Back to Collection
BACK to Main Page

МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ

БНМАУ-ЫН YНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙГ БYРНЭЭ ДАГАЖ МЄРДЄХЄД ШИЛЖИХ ТУХАЙ

 

Нэгдvгээр зvйл. Монгол Улсын хууль тогтоох ба гvйцэтгэх дээд байгууллагуудыг Монгол Улсын Yндсэн хуульд зааснаар шинэчлэн байгуулах

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын Yндсэн хуульд заасан зарчмын дагуу 1992 оны зургадугаар сард багтаан явуулсны vндсэн дээр Монгол Улсын Их Хурлыг, тvvнээс Монгол Улсын Засгийн газрыг тус тус байгуулна.

2. Улсын Их Хурал, Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, тэдгээрийн бvрэн эрх эхлэх хvртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын бvрэн эрхийн хугацаа хэвээр vргэлжилнэ. Энэ хугацаанд:

1/ Ардын Их Хурал нь тєрийн дотоод, гадаад бодлогын ямар ч асуудлыг санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэж болохоос гадна Ерєнхийлєгч, Дэд ерєнхийлєгчийг сонгох, чєлєєлєх, огцруулах, Улсын Бага Хурлын бvрэлдэхvvнд єєрчлєлт оруулах, Yндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 1 дэх хэсгийн 6, 7-д зааснаар Ерєнхий сайдыг томилох, єєрчлєх, огцруулах, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэлийг тодорхойлох, тvvнчлэн Монгол Улсын Yндсэн хуулийн жаран есдvгээр зvйлд заасан бvрэн эрхийг тус тус хэрэгжvvлнэ;

2/ Улсын Бага Хурал энэхvv Хавсралт хуулиар Ардын Их Хурлын онцгой эрхэд хамааруулснаас бусад асуудлаар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад Монгол Улсын Yндсэн хуулиар олгосон бvрэн эрхийг хэрэгжvvлнэ. Тvvнчлэн Ардын Их Хурлын хуралдааны чєлєє цагт тvvнд дараа оруулан батлуулахаар Ерєнхий сайдыг томилох буюу чєлєєлнє.

З. БНМАУ-ын Засгийн газрын бvрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хvртэл vргэлжлэх бєгєєд энэ хугацаанд Монгол Улсын Yндсэн хуульд заасан бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.

Хоёрдугаар зvйл. Монгол Улсын Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг хэрэгжvvлэх

1. Монгол Улсын Yндсэн хуульд зааснаар Ерєнхийлєгчийг сонгож тангараг єргєх хvртэл хугацаанд мєнхvv Yндсэн хуульд заасан Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерєнхийлєгч хэрэгжvvлнэ. Монгол Улсын Yндсэн хуулийг дагаж мєрдсєн єдрєєс эхлэн Ерєнхийлєгчийг Монгол Улсын Ерєнхийлєгч гэж нэрлэнэ.

2. Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийг 199З оны зургадугаар сард багтаан явуулна.

Гуравдугаар зvйл. Монгол Улсын Yндсэн хуульд зааснаар шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх /шvvх, прокурорын байгууллагыг шинэчлэн байгуулах/

1. Монгол Улсын Yндсэн хуульд зааснаар Шvvхийн ерєнхий зєвлєл байгуулагдаж, зохих шатны шvvгчдийг Монгол Улсын Ерєнхийлєгч томилох хvртэл бvх шатны шvvгч, ардын тєлєєлєгчид бvрэн эрхээ Монгол Улсын Yндсэн хуульд нийцvvлэн хуулийн дагуу хэрэгжvvлнэ.

2. Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хууль батлан гаргаж Ерєнхийлєгч Улсын Ерєнхий прокурорыг томилох хvртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлаас томилсон Ерєнхий прокурор, тvvний харьяа прокурорууд бvрэн эрхээ Монгол Улсын Yндсэн хуульд нийцvvлэн хуулийн дагуу хэрэгжvvлнэ.

З. Монгол Улсын Yндсэн хуульд заасан vндэслэлийн дагуу шvvх, прокурорын байгууллагын тогтолцоог шинэчлэх ажлыг 199З онд багтаан хийж гvйцэтгэнэ.

4. Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийг энэ тухай хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс хойш гуч хоногийн дотор байгуулна.

Дєрєвдvгээр зvйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний удирдлагын тухай Монгол Улсын Yндсэн хуулийн заалтыг хэрэгжvvлэх

1. Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал байгуулах, Засаг даргыг томилох хvртэл зохих шатны Ардын Хурал, тvvний Тэргvvлэгчид, гvйцэтгэх захиргаа, тэдгээрийн салбар байгууллагууд бvрэн эрхээ тус тусын Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хэрэгжvvлнэ.

2. Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нутгийн єєрєє удирдах байгууллагуудыг байгуулах, зарим аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн харьяалалтай хот, єєр сумын нутаг дэвсгэрт байгаа хороо, районыг зохих аймаг, суманд нэгтгэн харьяалуулах, нийслэлийн районуудыг татан буулгаж, дvvрэг, хороо, хєдєєд баг байгуулах ажлыг 1992 онд багтаан тус тус хийж гvйцэтгэнэ.

