Site hosted by Angelfire.com: Build your free website today!

2001 оны 6 дугаар сарын 8-ны єдєр
Улаанбаатар хот

СОЁЛЫН ЄВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь соёлын євийг эрэн сурвалжлах, бvртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, vнэлэх, хадгалж, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, євлvvлэн уламжлуулах, ємчлєх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Соёлын євийг хамгаалах тухай хууль тогтоомж

2.1. Соёлын євийг хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон тvvнтэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйл

3.1. Тvvхэн тодорхой орон зай, цаг vеийн аль нэг хэсгийг тєлєєлж чадах тvvх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бvхий дараахь эд єлгийн зvйлийг ємчийн хэлбэр харгалзахгvйгээр тvvх, соёлын дурсгалт зvйлд хамааруулна:

3.1.1. эртний хvний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мєрийг хадгалсан соёлт давхарга, ашигт малтмал олборлож, боловсруулж, vйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисvvр, хєрсєн доорх шороон булш, нууцлагдсан бунхан, хадны агуй, хємєг дэх оршуулга, тахилгын газар, бvх тєрєл, хэлбэрийн хєшєє чулуу, хадны сvг зураг, бичээс зэрэг археологийн дурсгал;

3.1.2. эртний хот суурины vлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сvм дуган, хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал;

3.1.3. угсаатны хувцас, чимэглэл, гэр болон аж ахуйн тоног хэрэгсэл, хєдєлмєрийн багаж зэвсэг, хєгжмийн зэмсэг, тvvнчлэн уламжлалт тоглоом наадам, шашин шvтлэгтэй холбогдолтой эд єлгийн зvйл;

3.1.4. сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дvрс бичлэг;

3.1.5. уран зураг, уран баримал, хєємєл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон вааран эдлэл зэрэг дvрслэх урлагийн бvх тєрлийн бvтээл;

3.1.6. тvvхэн хvмvvсийн амьдрал, vйл ажиллагаатай холбоотой байшин барилга, эд єлгийн зvйл, баримт бичиг;

3.1.7. тvvх, соёлын дурсгалт газар;

3.1.8. эртний хvний болон сєнєсєн амьтан, ургамал, бичил биетний бvх тєрлийн олдвор;

3.1.9. эрдэс, vнэт чулууны ховор олдвор;

3.1.10. эд єлгийн бусад зvйл.

4 дvгээр зvйл. Утга соёлын єв

4.1. Ард тvмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар євлєгдєн уламжлагдаж ирсэн тvvх, угсаатны судлал, ардын билэг, зан vйл, ур хийц, арга барил, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бvхий дараахь оюуны соёлын vнэт зvйлийг утга соёлын євд хамааруулна:

4.1.1. эх хэл, бичиг, тvvний хvрээний соёл;

4.1.2. аман зохиол;

4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барил;

4.1.4. хєдєлмєр, зан vйлийн холбогдолтой уриа дуудлага;

4.1.5. хєємий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг єгvvлэхийн эрхтний шvтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил;

4.1.6. vндэсний хєгжмийн зэмсгийг урлах,хєгжимдєх, аялгуу тэмдэглэх арга барил;

4.1.7. ардын уламжлалт бvжиг, бий, биелгээ;

4.1.8. уран нугаралт болон циркийн vзvvлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил;

4.1.9. ардын гар урлалын дэг сургууль;

4.1.10. ардын ёс заншил, зан vйлийн уламжлал;

4.1.11. эрдэм ухааны уламжлал;

4.1.12. ардын бэлгэдэх ёсны уламжлал.

5 дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн зэрэглэл, vнэлгээ

5.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг тvvх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлоор нь хосгvй vнэт, vнэт, ердийн гэж зэрэглэнэ.

5.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн зэрэглэл, vнэлгээг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын саналыг vндэслэн соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зєвлєл тодорхойлно.

5.3. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн зэрэглэлийг тодорхойлох мэргэжлийн зєвлєлийн бvрэлдэхvvн, ажиллах журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн батална.

