2001 оны дугаар сарын єдєр
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
1.1. Энэ хуулийн зорилт нь тєрийн ємчийн газрыг эзэмшvvлэх, ашиглуулах болон тvvнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Газрын тухай хууль тогтоомж
2.1. Газрын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Yндсэн хууль, энэ хууль болон
тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2. Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтны аймаг болон
байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль
тогтоомжийн актаар зохицуулна.
3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "газар" гэдэгт газрын гадаргуу, тvvний хєрс, ой, ус, ургамал
бvхий зохих орон зайн давхаргыг
3.1.2. "газар ємчлєх" гэдэгт тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр
хуулиар зєвшєєрсєн хvрээнд єєрийн мэдэлд байлгахыг
3.1.3. "газар эзэмших" гэдэгт тухайн газрыг хуулиар зєвшєєрсєн хvрээнд
єєрийн мэдэлд байлгаж гэрээнд заасан зориулалт, нєхцєл, болзлын дагуу ашиглахыг
3.1.4. "газар ашиглах" гэдэгт хуулиар зєвшєєрсєн хvрээнд газар ємчлєгч,
эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг шинж чанарыг хэрэглэх
тодорхой vйл ажиллагаа
3.1.5. "газрыг чєлєєлєх" гэдэгт тухайн газрын эзэмших, ашиглах эрх
дуусгавар болон тvvнчлэн газрын зохих зєвшєєрєлгvй ашигласан тохиолдолд уг газар
дээрх барилга, байгууламж, бусад эд хєрєнгийг шилжvvлэх, газрыг засаж тохижуулах
зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрын ємчлєгчид нь эргvvлэн єгєхєд саадгvй
болгохыг
3.1.6. "бэлчээр" гэдэгт мал, амьтан бэлчээрлэх зориулалттай байгалийн
болон таримал нємрєг бvхий хєдєє, аж ахуйн газарт хамааруулсан газрыг
3.1.7. "газар эзэмших лиценз" гэдэгт энэ хуулийн дагуу Монгол улсын
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид
олгосон газар эзэмших эрхийг нотолсон баримт бичгийг
3.1.8. "газар ашиглах лиценз" гэдэгт энэ хуулийн дагуу гадаад улс,
олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харъяалалгvй
хvнд олгосон газар ашиглах эрхийг нотолсон баримт бичгийг ойлгоно.
4 дvгээр зvйл. Газрын талаар тєрєєс баримтлах зарчим
4.1. Газрын талаар тєрєєс дараахь зарчмыг баримтална:
4.1.1. газар тєрийн хяналт, хамгаалалтад байх
4.1.2. газрын сан нэгдмэл байх
4.1.3. газар ємчлєх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах
4.1.4. газрыг хуульд заасан нєхцєл, журмын дагуу vндсэн зориулалтаар нь vр ашигтай,
зохистой ашиглах, хамгаалах, нєхєн сэргээх
4.1.5. хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдалд харшлах,
байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа vйл ажиллагаа явуулахгvй байх
5 дугаар зvй. Газар ємчлєл
5.1. Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар тєрийн ємч мєн.
5.2. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг
зєвхєн Монгол Улсын иргэнд ємчлvvлж болно.
5.3. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэхтэй холбогдсон харилцааг зохих хуулиар
зохицуулна.
6 дугаар зvй. Газар эзэмшигч, ашиглагч
6.1. Газрын Монгол Улсын 18 насанд хvрсэн иргэн (цаашид "иргэн" гэх),
аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж
энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.
6.2. Эзэмшил, ашиглалтад олгосон эсхээс vл хамааран дараахь газрыг тєрийн зохицуулалттайгаар
нийтээр ашиглана:
6.2.1. бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир марз бvхий газар
6.2.2. хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар
6.2.3. зам, шугам сvлжээний газар
6.2.4. ойн сан бvхий газар
6.2.5. усны сан бvхий газар
6.3. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын
иргэн, харъяалалгvй хvн тодорхой зориулалт, хугацаа, болзол гэрээний vндсэн
дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.
7.1. Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих
хууль тогтоомж, гэрээний дагуу газрын тєлбєр тєлнє.
7.2. Газрын тєлбєрийн хэмжээ, тvvнийг хєнгєлєх, чєлєєлєх, зарцуулах журмыг хуулиар
тогтооно.
8 дугаар зvйл. Хилийн цэс, газар усны нэрийн болон газрын сангийн зураг, газар усны нэр
8.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бvр газар нутгийн хилийн цэс, газар
усны нэрийн болон газрын сангийн зурагтай байна.
8.2. Газар нутгийн хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн
зургийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бvхий байгууллага (цаашид
"Засгийн газрын эрх бvхий байгууллага" гэх) тус тус батална.
