МОНГОЛ УЛСЫН ЭРYYГИЙН ХУУЛЬ

 

ЕРЄНХИЙ АНГИ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

 

1 дvгээр зvйл. Монгол Улсын Эрvvгийн хуулийн зорилт

1. Монгол Улсын Эрvvгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт болон vндэсний аюулгvй байдал, хvний амь бие, эрvvл мэнд, тvvний эрх, эрх чєлєє, нийтийн болон хувийн ємч, vндэсний баялаг, байгаль орчин, тvvнчлэн эрх зvйн журмыг гэмт халдлагаас хамгаалахад оршино.

2. Монгол Улсын Эрvvгийн хууль энэ зорилтыг хэрэгжvvлэхийн тулд нийгэмд аюултай ямар хэрэг гэмт хэрэг болохыг тодорхойлж, гэмт хэрэг vйлдсэн этгээдэд оногдуулбал зохих ял болон эрvvгийн хариуцлагын бусад арга хэмжээг тогтооно.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

11 дvгээр зvйл. Монгол Улсын Эрvvгийн хуулийн зарчим

1. Монгол Улсын Эрvvгийн хууль нь шударга, энэрэнгvй, ёс, хуулийг чанд сахих, хvн бvр хууль шvvхийн ємнє эрх тэгш байх, гэмт хэрэг vйлдсэн гэм буруутай этгээд зєвхєн єєрєє хариуцлага хvлээх, хариуцлага гарцаагvй байх зарчимд vндэслэнэ.

2. Гэмт хэрэг vйлдсэн этгээдэд тvvний vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролыг vл харгалзан энэ хуульд заасны дагуу эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/.

2 дугаар зvйл. Эрvvгийн хариуцлагын vндэслэл

1. Зєвхєн гэмт хэрэг vйлдсэн гэм буруутай, єєрєєр хэлбэл Эрvvгийн хуульд заасан нийгэмд аюултай хэргийг санаатай буюу болгоомжгvй vйлдсэн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэж, ял оногдуулна.

2. Гэм буруутай нь хуулийн дагуу шvvхээр нотлогдох хvртэл хэнийг ч гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайд тооцож vл болно. Эрvvгийн ял болон эрvvгийн хариуцлагын бусад арга хэмжээг зєвхєн хуульд нийцvvлэн гаргасан шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулна.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

3 дугаар зvйл. Эрvvгийн хуулийн vйлчлэх нутаг дэвсгэр, хамаарах этгээд

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг vйлдсэн бvх этгээдэд энэ хуулиар хариуцлага хvлээлгэнэ.

2. Гадаад улсын дипломат тєлєєлєгчид болон дагаж мєрдєж байгаа хууль, олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шvvхэд эрvvгийн хэргийн талаар харьяалагдахгvй бусад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг vйлдвэл тэдэнд эрvvгийн хариуцлага хvлээлгэх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

3. Тус улсын хилийн гадна гэмт хэрэг vйлдсэн Монгол Улсын иргэн, харьяалалгvй этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрvvгийн хариуцлагад татагдсан буюу шvvхэд шилжсэн бол тэдэнд энэ хуулиар хариуцлага хvлээлгэнэ. Эдгээр хvмvvс vйлдсэн гэмт хэрэгтээ хилийн гадна ял эдэлсэн бол шvvх тэдэнд оногдсон ялыг энэ хуулийн дагуу хєнгєрvvлж буюу гэм буруутай этгээдийг ял эдлэхээс бvрмєсєн чєлєєлж болно. Хэрэв Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол шvvх тухайн этгээдийг энэ хуульд заасан vндэслэлээр гэм буруугvй тооцож болно.

4. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг vйлдсэн гадаад улсын иргэнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар хариуцлага хvлээлгэнэ.

5. Монгол Улсын иргэнийг эрvvгийн хэрэгт мєрдvvлэх буюу ял шийтгvvлэхээр гадаад улсад шилжvvлж єгєхгvй.

4 дvгээр зvйл. Эрvvгийн хуулийн vйлчлэх цаг хугацаа

1. Хэргийг гэмт хэрэгт тооцох, тvvнд ял шийтгэх эсэхийг уг хэргийг vйлдэх vед дагаж мєрдєж байсан хуулиар тодорхойлно.

2. Ял шийтгэхгvй болгосон буюу ялыг хєнгєрvvлсэн хууль буцаан хэрэглэх хvчинтэй, єєрєєр хэлбэл уг хууль тvvнийг хvчин тєгєлдєр болохын ємнє vйлдэгдсэн хэрэгт хамаарна.

3. Ял шийтгэх болсон буюу ялыг хvндрvvлсэн хуулийг буцаан хэрэглэхгvй.


ХОЁРДУГААР БYЛЭГ

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ

5 дугаар зvйл. Гэмт хэргийн ойлголт

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт болон vндэсний аюулгvй байдал, хvний амь бие, эрvvл мэнд, тvvний эрх, эрх чєлєє, нийтийн болон хувийн ємч, vндэсний баялаг, байгаль орчин, тvvнчлэн эрх зvйн журамд халдсан бєгєєд Эрvvгийн хуульд заасан, нийгэмд аюултай хэрэг /vйлдэл, эс vйлдэхvй/-ийг гэмт хэрэг гэж vзнэ.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

2. Энэ хуулийн тусгай ангид заасан хэргийн шинжийг хэлбэрийн тєдий агуулсан боловч ялимгvй учир нийгэмд аюулгvй vйлдэл буюу эс vйлдлийг гэмт хэрэгт тооцохгvй.

6 дугаар зvйл. Гэмт хэргийн ангилал

Гэмт хэргийн шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан хєнгєн, хvндэвтэр, хvнд, онц хvнд гэмт хэрэг гэж ангилна:

а/ энэ хуулийн тусгай ангид хоёр жилээс дээшгvй хугацаатай хорих ял буюу єєр тєрлийн ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэрэг, тvvнчлэн таван жилээс дээш хугацаатай хорих ял буюу єєр тєрлийн ял оногдуулахаар заасан болгоомжгvй гэмт хэргийг хєнгєн гэмт хэрэг гэж vзнэ;

б/ энэ хуулийн тусгай ангид таван жилээс дээшгvй хугацаатай хорих ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэрэг, тvvнчлэн таваас дээш жилийн хугацаатай хорих ял оногдуулахаар заасан болгоомжгvй гэмт хэргийг хvндэвтэр гэмт хэрэг гэж vзнэ;

в/ энэ хуулийн тусгай ангид арван таван жил хvртэл хугацаатай хорих ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэргийг хvнд гэмт хэрэг гэж vзнэ;

г/ энэ хуулийн тусгай ангид хорин таван жил хvртэл хугацаатай хорих ял буюу цаазаар авах ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэргийг онц хvнд гэмт хэрэг гэж vзнэ.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

7 дугаар зvйл. Гэмт хэрэг санаатай vйлдэх

Гэмт хэрэг vйлдсэн этгээд єєрийн vйлдэл буюу эс vйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, тvvнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсээр атал хvссэн, эсхvл тэр хор уршигт зориуд хvргэсэн бол гэмт хэрэг санаатай vйлдсэн гэж vзнэ.

8 дугаар зvйл. Гэмт хэрэг болгоомжгvй vйлдэх

Гэмт хэрэг vйлдсэн этгээд єєрийн vйлдэл буюу эс vйлдэл нийгэмд аюултай хор уршигт хvргэж болохыг урьдаас мэдсэн боловч тэр хор уршгийг гаргахгvй байж чадна гэж хєнгємсєгєєр найдсан, эсхvл хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа мэдэлгvй vйлдсэн бол гэмт хэргийг болгоомжгvй vйлдсэн гэж vзнэ.

9 дvгээр зvйл. Насанд хvрээгvй этгээдэд хvлээлгэх эрvvгийн хариуцлага

1. Гэмт хэрэг vйлдэхийн ємнє арван зургаан насанд хvрсэн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.

2. Арван дєрвєєс арван зургаа хvртэл насны этгээд зєвхєн бусдыг алах /86 дугаар зvйл/; бусдын бие махбодид хvнд буюу хvндэвтэр гэмтэл санаатай учруулах /90, 91, 93, 94, 95, 97 дугаар зvйл/; хvчиндэх /112 дугаар зvйл/; бусдын эд хєрєнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх /123, 124, 125 дугаар зvйл/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг санаатай устгах, гэмтээх /134 дvгээр зvйлийн хоёр дахь хэсэг/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар танхайрах /239 дvгээр зvйлийн хоёр, гурав дахь хэсэг/; зам харилцаа, тээврийн хэрэгслийг гэмтээх /266 дугаар зvйл/ гэмт хэрэг vйлдсэн бол тvvнд эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.

/Энэ хэсгийг АИХТ-ийн 1990 оны 52 дугаар зарлиг, 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєн найруулсан/.

3. Арван найман насанд хvрэхийн ємнє нийгмийн аюулаар их биш гэмт хэрэг vйлдсэн этгээдийг эрvvгийн ял хэрэглэхгvйгээр засан хvмvvжvvлэх боломжтой гэж шvvх vзвэл тvvнд энэ хуулийн 59 дvгээр зvйлд заасан хvмvvжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4. Энэ зvйлийн гурав дахь хэсэгт заасан нєхцєлд насанд хvрээгvй этгээдийг эрvvгийн хариуцлагаас чєлєєлж, тvvнд хvмvvжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хэлэлцvvлэхээр орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комисст шилжvvлж болно.

10 дугаар зvйл. Хэрэг хариуцах чадваргvй байдал

1. Нийгэмд аюултай хэрэг vйлдэх vедээ хэрэг хариуцах чадваргvй, єєрєєр хэлбэл сэтгэл мэдрэлийн архаг євчтэй, сэтгэл мэдрэлийн vйл ажиллагаа нь тvр сарнисан, эсхvл оюун ухааны хомсдолтой буюу єєр бусад євчний улмаас єєрийн vйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгvй байсан этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхгvй. Ийм этгээдэд шvvхийн зааснаар энэ хуулийн 55 дугаар зvйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

2. Тvvнчлэн гэмт хэрэг vйлдэх vедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч шvvхийн таслан шийдвэрлэх тогтоол гарахын ємнє сэтгэл мэдрэлийн євчнєєр євчилж єєрийн vйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгvй болсон этгээдэд ял оногдуулж болохгvй. Ийм этгээдэд шvvхийн зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний нь дараа ял оногдуулж болно.

11 дvгээр зvйл. Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг vйлдсэн этгээдэд хvлээлгэх эрvvгийн хариуцлага

Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг vйлдсэн этгээдийг эрvvгийн хариуцлагаас чєлєєлєхгvй.

12 дугаар зvйл. Аргагvй хамгаалалт

1. Аргагvй хамгаалалтын байдалд, єєрєєр хэлбэл, улс, нийтийн эрх ашиг, єєрийн болон бусдын амь бие, эрvvл мэнд, эрхийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахын тулд энэ хуулийн тусгай ангийн 89, 93 дугаар зvйлд зааснаас бусад vйлдлийг халдагчид гэм хор учруулах замаар хийснийг гэмт хэрэгт тооцохгvй.

/Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Хамгаалалт нь халдлагын шинж чанар, аюулаас илт давсан байвал аргагvй хамгаалалтын хэр хэмжээг хэтрvvлсэн гэж vзнэ.

3. Гэм буруутай этгээдийг саатуулахын тулд хохирогч буюу бусад хvнээс энэ хуулийн тусгай ангид заасан vйлдлийг хийсэн бол аргагvй хамгаалалттай адилтгаж vзнэ.

13 дугаар зvйл. Гарцаагvй байдал

Гарцаагvй байдалд, єєрєєр хэлбэл улс, нийгмийн эрх ашиг, єєрийн болон бусдын амь бие, эрvvл мэнд, эрхэд заналхийлсэн аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан vйлдлийг хийсний улмаас учирсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бєгєєд уг аюулыг тухайн нєхцєл байдалд єєр аргаар зайлуулах боломжгvй байвал уг vйлдлийг гэмт хэрэгт тооцохгvй.

