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтэн, тvvнчлэн мєрдєн байцаалтын хугацаанд дахин гэмт хэрэг vйлдэх буюу оргон зайлсхийж болох хангалттай vндэслэл байвал уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ хуулийн 12 дугаар зvйлийн шаардлагын дагуу хэрэглэж болно.
Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйчvvдийг эмнэлгийн байгууллагын хяналтын дор цагдан хорьж болно.
Хєнгєн гэмт хэрэг vйлдсэн буюу хvнд євчтэй этгээд, хєхvvл хvvхэдтэй эмэгтэйчvvдийн хувьд энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vндэслэл байхгvй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
95 дугаар зvйл. Хорьж мєрдєх хугацаа
Яллагдагчийн хорьж мєрдєх хугацааг 2 сараас хэтрvvлж болохгvй. Гагцхvv хvнд, онц хvнд гэмт хэрэг vйлдсэн яллагдагчийг хэргийн тєвєгтэй байдлыг харгалзан цаашид хорь мєрдєх зайлшгvй шаардлагатай гэж vзвэл сум, сум дундын болон дvvргийн прокурор 1 сар хvртэл, аймаг, нийслэлийн болон дагнасан прокурор 2 сар хvртэл, Улсын ерєнхий прокурорын туслах 3 сар хvртэл, Улсын ерєнхий прокурорын орлогч 2 сар хvртэл хугацаагаар нэмж сунгаж болно. Сунгасан хугацаанд мєрдєн байцаалт дуусаагvй бєгєєд цаашид зайлшгvй шаардлагатай тохиолдолд хорьж мєрдєх хугацааг Улсын ерєнхий прокурор 26 сар хvртэл хугацаагаар нэмж сунгана.
Мєрдєн байцаагч хорьж мєрдєх хугацааг сунгах тухай vндэслэл бvхий тогтоол гаргаж, хугацаа дуусахаас 10 хоногийн ємнє зохих прокурорт явуулна.
Шvvхээс нэмж мєрдєн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мєрдсєн хугацааг энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд оруулж тооцно.
Шvvхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мєрдєх хугацаа дуусвал тухайн шvvхийн Ерєнхий шvvгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гарган сунгаж болно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
96 дугаар зvйл. Цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн хvvхдийг харгалзан дэмжих ба эд хєрєнгийг хамгаалах
Хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvх дор дурдсан vvрэгтэй:
1/ цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн харж vзэх хvнгvй буюу эд хєрєнгийн талаар амьдрах бололцоогvй vлдсэн насанд хvрээгvй хvvхдийг харгалзан дэмжvvлэхээр тєрєл садны буюу бусад хvмvvст, эсхvл зохих байгууллагад хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор буюу шvvхийн тогтоол, шvvгчийн захирамжаар шилжvvлэн єгєх;
2/ цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн эзэнгvй vлдсэн эд хєрєнгє, орон сууцыг хамгаалах арга хэмжээ авах.
Хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, шvvх авсан арга хэмжээний тухай цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдэд мэдэгдэнэ.
97 дугаар зvйл. Барьцаа
Мєрдєн байцаагч, прокурор, шvvхээс дуудсан цагт саадгvй ирж байхыг яллагдагч єєрєє баталж, эсхvл яллагдагчийг тийнхvv ирvvлж байх vvргийг бусад хvн, байгууллага хvлээж, уг таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа байгууллагын дансанд шилжvvлсэн бэлэн мєнгє буюу бусад vнэ бvхий зvйлийг барьцаа гэнэ.
Барьцаа авсан тухай протокол vйлдэж, хуулбарыг барьцаа єгєгчид гардуулна.
Барьцааны хэмжээг таслан сэргийлэх энэ арга хэмжээ авч байгаа байгууллага барьцаа єгєгчтэй харилцан тохиролцсоны vндсэн дээр хэргийн байдалд тохируулан тогтооно.
Яллагдагч нь мєрдєн байцаагч, прокурор, шvvхээс дуудахад хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр ирэхгvй зайлсхийвэл барьцаанд єгсєн зvйлийг шvvгчийн захирамжаар энэ хуулийн 315 дугаар зvйлд заасан журмаар улсын орлого болгоно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
98 дугаар зvйл. Цэргийн анги, нэгтгэл, байгууллага удирдлагад хянан харгалзуулахаар єгєх
Гэмт хэрэг vйлдсэн цэргийн албан хаагчийг цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлагад хянан харгалзуулахаар єгєх гэдэг нь яллагдагчийг тєлєв томоотой байлгах, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхээс дуудсан цагт ирvvлж байхыг хариуцаж Монгол Улсын цэргийн албаны дvрэмд заасан арга хэмжээ авахыг хэлнэ.