8.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар нутгийн хилийн цэсийн, газар
усны нэрийн болон газрын сангийн зургийг тухайн шатны Засаг дарга, улсын хэмжээний
иж бvрэн хувийг Засгийн газрын эрх бvхий байгууллага тус тус хадгална.
8.4. Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах,
ашиглах, тэдгээрт орсон єєрчлєлтийг тусгах журмын Засгийн газрын эрх бvхий байгууллага
тогтооно.
8.5. Газар усны албан ёсны нэрийг зєвхєн Улсын Их Хурал єєрчилнє.
8.6. Албан ёсны баримт бичигт болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх,
газар усны албан ёсны нэрийг Монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний
дуудлагаар галиглан бичихийг хориглоно.
ХОЁРДУГААР БYЛЭГ.
Монгол Улсын газрын нэгдмэл сан, тvvний vндсэн ангилал
9 дvгээр зvйл. Газрын нэгдмэл сан
9.1. Монгол Улсын хил доторх бvх газар нь ємчийн тєрлєєс vл хамааран газрын
нэгдмэл сан мєн.
9.2. Газрын нэгдмэл санг газар ашиглалтын vндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан
ангилна.
10 дугаар зvй. Газрын нэгдмэл сангийн vндсэн ангилал
10.1. Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна.
10.1.1. хєдєє аж ахуйн газар
10.1.2. хот, тосгон, бусад суурин газар
10.1.3. зам, шугам сvлжээний газар
10.1.4. ойн сан бvхий газар
10.1.5. усны сан бvхий газар
11 дvгээр зvйл. Хєдєє аж ахуйн газар
11.1. Хєдєє аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, таримал ургамал, жимс жимсгэний талбай, атаршсан газар, хєдєє аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хєдєє аж ахуйн vйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна.
12 дугаар зvйл. Хот, тосгон, бусад суурины газар
12.1. Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга,
байгууламж, vйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар хамаарна.
12.2. Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам,
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын
зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршvvлэх
талбай зэрэг газар хамаарна.
13 дугаар зvйл. Зам, шугам сvлжээний газар
13.1. Зам, шугам сvлжээний газарт эрчим хvч, дулаан, усан хангамж, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна.
14 дvгээр зvйл. Ойн сан бvхий газар
14.1. Ойн сан бvхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас болон ойг єсгєн vржvvлэхэдэ зориулсан газар, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна.
15 дугаар зvйл. Усны сан бvхий газар
15.1. Усны сан бvхий газарт нуур, цєєрєм, тойром, мєрєн, гол, горхи, булаг, шанд, мєнх цас, мєсєн голын эзэлж байгаа газар хамаарна.
16 дугаар зvйл. Тусгай хэрэгцээний газар
16.1. Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсыг тусгай хэрэгцээний
газарт дараахь газар хамаарна.
16.1.1 улсын тусгай хамгаалалттай газар
16.1.2 улсын хилийн зурвас газар
16.1.3 улсын батлан хамгаалах болон аюулгvй байдлыг хангах зориулалтаар олгосон
газар
16.1.4 гадаад улсын дипломат тєлєєлєгчдийн болон консулын газар, олон улсын
байгууллагын тєлєєлєгчийн газарт олгосон газар
16.1.5 шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын
тєлєв байдлын байнгын ажиглалтын талбай
16.1.6 аймаг дундын отрын бэлчээр
16.1.7 улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай
16.2. Аймаг, нийслэл, сум энэ зvйлийн 1.1, 1.6, 1.7-д заасан зориулалтаар єєрийн
эрх хэмжээнд нийцvvлэн газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.
16.3. Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Газрын харилцааны талаархи тєрийн болон нутгийн єєрєє удирдах байгууллагуудын
бvрэн эр
17 дугаар зvйл. Улсын Их Хурлын бvрэн эрх
17.1. Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.
17.1.1. газрын талаар тєрєєс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох
17.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрын
тодорхой хугацаагаар тvрээс, концессын гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах
17.1.3. энэ хуулийн 16.1.2, 16.1.4-д заасан газрын улсын тусгай хэрэгцээнд авах,
гаргах, тvvний хэмжээ, заагийг тогтоох
17.1.4. бvс нутгийг хамарсан олон улсын тєсєл, арга хэмжээг хэрэгжvvлэх газрын
болон эдийн засгийн тусгай бvсийн хэмжээ, байршлыг тогтоох
18 дугаар зvйл. Засгийн газрын бvрэн эрх
18.1. Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.