З. Хот, тосгоны эрх зvйн vндсийг хуулиар тогтоож, тvvний дагуу тэдгээрийн єєрийн удирдлагыг зохион байгуулах хvртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна.

Тавдугаар зvйл. Хууль тогтоомжийг Монгол Улсын Yндсэн хуульд нийцvvлэн шинэчлэх

1. Монгол Улсын Yндсэн хууль хvчин тєгєлдєр болох хvртэл дагаж мєрдєж ирсэн бvх хуулийг мєнхvv Yндсэн хуульд харшлахгvй бол цаашид хvчин тєгєлдєр дагаж мєрдєнє.

2. Гагцхvv хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Yндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хvртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зvйн бусад актын заалтаар зохицуулна. Yvнтэй холбогдуулан Монгол Улсын Yндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана.

З. Монгол Улсын Yндсэн хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн мєнхvv Yндсэн хуульд харшилсан хууль болон эрх зvйн бvх акт, тэдгээрийн заалтыг хvчингvй болсонд тооцно.

4. Хууль тогтоомжийг Монгол Улсын Yндсэн хуульд нийцvvлэн бvрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.

Зургадугаар зvйл. Монгол Улсын Yндсэн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээ

1. Монгол Улсын Yндсэн хууль хvчин тєгєлдєр болох хvртэл даган мєрдєж ирсэн бєгєєд мєнхvv Yндсэн хуульд харшлахгvй БНМАУ-ын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мєрдєнє.

2. Монгол Улсын Yндсэн хуульд харшлаагvй БНМАУ-ын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зєрчилдсєн тохиолдолд мєнхvv олон улсын гэрээний заалтыг баримтална.

З. БНМАУ-ын олон улсын гэрээ буюу тvvний заалтууд Монгол Улсын Yндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Yндсэн хуульд нийцvvлэх асуудлыг олон улсын нийтээр хvлээн зєвшєєрсєн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 199З онд багтаан шийдвэрлэнэ.

Долдугаар зvйл. Монгол Улсын Yндсэн хууль ба хvний эрх

1. Монгол Улсын Yндсэн хууль хvчин тєгєлдєр болох єдєр БНМАУ-ын харьяат байсан бvх хvн Монгол Улсын харьяат хэвээр байна.

2. Монгол Улсын иргэн харьяатаас гарах, гадаадын иргэн харьяалалгvй хvнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг холбогдох хууль нь шинэчлэгдэх хvртэл Монгол Улсын Yндсэн хуулийн зарчмын vндэслэлийг баримтлан, одоо дагаж мєрдєж байгаа "БНМАУ-ын Харьяатын тухай хууль", "БНМАУ-д байгаа гадаадын иргэдийн эрх, vvргийн тухай хууль"-ийн дагуу шийдвэрлэнэ.

З. Монгол Улсын Yндсэн хуульд тодорхойлсон хvний эрхийг дордуулсан заалт бvхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг мєнхvv Yндсэн хууль хvчин тєгєлдєр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. Монгол Улсын Yндсэн хуульд харшлаагvй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хvний эрхийн талаархи заалт зєрчилдвєл уул гэрээний заалтыг баримтална.

Наймдугаар зvйл. Бусад vндэслэл

1. Монгол Улсын Тєрийн дууллын vг, аяыг Улсын Бага Хурал 1992 оны долдугаар сарын 10-наас ємнє батлах бєгєєд тийнхvv батлах хvртэл эдvгээ эгшиглvvлж байгаа Тєрийн дууллын vг, аяыг хэвээр хэрэглэнэ.

2. Монгол Улсын Тєрийн сvлд, туг, далбаа, тамгыг Монгол Улсын Yндсэн хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн хэрэглэх бєгєєд харин тєрийн тєв, орон нутгийн байгууллагуудын тамга, тэмдэг зэргийг шинэчлэх ажлыг тухайн байгууллагын шинэчлэлттэй уялдуулан зохих vе шаттайгаар хийж гvйцэтгэхийг Засгийн газар эрхэлнэ.

З. Монгол Улсын Yндсэн хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн "БНМАУ-ын" гэсэн хаяг бvхий тєрийн бvх байгууллага "Монгол Улсын ..." гэж нэрлэгдэнэ.

Есдvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

1. Энэхvv Хавсралт хууль Монгол Улсын Yндсэн хуулийнхаа нэгэн адил хvчинтэй.

2. Монгол Улсын Yндсэн хуулийн Хавсралт хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

З. Монгол Улсын Yндсэн хуулийг дагаж мєрдсєн єдєр 1992 оны хоёрдугаар сарын 12-ны єдрєєс эхлэн БНМАУ-ын Yндсэн хууль /1960 оны/, тvvний Нэмэлтийн тухай хуулийн хамт тvvхэн vvргээ гvйцэтгэж халагдсанд тооцно.

 

БYГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛ

1992 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн 09 цаг З8 минут

Улаанбаатар хот


to TOP
Back to Collection
BACK to Main Page