Чухам ямар хэргийн учир таслан сэргийлэх энэ арга хэмжээ авагдсан болохыг цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.
Цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлага нь хянан харгалзах арга хэмжээ авсан тухайгаа таслан сэргийлэх энэ арга хэмжээ авсан байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
981
дvгээр зvйл. Албан vvргээ биелvvлэхийг тvр тvдгэлзvvлэхГэмт хэргийн бодит байдлыг тогтооход албан тушаалаа ашиглан саад учруулж болзошгvй тохиолдолд яллагдагчийг эрхэлж байгаа албан vvргээ биелvvлэхийг тvр хугацаагаар тvдгэлзvvлэхээр мєрдєн байцаагч vндэслэл бvхий тогтоол гаргаж прокурор батална. Уг тогтоолыг биелvvлэхээр эрх бvхий байгууллагад явуулна.
Энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагvй бол албан vvргээ биелvvлэхийг тvр тvдгэлзvvлсэн явдлыг мєрдєн байцаагчийн тогтоолоор хvчингvй болгоно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/.
99 дvгээр зvйл. Таслан сэргийлэх арга хэмжээг хvчингvй болгох буюу єєрчлєх
Таслан сэргийлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагvй болсон бол хvчингvй болгоно. Хэргийн болон сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах буюу хєнгєрvvлэн єєрчилж болно. Таслан сэргийлэх арга хэмжээг хvчингvй болгох буюу єєрчлєх явдлыг хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор vндэслэл бvхий тогтоолоор, уг хэрэг шvvхэд шилжсэн бол шvvхийн vндэслэл бvхий тогтоол, шvvгчийн захирамжаар тус тус гvйцэтгэнэ.
Прокурорын заалтаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, гагцхvv прокурорын зєвшєєрснєєр хvчингvй болгох буюу єєрчилж болно.
100 дугаар зvйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авахад прокуророос тавих хяналт
Хэрэг бvртгэх, мєрдєн байцаалт явуулах байгууллагаас авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хууль ёсны vндэслэлтэй болсон эсэхэд прокурор хяналт тавина. Сэжигтэн буюу яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, нэгэнт авсан арга хэмжээг хvчингvй болгох буюу єєрчлєх шаардлагатай бол прокурор дээрх байгууллагуудад бичгээр мэдэгдэх эрхтэй.
Прокурорын заалтыг хэрэг бvртгэх, мєрдєн байцаах байгууллага заавал биелvvлэх vvрэгтэй.
ДОЛДУГААР БYЛЭГ
ПРОТОКОЛ
101 дvгээр зvйл. Протокол заавал vйлдэх
Мєрдєн байцаах ажиллагаа явуулах, тvvнчлэн шvvх хуралдаанд протокол заавал vйлдэнэ.
102 дугаар зvйл. Мєрдєн байцаах ажиллагааны протокол
Мєрдєн байцаах ажиллагааны протоколыг хэрэг бvртгэгч буюу мєрдєн байцаагч, мєрдєн байцаах ажиллагааны явцад буюу тvvнийг дуусмагц vйлдэнэ. Протоколд мєрдєн байцаах ажиллагаа хэзээ, хаана явагдсан, тvvний эхэлсэн ба дууссан цаг, протокол vйлдсэн хvний албан тушаал, нэр, мєрдєн байцаах ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан хvн нэг бvрийн овог, нэр, шаардлагатай бол тэдний хаяг, тvvнчлэн мєрдєн байцаах ажиллагааны агуулга ба тvvний явцад илэрсэн хэрэгт чухал ач холбогдолтой байдал болон мєрдєн байцаах ажиллагаа явагдсан дэс дарааллыг бичнэ. Протоколыг мєрдєн байцаах ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бvх хvмvvс унших бєгєєд тэдэнд протоколд засвар оруулахаар санал гаргах эрхтэй болохыг тайлбарлаж єгсєн байвал зохино.