18.1.1. газрын талаар тєрєєс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж
хангах
18.1.2. энэ хуулийн 16.1.3, 16.1.5-16.1.7-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд
авах, гаргах, эрх бvхий байгууллагынхаа мэдэлд шилжvvлэх, тvvний хэмжээ, зааг,
ашиглах журмыг тогтоох
18.1.3. улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан газрыг солих буюу эргvvлэн
авах тохиолдолд нєхєх олговор олгох
18.1.4. газрын бирж байгуулах, ажиллах журмыг тогтоох
18.1.5. газар зохион байгуулалт, газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа
хийх болон газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх, журмыг тогтоох
18.1.6. энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох
18.1.7. улсын газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєг батлах
19 дvгээр зvйл. Газрын харилцааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын бvрэн эрх
19.1. Газрын харилцааны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага
дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.
19.1.1. газрын талаар тєрєєс явуулах нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг
зохион байгуулах
19.1.2. газрын нэгдмэл сангийн тайланг Засгийн газарт танилцуулах
19.1.3. газар зохион байгуулалт, газрын кадастрын vйл ажиллагаа эрхлэх аж ахуйн
нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, тэдгээрийн ажиллах
журам, зааврыг батлан мєрдvvлэх, vйл ажиллагаанд нь хяналт тавих, дvгнэлт єгєх
19.1.4. газар зохион байгуулалт, газрыг хамгаалах, нєхєн сэргээхэд зориулсан
хєрєнгийн зарцуулалтад хяналт тавих
19.1.5. газрын лицензийн дуудлага худалдааны анхны vнийг тодорхойлох аргачлалыг
батлах
19.1.6. энэ хуулийн 16.1.1-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах,
тvvний хэмжээ, заагийг тогтоох
20 дугаар зvйл. Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн хурлын болон Засаг даргын нийтлэг бvрэн эрх
20.1. Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн хурал газрын харилцааны
талаар дараахь нийтлэг бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
20.1.1. газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд
хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх, дvгнэлт гаргах
20.1.2. тухайн шатны Засаг даргын єргєн мэдvvлснээр аймаг, нийслэлийн газар
зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє болон сумын тухайн жилийн газар зохион
байгуулалтын тєлєвлєгєєг батлах
20.1.3. тухайн шатны Засаг даргын єргєн мэдvvлснээр газрыг аймаг, нийслэл, сумын
тусгай хэрэгцээнд авах, тvvний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох
20.1.4. аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан тухайн
шатны Засаг даргын єргєн мэдvvлснээр гэрээний хугацаа дуусахаас ємнє бусдын
эзэмшил газрыг солих буюу эргvvлэн авах тохиолдолд нєхєн олговор олгох шийдвэр
гаргах
20.2. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь
нийтлэг бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар тєрєєс явуулах нэгдсэн бодлого, газрын
тухай хулуь тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах
20.2.2. нутаг дэвсгэртээ газар эзэмшигч, ашиглагчаас газар, тvvний баялгийг
хууль тогтоомж болон гэрээнд нийцvvлэн vр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж
байгаад хяналт тавих, зєрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах
20.2.3. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє болон
сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєний тєслийг тухайн шатны
Иргэдийн Тєлєєлєгчдийн Хуралд єргєн мэдvvлж, батлуулах
20.2.4. тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газрын нэгдмэл
сангийн тайланг жил бvр хянан нэгтгэж, иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлаар хэлэлцvvлэн
дvгнэлт гаргуулж, дээд шатны Засаг дарга, Засгийн газрын эрх бvхий байгууллагад
тайлагнах
20.2.5. газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон холбогдох
шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Тєлєєлєгчдийн Хуралд єргєн
мэдvvлэх
20.2.6. зохих зєвшєєрєлгvйгээр газар эзэмшсэн, ашигласан, газрын тєлєв байдлыг
илэрхий доройтуулсан этгээдийн газрыг албадан чєлєєлvvлэх шийдвэр гаргаж, хэрэгжvvлэх
ажлыг зохион байгуулах
20.2.7. сум, дvvргийн Засаг даргын газар эзэмшvvлэх, ашиглуулахтай холбогдсон
буруу шийдвэрийг хvчингvй болгох, зєрчлийг арилгах арга хэмжээ авах
21 дvгээр зvйл. Нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын болон аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын онцгой бvрэн эрх
21.1. Нийслэлийн Тєлєєлєгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь онцгой