5.4. Тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийн жагсаалт тvvнд оруулах нэмэлт, єєрчлєлтийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын санал болгосноор Засгийн газар батална.

5.5. Тvvх, соёлын vнэт дурсгалт зvйлийн болон утга соёлын євийг ур чадварын єндєр тvвшинд євлєсєн билэг авъяастны жагсаалт, тvvнд оруулах нэмэлт, єєрчлєлтийг мэргэжлийн зєвлєлийн санал болгосноор, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн батална.

5.6. Тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зарим зvйлийг "Дэлхийн соёлын євийн жагсаалт"-д хамааруулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлvvлэх vvргийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага хvлээнэ.

 

ХОЁРДУГААР БYЛЭГ

Соёлын євийн улсын бvртгэл-мэдээллийн сан

6 дугаар зvйл. Соёлын євийн улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо

6.1. Соёлын євийн улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн сан /цаашид "бvртгэл-мэдээллийн сан" гэх/ нь дараахь тогтолцоотой байна:

6.1.1. соёлын євийг хадгалж байгаа байгууллага дахь бvртгэл-мэдээллийн сан;

6.1.2. аймаг, нийслэлийн бvртгэл-мэдээллийн сан;

6.1.3. улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн сан.

6.2. Аймаг, нийслэлийн соёлын євийн бvртгэл-мэдээллийн сан нь Засаг даргын тамгын газарт, улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн сан нь соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын дэргэд тус тус байна.

7 дугаар зvйл. Бvртгэл-мэдээллийн сангийн бvрдэл

7.1. Бvртгэл-мэдээлийн сан нь тухайн тvvх, соёлын дурсгалт болон оюуны соёлын vнэт зvйлийн тодорхойлолт, судалгаа шинжилгээний ажлын тайлан, гэрэл зураг, слайд, дуу болон дvрс бичлэгтэй хальс ба цахим зээрэнцэг, сэргээн засварлах ажлын товч тайлан зэргээс бvрдэнэ.

7.2.Бvртгэл-мэдээллийн сан нь тухайн тvvх, соёлын дурсгалт зvйлийн зэрэглэлийг тодорхойлох, хадгалж хамгаалах, євлvvлэх, тvvнчлэн тvvх, соёлын дурсгалт зvйл эвдэрч гэмтсэн, утга соёлын єв нь устсан, мартагдсан, тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах бvрэн мэдээллийг агуулсан байвал зохино.

8 дугаар зvйл. Соёлын євийг бvртгэх

8.1.Тєрийн ємчлєлд байгаа тvvх, соёлын дурсгалт зvйлийг бvртгэл-мэдээллийн санд заавал бvртгэнэ.

8.2.Хувийн ємчлєлд байгаа тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгчийн хvсэлтийг vндэслэн бvртгэл-мэдээллийн санд бvртгэнэ.

8.3.Тvvх, соёлын дурсгалт зvйлийн бvртгэлийг ємчлєгчийн хvсэлтээр нууцлан хадгалж болно.

8.4. Соёлын євийг бvртгэл-мэдээллийн санд бvртгэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

8.5. Бvртгэл-мэдээллийн санг бvрдvvлэх, соёлын євийг уг санд бvртгэх журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно.

8.6. Тvvх, соёлын хосгvй vнэт зvйлийн гэрчилгээг энэ хуулийн 5.4-т, утга соёлын євийг євлєсєн билэг авъяастны гэрчилгээг энэ хуулийн 5.5.-д заасан жагсаалтыг батлагдсан єдрєєс хойш 30 хоногийн дотор ємчлєгч, эзэмшигч болон авъяастанд олгоно.

8.7. Улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн санд бvртгэгдсэн тvvх, соёлын дурсгалт зvйлийн тооллогыг 4 жил тутам соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага зохион байгуулна. Тооллого явуулах журмыг Засгийн газар тогтооно.

8.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутгийн тvvх, соёлын дурсгалт зvйлийг хадгалж байгаа байгууллага дахь бvртгэл-мэдээллийн сангийн баяжуулалт, бvрдэлтэд хяналт тавьж судалгаа, тайлан, мэдээллийг зохих журмын дагуу улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн санд гаргана.