Мєрдєн байцаах ажиллагаа явуулсан ажилтан, байцаагдсан этгээд, хэлмэрч, хєндлєнгийн гэрч, мєрдєн байцаах ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бусад хvмvvс протоколд гарын vсэг зурна.
Протоколд кино болон гэрэл зураг, тєлєвлєгєє, дvрс, дууны бичлэг, ул мєрнєєс буулгаж авсан хэв, хээг хавсаргаж болох ба энэ тухай протоколд зохих заалт, тэмдэглэлийг хийнэ. Бvх єєрчлєлт, засвар, нэмэлтийг протоколд тайлбарлан бичвэл зохино.
103 дугаар зvйл. Мєрдєн байцаах ажиллагааны протоколд гарын vсэг зурахаас татгалзсан буюу зурах бололцоогvй байсныг батлах
Хэрэв сэжигтэн, яллагдагч, гэрч буюу бусад хvмvvс мєрдєн байцаах ажиллагааны протоколд гарын vсэг зурахаас татгалзах, эсхvл эрхтэн дутуу буюу бусад шалтгаанаар гарын vсэг зурах бололцоогvй бол протоколын эцэст тэмдэглэл хийж, мєрдєн байцаах ажиллагаа явуулсан ажилтан ба хєндлєнгийн хоёр гэрч гарын vсэг зурж батална.
Протоколд гарын vсэг зурахаас татгалзсан этгээдэд тухайн шалтгааныг тайлбарлах бололцоо олгож тайлбарыг протоколд тэмдэглэнэ.
1О4 дvгээр зvйл. /Энэ зvйлийг 1993 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/ .
105 дугаар зvйл. Шvvх хуралдааны протокол
Шvvх хуралдааны протоколд хурлыг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн ба дууссан цаг, шvvх бvрэлдэхvvн, иргэдийн тєлєєлєгч, нарийн бичгийн дарга, хэлмэрч, яллагч, шvvгдэгч, ємгєєлєгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний тєлєєлєгч, тvvнчлэн шvvхэд дуудагдан ирсэн бусад хvмvvсийн нэр, хэлэлцэж байгаа хэрэг, шvvгдэгчийн биеийн байцаалт ба таслан сэргийлэх арга хэмжээ, шvvхийн ажиллагаа явагдсан дэс дараалал, шvvх хуралдаанд оролцож байгаа хvмvvсийн єргєдєл ба хvсэлт, зєвлєлдєх тасалгаанд оролгvйгээр гаргасан тогтоол, захирамж, зєвлєлдєх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан, шvvх хуралдаанд оролцож байгаа хvмvvсийн эрх, vvргийг тайлбарласан тухай мэдvvлгийн тодорхой агуулга, шvvх хуралдааны явцад vзлэг ба нотлох баримт цуглуулах талаар хийсэн бусад ажиллагааны vр дvн, шvvх хуралдаанд оролцож байгаа хvмvvсээс протоколд бичихийг хvссэн зvйл, шvvх хуралдаанд журам зєрчсєн явдал гарсан бол хэн яаж зєрчсєн, шvvх хуралдааны шvvмжлэл ба шvvгдэгчийн эцсийн vгний товч утга, таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгосон ба тvvнийг давж заалдах журмыг тайлбарласан тухайг бичнэ.
Хэрэв цаазаар авах ял оногдуулсан бол уучлал гуйх эрхтэй болохыг шvvгдэгчид тайлбарлаж єгснийг протоколд тэмдэглэвэл зохино.
Шvvх хуралдааны протоколыг шvvх хуралдааны явцад vйлдэх бєгєєд шvvх хуралдаан дууссанаас хойш З хоногоос хэтрvvлэлгvйгээр бэлтгэж, гарын vсэг зуруулсан байвал зохино.
Протоколд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын vсэг зурна. Бvх єєрчлєлт, засвар, нэмэлтийг протоколд тэмдэглэвэл зохино.
106 дугаар зvйл. Шvvх хуралдааны протоколд засвар оруулах
Яллагч, ємгєєлєгч, шvvгдэгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний тєлєєлєгчид протоколд гарын vсэг зурагдсанаас З хоногийн дотор уг протоколтой танилцах эрхтэй ба мєн хугацааны дотор тvvнд засвар оруулах саналаа єгєх эрхтэй. Уг саналыг шvvх хуралдааны протоколд гарын vсэг зурсан дарга, нарийн бичгийн дарга хамтран хянаад зєвшєєрвєл тvvний зєв болохыг баталж шvvх хуралдааны протоколд хавсаргана.