14 дvгээр зvйл. Гэмт хэрэг vйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан этгээдэд хvлээлгэх эрvvгийн хариуцлага

1. Гэмт хэрэг vйлдэхийн тулд зэвсэг, хэрэгслийг хайж олсон, тєхєєрч тохируулсан буюу бусад нєхцєлийг санаатай бvрдvvлснийг гэмт хэрэг vйлдэхээр бэлтгэсэн гэж vзнэ.

2. Гэмт хэрэг vйлдэхэд шууд чиглэсэн vйлдлийг санаатай хийсэн боловч гэм буруутай этгээдийн хvсэл зоригоос vл хамаарах шалтгаанаар гэмт хэрэг туйлдаа хvрээгvй бол гэмт хэрэг vйлдэхээр завдсан гэж vзнэ.

3. Гэмт хэрэг vйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан бол тухайн гэмт хэрэгт хариуцлага хvлээлгэхээр заасан энэ хуулийн тусгай ангийн зохих зvйлийн дагуу ял оногдуулна.

4. Шvvх ял оногдуулахдаа гэм буруутай этгээдийн хийсэн vйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт санаагаа хэрэгжvvлсэн хэр хэмжээ, гэмт хэрэг туйлдаа хvрээгvй шалтгааныг харгалзан vзнэ.

15 дугаар зvйл. Гэмт хэрэг vйлдэхээс сайн дураар татгалзах

1. Гэмт хэргээ туйлд нь хvргэхээс сайн дураар, тєгс татгалзсан этгээдийг эрvvгийн хариуцлагаас чєлєєлнє.

2. Хэрэв гэмт хэргээ туйлд нь хvргэхээс сайн дураар татгалзахын ємнє vйлдсэн хэрэг нь єєр гэмт хэргийн бvрэлдэхvvнийг агуулж байвал зєвхєн тэр хэрэгт нь эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.

16 дугаар зvйл. Хамтран оролцогчид

1. Гэмт хэрэг vйлдэхэд санаатай нэгдэн оролцсон хоёр буюу тvvнээс дээш этгээдийг хамтран оролцогчид гэнэ.

2. Гvйцэтгэгчээс гадна зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэж vзнэ:

а/ гэмт хэргийг шууд гардан vйлдсэн этгээдийг гvйцэтгэгч;

б/ гэмт хэрэг vйлдэхийг зохион байгуулсан буюу удирдсан этгээдийг зохион байгуулагч;

в/ гэмт хэрэг vйлдэхэд єдєєн тvлхсэн этгээдийг хатгагч;

г/ зааж, зєвлєх, зэвсэг, хэрэгсэл єгєх, учрах саадыг арилгах замаар гэмт хэрэг vйлдэхэд дэмжлэг vзvvлсэн, тvvнчлэн гэмт хэрэгтэн болон гэмт хэрэг vйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг vйлдэж олсон эд зvйлийг нуун далдлах, гэмт хэргийн ул мєрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ.

3. Шvvх ял оногдуулахдаа хамтран оролцогч бvрийн гэмт хэрэг vйлдэхэд оролцсон шинж чанар, хэр хэмжээг харгалзан vзнэ.

161 дvгээр зvйл. Гэмт хэрэг vйлдсэн зохион байгуулалттай бvлэг

1. Гэмт хэрэг vйлдэхийн тулд урьдчилан нэгдэж, зохион байгуулагдсан бєгєєд тогтвортой ажилладаг хоёр буюу тvvнээс дээш этгээдийг зохион байгуулалттай бvлэг гэнэ.

2. Зохион байгуулалттай бvлэг этгээдэд хvлээлгэх эрvvгийн хариуцлагыг энэ хуулийн тусгай ангид тогтооно.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/.

17 дугаар зvйл. Нуун далдлах

Гэмт хэрэгтэнг болон гэмт хэрэг vйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн ул мєр, гэмт хэрэг vйлдэж олсон эд зvйлийг урьдчилан амлалгvйгээр нуун далдалсан бол зєвхєн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.

18 дугаар зvйл. Yл мэдээлэх

Гэмт хэрэг vйлдэхээр бэлтгэж байгааг буюу vйлдсэнийг лавтай сайн мэдэж байгаад зохих байгууллага буюу албан тушаалтанд мэдээлээгvй бол зєвхєн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.


ГУРАВДУГААР БYЛЭГ

ЯЛЫН ТУХАЙ

19 дvгээр зvйл. Ял, тvvний зорилго

1. Ял нь гэмт хэрэг vйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдийн эрх, эрх чєлєєнд энэ хуульд заасны дагуу шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хязгаарлалт тогтоосон тєрийн албадлагын арга хэмжээ мєн.

2. Ялын зорилго нь гэмт халдлагаас иргэн, нийгмийг хамгаалах, гэмт хэрэг vйлдсэн этгээдийг цээрлvvлэх, засан хvмvvжvvлэх, тvvнчлэн ялтныг болон бусад хvнийг гэмт хэрэг vйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.

3. Ял нь хvнлэг бус, хvнд хэрцгий хандах, нэр тєрийг нь доромжлох зорилго агуулж болохгvй.

4. Гэмт хэрэг vйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулсан ялыг тvvний гэр бvлийн гишvvд, тєрєл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

20 дугаар зvйл. Ялын тєрєл

1. Гэмт хэрэг vйлдсэн этгээдэд дор дурдсан тєрлийн ялыг хэрэглэж болно. :

а/ торгох;

б/ тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах;

в/ эд хєрєнгє хураах;

г/ засан хvмvvжvvлэх ажил хийлгэх;

д/ хорих;

е/ цаазаар авах.

2. Торгох, засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, хорих, цаазаар авах ялыг vндсэн ялын чанартай; тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг vндсэн болон нэмэгдэл ялын чанартай; эд хєрєнгє хураах ялыг зєвхєн нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7- ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

21 дvгээр зvйл. Ялын дээд хэмжээ-цаазаар авах ял

1. Онц хvнд гэмт хэрэг vйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах-буудан алах ял оногдуулна.

2. Цаазаар авах ял шийтгvvлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд хугацаагvй хорих ялаар солино.

3. Арван найман насанд хvрэхийн ємнє гэмт хэрэг vйлдсэн этгээд, тvvнчлэн эмэгтэйчvvд, жараас дээш насны эрэгтэйчvvдэд цаазаар авах ял оногдуулж болохгvй.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

22 дугаар зvйл. Хорих

1. Хорих ялын vндсэн хугацаа зургаан сараас арван таван жил хvртэл байна. Онц хvнд гэмт хэрэг vйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорин таван жил хvртэл хугацаатай хорих ял оногдуулна.

/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

2. Арван найман насанд хvрэхийн ємнє гэмт хэрэг vйлдсэн этгээд, тавин таваас дээш насны эмэгтэйчvvд, жараас дээш насны эрэгтэйчvvдэд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгvй.

/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

3. Энэ хуулийн 27 дугаар зvйлийн дєрєв дэх хэсэгт заасан тохиолдолд хорих ялын хугацаа зургаан сараас доош байж болно.

4. Шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид буюу гянданд, тvvнчлэн жирийн болон чанга дэглэмтэй хvмvvжил-хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр оногдуулна.

5. Хєнгєн буюу хvндэвтэр гэмт хэрэг санаатай vйлдэж анх удаа хорих ял шийтгvvлсэн, хvнд буюу онц хvнд гэмт хэрэгт гурван жилээс дээшгvй хугацаагаар анх удаа хорих ял шийтгvvлсэн буюу гэмт хэрэг болгоомжгvй vйлдэж хорих ял шийтгvvлсэн эрэгтэйчvvд, тvvнчлэн тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт хорих ял шийтгvvлсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэйчvvдийн хорих ялыг жирийн дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр оногдуулна.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

6. Тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт хорих ял шийтгvvлсэн, хvнд буюу онц хvнд гэмт хэрэгт гурван жилээс дээш хугацаагаар анх удаа хорих ял шийтгvvлсэн буюу урьд хорих ял эдэлж байсан эрэгтэйчvvд, тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт хорих ял шийтгvvлсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэйчvvдийн хорих ялыг чанг дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр оногдуулна.
/Энэ хэсгийг 1993 оны
6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

7. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэйчvvдийн хорих ялыг онцгой дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр оногдуулна.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

8. Хєнгєн буюу хvндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгvvлсэн буюу хvнд буюу онц хvнд гэмт хэрэгт гурван жилээс дээшгvй хугацаагаар анх удаа хорих ял шийтгvvлсэн насанд хvрээгvй эрэгтэйчvvд, тvvнчлэн хорих ял шийтгvvлсэн насанд хvрээгvй эмэгтэйчvvдийн хорих ялыг жирийн дэглэмтэй хvмvvжил-хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр оногдуулна.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

9. Урьд хорих ял эдэлж байсан, хvнд буюу онц хvнд гэмт хэрэг гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгvvлсэн насанд хvрээгvй эрэгтэйчvvдийн хорих ялыг чанга дэглэмтэй хvмvvжил-хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр оногдуулна.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

10. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нєхцєл байдлыг харгалзан чанга дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид ял эдлvvлбэл зохих онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдоогvй этгээдийн хорих ялыг жирийн дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид, тvvнчлэн чанга дэглэмтэй хvмvvжил-хєдєлмєрийн колонид ял эдлvvлбэл зохих насанд хvрээгvй эрэгтэйчvvдийн хорих ялыг жирийн дэглэмтэй хvмvvжил-хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр шvvх тогтоож болно. Ийнхvv шийдвэрлэсэн шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заана.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

11. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдоогvй боловч хvнд буюу онц хvнд гэмт хэрэгт арваас дээш жилийн хугацаагаар чанга дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид ял эдлvvлбэл зохих этгээдийн ялыг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нєхцєл байдлыг харгалзан онцгой дэглэмтэй засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн колонид эдлvvлэхээр шvvх тогтоож болно. Ийнхvv шийдвэрлэсэн шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заана.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

12. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон арван найман насанд хvрсний дараа тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг vйлдсэн этгээд, тvvнчлэн арван найман насанд хvрсний дараа энэ хуулийн 6 дугаар зvйлд заасан бусад хvнд буюу онц хvнд гэмт хэрэг vйлдэж таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгvvлж байгаа этгээдийн хорих ялыг бvгдийг буюу заримыг гянданд эдлvvлэхээр шvvх тогтоож болно.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

13. Ялтан ял эдлэх засан хvмvvжvvлэх хєдєлмєрийн байгууллагын тєрєл, дэглэмийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан vндэслэл, журмаар шvvх єєрчилнє.

23 дугаар зvйл. Онц аюултай гэмт хэрэгтэн

1. Дараахь этгээдийг шvvх онц аюултай гэмт хэрэгтнээр тооцно:

а/ хvнд гэмт хэрэг vйлдэж, урьд нь хорих ялаар хоёр удаа шийтгvvлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хvнд гэмт хэрэг vйлдэж, хорих ялаар шийтгvvлсэн этгээд;

б/ хvнд буюу онц хvнд гэмт хэрэг vйлдэж урьд нь хорих ялаар шийтгvvлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хvнд гэмт хэрэг vйлдэж хорих ялаар шийтгvvлсэн этгээд;

в/ урьд нь хорих ялаар шийтгvvлж байгаагvй боловч удаа дараа онц хvнд гэмт хэрэг vйлдэж хорих ял шийтгvvлсэн этгээд.

2. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход болон давтан vйлдсэн гэмт хэргийн тоонд энэ хуулиар тогтоосон журмаар ял шийтгэлгvйд тооцсон буюу ял шийтгэлгvй болсныг оруулан тооцохгvй.

3. Онц аюултай гэмт хэрэгтний vйлдсэн гэмт хэрэгт хариуцлага хvлээлгэхээр заасан энэ хуулийн тусгай ангийн зvйлийг уг этгээд тухайн гэмт хэргийг vйлдэхээс ємнє хуульд заасан журмаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон тохиолдолд хэрэглэнэ.