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
21.1.1. Засаг даргын єргєн мэдvvлсэнээр нийслэлийн тухайн жилийн газар зохион
байгуулалт, хот байгуулалтын тєлєвлєгєєг батлах
21.2. Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь онцгой бvрэн эрхийг
хэрэгжvvлнэ:
21.2.1. тухайн жилийн газар зохион байгуулалт, хот байгуулалтын тєлєвлєгєєний
тєслийг дvvрэг бvрээр боловсруулж дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал, Засаг
даргын санал, Засгийн газрын эрх бvхий байгууллагын дvгнэлтийн хамт нийслэлийн
иргэдийн Тєлєєлєгчдийн Хуралд єргєн барих
21.2.2. батлагдсан тєлєвлєгєєний дагуу тухайн жилд эзэмшvvлэх, ашиглуулах газрын
байршил, зориулалт, ерєнхий хэмжээг тогтоох
21.2.3. нийслэлийн газрын албаны даргыг томилох, чєлєєлєх асуудлаар Засгийн
газрын эрх бvхий байгууллагад санал єгєх
21.3. Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь онцгой бvрэн эрхийг
хэрэгжvvлнэ:
21.3.1. сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєний тєсєлд чиглэл
єгєх
21.3.2. аймгийн газрын албаны даргыг томилох, чєлєєлєх, асуудлаар Засгийн газрын
эрх бvхий байгууллагад санал єгєх
21.4. Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь онцгой бvрэн эрхийг
хэрэгжvvлнэ:
21.4.1. аймгийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєний тєсєлд санал
єгєх
21.4.2. батлагдсан газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєний дагуу нутаг
дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєний тєслийг
сумын иргэдийн Тєлєєлєгчдийн Хуралд єргєн мэдvvлэх
21.4.3. тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан тєлєвлєгєєний дагуу
газар эзэмшvvлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах
21.4.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших, ашиглах тухай ирvvлсэн
хvсэлтийг хvлээн авч тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан тєлєвлєгєєний
дагуу газар эзэмшvvлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах
21.4.5. сумын газрын даамлыг томилох, чєлєєлєх талаар аймгийн газрын албаны
даргад санал єгєх
21.5. Дvvргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь онцгой бvрэн эрхийг
хэрэгжvvлнэ:
21.5.1. нийслэлийн ерєнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалт, хот
байгуулалтын тєлєвлєгєєний тєсєлд санал єгєх
21.5.2. батлагдсан газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєний дагуу нутаг
дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєний тєслийг
дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хуралд єргєн мэдvvлэх
21.5.3. тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан тєлєвлєгєєний дагуу
газар эзэмшvvлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах
21.5.4. дvvргийн газрын албаны даргыг томилох, чєлєєлєх талаар нийслэлийн газрын
албаны даргад санал єгєх
21.5.5. нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалт, хот байгуулалтын тєлєвлєгєєний
тєсєлд єгєх санал, vндэслэлийг боловсруулж, дvvргийн Тєлєєлєгчдийн Хурлаар хэлэлцvvлэх
21.5.6. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших, ашиглах тухай ирvvлсэн
хvсэлтийг хvлээн авч тухайн жилийн газар зохион байгуулалт, хот байгуулалтын
тєлєвлєгєєний дагуу нийслэлийн Засаг даргаас тогтоосон байршил, зориулалт, ерєнхий
хэмжээг баримтлан газар эзэмшvvлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах
22 дугаар зvйл. Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын болон Засаг даргын бvрэн эрх
22.1. Баг, хорооны иргэдийн нийтийн Хурал газрын харилцааны талаар дараахь
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
22.1.1. нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг зохион байгуулах
22.1.2. баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрvvл ахуй, ариун
цэврийн шаардлагыг хангуулах
22.1.3. газар ашиглалт хамгаалалтын талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх,
дvгнэлт гаргах
22.2. Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бvрэн эрхийг
хэрэгжvvлнэ:
22.2.1. газрын тухай хууль тогтоомж, газрыг vр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах
талаархи нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах
22.2.2. дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас газрын
ашиглалт, хамгаалалтын асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах
22.2.3. нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалт, эрvvл
ахуйн, ариун цэврийн асуудлыг хариуцах
23 дугаар зvйл. Засгийн газрын эрх бvхий байгууллагын тогтолцоо,
тэдгээрийн бvрэн эрх
23.1. Газрын харилцааны эрх бvхий байгууллага нь аймаг, нийслэл, дvvрэгт газрын
харилцааны асуудал эрхэлсэн албатай, сум бvрт газрын даамалтай байна.