Хэрэв зєвшєєрєхгvй бол энэ асуудлыг шvvх хуралдаанд оролцсон яллагч, ємгєєлєгч, иргэдийн тєлєєлєгчийг байлцуулан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
Шvvх хуралдааны протоколд єгсєн саналыг хэлэлцэхэд шаардлагатай бол санал єгсєн хvнийг байлцуулна.
Єгсєн саналыг хэрэгт хавсаргана.
107 дугаар зvйл. Протокол vйлдэх журам зєрчсєнєєс гарах холбогдол
Эрvvгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааны vед vйлдсэн протоколд бичигдээгvй мєрдєн байцаалт ба шvvх хуралдааны ажиллагаа нь нотлох баримт болж чадахгvй.
НАЙМДУГААР БYЛЭГ
ХУГАЦАА БА ШYYХИЙН ЗАРДАЛ
108 дугаар зvйл. Хугацаа тоолох
Энэ хуульд дурдсан хугацааг цаг, хоног, сараар тоолно.
Хугацааг тоолоход уг хугацаа эхэлсэн цаг, хоногийн тооцоонд оруулахгvй.
Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сvvлчийн хоногийн 24 цагт дуусна. Хугацааг сараар тоолоход сvvлчийн сарын мєн єдєр уул хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох єдєр байхгvй бол мєн сарын эцсийн хоногт хугацаа дуусна. Хэрэв хугацааны тєгсгєл ажлын бус єдєр тохиолдвол хугацааны сvvлийн єдрийг дараачийн ажилд орсон анхны єдрєєр тоолно.
Гомдол ба бусад баримт бичгийг хугацаа дуусахын ємнє шууданд єгсєн, тvvнчлэн хоригдож байгаа этгээд хорих газрын захиргаанд єгсєн байвал хугацаа хэтэрсэнд тооцохгvй.
109 дvгээр зvйл. Хэтэрсэн хугацааг сэргээх
Хэтэрсэн хугацаа нь хvндэтгэн vзэх шалтгаантай бєгєєд тvvнийг сонирхогч этгээдээс сэргээхийг хvсвэл хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvхийн тогтоол буюу шvvгчийн захирамжаар сэргээнэ.
Давж заалдах гомдлыг тогтоосон хугацаанаас хэтрvvлж гаргасан байвал тvvнтэй холбогдох шийдвэрийг сонирхогч этгээдийн хvсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэх хvртэл биелvvлэхийг тvдгэлзэж болно.
Хэтэрсэн хугацааг сэргээх буюу шийдвэрийг биелvvлэх явдлыг тvдгэлзvvлэхийг татгалзсан тухай тогтоол буюу захирамжийг ердийн журмаар давж заалдаж болно.
110 дугаар зvйл. Шvvхийн зардал
Шvvхийн зардал нь дор дурдсан зvйлээс бvрдэнэ:
1/ гэрч, хохирогч, шинжээч, хэлмэрч, хєндлєнгийн гэрчид тєлєх зардал;
2/ эд мєрийн баримтыг хадгалах, шилжvvлэн явуулах, шинжлvvлэхэд гарсан зардал;
З/ уг хэргийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдож гарсан бусад зардал.
111 дvгээр зvйл. Гэрч, хохирогч, шинжээч, хэлмэрч, хєндлєнгийн гэрчид зардал тєлєх
Хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор буюу шvvхэд гэрч, хохирогч, шинжээч, хэлмэрч, хєндлєнгийн гэрчээр дуудагдсан хvмvvст мєн хугацааны цалинг ажлын нь газраас олгоно. Yvнээс гадна дээр дурдсан хvмvvс, тvvнчлэн ажилчин, албан хаагч биш хvмvvс дуудагдаж ирсэн явдалтай холбогдож гарсан зардлаа нєхєн тєлvvлж авах эрхтэй.
Шинжээч, хэлмэрч єєрийнхєє vvргийг гvйцэтгэсэн тухай шагнал авах эрхтэй. Харин эрхэлсэн ажлын хувиар уг vvргийг биелvvлсэн бол vvнд хамаарахгvй.