4. Шvvх тухайн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох болсон vндэслэлээ таслан шийдвэрлэх тогтоолд заана.

5. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь уг этгээдийг ял шийтгэлгvйд тооцсон буюу тухайн этгээд ял шийтгэлгvй болсон vед хvчингvй болно.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

24, 25, 26 дугаар зvйл. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

27 дугаар зvйл. Засан хvмvvжvvлэх ажил хийлгэх

1. Засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялыг гурван сараас нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар оногдуулж, шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолын дагуу ялтны ажиллаж байгаа газарт, эсхvл засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялыг биелvvлэх байгууллагын заасан, оршин суугаа газарт нь ойролцоо єєр газарт эдлvvлнэ.

2. Ялтны цалин хєлсний арваас хорин тав хvртэл хувийн дотор шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолд заасан хэмжээгээр суутган, улсын орлогод оруулна.

3. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

4. Засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл шvvх уг ялын vлдэж байгаа хугацааг тvvнтэй тэнцvv хугацааны хорих ялаар сольж болно.

5. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон

6. Засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялыг эдлvvлэх журмыг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтооно.

28 дугаар зvйл. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах

1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг шvvх нэгээс таван жил хvртэл хугацаагаар vндсэн болон нэмэгдэл ялын чанартай оногдуулж болно.

2. Гэм буруутай этгээдээс тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах vедээ vйлдсэн гэмт хэргийн шинж чанарын улмаас уг этгээдэд тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг нь эдлvvлэх боломжгvй гэж шvvх vзсэн тохиолдолд энэ ялыг оногдуулж болно.

3. Хэрэв тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол уг ял нь хорих ялыг эдлэх бvх хугацаанд, тvvнээс гадна шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолд заасан хугацаанд хамаарна. Хэрэв энэ ялыг хорихоос єєр тєрлийн vндсэн ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол тvvний хугацааг vндсэн ялаа эдэлж эхэлсэн єдрєєс тоолно.

29 дvгээр зvйл. Торгох

1. Энэ хуульд заасан тохиолдолд тогтоосон хэмжээгээр шvvхээс мєнгєн шийтгэл оногдуулахыг торгох гэнэ.

2. Торгуулийн хэмжээг vйлдсэн гэмт хэргийн хvнд, хєнгєн, гэм буруутай этгээдийн эд хєрєнгийн байдлыг харгалзан хоёр мянгаас хоёр зуун тавин мянга хvртэл, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд таван зуун мянга хvртэл тєгрєгєєр тогтооно.
/Энэ хэсгийг 1992 оны 11 дvгээр сарын 24-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулж, 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/.

3. Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шvvх торгуулийг нэг сараас зургаан сар хvртэл хугацаагаар хорих ялаар сольж болно.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/.

4. Хорих ялыг торгуулиар сольж болохгvй.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

30, 31 дvгээр зvйл. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

32 дугаар зvйл. Эд хєрєнгє хураах

1. Гэмт vйлдлийн улмаас бий болгосон эд зvйл, тvvнчлэн гэмт хэрэг vйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт vйлдлийн замаар олсон ашиг, орлого болон тэдгээртэй адилтган vзэх бусад эд зvйлийг vнэ тєлбєргvйгээр албадан гаргуулж улсын орлогод шилжvvлэхийг эд хєрєнгє хураах гэнэ.

2. Шvvх ял оногдуулахдаа эд хєрєнгє хураах ял оногдуулах эсэхийг тухай бvрд нь хянан шийдвэрлэж, ямар эд зvйл, хєрєнгє хураахыг таслан шийдвэрлэх тогтоолдоо тодорхой заана.

3. Эд хєрєнгє хураах ялыг зєвхєн нэмэгдэл ялын чанартай оногдуулна.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

33 дугаар зvйл. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон. /


ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

ЯЛ ОНОГДУУЛАХ, ЯЛААС ЧЄЛЄЄЛЄХ ТУХАЙ

34 дvгээр зvйл. Ял оногдуулах нийтлэг зарчим

Шvvх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, хариуцлагыг хєнгєрvvлэх болон хvндрvvлэх нєхцєл байдлыг харгалзан, эрх зvйн ухамсрыг удирдлага болгон энэ хуулийн ерєнхий ангийн заалтад чанд нийцvvлэн, vйлдсэн гэмт хэрэгт нь хvлээлгэх хариуцлагыг заасан тусгай ангийн зvйлээр тогтоосон хэмжээний дотор ял оногдуулна.

35 дугаар зvйл. Хариуцлагыг хєнгєрvvлэх нєхцєл байдал

1. Ял оногдуулахад дор дурдсаныг хариуцлагыг хєнгєрvvлэх нєхцєл байдал гэж vзнэ:

a/ гэм буруутай этгээд vйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг урьдчилан зайлуулсан, эсхvл учруулсан хохирлыг сайн дураараа нєхєн тєлсєн буюу гэм хорыг арилгасан;

б/ заналхийлсэн буюу албадсаны улмаас, эсхvл эд материал, албан тушаалын болон єєр байдлаар бусдын эрхшээлд автагдаж гэмт хэрэг vйлдсэн;

в/ хохирогчийн хууль бус vйлдлээс болж санаа сэтгэл нь хvчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг vйлдсэн;

г/ єєрт нь болон гэр бvлд нь тохиолдсон хvнд нєхцєл байдлын улмаас гэмт хэрэг vйлдсэн;

д/ насанд хvрээгvй этгээд гэмт хэрэг vйлдсэн;

е/ долоо хvртэл насны хvvхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг vйлдсэн;

ж/ нийгэмд аюултай халдлагаас хамгаалах vед аргагvй хамгаалалтын хэр хэмжээг хэтрvvлж гэмт хэрэг vйлдсэн;

з/ vйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураараа илчлэн ирсэн, тvvнчлэн гэмт хэргийг илрvvлэхэд идэвхитэй дэмжлэг vзvvлсэн;

и/ тохиолдлын чанартай буюу болсон нєхцєл байдлын улмаас нийгмийн аюулаар их биш гэмт хэргийг анх удаа vйлдсэн.

2. Шvvх ял оногдуулахдаа хариуцлагаас хєнгєрvvлэх нєхцєл байдалд дээр дурдсанаас бусад байдлыг тооцож болно.

36 дугаар зvйл. Хариуцлагыг хvндрvvлэх нєхцєл байдал

Ял оногдуулахад дор дурдсаныг хариуцлагыг хvндрvvлэх байдал гэж vзнэ:

a/ урьд нь ямар нэг гэмт хэрэг vйлдсэн этгээд гэмт хэрэг vйлдсэн. Шvvх анхны vйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан энэ байдлыг хvндрvvлэх нєхцєл байдалд тооцохгvй байж болно;

б/ гэмт хэргийг зохион байгуулалттай бvлэг этгээд vйлдсэн;

в/ гэмт хэргийг шунахай буюу бусад жигшvvрт сэдэлтээр vйлдсэн;

г/ гэмт хэргийн улмаас хvнд хор уршиг учирсан;

д/ гэмт хэргийг онц хэрцгийгээр буюу хохирогчийг тохуурхан даажигнаж vйлдсэн;

е/ насанд хvрээгvй этгээдийг гэмт хэрэг vйлдэхэд хатгасан буюу татан оролцуулсан;

ж/ бага насны хvvхэд, єндєр настан, жирэмсэн буюу хєхvvл хvvхэдтэй эмэгтэй, биеэ хамгаалж чадахгvй хvн, тvvнчлэн эд материал, албан тушаалын болон єєр байдлаар эрхшээлдээ байсан хvний эсрэг гэмт хэрэг vйлдсэн;

з/ нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж гэмт хэрэг vйлдсэн;

и/ нийтэд аюултай аргаар гэмт хэрэг vйлдсэн;

к/ согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг vйлдсэн;

л/ гэм буруугvй этгээдийг гэмт хэрэгт зориуд гvжирдсэн;

м/ даалтад єгєгдсєн этгээд даалтын хугацаанд болон уг хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр vйлдсэн.

37 дугаар зvйл. Хэд хэдэн гэмт хэрэг vйлдсэн vед ял оногдуулах

1. Энэ хуулийн тусгай ангийн єєр єєр зvйлд заасан хоёр болон тvvнээс дээш гэмт хэрэг vйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон этгээд тэдгээрийн алинд ч ял шийтгvvлээгvй байвал шvvх гэмт хэрэг тус бvрт ял оногдуулж, хєнгєн ялыг хvндэд багтаах, эсхvл хэрэг тус бvрт оногдуулсан ялыг хамгийн хvнд ялтай зvйлийн ялын хэмжээний дотор бvгдийг буюу заримыг нэмэх замаар нэгтгэн уг этгээдэд жинхэнэ оногдуулах ялыг тодорхойлно.

2. Гэм буруутай этгээдийн vйлдсэн гэмт хэрэгт хvлээлгэх хариуцлагыг тогтоосон энэ хуулийн тусгай ангийн зvйлд заасан нэг буюу хэд хэдэн нэмэгдэл ялыг vндсэн ялтай нь хамт хэрэглэж болно.

3. Ялтан таслан шийдвэрлэх тогтоол гарахын ємнє єєр гэмт хэрэг vйлдсэн нь таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тvvнд энэ зvйлд дурдсан журмыг баримтлан ял оногдуулна. Энэ тохиолдолд ялын хугацаанд ємнєх таслан шийдвэрлэх тогтоолоор бvрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тооцно.

38 дугаар зvйл. Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулах

1. Ялтан таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа, оногдуулсан ялыг бvрэн эдэлж дуусахын ємнє гэмт хэрэг шинээр vйлдсэн бол сvvлчийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ял дээр ємнєх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгvй vлдсэн ялыг бvгдийг буюу заримыг нэмж нэгтгэнэ.

2. Энэ зvйлд дурдсан журмаар ялыг хооронд нь нэмэхдээ ялын нийт хугацааг тухайн тєрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрvvлж болохгvй. Хорих ялыг нэмэхдээ нийт хугацааг арван жилээс, харин энэ хуульд зааснаар арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт хорин таван жилээс хэтрvvлж болохгvй.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчилсєн/

3 . /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

4. Хорих болон засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялыг хооронд нь нэмэхдээ засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялын гурван єдрийг хорих ялын нэг єдєртэй тэнцvvлэн бодно.
/Энэ хэсгээс 1993 оны 6 дугаар сарын 7- ны єдрийн хуулиар зарим ялыг хассан/.

5 . /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

6. Хорих болон торгох, тvvнчлэн засан хvмvvжvvлэх ажил хийлгэх болон торгох ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг тус тусад нь гvйцэтгэнэ.

39 дvгээр зvйл. Хуульд зааснаас хєнгєн ял оногдуулах

Хэрэв гэмт хэргийн онцгой нєхцєл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан, тvvнд хуульд зааснаас хєнгєн ял оногдуулах шаардлагатай гэсэн дvгнэлтэд шvvх хvрвэл энэ шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заавал зааж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар энэ хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур буюу єєр тєрлийн хєнгєн ял оногдуулж болно.

40 дvгээр зvйл. Тэнсэх

1. Хэрэв хэргийн нєхцєл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан тvvнд оногдуулсан хорих буюу засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялыг биечлэн эдлvvлэх шаардлагагvй гэсэн дvгнэлтэд шvvх хvрвэл энэ шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заавал зааж уг ялыг тэнсэж нэгээс таван жил хvртэл хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. Хэрэв тэнсэгдсэн ялтан шvvхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр vйлдээгvй бєгєєд хvлээлгэсэн итгэл, найдварыг биелvvлснээ єєрийн vлгэр жишээ зан тєлєв, vнэнч шударга хєдєлмєрєєрєє харуулсан бол таслан шийдвэрлэх тогтоолыг биелvvлэхгvй байхаар шvvх тогтооно.

2. Тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага, насанд хvрээгvй этгээдэд цагдаагийн байгууллага болон орон нутгийн АДХ-ын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комисс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.

3. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацааны дотор гэмт хэрэг шинээр vйлдвэл шvvх тvvнд энэ хуулийн 38 дугаар зvйлд заасан журмаар ял оногдуулна.

4. Тэнсэгдсэн ялтанд бусад нэмэгдэл ял оногдуулж болно.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

5. Хэргийн нєхцєл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал, тvvнчлэн тvvнийг тэнсэх тухай ажлын газрынх нь хєдєлмєрийн хамт олон, олон нийтийн байгууллагаас гаргасан хvсэлтийг харгалзан шvvх тэнсэгдсэн ялтныг засан хvмvvжvvлэх, дахин хvмvvжvvлэхээр дээрх байгууллага буюу хамт олонд шилжvvлж болно. Тэнсэх тухай хvсэлт гараагvй бол шvvх уг тэнсэгдсэн ялтныг хараа хяналтад байлгаж хvмvvжvvлэх vvргийг хєдєлмєрийн тодорхой хамт олон буюу хvнд тэдний зєвшєєрснєєр хариуцуулж болно.

6. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд хєдєлмєрийн сахилга, нийгмийн хэв журмыг зєрчиж захиргааны шийтгэлийн буюу сахилгын, эсхvл олон нийтийн нєлєєллийн арга хэмжээ авагдсан байвал цагдаагийн байгууллага болон орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комиссын саналаар шvvх ял тэнссэнийг хvчингvй болгож, таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлvvлэх тухай магадлал гаргаж болно.
/Энэ хэсэгт 1995 оны 12 дугаар сарын 11-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

7. Хэрэв засан хvмvvжvvлэх, дахин хvмvvжvvлэх, тvvнчлэн хараа хяналтад нь байлгахаар олон нийтийн байгууллага буюу хєдєлмєрийн хамт олонд шилжvvлж тэнсэгдсэн ялтан тэдний итгэл найдварыг хєсєрдvvлж, єєрийн засарч хvмvvжсэнээ vлгэр жишээ зан тєлєв, vнэнч шударга хєдєлмєрєєрєє харуулах амлалтаа зєрчсєн, эсхvл олон нийтийн нєлєєллєєс зайлсхийх зорилгоор хєдєлмєрийн хамт олноо орхисон бол олон нийтийн байгууллага буюу хєдєлмєрийн хамт олны хvсэлтээр шvvх ял тэнссэнийг хvчингvй болгож, таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлvvлэх тухай магадлал гаргана.

41 дvгээр зvйл. Цэргийн албан хаагч болон цэргийн vvрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг дайны цагт хойшлуулах

1. Цэргийн албан хаагч, мєн цэргийн албанд татагдах буюу дайчлагдах цэргийн vvрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг шvvх дайны цагт байлдааны ажиллагаа дуустал хойшлуулж, уг этгээдийг цэргийн ангид явуулж болно. Шvvх энэ тохиолдолд нэмэгдэл ял биелvvлэхийг нэгэн адил хойшлуулж болно.

2. Хэрэв цэргийн ангид очсон ялтан эх орноо эрэлхэгээр хамгаалагч болохоо харуулбал цэргийн зохих командлалын тодорхойлолтоор шvvх тvvнийг ялаас чєлєєлж буюу ялыг нь єєр хєнгєн ялаар сольж болно.

3. Таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэх нь хойшлогдсон этгээд гэмт хэрэг шинээр vйлдвэл шvvх тvvнд энэ хуулийн 38 дугаар зvйлд заасан журмаар ял оногдуулна.

42 дугаар зvйл. Насанд хvрээгvй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулах

1. Гурван жил хvртэл хугацаагаар анх удаа хорих ял шийтгvvлж байгаа насанд хvрээгvй этгээдэд шvvх ял оногдуулахдаа vйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нєхцєл байдал, тvvнийг нийгмээс тусгаарлахгvйгээр засан хvмvvжvvлэх, дахин боломжийг харгалзан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг зургаан сараас хоёр жил хvртэл хугацаагаар хойшлуулж болно. Шvvх энэ тохиолдолд нэмэгдэл ял биелvvлэхийг нэгэн адил хойшлуулж болно.

2. Энэ зvйлийн нэг дэх хэсэгт заасан журмыг тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /60-68 дугаар зvйл/; зандалчлах /73 дугаар зvйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зvйл/; бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулах /90 дугаар зvйл/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар хvчиндэх /112 дугаар зvйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг дээрэмдэх /125 дугаар зvйлийн хоёр дахь хэсэг/; онц хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар танхайрах /239 дvгээр зvйлийн гурав дахь хэсэг/ гэмт хэрэг vйлдсэн насанд хvрээгvй этгээдэд хэрэглэхгvй.
/Энэ хэсэгт 1990 оны 12 дугаар сарын 28, 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

3. Шvvх насанд хvрээгvй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулахдаа тодорхой хугацаанд ажил буюу сургуульд орох, учруулсан хохирлоо арилгах, ажлын газар сургуулиа єєрчилсєн тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх, бvртгvvлэхээр уг байгууллагад vе vе ирж байх болон тодорхой газар очихгvй байх, тvvнчлэн засан хvмvvжvvлэх, дахин хvмvvжvvлэх тус дєхєм vзvvлэх бусад vvргийг тvvнд даалгаж болно.

4. Шvvх тvvнчлэн уг ялтныг хараа хяналтдаа байлгаж, хvмvvжvvлэх vvргийг хєдєлмєрийн тодорхой хамт олон буюу хvнд тэдний зєвшєєрснєєр хариуцуулж болно.

5. Хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулсан хугацаанд уг ялтанд хяналт тавих vvргийг орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллага гvйцэтгэнэ.

6. Хэрэв хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан єєрийн засарч хvмvvжсэнээ vлгэр жишээ зан тєлєв, сурлага, хєдєлмєрт vнэнч шударга ханддагаараа харуулбал орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллагын саналаар шvvх тvvнийг ялаас чєлєєлж болно.

7. Ялтан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулсан хугацаанд шvvхээс даалгасан vvргийг биелvvлээгvй, эсхvл нийгмийн хэв журам зєрчиж захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсан байвал шvvх орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллагын саналаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулсныг хvчингvй болгож, уг таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдлvvлэх тухай магадлал гаргана.

8. Таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулсан хугацаанд уг ялтан гэмт хэрэг шинээр vйлдвэл шvvх тvvнд энэ хуулийн 38 дугаар зvйлд заасан журмаар ял оногдуулна.

43 дугаар зvйл. Урьдчилан хорьсон хугацааг тооцох

1. Шvvх, урьдчилан хорьсон хугацааны нэг єдрийг хорих ялын нэг єдєрт, засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялын гурван єдєрт тэнцvvлэн ялын хугацаанд оруулан тооцно.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

3. Шvvх єєр тєрлийн ял оногдуулахдаа урьдчилан хорьсон хугацааг харгалзан гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг хєнгєрvvлэх буюу тvvнийг ял эдлэхээс бvрмєсєн чєлєєлж болно.

44 дvгээр зvйл. Гэмт хэрэг vйлдсэн этгээдийг эрvvгийн хариуцлагад татаж болохгvй хугацаа

1. Хэрэв дор дурдсан хугацаа єнгєрвєл гэмт хэрэг vйлдсэн этгээдийг эрvvгийн хариуцлагад татаж болохгvй:

a/ энэ хуульд зааснаар хорих ял оногдуулж болохгvй гэмт хэрэг vйлдсэн єдрєєс хойш хоёр жил єнгєрсєн;

б/ энэ хуульд зааснаар хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгvй гэмт хэрэг vйлдсэн єдрєєс хойш гурван жил єнгєрсєн;

в/ энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгvй гэмт хэрэг vйлдсэн єдрєєс хойш таван жил єнгєрсєн;

г/ энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхvл тvvнээс хvнд ял оногдуулж болох гэмт хэрэг vйлдсэн єдрєєс хойш арван жил єнгєрсєн.

2. Хэрэв дээр дурдсан хугацаа єнгєрєєгvй байхад энэ хуульд зааснаар хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг шинээр vйлдвэл хєєн хэлэлцэх хугацаа тасрах бєгєєд энэ тохиолдолд уг хугацааг сvvлчийн гэмт хэрэг vйлдсэн єдрєєс эхлэн шинээр тоолно.

3. Гэмт хэрэг vйлдсэн этгээд мєрдєн байцаалт буюу шvvхээс оргон зайлсан бол хєєн хэлэлцэх хугацааг тоолох явдлыг зогсооно. Энэ тохиолдолд уг этгээдийг албадан саатуулсан буюу тvvний хэргээ илчлэн ирсэн єдрєєс эхлэн хєєн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. Тэгэхдээ гэмт хэрэг vйлдсэнээс хойш арван таван жил єнгєрсєн бєгєєд гэмт хэрэг шинээр vйлдэж хєєн хэлэлцэх хугацаа тасраагvй бол эрvvгийн хариуцлагад татаж болохгvй.

4. Энэ хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг vйлдсэн этгээдэд хєєн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шvvх шийдвэрлэнэ. Хэрэв шvvх тvvнд хєєн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгvй гэж vзвэл цаазаар авах ял оногдуулж болохгvй бєгєєд уг ялын оронд хорих ял хэрэглэнэ.

45 дугаар зvйл. Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол биелvvлж болохгvй хугацаа

1. Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолыг хуулийн хvчин тєгєлдєр болсон єдрєєс хойш дор дурдсан хугацаанд биелvvлээгvй бол тvvнийг биелvvлж болохгvй:

а/ хорихоос єєр тєрлийн хєнгєн ял шийтгvvлсэн боловч хоёр жил єнгєрсєн;

б/ хоёр жилээс дээшгvй хугацаагаар хорих ял шийтгvvлсэн боловч гурван жил єнгєрсєн;

в/ таван жилээс дээшгvй хугацаагаар хорих ял шийтгvvлсэн боловч таван жил єнгєрсєн бол;

г/ таван жилээс дээшгvй хугацаагаар хорих, эсхvл тvvнээс хvнд ял шийтгvvлсэн боловч арван жил єнгєрсєн.

2. Хэрэв ялтан ял эдлэхээс зайлсхийсэн буюу хєєн хэлэлцэх хугацаа дуусаагvй байхад гэмт хэрэг шинээр vйлдэж шvvхээс нэг жилээс доошгvй хугацаагаар хорих ял шийтгvvлсэн бол хєєн хэлэлцэх хугацаа тасарна. Гэмт хэрэг шинээр vйлдсэн тохиолдолд хєєн хэлэлцэх хугацааг уг гэмт хэргийг vйлдсэн єдрєєс, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд ялтан ялаа эдлэхээр эргэж ирсэн буюу тvvнийг албадан саатуулсан єдрєєс эхлэн шинээр тоолно. Тэгэхдээ таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гарсан єдрєєс хойш арван таван жил єнгєрсєн бєгєєд гэмт хэрэг шинээр vйлдэж хєєн хэлэлцэх хугацаа тасраагvй бол таслан шийдвэрлэх тогтоолыг биелvvлж болохгvй.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

3. Цаазаар авах ял шийтгvvлсэн этгээдэд хєєн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шvvх шийдвэрлэнэ. Хэрэв шvvх хєєн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгvй гэж vзвэл цаазаар авах ялыг хорих ялаар солино.