8.9. Хуульд єєрєєр заагаагvй бол тvvх, соёлын дурсгалт зvйлийг олж илрvvлсэн этгээд энэ тухай холбогдох сум, дvvргийн Засаг даргын тамгын газарт 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

8.10. Монгол Улсын тvvх, соёлтой холбогдох зvйлийг гадаадын байгууллага, иргэн, харъяалалгvй хvн єєрийн санаачилгаар єгсєн тохиолдолд тvvнийг бvртгэх, vнэлэх журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно.

 

ГУРАВДУГААР БYЛЭГ

Соёлын євийг сурвалжлан олох, судалж шинжлэх, сурталчлах, ашиглах

9 дvгээр зvйл.Соёлын євийг сурвалжлан олох, судалж шинжлэх

9.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.

9.2. Утга соёлын євийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, иргэн эрхлэн явуулна.

9.3.Соёлын євийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно.

9.4. Тєрийн ємчлєлд байгаа тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлд соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрснєєр холбогдох мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага гэрээний vндсэн дээр судалгаа, шинжилгээ хийж болно.

9.5. Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хайгуул, судалгаа шинжилгээний ажил гvйцэтгэх явцдаа олж илрvvлсэн тvvх, соёлын дурсгалт зvйлээ цаашид нарийвчлан судлах тохиолдолд давуу эрх эдэлнэ.

9.6.Соёлын євийн судалгаа, шинжилгээний ажлын товч тайланг аймаг, нийслэлийн бvртгэл-мэдээллийн санд хадгалуулна.

9.7. Соёлын євийн судалгаа, шинжилгээний ажлын нэгдсэн мэдээллийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага жил бvр гаргаж улсын нэгдсэн бvртгэл-мэдээллийн санд хадгална.

10 дугаар зvйл. Соёлын євийг сурталчлах, ашиглах

10.1. Тєрийн ємчлєлд байгаа тvvх, соёлын дурсгалт зvйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана.

10.2. Бvртгэл-мэдээллийн сан болон музей, номын сан зэрэг газарт хадгалагдаж байгаа соёлын євийг сурталчлах, судалгаа шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээх, vрэгдvvлэхийг хориглоно.

10.3. Тєрийн ємчлєлд байгаа тvvх, соёлын дурсгалт зvйлийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглоно. Энэ заалт тvvх, соёлын дурсгалт зvйлд хамаарах барилга байшинд хамаарахгvй.

10.4. Сvм хийд шашин-номын vйл ажиллагаагаа эрхлэн явуулахад нь шаардлагатай музей, номын сан дахь тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг Тєр, сvм хийдийн харилцааны тухай1 хуулийн 11 дvгээр зvйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэх асуудлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.

10.5. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зvйл бэлтгэх, кино, дvрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журмыг Засгийн газар тогтооно.

10.6. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, эсхvл тvvний зєвшєєрснєєр эрх бvхий соёлын байгууллага бvртгэл-мэдээллийн санд бvртгэгдсэн соёлын євийг ємчлєгч, эзэмшигчтэй нь гэрээ байгуулсны vндсэн дээр тvр хугацаагаар дотоод, гадаадын vзэсгэлэнд тавьж, тоглолтод хамруулж болно. Гэрээнд уг зvйлийг ашиглах нєхцєл, хугацаа, vнэ, даатгалын хэмжээ, ємчлєгч буюу эзэмшигчид тєлєх хєлс, ашиглагч этгээдийн хvлээх хариуцлага, хамгаалалтын баталгаа зэрэг vндсэн болзлыг тусгана.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага, судалгаа

11 дvгээр зvйл. Хайгуул, малтлага, судалгааны ажлын vндсэн чиглэл, тэдгээрийг эрхлэн явуулах байгууллага

11.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага, судалгааны ажил нь эрдэм шинжилгээний болон авран хамгаалах vндсэн чиглэлтэй байна.

11.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага, судалгааг зєвхєн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.

11.3. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага, судалгаа хийх зєвшєєрлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас тогтоосон мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага олгоно.