Дуудагдсан явдалтай холбогдсон зардал ба шагналыг хэрэг бvртгэх, мєрдєн байцаалт явуулах байгууллага буюу шvvхийн хєрєнгєнєєс гаргана. Зардал олгох журам ба тvvний хэмжээг Монгол Улсын Их Хурал тогтооно.
112 дугаар зvйл. Шvvхийн зардлыг гаргуулах
Шvvгдэгчийг гэм буруутай болохыг тогтоовол шvvх тvvнээс шvvхийн зардлыг гаргуулах эрхтэй.
Хэрэв хэд хэдэн шvvгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол шvvхийн зардлын хэмжээг хvн нэг бvрийн гэм буруу, хариуцлагын хэр хэмжээ, хєрєнгийн байдлыг харгалзан шvvх хуваарилж тогтооно.
Уг хэргийг хэрэгсэхгvй болгосон буюу шvvгдэгчийг цагаатгасан, тvvнчлэн шийтгэгдсэн этгээдээс шvvхийн зардлыг гаргуулах боломжгvй гэж шvvх vзвэл шvvхийн зардлыг улс хариуцна.
Хохирогчийн гомдлоор vvссэн хэрэгт шvvгдэгч нь цагаатгагдвал гомдол гаргаж хэрэг хэлэлцvvлж эхэлсэн этгээдээс шvvхийн зардлыг бvрэн буюу заримыг шvvх гаргуулах эрхтэй. Хэрэв хохирогч яллагдагчтай харилцан эвлэрснээр уг хэргийг хэрэгсэхгvй болгосон байвал шvvхийн зардлыг тэдний аль нэгээс буюу хоёр талаас шvvх гаргуулах эрхтэй.
Шvvгдэгч гэмт хэрэг vйлдсэн боловч ял шийтгэлээс чєлєєлєгдсєн байвал тvvнээс шvvх зардлаа гаргуулах эрхтэй.
II ХЭСЭГ
ЭРYYГИЙН ХЭРЭГ YYСГЭХ, ХЭРЭГ БYРТГЭХ, МЄРДЄН БАЙЦААЛТ ЯВУУЛАХ
ЕСДYГЭЭР БYЛЭГ
ЭРYYГИЙН ХЭРЭГ YYСГЭХ
11З дугаар зvйл. Эрvvгийн хэрэг vvсгэх vндэслэл
Эрvvгийн хэрэг vvсгэх vндэслэл:
1/ иргэний єргєдєл, гомдол;
2/ аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны мэдээлэл;
З/ хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл;
4/ хэргээ илчлэн ирэх;
5/ хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокуророос гэмт хэргийн шинж тэмдгийг шууд єєрєє илрvvлэх.
Гэмт хэрэг vйлдэгдсэн гэх хангалттай баримт, vндэслэл байвал эрvvгийн хэрэг vvсгэж болно.
Нэр, хаяггvй мэдээлэл нь дангаараа эрvvгийн хэрэг vvсгэх vндэслэл болохгvй бєгєєд тvvнийг урьдчилан шалгаж гэмт хэрэг гарсан гэх хангалттай баримт, vндэслэл тогтоогдвол энэ хуулийн 1 дэх хэсгийн 5-д заасан албан тушаалтан эрvvгийн хэрэг vvсгэх асуудлыг тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
114 дvгээр зvйл. Гэмт хэргийн тухай єргєдєл ба мэдээлэл
Иргэдийн єргєдєл амаар ба бичгээр байж болно.
Амаар гаргасан єргєдлийг протоколд бичиж, єргєдєл гаргагч ба тvvнийг бичиж авсан хvн гарын vсэг зурна. Бичгээр гаргасан єргєдєл дээр єргєдєл гаргагч гарын vсэг зурна.
Єргєдєл гаргагчид санаатайгаар худал мэдээлбэл хvлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан єгч, энэ тухайгаа протоколд тэмдэглэн єргєдєл гаргагчаар гарын vсэг зуруулна.
Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны мэдээлэл нь бичгээр байвал зохино.
115 дугаар зvйл. Хэргээ илчлэн ирэх
Хэргээ илчлэн ирсэн этгээдийн биеийн байцаалтыг тогтоож, гаргасан мэдvvлгийг протоколд тодорхой бичиж, хэргээ илчилж ирсэн этгээд ба протокол vйлдсэн хvн гарын vсэг зурна.