46 дугаар зvйл. Эрvvгийн хариуцлага болон ялаас чєлєєлєх

1. Шvvх гэмт хэрэг vйлдсэн этгээдийг энэ хуульд заасан тохиолдолд эрvvгийн хариуцлагаас чєлєєлж, оногдуулсан ялыг эдлэхээс хугацааны ємнє суллаж болно.
/Энэ хэсэгт 1994 оны 4 дvгээр сарын 8- ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

2. Хэрэв хэргийг шvvхээр хянан хэлэлцэхийн vед цаг vеийн нєхцєл байдал єєрчлєгдсєний улмаас гэм буруутай этгээдийн vйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан хэрэг нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг этгээд нийгэмд аюулгvй болсон нь тогтоогдвол шvvх тvvнийг эрvvгийн хариуцлагаас чєлєєлж болно.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

47, 48 дугаар зvйл. /Эдгээр зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

49 дvгээр зvйл. /Энэ зvйлийг 1994 оны 4 дvгээр сарын 8-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

50 дугаар зvйл. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу ялыг хєнгєн ялаар солих

1. Хорих, засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгvvлсэн этгээд болон энэ хуулийн 51 дvгээр зvйлд зааснаас бусад ялтныг ялаас хугацааны ємнє тэнсэн суллаж буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар сольж болно.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

2. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих журмыг зєвхєн єєрийн засарч хvмvvжсэнээ vлгэр жишээ зан тєлєв, vнэнч шударга хєдєлмєрєєрєє харуулсан ялтанд хэрэглэнэ.

3. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих асуудлыг таслан шийдвэрлэх тогтоол биелvvлж байгаа байгууллага болон орон нутгийн АДХ-ын гvйцэтгэх захиргааны дэргэдэх хянах комиссын саналаар ялтны ял эдэлж байгаа газрын шvvх шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

4. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих журмыг оногдсон ялын талаас доошгvйг эдэлсэн ялтанд хэрэглэж болно.

5. Гэмт хэрэг санаатай vйлдэж гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгvvлсэн, урьд гэмт хэрэг санаатай vйлдэж хорих газар ял эдэлж байсан бєгєєд ял шийтгэлгvйд тооцоогvй буюу ял шийтгэлгvй болоогvй байхад гэмт хэрэг санаатай дахин vйлдэж хорих ял шийтгvvлсэн этгээдэд ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих журмыг оногдсон ялынхаа гуравны хоёроос доошгvйг эдэлсний дараа хэрэглэж болно.

6. Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу зэвсэг хууль бусаар нэвтрvvлэх /74 дvгээр зvйл/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар хvчиндэх /112 дугаар зvйлийн 2 дахь хэсэг/; мал хулгайлах /1231 дvгээр зvйлийн 2, 3, 4 дэх хэсэг/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар мєнгєн тэмдэгт, vнэт цаасыг хуурамчаар vйлдэх, борлуулах /1791 дvгээр зvйлийн 2 дахь хэсэг /; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар хээл хахууль авах /195 дугаар зvйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэгт шийтгvvлсэн ялтанд ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих журмыг оногдсон ялын дєрєвний гурваас доошгvйг эдэлсний дараа хэрэглэж болно.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт, 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/.

7. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих vед ялтныг тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас мєн чєлєєлж болно.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

8. Эдлээгvй vлдсэн хорих ялыг засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялаар солихдоо тэдгээрийн хугацааг уг тєрлийн ялын хуулиар тогтоосон хэмжээ болон эдлээгvй vлдсэн хорих ялын хугацаанаас хэтрvvлж болохгvй.
/Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

9. Ялаас хугацааны тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солихдоо шvvх хугацааны ємнє тэнсэн суллагдсан буюу эдлээгvй vлдсэн ял нь хєнгєн ялаар солигдсон этгээдийг эдлээгvй vлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хvмvvжvvлэх vvргийг хєдєлмєрийн тодорхой хамт олон буюу хvнд тэдний зєвшєєрснєєр даалгаж болно.

10. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллагдсан этгээд эдлээгvй vлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр vйлдвэл шvvх тvvнд энэ хуулийн 38 дугаар зvйлд заасан журмаар ял оногдуулна.

501 дvгээр зvйл. Хугацаагvй хоригдож буй этгээдийг ялаас чєлєєлєх

Хугацаагvй хоригдож буй этгээд гучаас доошгvй жилийн хорих ял эдэлсний дараа нийгэмд аюулгvй болсон онцгой тохиолдолд тvvнийг ялаас чєлєєлєх эсэх асуудлыг шvvх шийдвэрлэнэ.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/.

51 дvгээр зvйл. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу ялыг хєнгєн ялаар солих журмыг хэрэглэхгvй байх

Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих журмыг дор дурдсан этгээдэд хэрэглэхгvй:

а/ онц аюултай гэмт хэрэгтэн;

б/ тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт шийтгvvлсэн этгээд /60-68 дугаар зvйл/;

в/ зандалчлах /73 дугаар зvйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зvйл/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулах /90 дvгээр зvйлийн хоёр дахь хэсэг/; онц хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар хvчиндэх /112 дугаар зvйлийн гурав дахь хэсэг/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг дээрэмдэх /125 дугаар зvйлийн хоёр дахь хэсэг/; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нєхєрлєлийн гишvvний амь биед халдах /222 дугаар зvйл/; онц хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар танхайрах /239 дvгээр зvйлийн гурав дахь хэсэг/; галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг дээрэмдэх замаар ашиглан шамшигдуулах /245 дугаар зvйлийн гурав дахь хэсэг/; агаарын хєлгийг авч зугатаах /268 дугаар зvйл/; гэмт хэрэгт шийтгvvсэн этгээд;
/Энэ заалтыг 1990 оны 12 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулж, 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

д/ хуулиар тогтоосон журмын дагуу урьдах гэмт хэрэгт ял шийтгэлгvйд тооцоогvй буюу ял шийтгэлгvй болоогvй байхад гэмт хэрэг санаатай vйлдэж хоёр буюу тvvнээс дээш удаа хорих ял шийтгvvлсэн этгээд;

е/ шvvхээс оногдуулсан ялаас хугацааны ємнє хорих газраас тэнсэн суллагдсаны дараа эдлээгvй vлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг дахин санаатай vйлдсэн этгээд.
/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

52 дугаар зvйл. /Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

53 дугаар зvйл. Арван найман насанд хvрэхийн ємнє гэмт хэрэг vйлдсэн этгээдийг ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу ялыг хєнгєн ялаар солих

1. Арван найман насанд хvрэхийн ємнє vйлдсэн гэмт хэрэгт хорих буюу засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгvvлсэн этгээд єєрийн засарч хvмvvжсэнээ vлгэр жишээ зан тєлєв, хєдєлмєр, сурлагад vнэнч шударга ханддагаараа харуулбал ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар сольж болно.

2. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солих асуудлыг таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэх байгууллага болон орон нутгийн АДХ-ын гvйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хvрээгvй хvмvvсийн хэрэг эрхлэх комисс буюу хянах комиссын саналаар ялтны ял эдэлж байгаа газрын шvvх шийдвэрлэнэ.

3. Арван найман насанд хvрэхийн ємнє vйлдсэн гэмт хэрэгт ял шийтгvvлсэн этгээд оногдсон ялын гуравны нэгээс доошгvй эдэлсний дараа тvvнийг ялаас хугацааны ємнє тэнсэн суллаж буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар сольж болно.

4. Дор дурдсан этгээдэд оногдуулсан ялын талаас доошгvйг эдэлсэн бол тvvнийг ялаас хугацааны ємнє тэнсэн суллаж буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар сольж болно:

a/ арван найман насанд хvрэхийн ємнє гэмт хэрэг санаатай vйлдэж таваас доошгvй жил хорих ял шийтгvvлсэн;

б/ урьд нь гэмт хэрэг санаатай vйлдэж, хорих газар ял эдэлж байсан бєгєєд ял шийтгэлгvйд тооцогдоогvй буюу ял шийтгэлгvй болоогvй байхдаа арван найман насанд хvрэхийн ємнє гэмт хэрэг дахин санаатай vйлдэж хорих ял шийтгvvлсэн;

в/ арван найман насанд хvрэхийн ємнє хорих газар ял эдэлж байхдаа гэмт хэрэг санаатай vйлдэж хорих ял шийтгvvлсэн;

5. Дор дурдсан этгээдэд оногдуулсан ялын гуравны хоёроос доошгvйг эдэлсэн бол тvvнийг ялаас хугацааны ємнє тэнсэн суллаж буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар сольж болно:

a/ урьд нь гэмт хэрэг санаатай vйлдэж хорих ял шийтгvvлэн уг ялаас хугацааны ємнє тэнсэн суллагдсан буюу эдлээгvй vлдсэн ялыг єєр хєнгєн ялаар сольсон бєгєєд арван найман насанд хvрэхийн ємнє эдлээгvй vлдсэн ялын хугацаанд дахин гэмт хэрэг санаатай vйлдэж хорих ял шийтгvvлсэн;

б/ арван найман насанд хvрэхийн ємнє зандалчлах /73 дугаар зvйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зvйл/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар хvчиндэх /112 дугаар зvйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар бусдын эд хєрєнгийг дээрэмдэх / 125 дугаар зvйлийн хоёр дахь хэсэг /; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын хєнєрлєлийн гишvvний амь биед халдах /122 дугаар зvйл/; онц хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар танхайрах /239 дvгээр зvйлийн гурав дахь хэсэг/; агаарын хєлгийн авч зугтаах / 268 дугаар зvйл/ гэмт хэрэг vйлдсэн.
/Энэ заалтыг
1990 оны 12 дугаар сарын 28, 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

6. Эдлээгvй vлдсэн хорих ялыг засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялаар солихдоо энэ тєрлийн ялын хуулиар тогтоосон хэмжээний дотор оногдуулах боловч эдлээгvй vлдсэн ялын хугацаанаас хэтрvvлж болохгvй.

7. Ялаас хугацааны ємнє тэнсэн суллах буюу эдлээгvй vлдсэн ялыг хєнгєн ялаар солихдоо шvvх хугацааны ємнє тэнсэн суллагдсан буюу эдлээгvй vлдсэн ял нь хєнгєн ялаар солигдсон этгээдийг эдлээгvй vлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хvмvvжvvлэх vvргийг хєдєлмєрийн тодорхой хамт олон буюу хvнд тэдний зєвшєєрснєєр даалгаж болно.

8. Арван найман насанд хvрэхийн ємнє хугацааны ємнє тэнсэн суллагдсан этгээд эдлээгvй vлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр vйлдвэл шvvх тvvнд энэ хуулийн 38 дугаар зvйлд заасан журмаар ял оногдуулна.

54 дvгээр зvйл. Ял шийтгэлгvй болох

1. Дор дурдсан этгээдийг ял шийтгэлгvй болсон гэж vзнэ:

a/ энэ хуулийн 45, 46 зvйлд зааснаар ялаас чєлєєлєгдсєн;

б/ тэнсэгдсэн этгээд шvvхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр vйлдээгvй бєгєєд уг хугацаанд ял тэнссэнийг хуульд заасан єєр vндэслэлээр хvчингvй болгоогvй;

в/ /Энэ заалтыг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

г/ насанд хvрээгvй этгээд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр vйлдээгvй бєгєєд таслан шийдвэрлэх тогтоолыг тогтоосон журмаар биелvvлээгvй;

д/ торгох, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах, засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ялаар шийтгvvлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн дотор гэмт хэрэг шинээр vйлдээгvй;
/Энэ заалтад 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

е/ гурван жилээс дээшгvй хугацаагаар хорих ял шийтгvvлсэн этгээд vндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш гурван жилийн дотор гэмт хэрэг шинээр vйлдээгvй;
/Энэ заалтад 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

ж/ гурваас дээш зургаан жилээс дээшгvй хугацаагаар хорих ял шийтгvvлсэн этгээд vндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зургаан жилийн дотор гэмт хэрэг шинээр vйлдээгvй;

з/ зургаагаас дээш арван жилээс дээшгvй хугацаагаар хорих ял шийтгvvлсэн этгээд vндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа найман жилийн дотор гэмт хэрэг шийнээр vйлдээгvй;

и/ арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгvvлсэн этгээд болон онц аюултай гэмт хэрэгтэн vндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа арван жилийн дотор гэмт хэрэг шинээр vйлдээгvй бєгєєд шvvх уг этгээдийг засарч хvмvvжсэн, ял шийтгэлтэйд тооцох шаардлагагvй гэж тогтоосон бол.

2. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

3. Хорих ял шийтгvvлсэн этгээд ялаа эдэлж дууссаны дараа єєрийн засарч хvмvvжсэнээ vлгэр жишээ зан тєлєв, хєдєлмєрт vнэнч шударга ханддагаараа харуулбал олон нийтийн байгууллага буюу хєдєлмєрийн хамт олны хvсэлтээр шvvх энэ зvйлд заасан хугацаанаас ємнє ял шийтгэлгvйд тооцож болно.

4. Хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны ємнє суллагдсан этгээдийн ял шийтгэлгvй болох хугацааг vндсэн болон нэмэгдэл ял эдлэхээс чєлєєлсєн vеэс тоолно. Ялыг єєр хєнгєн ялаар сольсон тохиолдолд жинхэнэ ял эдэлсэн хугацааг энэ зvйлийн 43 дугаар зvйлд заасан журмын дагуу тоолно.

5. Ялаа эдэлж дууссан этгээд ял шийтгэлгvй болох хугацаа дуусахын ємнє гэмт хэрэг шинээр vйлдвэл ял шийтгэлгvй болох хугацаа тасрах бєгєєд сvvлчийн гэмт хэрэгт оногдуулсан vндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа тvрvvчийн гэмт хэрэгт ял шийтгэлгvй болох хугацааг дахин эхэлж тоолно. Энэ тохиолдолд тухайн гэмт хэргvvдийн аль хvндэд нь ял шийтгэлгvй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ял шийтгэгдсэнд тооцно.


ТАВДУГААР БYЛЭГ

ЭМНЭЛГИЙН БОЛОН ХYМYYЖЛИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

55 дугаар зvйл. Сэтгэл мэдрэлийн євчтэй хvмvvст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх

1. Хэрэг хариуцах чадваргvй vедээ нийгэмд аюултай гэмт хэрэг vйлдсэн, эсхvл хэрэг хариуцах чадвартай байхдаа тийм хэрэг vйлдсэн боловч таслан шийдвэрлэх тогтоол гарахын ємнє буюу ял эдэлж байх vедээ сэтгэл мэдрэлийн євчнєєр євчилж, єєрийн vйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгvй болсон этгээдэд шvvх сэтгэл мэдрэлийн ердийн буюу тусгай эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

2. Сэтгэл мэдрэлийн ердийн эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, vйлдсэн нийгэмд аюултай хэргийн шинж чанараараа эмнэлэгт байлгаж, албан журмаар эмчлэх шаардлагатай сэтгэл мэдрэлийн євчтєнд хэрэглэж болно.

3. Сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, vйлдсэн нийгэмд аюултай хэргийн шинж чанараараа нийгэмд онц аюултай сэтгэл мэдрэлийн євчтєнд хэрэглэж болно.

4. Сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт байлгаж байгаа этгээдийг нийгэмд аюултай хэрэг шинээр vйлдэх боломжгvй, хvч нэмэгдvvлсэн хяналтын нєхцєлд байлгана.

56 дугаар зvйл. Сэтгэл мэдрэлийн євчтєнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах, єєрчлєх, зогсоох

1. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах шаардлагатай гэж шvvх vзвэл тухайн этгээдийн сэтгэл мэдрэлийн євчний байдал, vйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан албадлагын арга хэмжээний тєрлийг сонгон тогтооно.

2. Уг этгээд эдгэрсэн буюу євчний шинж байдал єєрчлєгдсєний улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ цаашид хэрэглэх шаардлагагvй болсон тохиолдолд уг арга хэмжээг хэрэглэхийг эмчилж байгаа байгууллагын дvгнэлтээр шvvх зогсооно.

3. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний тєрлийг эмчилж байгаа байгууллагын дvгнэлтээр єєрчилнє.

4. Хэрэв шvvх сэтгэл мэдрэлийн євчтєнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагvй гэж vзсэн, мєн тийм арга хэмжээ хэрэглэхийг зогсоосон бол уг этгээдийг эмчийн хяналтад заавал байлгахаар тєрєл садны нь хvмvvст, эсхvл асран хамгаалагчид шилжvvлж болно.

57 дугаар зvйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг тооцох

Гэмт хэрэг vйлдсэний дараа буюу ял эдэлж байх vедээ сэтгэл мэдрэлийн євчнєєр євчилж єєрийн vйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгvй болсон этгээдэд уг євчнийг эдгэрсний дараа хэрэв хєєн хэлэлцэх хугацаа дуусаагvй буюу эрvvгийн хариуцлага болон ялаас чєлєєлєх бусад vндэслэл байхгvй бол шvvх ял хэрэглэж болно. Эдгэрсний нь дараа ял хэрэглэсэн этгээдийн ялын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг оруулан тооцно.

58 дугаар зvйл. Архаг архичин буюу мансууруулах зvйл хэрэглэгч этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, тэдэнд харгалзан дэмжигч тогтоох

1. Архаг архичин буюу мансууруулах зvйл хэрэглэгч этгээд гэмт хэрэг vйлдсэн тохиолдолд эмч нарын комиссын дvгнэлт байгаа бол олон нийтийн байгууллага, хєдєлмєрийн хамт олон, эрvvлийг хамгаалах байгууллагын хvсэлт буюу єєрийн санаачлагаар шvvх уг этгээдэд vйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ албадан эмчилгээ хэрэглэж болно.

2. Хорихоос єєр тєрлийн ял шийтгvvлсэн архаг архичин буюу мансууруулах зvйл хэрэглэгч этгээдийг хєдєлмєр, эмчилгээний тусгай дэглэмтэй байгууллагад албадан эмчилнэ.

3. Хорих ял шийтгvvлсэн архаг архичин буюу мансууруулах зvйл хэрэглэгч этгээдийг ял эдлэх хугацаанд нь албадан эмчлэх бєгєєд хорих газраас суллагдсаны дараа уг эмчилгээг vргэлжлvvлэх шаардлагатай бол тvvнийг хєдєлмєр, эмчилгээний тусгай дэглэмтэй байгууллагад албадан эмчилнэ.

4. Албадан эмчилгээг уг этгээдийг эмчилж байгаа байгууллагын саналыг vндэслэн шvvх зогсооно.

5. Согтууруулах ундаа буюу мансууруулах зvйл хэрэглэж гэр бvлээ эд материалын хvнд байдалд оруулсан этгээд гэмт хэрэг vйлдсэн тохиолдолд шvvх vйлдсэн гэмт хэрэгт нь хорихоос єєр тєрлийн ял оногдуулбал тvvний гэр бvлийн гишvvд, vйлдвэрчний эвлэл болон олон нийтийн бусад байгууллага, прокурор, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу эрvvлийг хамгаалах байгууллагын хvсэлтээр тvvнийг эрх эдэлж, vvрэг хvлээх хязгаарлагдмал чадвартайд тооцох эрхтэй бєгєєд шvvхийн таслан шийдвэрлэх тогтоолыг vндэслэн уг этгээдэд харгалзан дэмжигч тогтооно.

59 дvгээр зvйл. /1995 оны 12 дугаар сарын 11-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.


ТУСГАЙ АНГИ

ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

I. Тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг

 

60 дугаар зvйл. Эх орноосоо урвах

Эх орноосоо урвасан, єєрєєр хэлбэл, Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, тєрийн бvрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, батлан хамгаалах хvчин чадалд хохирол учруулахын тулд тєрийн нууцыг гадаад улсад єгсєн, Монгол Улсын эсрэг дайсагнасан vйл ажиллагаа явуулж буй гадаад улс, тvvний байгууллагатай хамтран ажилласан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Монгол Улсын эсрэг дайсагнасан vйл ажиллагаа явуулахаар гадаадын тагнуулын байгууллагад элсэгдсэн боловч авсан даалгавраа биелvvлэх талаар ямар ч vйлдэл хийгээгvй бєгєєд гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой болохоо тєрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрvvгийн хариуцлагаас чєлєєлнє.

/Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

601 дугаар зvйл. Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

Тєрийн эрх мэдлийг Yндсэн хуулийн бус аргаар авах зорилго бvхий хуйвалдаан зохион байгуулсан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор бэлтгэж буй хуйвалдааныг тєрийн зохих байгууллага буюу албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрvvгийн хариуцлагаас чєлєєлнє.

/Энэ зvйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/

61 дvгээр зvйл. Тагнуул хийх

Гадаадын иргэн буюу харьяалалгvй этгээд тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зvйлийг гадаад улс, гадаадын байгууллага, иргэнд шилжvvлэн єгсєн, шилжvvлэн єгєх зорилгоор хулгайлсан, цуглуулсан, тvvнчлэн Монгол Улсын эрх ашигт хохирол учруулахад ашиглахын тулд гадаадын тагнуулын байгууллагын даалгавраар бусад мэдээ, баримт бичиг, эд зvйлийг шилжvvлэн єгсєн, цуглуулсан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7, 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт орсон/.

62 дугаар зvйл. Улс тєрийн зорилгоор аллага хийх

1. Монгол Улсын засаг тєрийг бусниулан доройтуулах, сулруулах зорилгоор тєр, олон нийтийн vйл ажиллагаатай нь холбогдуулан тєрийн болон олон нийтийн зvтгэлтэн, тvvнчлэн засгийн тєлєєлєгчийг алсан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

2. Мєн зорилгоор тєр, олон нийтийн vйл ажиллагаатай нь холбогдуулан тєрийн болон олон нийтийн зvтгэлтэн, тvvнчлэн засгийн тєлєєлєгчийн бие махбодид хvнд гэмтэл учруулсан бол зургаагаас арван хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

6З дугаар зvйл. Улс тєрийн зорилгоор гадаад улсын тєлєєлєгчийн эсрэг аллага хийх

1. Дайн єдєєх буюу олон улсын байдлыг хvндрvvлэх зорилгоор гадаад улсын тєлєєлєгчийг алсан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.

2. Мєн зорилгоор гадаад улсын тєлєєлєгчийн бие махбодид хvнд гэмтэл учруулсан бол зургаагаас арван гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

64 дvгээр зvйл. Хорлон сvйтгэх

Монгол Улсын хvчин чадлыг сулруулах зорилгоор хvмvvсийг vй олноор устгах, тэдний бие махбодид гэмтэл, эрvvл мэндэд нь бусад гэм хор учруулах, тvvнчлэн vйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл болон бусад эд хєрєнгийг сvйтгэх, гэмтээхэд чиглэсэн дэлбэлэх, галдан шатаах болон бусад vйлдлийг хийсэн, мєн зорилгоор хvн, амьтныг vй олноор хордуулсан, хvн, амьтны гоц халдварт євчин тараасан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 1990 оны 12 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмэлт, 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

65 дугаар зvйл. Хорлон саатуулах

Монгол Улсын хvчин чадлыг сулруулах зорилгоор аж vйлдвэр, тээвэр, хєдєє аж ахуй, мєнгєний систем, худалдаа болон улс ардын аж ахуйн бусад салбар, тvvнчлэн улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын vйл ажиллагааг бусниулан доройтуулахад чиглэгдсэн vйлдэл, эс vйлдлийг улс, хоршоолол, олон нийтийн vйлдвэр, албан газар, байгууллагыг ашиглах буюу тэдгээрийн хэвийн ажиллагааг саатуулах замаар хийсэн бол наймаас арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

66 дугаар зvйл. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

67 дугаар зvйл. Дайныг сурталчлах

Дайныг ямар нэгэн хэлбэрээр сурталчилсан бол хоёроос найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

68 дугаар зvйл. Тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг vйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай vйл ажиллагаа явуулах, тvvнчлэн тєрийн эсрэг байгууллагад оролцох

Тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг vйлдэхээр бэлтгэх, тvvнийг vйлдэх буюу тийм гэмт хэрэг vйлдэх зорилготой байгууллагыг байгуулахад чиглэсэн зохион байгуулалттай vйл ажиллагаа явуулсан, тvvнчлэн тєрийн эсрэг байгууллагад оролцсон бол энэ хуулийн 60-67 дугаар зvйлийн аль тохирохоор ял шийтгэнэ.