23.2. Засгийн газрын эрх бvхий байгууллага дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
23.2.1. газрын талаар тєрєєс баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжvvлэх
23.2.2. газрын нэгдмэл сангийн vндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох, газрыг
нэг ангиллаас нєгєєд шилжvvлэх
23.2.3. улсын газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєг боловсруулах
23.2.4. улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх
23.2.5. газрын тайланг жил бvр нэгтгэн газрын харилцааны асуудал эрхэлсэн тєрийн
захиргааны тєв байгууллагаар хэлэлцvvлэх
23.2.6. холбогдох Засаг даргатай зєвшилцєн аймаг, нийслэлийн газрын албаны даргыг
томилох, чєлєєлєх
23.2.7. газрын биржийн vйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах
23.2.8. улсын хэмжээнд газар зохион байгуулалтын vйл ажиллагааг эрхлэх
23.2.9. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєнд санал
єгєх, хэрэгжилтэнд хяналт тавих
23.2.10. газрыг хамгаалах, нєхєн сэргээх, газар зохион байгуулалтын vйл ажиллагаанд
зарцуулах хєрєнгийн эх vvсвэрийг бvрдvvлэх, хуваарилах, хяналт тавих
23.2.11. газрын талаархи хууль тогтоомж зєрчсєн байгууллага, албан тушаалтны
шийдвэрийг хvчингvй болгуулах саналыг холбогдох шатны Засаг даргад тавьж шийдвэрлvvлнэ
23.2.12. газар зохион байгуулалтын талаархи мэргэжлийн боловсон хvчний бодлогыг
эрхлэх, газар зохион байгуулалтын vйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах
23.2.13. газар эзэмших, ашиглах лиценз олгох журмыг батлах, хэрэгжvvлэх ажлыг
зохион байгуулах
23.2.14. улсын хэмжээнд газрын кадастрын vйл ажиллагааг удирдах, зохион айгуулах,
газрын мэдээллийн санг бvрдvvлэх, хєтлєх
23.2.15. газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, шинжилгээний ажил
эрхлэх
23.3. Газрын харилцааны асуудал эрхэлсэн аймаг, нийслэлийн газрын алба дараахь
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
23.3.1. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєний тєслийг
боловсруулах
23.3.2. тухай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тодотгох,
єєрчлєлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу боловсруулах
23.3.3. газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж,
олон нийтэд мэдээллээр vйлчлэх
23.3.4. газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг даргад тайлагнах
23.3.5. нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион
байгуулах
23.3.6. сумын газрын даамал, дvvргийн газрын албаны даргыг Засаг даргатай нь
зєвшилцєн томилох, чєлєєлєх
23.4. Сумын газрын даамал, дvvргийн газрын харилцааны алба дараахь бvрэн эрхийг
хэрэгжvvлнэ:
23.4.1. сум, дvvргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєний
тєслийг боловсруулах
23.4.2. Засаг даргын шийдвэрийг vндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай
газар эзэмшvvлэх, ашиглуулах тухай гэрээ байгуулж, лиценз олгох
23.4.3. Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглvvлж,
координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг vйлдэж, газрын улсын бvртгэлд
бvртгэх
23.4.4. Газрын мэдээллийн санг эрхлэх
23.4.5. Газрын тєлбєрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах, хяналт тавих
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын нэгдмэл сангийн тайлан
24 дvгээр зvйл. Газар зохион байгуулалт, тvvний санхvvжилт
24.1. Газар зохион байгуулалт нь Газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх,
газрын кадастр эрхлэх, газрыг vр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нєхєн
сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нєєцийг нэмэгдvvлэх, газар зvйн болон
газрын харилцааны таатай орчин бvрдvvлэх зорилго бvхий цогцолбор арга хэмжээ
мєн.
24.2. Газар зохион байгуулалтын арга хэмжээг газрын харилцааны асуудал эрхэлсэн
тєрийн захиргааны тєв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаар гvйцэтгvvлнэ.
24.3. Газар зохион байгуулалтын ажлын vнэлгээг Засгийн газар тогтооно.
24.4. Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, тvvний эрх бvхий байгууллага,
бvх шатны Засаг дарга, иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын шийдвэрийг холбогдох иргэн,
аж ахуйн нэгж, байгууллага биелvvлэх vvрэгтэй.