116 дугаар зvйл. Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг заавал хянаж vзэх
Гэмт хэрэг vйлдсэн буюу гэмт хэрэг vйлдэхээр бэлтгэж байгаа тухай гомдол, мэдээллийг прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэх байгууллага хvлээн авах vvрэгтэй. Гомдол, мэдээллийг прокурор, мєрдєн байцаагч нь хэрэг бvртгэх байгууллагад харьяаллын дагуу нэн даруй шилжvvлэх бєгєєд хэрэг бvртгэх байгууллага хvлээн авсан гомдол, мэдээллийг шалгаж 5 хоногийн дотор онцгой тохиолдолд 14 хоногоос хэтрvvлэлгvйгээр дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:
1/ эрvvгийн хэрэг vvсгэх;
2/ эрvvгийн хэрэг vvсгэхийг татгалзах.
Гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг vйлдэж байгаа болон vйлдсэн тухай vндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд хэрэг бvртгэх эрх бvхий албан тушаалтан хэрэг бvртгэлт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгvй ажиллагаа явуулж болно:
1/ хvний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг vзэж шалгах;
2/ хvний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд vзлэг хийх;
З/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эд зvйл, хєрєнгє, мєнгє агуулсан байр, савыг битvvмжлэх;
4/ хэрэгт ач холбогдол бvхий тээврийн хэрэгсэл, эд зvйл, мєнгийг тvр хугацаагаар хурааж авах;
5/ шvvх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мєрний хэв авах;
6/ иргэн, албан тушаалтнаас тайлбар гаргуулах;
7/ тодорхой нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох;
8/ гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мєрдєх vед байгууллага, иргэдийн орон байранд орох;
9/ согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах.
Энэ зvйлийн 2 дахь хэсгийн 2, З, 4, 5-д заасан ажиллагааг гагцхvv энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
/Энэ зvйлийг 1994 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
117 дугаар зvйл. Эрvvгийн хэрэг vvсгэх журам
Эрvvгийн хэрэг vvсгэх шалтгаан, vндэслэл байвал хэрэг бvртгэх байгууллага, мєрдєн байцаагч, прокурор, єєрийнхєє эрх хэмжээний дотор эрvvгийн хэрэг vvсгэх vvрэгтэй.
Прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэх байгууллага, эрvvгийн хэрэг vvсгэх тухай тогтоол гаргана.
Тогтоолд тvvнийг хэзээ, хаана, хэн vйлдсэн, хэрэг vvсгэсэн шалтгаан ба vндэслэл эрvvгийн хуулийн ямар зvйл, хэсгээр vvсгэсэн, тvvнчлэн уг хэргийг цааш хэрхэх тухай заана.
Мєрдєн байцаагч буюу хэрэг бvртгэх байгууллага эрvvгийн хэрэг vvсгэсэн тухай тогтоолын хуулбарыг прокурорт нэн даруй явуулна.
Эрvvгийн хэрэг vvсгэхийн зэрэгцээгээр гэмт хэрэг гаргуулахгvй байх буюу гэмт хэргийг таслан зогсоох, тvvнчлэн гэмт хэргийн ул мєрийг хамгаалах талаар арга хэмжээ авна.
118 дугаар зvйл. Эрvvгийн хэрэг vvсгэхийг татгалзах
Хэрэв гомдол буюу мэдээлэлд эрvvгийн хэрэг vvсгэх vндэслэл байхгvй, тvvнчлэн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгvй байдал илэрвэл хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзах тухай vндэслэл бvхий тогтоол гаргаж, гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.
Хэрэв хvлээн авсан гомдол, мэдээлэлд захиргааны буюу сахилгын зєрчлийн талаар дурдсан байвал хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор уг асуудлыг захиргааны буюу сахилгын арга хэмжээ авахуулахаар материалыг эрх бvхий байгууллага, албан тушаалтанд шилжvvлнэ.
Эрvvгийн хэрэг vvсгэхийг татгалзсан тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагч нь зохих прокурорт давж заалдах эрхтэй.
/Энэ зvйлийг 1994 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
119 дvгээр зvйл. Хэрэг vvсгэсний дараа явуулах ажиллагаа
Эрvvгийн хэрэг vvсгэх тухай тогтоол гаргасны дараа:
1/ прокурор мєрдvvлэх буюу бvртгvvлэхээр хэргийг мєрдєн байцаалт явуулах буюу хэрэг бvртгэх байгууллагад шилжvvлнэ;
2/ хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч мєрдєн байцаалт явуулж эхэлнэ.