11.4. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн малтлага, судалгаа хийх байгууллага ажлаа эхлэхдээ тухайн сум, дvvргийн Засаг даргад заавал мэдэгдэх, малтлага, судалгааныхаа зорилго, ач холбогдлын талаар танилцуулах vvрэг хvлээнэ.

11.5. Газар ємчлєгч, эзэмшигч нь энэ хуулийн 11.3 -т заасан зєвшєєрлийг vндэслэн тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагад зориулалт бvхий газар олгоно.

11.6. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн судалгаа шинжилгээний ажлын дэлгэрэнгvй тайланг 2 хувь vйлдэж, зєвшєєрєл олгосон мэргэжлийн эрдэм шинжилгээний болон малтлага явуулсан байгууллагад тус тус хадгална. Тайлан бvрэн эхээрээ хэвлэлд нийтлэгдээгvй тохиолдолд тvvнийг ашиглах асуудлыг Зохиогчийн эрхийн тухай1 хуулийн дагуу шийдвэрлэнэ.

11.7. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглоогvй бол тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага, судалгааг гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран гvйцэтгэж болно.

12 дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага

12.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлагыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний тогтоосон журмын дагуу хийнэ.

12.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага хийхэд геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан булаг, бvрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээхийг хориглоно.

12.3. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлагын ажил дууссаны дараа малтлага явуулсан газрыг аюул осолгvй болгон засаж, хамгаалалтад авна. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хайгуул, малтлага явуулсан тухай товч мэдээллийн хамт уг газрыг тухайн сум, дvvргийн Засаг даргад хvлээлгэн єгнє.

13 дугаар зvйл. Тvvх, соёлын олдвор

13.1. Тvvх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бvхий vнэт зvйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь тєрийн хамгаалалтад байх бєгєєд аливаа олдвор нь тєрийн ємч мєн.

13.2. Эрдэм шинжилгээний хайгуул, малтлага, судалгааны ажлын явцад илрvvлсэн тvvх, соёлын олдворыг илэрсэн єдрєєс хойш 1 жилийн дотор тухайн аймаг, нийслэлийн бvртгэл-мэдээллийн санд бvртгvvлнэ.

13.3. Тvvх, соёлын олдворыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай нь тогтоогдвол энэхvv олдворын урьдчилсан тодорхойлолт, тайлбарыг тухайн аймаг, нийслэлийн бvртгэл-мэдээллийн санд єгч, олдворыг нарийвчлан судалгаа шинжилгээ хийх байгууллагад хvлээлгэн єгнє.

13.4. Нарийвчлан судалгаа, шинжилгээ хийсэн олдвор нь:

13.4.1. тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлд тодорхойлогдвол уг олдворыг эрдэнэсийн сан, улсын музейд;

13.4.2. тvvх, соёлын vнэт болон ердийн дурсгалт зvйлд тодорхойлогдвол уг олдворыг судалгаа шинжилгээ хийсэн эрдэм шинжилгээний байгууллагын сан хємрєг, улсын болон аймгийн музейд тус тус шилжvvлнэ.

 

ТАВДУГААР БYЛЭГ

Тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгч, эзэмшигчийн эрх, vvрэг

14 дvгээр зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгчийн эрх, vvрэг

14.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгч иргэн нь дараахь эрх эдэлнэ:

14.1.1. тvvх, соёлын дурсгалт зvйлийг язгуур зориулалтаар ашиглах;

14.1.2. бvртгэл-мэдээллийн санд бvртгэгдсэн тvvх, соёлын дурсгалт зvйлээ нийтэд дэлгэн vзvvлэх, сурталчлах, vзэсгэлэнд тавих, тvvнээс олсон орлогоос авах;

14.1.3. тvvх, соёлын хосгvй vнэт, vнэт дурсгалт зvйлийг хадгалж, хамгаалах, зайлшгvй сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд тогтоосон журмын дагуу улсаас санхvvгийн дэмжлэг авах.