24.5. Газар зохион байгуулалтын vйл ажиллагааг дараахь байдлаар санхvvжvvлнэ:
24.5.1. засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоох, єєрчлєх,
улсын газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєєг боловсруулах, бvс нутгийн
хєгжлийн тєлєвийг тодорхойлохтой холбогдсон бусад газар зохион байгуулалтын
vйл ажиллагаанд шаардлагатай зардлыг улсын тєвлєрсєн тєсвєєс
24.5.2. аймаг, нийслэл, сум, дvvрэг, хот, тосгон, бусад суурины газрын зохион
байгуулалт vйл ажиллагаанд шаардлагатай зардлыг орон нутгийн тєсвєєс
24.5.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглаж байгаа газартаа хийлгэх
газар зохион байгуулалтын vйл ажиллагаанд шаардлагатай зардлыг єєрийн хєрєнгєєр
25 дугаар зvйл. Газар зохион байгуулалтын vндсэн баримт бичгvvд, тvvнд тавигдах шаардлага
25.1. Газар зохион байгуулалтын vндсэн баримт бичиг нь дараахь зvйлээс бvрдэнэ:
25.1.1. улсын газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє
25.1.2. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє
25.1.3. нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалт, хот байгуулалтын тєлєвлєгєє
25.1.4. сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєє
25.1.5. шинээр хот суурин байгуулах, атар газар эзэмших, тусгай хамгаалалттай
газар нутгийг бий болгох, томоохон vйлдвэр, уурхай, зам, шугам сvлжээ, бvс нутгийг
хамарсан болон эдийн засгийн тусгай бvс байгуулахтай холбогдсон схем, техник
эдийн засгийн vндэслэл, газар зохион байгуулалтын зураг, тєслvvд
25.1.6. газрын кадастрын зураг, бvртгэл, судалгаа, vнэлгээний материал
25.2 Улсын газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє нь Монгол улсын нутаг
дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зvйн нєхцєл, газрын нєєц, тvvний экологи,
эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор
улс орны нийгэм, эдийн засгийг хєгжvvлэх 16-20 жилийн хэтийн чиглэлийн баримтжаатай
зураг тєслийн баримт бичиг байна.
25.3 Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє нь энэ зvйлийн
2-т заасан хvрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжvvлэх зураг тєслийн
баримт бичиг байна.
25.4 Сумын болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалт, хот байгуулалтын
ерєнхий тєлєвлєгєє нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшvvлэх,
ашиглуулах, хамгаалах, нєхєн сэргээх байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжvvлэх
зураг тєслийн баримт бичиг байна.
25.5 Газрын кадастрын зураг, бvртгэл, судалгаа, vнэлгээний материалууд нь холбогдох
хуулийн шаардлагыг хангасан байна.
26 дугаар зvйл. Газрын кадастр, газрын нэгдмэл сангийн тайлан
26.1. Газрын кадастр нь газар зохион байгуулалтын арга хэмжээний бvрэлдэхvvн
хэсэг мєн.
26.2. Газрын кадастрт энэ хуулийн 9-16 дугаар зvйлд заасан газрын нэгдмэл сангийн
бvх ангиллын газрын улсын бvртгэл, газрын тоо бvртгэл, чанар, vнэлгээ тєлбєр,
шилжилт хєдєлгєєн, газар хамгалаах талаар авсан арга хэмжээ зэрэг vзvvлэлтvvдийг
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бvрээр тусгасан байна.
26.3. Газрын нэгдмэл сангийн тайланд газрын хуваарилалт, газрын улсын бvртгэл,
ашиглалт, хамгаалалтын байдлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бvрээр
тусгаж, тэдгээрийн хєдєлгєєнийг харуулсан зургийг хавсаргасан байна.
26.4. Газрын нэгдмэл сангийн тайлангийн маягтыг Засгийн газар батална.
26.5. Газрын нэгдмэл сангийн сум, дvvргийн тайланг Засаг дарга тухайн оны 12
дугаар сарын 1-ний байдлаар тасалбар болгон гаргаж, 12 дугаар сарын 15-ны дотор
аймаг, нийслэлийн Засаг даргад, газрын нэгдмэл сангийн аймаг, нийслэлийн тайланг
Засаг дарга 1 дvгээр сарын 25-ны дотор Засгийн газрын эрх бvхий байгууллагад
тус тус гаргаж єгнє.
26.6. Засгийн газрын эрх бvхий байгууллага тухайн оны газрын нэгдмэл сангийн
тайланг дараа оны 3 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулна.
26.7. Газрын кадастрын vр дvнг vндэслэн газрын нэгдмэл сангийн тайланг гаргана.
26.8. Газрын кадастртай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
ТАВДУГААР БYЛЭГ
Газар эзэмшvvлэх, ашиглуулах
27 дугаар зvйл. Газар эзэмшvvлэх
27.1. Тєрийн ємчийн газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор
гэрээний vндсэн дээр зєвхєн лицензээр эзэмшvvлнэ.
27.2. Газар эзэмших лиценз (цаашид "лиценз" гэнэ)-ийг зєвхєн Монгол
Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжид олгоно.
27.3. Нэгж талбар бvр лицензтэй байна.
27.4. Хvчин тєгєлдєр лицензгvй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.