69 дvгээр зvйл. /Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.


II. Тєрийн эсрэг бусад гэмт хэрэг

70 дугаар зvйл. Yндэсний эв нэгдлийг бусниулах

Хvмvvсийг vндэс, угсаа, хэл, арьсны єнгєєр ялгаварлан гадуурхах, дайсагнуулах зорилгоор ухуулсан, сурталчилсан, заримынх нь эрхийг хязгаарласан, тэдэнд давуу байдал тогтоосон бол таваас арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/6

71 дvгээр зvйл. Тєрийн нууц задруулах

1. Улсын нууцад хамаарах объект, тодорхой vйл ажиллагаа, мэдээ, баримт бичиг, эд зvйлийг итгэмжлэгдэн хариуцдаг, эсхvл ажил албаны vvргийн дагуу мэдсэн этгээд тэдгээрийн нууцыг задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгvй бол дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Албан vvргийн хувьд тєрийн нууцыг мэдэх ёсгvй этгээд эрх бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр тєрийн нууцыг олж авах зорилгоор хайсан, бусдад задруулсан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Тєрийн нууцыг задруулсны улмаас хvнд хор уршиг учирсан бол гурваас найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

72 дугаар зvйл. Тєрийн нууц мэдээ, баримт бичиг биет зvйлийг vрэгдvvлэх

1. Тєрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зvйлийг итгэмжлэгдэн хариуцдаг, эсхvл тєрийн нууцтай албан vvргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зєрчсєний улмаас тэдгээрийг vрэгдvvлсэн бол гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

2. Энэ хэргийн улмаас хvнд хор уршиг учирсан бол хоёроос зургаан жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

7З дугаар зvйл. Зандалчлах

Улс хоршоолол, олон нийтийн болон хувийн vйлдвэр, албан газар, байгууллага болон иргэдэд халдан довтлох зорилгоор зэвсэг бvхий бvлэг зохион байгуулсан, тvvнчлэн тийм бvлэгт буюу тэдний vйлдсэн довтолгоонд оролцсон бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 1990 оны 12 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмэлт, 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

731 дvгээр зvйл. Хvнийг барьцаалах

1. Бусад этгээдээс мєнгє, хєрєнгє гаргуулахаар болон єєр бусад vйлдэл гvйцэтгvvлэх, гvйцэтгэхээс татгалзуулах явдлыг барьцаанд байгаа этгээдийг суллах нєхцєл болгон тавьж уг этгээдийг барьцаалсан бол найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бvлэг этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн vйлдсэн, тvvнчлэн насанд хvрээгvй хvнийг болон жирэмсэн эмэгтэйг, эсхvл хэд хэдэн хvнийг барьцаалсан, барьцаанд байгаа этгээдийн амь насанд заналхийлсэн бол долоогоос арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ хэргийн улмаас барьцаанд байгаа этгээдэд хvнд хор уршиг учирсан, эсхvл хохирогчийн амь хохирсон нь хvний амины гэмт хэргийн шинжгvй бол наймаас арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар нэмсэн/.

74 дvгээр зvйл. Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу, зэвсэг хууль бусаар хил нэвтрvvлэх

1. Хар тамхи, мансууруулах, хордуулах болон цацраг идэвхт бодис, галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны хэрэгсэл болон тасарч дэлбэрэх бодис хууль бусаар Монгол Улсын хил нэвтрvvлсэн бол наймаас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бvлэг этгээд, эсхvл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж vйлдсэн бол арван таваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

741 дvгээр зvйл. Хvний цус, эд, эрхтэнг хууль бусаар хил нэвтрvvлэх

1. Хvний цус, эд, эрхтэнг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрvvлсэн бол нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

2. Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бvлэг этгээд, эсхvл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж vйлдсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар нэмсэн/.

75 дугаар зvйл. Нийтийн эмх замбараагvй байдал бий болгох

Тvйвээн vймvvлэх, эвдэн бусниулах, галдан шатаах болон тэдгээртэй адил бусад vйлдэлд хvргэсэн нийгмийн эмх замбараагvй байдлыг зохион байгуулсан, уг vйлдэлд оролцогчид дээр заасан гэмт хэргийг шууд vйлдсэн буюу засгийн тєлєєлєгчийг зэвсэглэн эсэргvvцсэн бол хоёроос арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

76 дугаар зvйл. Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийх

1. Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ хэргийг vйлдэхдээ биедээ гэмтэл учруулсан, худал євчилсєн, хуурамч баримт бичиг vйлдсэн, эсхvл бусад аргаар залилан мэхэлсэн, тvvнчлэн бусад хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар vйлдсэн бол хоёроос таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

77 дугаар зvйл. Цэргийн дайчилгааны татлагаас зайлсхийх

1. Монгол Улсын зэвсэгт хvчний эгнээнд дайчилгаагаар татагдахаас зайлсхийсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ хэргийг дайны цагт vйлдсэн бол дєрвєєс арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

78 дугаар зvйл. Дайны цагт албан журмын vvргээ биелvvлэх, татвар тєлєхєєс зайлсхийх

Дайны цагт хєдєлмєрийн дайчилгаа буюу албан журмын бусад vvрэг биелvvлэх, тvvнчлэн татвар тєлєхєєс зайлсхийсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

79 дvгээр зvйл. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх

1. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас дєрвєн зуун мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бvлэг этгээд vйлдсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг зуун тавин мянгаас таван зуун мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

Тайлбар: Yзэл бодол, улс тєрийн болон шударга ёсны бусад vйл ажиллагааны улмаас хавчигдан мєшгєгдсєн гадаадын иргэн, харьяалалгvй хvн Монгол Улсын Yндсэн хуульд заасан орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зvйл хамаарахгvй.

/Энэ зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

791 дvгээр зvйл. Улсын хилийн дэглэм зєрчих

Монгол Улсын хилийн багана тэмдгийг санаатай устгах, гэмтээх, тvvнчлэн улсын хилийн ус болон шугам огтлон гарсан зам, гvvр, холбооны байгууламжийг ашиглах журмыг ноцтой зєрчсєн буюу Монгол Улсын хилийн дэглэмийг зєрчиж захиргааны арга хэмжээ авагдсаны дараа нэг жилийн дотор дахин тийм зєрчил гаргасан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу дєчин мянгаас хоёр зуун мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/

8О дугаар зvйл. Олон улсын нислэгийн журам зєрчих

Зохих зєвшєєрєлгvй Монгол Улсад нисэж ирсэн буюу Монгол Улсаас нисэж гарсан, зєвшєєрєлд заасан агаарын хаалга, агаарын зам, буух газар, нислэгийн єндрийг баримтлаагvй буюу олон улсын нислэгийн журмыг бусад байдлаар зєрчсєн бол агаарын хєлгийг хураах буюу хураахгvйгээр хоёроос найман жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас дєрвєн зуун мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

81, 82 дугаар зvйл. /1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

8З дугаар зvйл. Тєрийн эсрэг гэмт хэргийг vл мэдээлэх

Эх орноосоо урвах /6О дугаар зvйл/; Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /6О1 дvгээр зvйл/; тагнуул хийх /61 дvгээр зvйл/; улс тєрийн зорилгоор аллага хийх /62, 6З дугаар зvйл/; хорлон сvйтгэх /64 дvгээр зvйл/; хорлон саатуулах /65 дугаар зvйл/; тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг vйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай vйл ажиллагаа явуулах, тvvнчлэн тєрийн эсрэг байгууллагад оролцох /68 дугаар зvйл/; зандалчлах /7З дугаар зvйл/ гэмт хэргийг vйлдэхээр бэлтгэж байгааг буюу vйлдсэнийг лавтай сайн мэдсээр байгаад зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгvй бол нэгээс гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

84 дvгээр зvйл. Тєрийн эсрэг гэмт хэргийг нуун далдлах

Эх орноосоо урвах /6О дугаар зvйл/; Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /6О1 дvгээр зvйл/; тагнуул хийх /61 дvгээр зvйл/; улс тєрийн зорилгоор аллага хийх /62, 6З дугаар зvйл/; хорлон сvйтгэх /64 дvгээр зvйл/; хорлон саатуулах /65 дугаар зvйл/; тєрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг vйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай vйл ажиллагаа явуулах, тvvнчлэн тєрийн эсрэг байгууллагад оролцох /68 дугаар зvйл/; зандалчлах /7З дугаар зvйл/; хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу, зэвсгийг хууль бусаар хил нэвтрvvлэх /74 дvгээр зvйл/ гэмт хэргийг урдаас амлалгvйгээр нуун далдалсан бол нэгээс таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар 7-ны єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/


ХОЁРДУГААР БYЛЭГ

ХYНИЙ АМЬ БИЕ, ЭРYYЛ МЭНД, ЭРХ ЧЄЛЄЄ, НЭР АЛДРЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

86 дугаар зvйл. Хvнийг санаатай алах

1. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан хvндрvvлэх нєхцєл байдалгvйгээр хvнийг санаатай алсан бол арваас хорин таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Хvнийг:

а/ шунахай сэдэлтээр;

б/ танхай сэдэлтээр;

в/ єс хонзонгийн сэдэлтээр;

г/ єєр бусад жигшvvрт зорилгоор;

д/ албаны болон олон нийтийн журамт vvргээ биелvvлж байгаатай нь холбогдуулан;

е/ онц харгис хэрцгийгээр;

ж/ олон хvний амь биед аюултай аргаар;

з/ хохирогчийн жирэмсэн болон биеэ хамгаалж чадахгvй байгааг мэдсээр байж;

и/ хvнийг санаатай алах гэмт хэргийг давтан vйлдсэн /энэ хуулийн 87, 89 дvгээр зvйл хамаарахгvй/;

к/ зохион байгуулалттай бvлэг этгээд;

л/ онц аюултай гэмт хэрэгтэн;

м/ єєр гэмт хэргийг нуун далдлах буюу vйлдэхэд хялбар болгохоор;

н/ урьдчилан тєлєвлєж;

о/ хvний цус, эд, эрхтэнг авах, худалдах, шилжvvлэн суулгах зорилгоор;

/Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар нэмсэн/.

п/ нэг амиар хоёр буюу тvvнээс олон хvнийг санаатай алсан бол хориос хорин таван жил хvртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.

/85, 86 дугаар зvйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэгтгэн 86 зvйл болгон єєрчлєн найруулсан/.

87 дугаар зvйл. Санаа сэтгэл нь хvчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алах

Хохирогчид хvчээр дарлагдсан буюу хvндээр доромжлогдсон, эсхvл тvvний хууль бус бусад vйлдлээс болж гэм буруутай этгээдэд буюу тvvний ойр дотны хvмvvст хvнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хvчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алсан бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчилсєн/

88 дугаар зvйл. Бусдыг болгоомжгvй алах

Бусдыг болгоомжгvй алсан бол таван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

89 дvгээр зvйл. Аргагvй хамгаалалтын хэр хэмжээг хэтрvvлж бусдыг алах

Аргагvйн хамгаалалтын хэр хэмжээг хэтрvvлж бусдыг алсан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

90 дvгээр зvйл. Бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулах

1. Бусдын бие махбодид амь биед нь аюултай буюу сохор, дvлий болгосон, бусад ямар нэгэн эрхтнээс хагацуулсан буюу тvvнийг ажиллагаагvй болгосон, нvvрийг засаршгvй эвдэж дvрсийг алдагдуулсан, хvvхэд дутуу гаргуулсан, сэтгэл мэдрэлийн євчтэй болгосон, тvvнчлэн эрvvл мэндийг сарниулан хєдєлмєрийн чадварын гуравны нэгээс доошгvйг удаан хугацаагаар алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол гурваас найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ vйлдлийн улмаас хохирогч нас барсан, уг vйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, тvvнчлэн уг vйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол таваас арван хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

91 дvгээр зvйл. Санаа сэтгэл нь хvчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулах

Хохирогчид хvчээр дарлагдсан буюу хvндээр доромжлогдсон, эсхvл тvvний хууль бус бусад vйлдлээс болж гэм буруутай этгээдэд буюу тvvний ойр дотны хvмvvст хvнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хvчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулсан бол дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

901 дvгээр зvйл. Хvний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах

1. Хохирогчид хvч хэрэглэх, айлган сvрдvvлэх, эд материалын буюу єєрийн давуу байдлыг ашиглах замаар эрхшээлдээ оруулж, тулган хавчиж цус, эд, эрхтэнг нь авсан бол таваас арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Хvний цус, эд, эрхтэнг нь ашиг олох зорилгоор хууран мэхэлж авсан бол дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар нэмсэн/.