14.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгч иргэн нь дараахь vvрэг хvлээнэ:

14.2.1. тvvх, соёлын дурсгалт зvйлийг аймаг, нийслэлийн бvртгэл-мэдээллийн санд бvртгvvлэх;

14.2.2. бvртгэл-мэдээллийн санд бvртгэгдсэн тvvх, соёлын vнэт дурсгалт зvйлийг худалдах, бэлэглэх, євлvvлэх зэргээр ємчлєх эрхээ бусдад шилжvvлсэн тохиолдолд энэ тухайгаа аймаг, нийслэлийн бvртгэл-мэдээллийн санд мэдэгдэх;

14.2.3. тvvх, соёлын дурсгалт зvйлийг хил нэвтрvvлэхэд энэ хуулийн 20.2, 20.3-т заасны дагуу зєвшєєрєл авах;

14.2.4. бvртгэл-мэдээллийн санд бvртгэгдсэн тvvх, соёлын дурсгалт зvйл нь алдагдсан, vрэгдсэн тохиолдолд нэн даруй, боломжгvй бол энэ тухай мэдсэнээс хойш 7 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

15 дугаар зvйл. Тєрийн ємчлєлд байгаа тvvх, соёлын дурсгалт зvйлийг эзэмшигчийн эрх, vvрэг

15.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:

15.1.1. бvртгэл-мэдээллийн санд бvртгэгдсэн тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн vзvvлэх, сурталчлах, vзэсгэлэнд тавих, тvvнээс олсон орлогын тодорхой хувийг авах;

15.1.2. тvvх, соёлын дурсгалт зvйлийн зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу тэдгээрийг тvр солилцох, худалдаж авах;

15.1.3. тvvх, соёлын дурсгалт зvйлийг сурвалжлан олж цуглуулах, шинэчлэн судлах.

15.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг эзэмшигч нь дараахь vvрэг хvлээнэ:

15.2.1. энэ хуулийн 14.2.1, 14.2.3, 14.2.4.-т заасан vvрэг;

15.2.2. тvvх, соёлын дурсгалт зvйлийг бvрэн бvтэн хадгалж, хамгаалах;

15.2.3. ємчлєгчийн зєвшєєрєлгvйгээр тvvх, соёлын дурсгалт зvйлийг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжvvлэхгvй байх.

16 дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг худалдах

16.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг худалдах, тvр солилцох журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно.

16.2. Хувийн ємчид байгаа тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг бусдад худалдах нєхцєлд ємчлєгчтэй тохиролцсоноор тєр худалдан авна. Тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийн vнийг харилцан тохиролцсоноор тогтоож тєлєх бєгєєд энэ талаар маргаан гарвал шvvх шийдвэрлэнэ.

16.3.Тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг худалдах, бэлэглэх, євлvvлэх зэргээр ємчлєх эрхээ гадаадын иргэн, харъяалалгvй хvнд шилжvvлэхийг хориглоно.

 

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Соёлын євийг хадгалж хамгаалах, євлvvлэн уламжлуулах тогтолцоо

17 дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг хадгалж, хамгаалах

17.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийн хадгалалт, хамгаалалтад соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага болон тухайн аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга хяналт тавина.

17.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална. Тухайн тvvх, соёлын дурсгалт зvйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрлєєр улсын музейд шилжvvлэн хадгалж болно.

17.3. Тvvх, соёлын vл хєдлєх дурсгалт зvйлийн эрх зvйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх тvvх, соёлын vл хєдлєх дурсгалт зvйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын саналыг vндэслэн Засгийн газар тогтооно.

17.4. Тєрийн ємчид байгаа vнэт металл, эрдэнийн vнэт чулуугаар хийсэн хосгvй vнэт дурсгалт зvйлийн жинхэнэ эхийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын шийдвэрээр эрдэнэсийн санд хадгална.

17.5. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа хосгvй vнэт дурсгалт зvйлийн хуулбарыг улсын болон тухайн аймаг, нийслэл, сумын музейд, бусад хосгvй vнэт дурсгалт зvйлийн жинхэнэ эхийг улсын музейд тус тус хадгална.