28 дугаар зvйл. Газар эзэмших лицензийн тєрєл
28.1. Газар эзэмших лиценз нь дараахь тєрєлтэй байна:
28.1.1. єрхийн хэрэгцээний
28.1.2. тєрийн байгууллагын
28.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын
29 дvгээр зvйл. Лицензээр эзэмшvvлэх газрын хэмжээ, байршил
29.1. Иргэнд єрхийнх нь хэрэгцээнд зориулан эзэмшvvлэх хувийн гэр, орон сууцны
хашааны газрын хэмжээ 0.07 га-гаас илvvгvй байна.
29.2. Энэ зvйлийн 1-т зааснаас гадна єрхийнх нь хэрэгцээнд зориулан хvнсний
ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас
илvvгvй газар эзэмшvvлж болно.
29.3. Иргэнд энэ зvйлийн 1, 2-т заасан хэмжээнд багтаан эзэмшvvлэх газрын дээд
хэмжээ, байршлыг хvн амын нягтрал, газрын нєєц, иргэний єрхийн ам бvлийн тоог
харгалзан тухайн сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал тогтоож болно.
29.4. Хvнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих талбай нь хувийн гэр, орон сууцны
хашааны газрын зэргэлдээ, эсхvл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт
байж болно.
29.5. Аж ахуйн нэгжид vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэхэд зориулан лицензээр эзэмшvvлэх
газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно.
30 дугаар зvйл. Газар эзэмшvvлэх хугацаа
30.1. Тєрийн ємчийн газрын Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид 15-60 жил хvртэл хугацаатайгаар
лицензээр эзэмшvvлж болно. Газар эзэмших лицензийг нэг удаад сунгах хугацаа
40 жилээс илvvгvй байна.
30.2. Лиценз эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггvй алга болсонд
тооцогдсон тохиолдолд хэрэв хvсвэл уг иргэний хууль ёсны єв залгамжлагч нь газар
эзэмших лицензийг єєрийн нэр дээр шилжvvлж анхдагч гэрээнд заасан газар эзэмших
хугацаа дустал газрыг vргэлжлvvлэн эзэмшиж болно.
31 дvгээр зvйл. Лиценз авахад тавигдах шаардлага
31.1. Хvсэлт гаргагч нь зєвхєн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага,
тvvнчлэн гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж байна.
31.2. Хvсэлт гаргасан газрын байршил нь тухайн жилийн нийслэл, сумын газар зохион
байгуулалтын тєлєвлєгєєнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшvvлж болохоор
заагдсан байна.
31.3. Бусдын хvчин тєгєлдєр лицензээр эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар
нэг хэмжээгээр давхцаагvй байна.
32 дугаар зvйл. Лиценз авах хvсэлт гаргах
32.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших лиценз авах тухай хvсэлтээ
тухайн сум, дvvргийн Засаг даргад Засгийн газрын эрх бvхий байгууллагаас баталсан
загварын дагуу гаргана.
32.2. Иргэн энэ зvйлийн 1-т заасан хvсэлтэд дараахь зvйлийг тусгана:
32.2.1. овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний vнэмлэхийн болон регистрийн
дугаар
32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяалал, хэмжээ, байршлыг
харуулсан нэгж талбарын дугаар
32.2.3. газар эзэмших зориулалт, хугацаа
32.3. Аж ахуйн нэгж, байгууллага энэ зvйлийн 1-т заасан хvсэлтэд дараахь зvйлийг
тусгана:
32.3.1. аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харъяалал, хаяг, орших газар,
улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар
32.3.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын vйлдвэрлэл, vйлчилгээ явуулах газрын
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ,байршлыг харуулсан
нэгж талбарын дугаар
32.3.3. газар эзэмших зориулалт, хугацаа
32.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших лиценз авах тухай хvсэлтэд
тєлбєрийн чадварын баталгааг хавсаргана.
32.5. Энэ зvйлийн 2, 3-т заасан баримт бичгийг хавсаргасан хvсэлтийг хvлээн
авмагцаа сумын газрын даамал, дvvргийн газрын алба, Засгийн газрын эрх бvхий
байгууллагаас баталсан журмын дагуу бvртгэнэ. Бvртгэлд хvсэлтийг хvлээн авсан
он, сар, єдєр, цаг, минутаар тэмдэглэх бєгєєд энэ тухай тодорхойлолтыг хvсэлт
гаргасан этгээдэд гаргаж єгнє.
32.6. Хvсэлт, тvvнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, дvvргийн
газрын алба нягтлан хянаж, шаардлага хангахгvй тохиолдолд энэ талаархи vндэслэлийг
хvсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр єгч, бvртгэлээс хасна.