92 дугаар зvйл. Бусдын бие махбодид хvнд гэмтэл болгоомжгvй учруулах

Бусдын бие махбодид хvнд гэмтэл болгоомжгvй учруулсан бол хоёр жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

9З дугаар зvйл. Аргагvй хамгаалалтын хэр хэмжээг хэтрvvлж бусдын бие махбодид хvнд гэмтэл учруулах

Аргагvй хамгаалалтын хэр хэмжээг хэтрvvлж бусдын бие махбодид хvнд гэмтэл учруулсан бол нэг жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

94 дvгээр зvйл. Бусдын бие махбодид хvндэвтэр гэмтэл санаатай учруулах

1. Бусдын бие махбодид амь биед нь аюулгvй бєгєєд энэ хуулийн 90 дvгээр зvйлд заасан хор уршиг учруулаагvй боловч удаан хугацаагаар эрvvл мэндийг сарниулсан буюу хєдєлмєрийн чадварын гуравны нэгээс дээшгvйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

2. Энэ vйлдлийн улмаас хохирогч зовон тарчилсан буюу уг vйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчилсєн/

95 дугаар зvйл. Санаа сэтгэл нь хvчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хvндэвтэр гэмтэл санаатай учруулах

Хохирогчид хvчээр дарлагдсан буюу хvндээр доромжлогдсон, эсхvл тvvний хууль бус бусад vйлдлээс болж гэм буруутай этгээдэд буюу тvvний ойр дотны хvмvvст хvнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хvчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хvндэвтэр гэмтэл санаатай учруулсан бол нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

96 дугаар зvйл. Бусдын бие махбодид хvндэвтэр гэмтэл болгоомжгvй учруулах

Бусдын бие махбодид хvндэвтэр гэмтэл болгоомжгvй учруулсан бол нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх буюу арван таван мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

97 дугаар зvйл. /1997 оны 12 дугаар сарын 5-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

98 дугаар зvйл. Бусдын бие махбодид хєнгєн гэмтэл санаатай учруулах

1. Бусдын бие махбодид хєнгєн гэмтэл санаатай учруулсан нь эрvvл мэндийг тvр сарниулсан буюу хєдєлмєрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол нэг жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, эсхvл арван мянгаас тавин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. Энэ vйлдлийг давтан буюу бvлэглэж хийсэн бол хоёр жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

99 дvгээр зvйл. Зодох

1. Бусдыг зодсон нь энэ хуулийн 98 дугаар зvйлд заасан хор уршиг учруулаагvй бол нэг жил хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх буюу арван мянгаас хорин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 1993 оны 6 дугаар сарын 7-ны єдрийн єєрчлєлт орсон/

2. Энэ vйлдлийг давтан буюу бvлэглэж хийсэн бол нэг жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

100 дугаар зvйл. Тарчлаах

Байнга зодон буюу тарчлаах шинжтэй бусад vйлдэл хийсэн нь энэ хуулийн 90, 94 дvгээр зvйлд заасан хор уршиг учруулаагvй бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

101 дvгээр зvйл. Алах, хvнд гэмтэл учруулахаар заналхийлэх

Бусдыг алахаар буюу хvнд гэмтэл учруулахаар заналхийлсэн нь биелэгдэх vндэслэлтэй байсан бол дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

102 дугаар зvйл. Амиа хорлоход хvргэх

Эд материалын болон єєр байдлаар эрхшээлдээ байгаа хvнтэй хэрцгий харьцсан буюу алдар хvндийг нь байнга басан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон буюу хорлохоор завдсан бол зургаан жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

10З дугаар зvйл. Хууль бусаар vр хєндєх

1. Их эмч хууль бусаар vр хєндсєн бол хоёр жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, эсхvл гурван жил хvртэл хугацаагаар эмчлэх эрхийг хасах ял шийтгэнэ.

2. Эмнэлгийн бус нєхцєлд буюу эмнэлгийн дээд мэргэжилгvй хvн vр хєндсєн бол таван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

З. Энэ зvйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан vйлдлийг удаа дараа хийсэн буюу уг vйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхvл эрvvл мэндэд хvнд хор уршиг учирсан бол эмчлэх эрхийг хасах буюу хасахгvйгээр гурваас найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

104 дvгээр зvйл. Эмэгтэй хvнийг тулган шаардаж vр хєндvvлэх

Эмэгтэй хvнийг тулган шаардаж vр хєндvvлсэн бол хоёр жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

105 дугаар зvйл. Хvvхэд солих, худалдах, хууль бусаар vрчлэх

1. Бусдын хvvхдийг санаатай сольсон, худалдсан, хууль бусаар vрчилсэн бол зургаан жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7, 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиудаар єєрчлєлт, 1996 оны 5 дугаар сарын 9-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/.

2. Энэ vйлдлийг шунахай буюу бусад жигшvvрт сэдэлтээр хийсэн бол арван хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1051 дvгээр зvйл. Хvн хулгайлах

1. Хvн хулгайлсан нь хvн барьцаалах гэмт хэргийн шинжгvй бол зургаан жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Хvнийг дараахь хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар хулгайлсан:

а/ хохирогчийн амь нас, эрvvл мэндэд аюултай хvч хэрэглэж;

б/ танхай буюу бусад жигшvvрт сэдэлтээр;

в/ жирэмсэн эмэгтэй болон насанд хvрээгvй хvнийг хулгайлсан;

г/ урьдчилан тохиролцсон бvлэг этгээд;

д/ энэ гэмт хэргийг давтан vйлдсэн;

е/ онц аюултай гэмт хэрэгтэн;

ж/ хvний цус, эд, эрхтэнг авах зорилгоор;

/Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар нэмсэн/.

з/ энэ хэргийн улмаас хvний амь болгоомжгvйгээр хохирсон буюу бусад хvнд хор уршиг учирсан бол долоогоос арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.

/Энэ зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар нэмсэн/.

1052 дугаар зvйл. Хvvхэд хаях, тєєрvvлэх

Тєрvvлсэн болон vрчлэн авсан хvvхдээ хаясан, тєєрvvлж орхисон бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний єдрийн хуулиар нэмсэн/.

106 дугаар зvйл. Єнгєний євчин халдаах

1. Єєрийн биед єнгєний євчин байгааг мэдсээр байж хурьцал vйлдэх буюу єєр замаар бусдад халдаасан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, эсхvл хорин таван мянгаас тавин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

2. Энэ vйлдлийг єнгєний євчин халдаасан гэмт хэрэгт урьд шийтгvvлсэн этгээд хийсэн, тvvнчлэн хоёр буюу тvvнээс дээш эсхvл насанд хvрээгvй хvнд єнгєний євчин халдаасан бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1061 дvгээр зvйл. Дархлалын олдмол хомсдлын євчнийг бусдад халдаах

1. Єєрийн биед дархлалын олдмол хомсдлын євчин байгааг мэдсээр байж хурьцал vйлдэх буюу єєр замаар бусдад халдаасан бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Yйлдвэр, худалдаа, эм хангамжийн болон бусад байгууллагын албан тушаалтан, иргэн дархлалын олдмол хомсдлын євчний вирус илрvvлэх шинжилгээг хийлгээгvй цус, цусан бvтээгдэхvvн, эд эрхтэн борлуулсны улмаас тухайн євчний халдвар бусдад тараасан бол дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З. Эмч болон эмнэлгийн байгууллагын ажилтан vvрэгт ажилдаа хариуцлагагvй хандсаны улмаас дархлалын олдмол хомсдлын євчний халдвар бусдад тараасан бол дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмсэн/

107 дугаар зvйл. Єнгєний євчнийг эмчлvvлэхээс зайлсхийх

Эрvvлийг хамгаалах байгууллагаас шаардсаар байтал єнгєний євчнийг эмчлvvлэхээс зайлсхийсэн бол хоёр жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, эсхvл хорин мянгаас наян мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

108 дугаар зvйл. Євчтєнд тусламж vзvvлэхгvй байх

1. Эмч болон тусгай журамд заасны дагуу євчтєнд тусламж vзvvлэх vvрэг бvхий этгээд уг vvргээ хvндэтгэх шалтгаангvйгээр биелvvлээгvй буюу хайнга хандсан бол нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх буюу арван мянгаас хорин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиудаар єєрчлєлт орсон/

2. Энэ хэргийн улмаас євчтєн нас барсан буюу тvvнд бусад хvнд хор уршиг учирсан бол мэргэжлийн vйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгvйгээр таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1081 дvгээр зvйл. Шаардлага хангаагvй нєхцєлд хvний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжvvлэн суулгасан

Шаардлага хангаагvй нєхцєлд хvний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжvvлэн суулгасны улмаас хvн євчилсєн, тахир дутуу болсон, хvний амь хохирсон бол эмчлэх эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасах буюу хасахгvйгээр таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар нэмсэн/.

109 дvгээр зvйл. Амь биед аюултай нєхцєлд орхих

1. Амь биед нь аюултай нєхцєлд байгаа хvнд єєртєє болон бусад хvмvvст аюул учруулахгvйгээр туслах бололцоотой байсан атлаа хойшлуулшгvй яаралтай тусламж vзvvлээгvй, эсхvл тусламж vзvvлэх шаардлагатай болохыг зохих байгууллага, хvмvvст мэдэгдээгvй бол нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх буюу арван мянгаас гучин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/.

2. Бага балчир, єндєр настай, євчний болон бусад шалтгааны улмаас биеэ арчлан хамгаалж чадахгvй хvн амь биед нь аюултай нєхцєлд байхад туслах бололцоотой бєгєєд халамжлах vvрэгтэй этгээд тусламж vзvvлээгvй зориуд орхисон, эсхvл тvvнийг амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан бол хоёр жил хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

З. Энэ зvйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийн улмаас хохирогч нас барсан буюу тvvнд бусад хvнд хор уршиг учирсан бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

110 дугаар зvйл. Арван зургаан насанд хvрээгvй хvнтэй хурьцал vйлдэх

Арван зургаан насанд хvрээгvй хvнтэй хурьцал vйлдсэн бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

111 дvгээр зvйл. Биеэ vнэлэх, биеэ vнэлэхийг зохион байгуулах

1. Биеэ vнэлсэн хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа нэг жилийн дотор дахин тийм зєрчил гаргасан бол хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Биеэ vнэлэх газрыг зохион байгуулсан, санхvvжvvлсэн буюу буй болгосон, шунахай зорилгоор зуучилсан бол хоёроос дєрвєн жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З. Хvч хэрэглэж буюу айлган сvрдvvлж, эсхvл насанд хvрээгvй хvнийг биеэ vнэлэхэд татан оруулсан бол гурваас дєрвєн жил зургаан сар хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ зvйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг зохион байгуулалттай бvлэг этгээд vйлдсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан /.

/Энэ зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

1111 дvгээр зvйл. Хууран мэхлэх замаар хvмvvс элсvvлэх

1. Биеийг нь vнэлvvлж ашиг олох зорилгоор хууран мэхэлж хvмvvсийг элсvvлсэн бол дєрвєн жил хvртэл хугацаагаа&