17.6. Эртний хот суурины vлдэгдэл, байшин барилга, уран барилгын цогцолбор зэрэг тvvх, соёлын vл хєдлєх дурсгалт зvйлийн бvрэн бvтэн, аюулгvй байдлыг хангах, харагдах сvр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бvсийг Засгийн газар тогтооно.

17.7. Хамгаалалтын бvсэд байшин барилга барих, тvvх, соёлын дурсгалт зvйлд хохирол учруулахуйц vйл ажиллагаа явуулахыг хориглоно.

17.8. Энэ хуулийн 17.6-д зааснаас бусад тvvх, соёлын дурсгалт зvйл, археологийн дурсгал хадгалагдаж байгаа газар тvvний хэвлийг хамгаалалтын бvсэд хамааруулж болно.

17.9. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа тvvх, соёлын дурсгалт зvйлийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж тєвлєрсєн буюу орон нутгийн тєсєв, сан, хандивын хєрєнгийн vндсэн дээр хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулна.

17.10. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн vйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход тvvх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, тvvнээс зєвшєєрєл авна. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн тvvх, соёлын дурсгалт зvйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг барилга байгууламжийн захиалагч хариуцна.

17.11. Иргэн тvvх, соёлын дурсгалт зvйлд аюул учирч байгаа, эсхvл учирч болзошгvй байдал олж илрvvлсэн бол энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх, боломжтой бол хамгаалах арга хэмжээ авах vvрэгтэй.

17.12. Газрын хэвлийг ашиглах явцад тvvх, соёлын дvрсгалт зvйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дvvргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

17.13. Тvvх, соёлын vл хєдлєх дурсгалт зvйлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрєлгvйгээр хєдєлгєхийг хориглоно.

17.14. Тvvх, соёлын хосгvй vнэт, vнэт дурсгалт зvйлийг ємчлєгч нь уг зvйлийг хадгалж, хамгаалах хэвийн нєхцєлийг хангана. Уг нєхцєлийг хангах боломжгvй бол эрдэнэсийн сан, улсын музейд хадгалуулж болно. Энэ тохиолдолд тэдгээрийг ємчлєгчтэй хийсэн гэрээний дагуу улсын даатгалд авна.

18 дугаар зvйл. Утга соёлын євийг євлvvлэн уламжлуулах

18.1. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага болон тухайн шатны Засаг дарга нь энэ хуулийн 5.5-д заасан жагсаалтад бvртгэгдсэн авъяастны євлєсєн євийг тухайн vндэстэн угсаатны тvvх, уламжлал, ёс заншил, ахуй нєхцєлтэй нь уялдаатайгаар судалж, сурталчлах, євлvvлэх, хамгаалах асуудлыг зохицуулна.

18.2. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь утга соёлын євийг євлєн тээгчдийн авъяас билгийг хєгжvvлэх, тvгээн дэлгэрvvлэх, сурталчлах, билэг авъяастныг тодруулах зорилгоор 5 жил тутам улсын хэмжээнд ардын урлагийн их наадмыг зохион байгуулна.

19 дvгээр зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг зєєж тээвэрлэх

19.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг сурталчлах, судлах, хамгаалах зорилгоор хамгаалалтын найдвартай нєхцєлийг бvрдvvлсний vндсэн дээр зєєж тээвэрлэнэ.

19.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг зєєж тээвэрлэх журмыг Засгийн газар тогтооно.

20 дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг хилээр нэвтрvvлэх

20.1. Тєрийн ємчлєлд байгаа тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг гагцхvv судалж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор тvvний хадгалалт, хамгаалалтын найдвартай нєхцєлийг бvрдvvлсний vндсэн дээр Засгийн газрын тогтоосон хугацаа, зєвшєєрєлтэйгээр улсын хилээр нэвтрvvлж болно.

20.2. Хувийн ємчид байгаа тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг эргvvлж авчрах нєхцєлтэйгээр судалж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах, ємчлєгч єєрєє язгуур ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглахаар соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрєлтэйгээр улсын хилээр нэвтрvvлж болно.