3/ Энэ заалтыг 1994 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон
120 дугаар зvйл. Эрvvгийн хэрэг vvсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд тавих хяналт
Эрvvгийн хэрэг vvсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт тавина.
Хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч хууль зvйн vндэслэл, баримтгvйгээр хэрэг vvсгэсэн байвал прокурор єєрийн тогтоолоор хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагчийн тогтоолыг хvчингvй болгох буюу хэрэв тvvнд хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалтын ажиллагаа хийгдсэн байвал хэргийг хэрэгсэхгvй болгоно.
Хэрэв хэрэг vvсгэхийг vндэслэлгvйгээр татгалзсан байвал прокурор єєрийн тогтоолоор мєрдєн байцаагч буюу хэрэг бvртгэгчийн тогтоолыг хvчингvй болгож хэрэг vvсгэнэ.
/Энэ зvйлийг 1994 оны З дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан /.
АРАВДУГААР БYЛЭГ
ХЭРЭГ БYРТГЭХ
121 дvгээр зvйл. Хэрэг бvртгэх байгууллага
Хэрэг бvртгэх байгууллага нь:
1/ цагдаагийн байгууллага;
2/
Тагнуулын ерєнхий газар эрvvгийн хуулийн 60-65, 67, 68, 70-74, 79-84, 1462, 153-157, 1721, 249, 253-255 дугаар зvйлд заасан гэмт хэргийн талаар.Єєрсдєє илрvvлсэн эрvvгийн хуулийн 192, 195-197 дугаар зvйлд заасан гэмт хэргийн талаар.
Тагнуулын ажилтны vйлдсэн эрvvгийн хуулийн 292, 293 дугаар зvйлд заасан гэмт хэргийн талаар.
/Энэ заалтад 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар нэмэлт, 1999 оны 7 дугаар сарын 8-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/ .
З/ цэргийн хэрэг бvртгэх алба-цэргийн албан хаагч, цэргийн алба хаах vvрэг бvхий хvмvvс тvр сургууль хийж байх vедээ vйлдсэн бvх гэмт хэргийн талаар, тvvнчлэн цэргийн анги, байгууллагын ажилчин, албан хаагчдаас vvрэгт ажлаа биелvvлэхтэй холбогдуулж vйлдсэн буюу цэргийн анги, байгууллагын байрлаж байгаа газарт гарсан гэмт хэргийн талаар;
4/ хорих ял эдлvvлэх байгууллагын дарга, гvйцэтгэх ажилтан-ялтны vйлдсэн, тvvнчлэн тус байгууллагын ажилтнуудаас vvрэгт ажлаа биелvvлэхтэй холбогдуулж vйлдсэн гэмт хэрэг болон хорих ял эдлvvлэх байгууллагын байрлаж байгаа газар гарсан гэмт хэргийн талаар;
5/ хил хамгаалах байгууллагын хэрэг бvртгэх алба эрvvгийн хуулийн 79, 791, 172
1 дvгээр зvйлд заасан гэмт хэргийн талаар болон хилийн цэргийн анги байгууллагын ажилчин, албан хаагчдаас vvрэгт ажлаа биелvvлэхтэй холбогдуулан vйлдсэн буюу хилийн цэргийн анги, байгууллагын байрлаж байгаа газарт гарсан гэмт хэргийн талаар;/Энэ заалтыг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/ .
6/ гаалийн байгууллагын хэрэг бvртгэх эрх бvхий албан тушаалтан-гаалийн хууль тогтоомж зєрчсєн гэмт хэргийн талаар;
7/ улсын татварын байгууллагын хэрэг бvртгэх эрх бvхий албан тушаалтан-татварын хууль тогтоомж зєрчсєн гэмт хэргийн талаар.
8/ хєлєг онгоцны ахмад хєлєг онгоцон дээр гарсан гэмт хэргийн талаар.
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .
8/ гал тvймэртэй тэмцэх байгууллага эрvvгийн хуулийн 185, 186, 244 дvгээр зvйлд заасан гэмт хэргийн талаар.
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .
Цагдаагийн байгууллага эрvvгийн хуулийн 60, 61, 70-72, 291 дvгээр зvйлд зааснаас бусад єєрсдєє илрvvлсэн эрvvгийн