33 дугаар зvйл. Газар эзэмших лиценз олгох
33.1. Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших лиценз олгох асуудлыг дор дурдсанаар
шийдвэрлэнэ:
33.1.1. энэ хуулийн 29.1, 29.2-т заасны дагуу, тvvнчлэн тєсєвт байгууллагад
vндсэн vvргээ биелvvлэхэд шаардагдах газрыг эзэмшvvлэх тухай шийдвэрийг сум,
дvvргийн Засаг дарга гаргана.
33.1.2. Энэ зvлйин 1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1,
29.2-т заасан хэмжээнээс илvv газар эзэмших хvсэлт гаргасан иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагад газар эзэмшvvлэх лиценз олгох асуудлыг сум, дvvргийн Засаг
дарга дуудлагын худалдааны зарчмаар шийдвэрлэж, дуудлагын худалдаанд хамгийн
єндєр vнэ санал болгосон этгээдэд vнийг тєлєх мэдэгдлийг єгнє.
33.2. Мэдэгдэл авсан этгээд нь заасан хугацаанд лицензийн vнэ тєлєєгvй бол тvvнийг
худалдан авах эрх дуудлага худалдаанд оролцсон дараагийн иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад шууд шилжинэ. Хэрэв дараагийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
татгалзсан эсвэл дуудлага худалдаа болооогvй тохиолдолд уг лицензийг дахин дуудлага
худалдаанд оруулна.
33.3. Газар лицензээр эзэмшvvлэх шийдвэрийн талаар vvссэн маргааныг энэ хуулийн
63.1-т заасны дагуу шийдвэрлэнэ.
33.4. Тухайн жилийн сум, дvvргийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєнд эзэмшvvлж
болохоор зааснаас єєр газрыг эзэмших лиценз олгохыг хориглоно.
34 дvгээр зvйл. Газар лицензээр эзэмших гэрээ, тvvнийг байгуулах журам
34.1. Энэ хуулийн 33.1.1-т заасан газар эзэмшvvлэх тухай шийдвэрийг vндэслэн
сумын газрын даамал, дvvргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай
газар эзэмших гэрээ байгуулж, лиценз олгон, улсын бvртгэлд бvртгэнэ.
34.2. Yйлдвэрлэл, vйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн,
аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын 90 хоногт багтаан байгаль орчинд нєлєєлєх
байдлын vнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, лиценз
олгон, улсын бvртгэлд бvртгэнэ.
34.3. Хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын лицензээр эзэмших газарт
хийсэн байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээгээр сєрєг дvгнэлт гарсан тохиолдолд
газар эзэмших лицензийг олгохоос татгалзаж, дуудлага худалдаанд оролцсон дараагийн
хуулийн этгээдэд vнэлгээ хийлгэх мэдэгдэл єгч дуудлага худалдааны vнийг эхний
хуулийн этгээдэд буцаан олгоно.
34.4. Дуудлага худалдаанд оролцсон бvх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын vйл
ажиллагаа нь байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээгээр сєрєг нєлєє vзvvлэхээр
байгаа тохиолдолд дахин дуудлага худалдааг явуулна.
34.5. Улсын бvртгэлд лицензийг олгосон он, сар, єдєр, эзэмшигчийн нэр, олгогдсон
газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлын нэрийг тэмдэглэх бєгєєд лицензтэй
холбогдсон аливаа єєрчлєлтийг тусгах зориулалт бvхий хавсралтай байна.
34.6. Газар лицензээр эзэмших гэрээнд дараахь зvйлийг тусгана:
34.6.1. газар эзэмшvvлэх vндэслэл (зохих шийдвэр)
34.6.2. газар эзэмших зориулалт
34.6.3. газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг
34.6.4. газрын тєлєв байдал, чанар
34.6.5. газар эзэмшvvлэх хугацаа
34.6.6. газрын тєлбєрийн хэмжээ, тєлєх хугацаа
34.6.7. гэрээний талуудын эрх, vvрэг, хариуцлага
34.6.8. газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж,
бусад эд хєрєнгийг хэрхэх тухай тохиролцоо
34.6.9. эзэмшил газрыг нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах нєхцєл,
журам
34.6.10. шаардлагатай гэж vзсэн бусад зvйл
34.7. Эзэмшилд олгож байгаа газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа
болон байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээг тухайн газар эзмших гэрээний
хавсралт болгоно.
34.8. Газар эзэмших лиценз нь гэрээний хамт хvчин тєгєлдєр байх бєгєєд гэрээний
биелэлтийг талууд жил бvр дvгнэнэ.
34.9. Газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж
болно.
34.10. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших лиценз нь тухайн газар
дээрх тэдгээрийн vл хєдлєх хєрєнгийг улсын бvртгэлд бvртгэх vндэслэл болно.