20.3. Тvvх, соёлын vнэт дурсгалт зvйлийг эргvvлж авчрах нєхцєлтэй соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрлєєр 2 жилээс дээшгvй хугацаатай, тvvх, соёлын ердийн дурсгалт зvйлийг мєн байгууллагын зєвшєєрлєєр тус тус гадаадад гаргаж болно.

20.4. Хууль бусаар гадаадад гаргасан тvvх, соёлын дурсгалт зvйл, тvvнчлэн энэ хуулийн 20.2, 20.3 -т заасны дагуу улсын хил гаргасан тvvх, соёлын дурсгалт зvйл алдагдсан, vрэгдсэн тохиолдолд тэдгээрийг Монгол Улсын ємч болгон зарлах бєгєєд эргvvлж авчрах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага болон цагдаагийн байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулна.

20.5. Шvvхийн шийдвэрээр тєрийн ємчлєлд шилжvvлсэн болон хил нэвтрэх vед гаалийн байгууллагад хураагдсан тvvх, соёлын дурсгалт зvйлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тєрєл зvйлээр нь ялгаж зохих байгууллагын сан хємрєгт шилжvvлнэ.

21 дvгээр зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг сэргээн засварлах

21.1. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг сэргээн засварлах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний vндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг тєсєл, тєсвийн дагуу гэрээгээр гvйцэтгэнэ.

21.2. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг сэргээн засварлах ажлыг санхvvжvvлэх эх vvсвэр нь тєвлєрсєн болон орон нутгийн тєсєв, сан, байгууллага, иргэдээс оруулсан хандив, хєрєнгє оруулалт, тvvх, соёлын дурсгалт зvйлийг ємчлєгчийн vйл ажиллагааны орлого байна.

 

ДОЛДУГААР БYЛЭГ

Бусад зvйл

22 дугаар зvйл. Соёлын євийг хамгаалахад идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж,байгууллагыг алдаршуулах, урамшуулах

22.1. Соёлын євийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хємрєгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил нэвтрvvлсэн тvvх, соёлын дурсгалт зvйлийг эрэн сурвалжлах, олж илрvvлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага зохион байгуулна.

22.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.

23 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

23.1. Соёлын євийг хамгаалах тухай хууль тогтоомж зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч, сум, дvvргийн Засаг дарга, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд дараахь шийтгэл ногдуулна:

23.1.1. энэ хуулийн 8.1; 8.9; 11.4; 12.2; 12.3; 14.2; 15.2; 17.13 дахь заалтыг зєрчсєн бол иргэнийг 10000-20000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 тєгрєгєєр торгож, энэ хуулийн 12.2; 12.3; 17.13-т заасан зєрчлийг арилгуулах;

23.1.2. энэ хуулийн 9.4; 9.6; 13.2; 13.4 дэх заалтыг зєрчсєн бол иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000 , байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-100000 тєгрєгєєр торгох;

23.1.3. тvvх, соёлын дурсгалт зvйлийг ашиглах, сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хувилан олшруулах, хуулбар хийх, хадгалж хамгаалах, зєєж тээвэрлэх журмыг зєрчсєн бол иргэнийг 20000-50000 , албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-150000 тєгрєгєєр торгох;

23.1.4. энэ хуулийн 17.7; 17.10-ыг зєрчсєн бол 200000-250000 тєгрєгєєр торгож, vйл ажиллагааг зогсоох, хууль бусаар олсон орлогыг хураах;

23.1.5. энэ хуулийн 20.3-ын дагуу тvvх, соёлын vнэт, ердийн дурсгалт зvйлийг тvр хугацаагаар улсын хилээр гаргаад тогтоосон хугацаандаа оруулж ирээгvй байгууллага, аж ахуйн нэгжийг 200000-250000 тєгрєгєєр торгож, уг дурсгалт зvйлийг эрх бvхий байгууллагаас тогтоосон хугацаанд заавал авч ирvvлэх;

23.1.6. энэ хуулийн 16.3 дахь хэсгийг зєрчсєн бол тухайн тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг нь хурааж, иргэнийг 50000 хvртэл тєгрєгєєр торгох.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


Back to Collection
BACK to Main Page